“ХААН СУРГААЛ” цоморлиг 2009 онд хэвлэгдсэн.
Эмхэтгэж бэотгэсэн: Б.Хишигсүх
ISBN 978-99929-4-349-1
Зөөлөн
хавтастай, 210ммХ148мм хэмжээтэй, 229
нүүр, 280 гр
“ХААН СУРГААЛ” цоморлиг 2009 онд хэвлэгдсэн.
Эмхэтгэж бэотгэсэн: Б.Хишигсүх
ISBN 978-99929-4-349-1
Зөөлөн
хавтастай, 210ммХ148мм хэмжээтэй, 229
нүүр, 280 гр
“МОДОН ХҮНИЙ ҮЛГЭР” 2011 онд хэвлэгдсэн. Хаан сургаал цуврал№3
Монгол бичгээс орчин цагийн монгол хэлэнд буулгаан: Б.Хишигсүх
ISBN 978-99929-76-72-1-10
Зөөлөн
хавтастай, 210ммХ148мм хэмжээтэй, 207
нүүр, 210 гр
“ХУТАГТ МОЛОН ТОЙН ЭХДЭЭН АЧ ХАРИУЛСАН ХЭМЭЭХ
СУДАР ОРШИБАЙ” 2012 онд хэвлэгдсэн. Хаан сургаал цуврал№4
Орчин цагийн монгол хэлнээ сийрүүлсэн: Б.Хишигсүх, С.Энхбадрах
ISBN 978-99929-4-349-2
Зөөлөн
хавтастай, 210ммХ148мм хэмжээтэй, 101
нүүр, 160 гр
“ХӨХ СУДАР”-ЫН ХОЁР
ЭХИЙН УТГА, УРАН САЙХНЫ ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА 2008 онд хэвлэгдсэн.
Зохиогч: Б.Хишигсүх
ISBN 978-99929-76-72-1
Зөөлөн
хавтастай, 210ммХ148мм хэмжээтэй, 198
нүүр, 210 гр
“ИНЖАННАШИЙН ОНЫ БИЧИГ” 2010 онд хэвлэгдсэн.
Зохиогч: Б.Хишигсүх
ISBN 978-99929-76-72-1
Зөөлөн хавтастай, 210ммХ148мм хэмжээтэй, 433 нүүр, 560 гр
Author: L.Batchuluun
ISBN 978-99929-4-454-4
A4, Hardback, 340 pages, 2400 gr
Price: 80
$
Зохиогч: Мягмарын Сугар-Эрдэнэ
Редактор: Ч.Чимэгбаатар
ISBN 978-99962-1-544-5
B5, зөөлөн
хавтастай, 700гр, 364 нүүр
Үнэ: 35 $
1992 оны 3-р сарын
тэмцээнээс хойш 2012 оны 1-р сарын тэмцээнийг хүртэл 20 жилийн хугацаанд Японы мэргэжлийн сумогийн дохёон
дээр Монголын 52 бөх барилджээ. Тэдний цаг үе, тэвчээр хатуужил, барилдааны
амжилт, хийж байсан мэх, даваа унааны үзүүлэлт, олны сэтгэгдэл, тэр л агшин,
тэр л сэтгэгдэл зэргийг мөнхлөн үлдээсэн ярилцлага, нийтлэлүүд.
Ардын Уран Зохиолч, Монгол Улсын Соёлын
Гавьяат Зүтгэлтэн Тангадын Галсангийн “МОНГОЛ ЕРТӨНЦИЙН ГУРАВ” гурван боть
номын нээлтийг МУИС-ийн МСХ, МУИС ПРЕСС хэвлэлийн газар, Монгол Бичгийг Сэргээх
Үндэсний сан хамтран 2013 оны 04-р сарын 13-нд МУИС-ийн Эрдмийн дугуй танхимд
зохион байгууллаа. Номын баярт хэвлэл мэдээллийн байгууллагууд, эрдэмтэн
мэргэд, зохиолч, яруу найрагчид болон төр нийгмийн зүтгэлтнүүд оролцлоо
ТАВИН
ЖИЛ ТҮҮСЭН ТАНСАГ БАЛ”-ЫН УЧИР
Олдой
миний бие 1957 онд МУИС-ийн оюуны эрдэмшинжилгээний хуралд “Ертөнцийн гурав”
гэдэг илтгэл тавьснаас хойш жараад жил өнгөрчээ.
Ардын
аман билиг, түүний дотор “Ертөнцийн гурав”-ыг цуглуулан тэмдэглэж эхэлсэнээс
хойш 70-аад жил өнгөрөв.
“Ертөнцийн
гурав” гэсний учир нь Монгол ёс, шүтлэгтэй холбоотой. Бөө мөргөлд гурвын тоо
чухал үүрэгтэй. Одоо ч олны хүчийг нэгтгэх, хүндийг өргөхөд 3 тоог давтан
түрхэрдэг.
Бас
эрт цагаас Монголчууд “Гурван цаг”-ийг тоолж, “Эрийн гурван наадам” хийж,
“Гурван дугараа” өргөж, “Гурван ертөнц”-өөр аялж иржээ.
Монгол Улсын Ардын уран
зохиолч,
Монгол Улсын Соёлын
гавьяат зүтгэлтэн Тангадын ГАЛСАН
АРД МОНГОЛЫНХОО ЦЭЭЖ ИХ
СОЁЛЫН
АВДАРТАЙ ЭРДЭНЭСИЙН
ТҮЛХҮҮР БАРИГЧ
…“Монгол
ертөнц” бол өөр бусдын хорвоод давтагдаагүй өвөрмөц ертөнц. Энэхүү сонин,
гайхамшигтай ертөнцийн гол амин сүнсийг гурвалын онолоор монголчууд өөрснөө
тодорхойлсон юм. Монголчууд “тулгын гурван чулуу” гэж ярьдаг нь бас гурван
тулгуур дээр гал голомтоо төвлөрүүлдэг нь үндэсний сэтгэлгээ, үндэсний ахуйн өвөрмөц
онцлог юм. Үүн шигээ ертөнцийн хууль, хүний хүмүүнлэгийн журам, хүн байгаль
хоёрын зохицолдооны гүн ухааныг гурвалсан мөртэй мэргэн үгээрээ монголын ард
түмэн тодорхойлж тэрхүү “аман хуулиа” цээжиндээ тээсээр ирсэн болой.
Тангадын Галсан бол “Ард Монголынхоо
цээж их соёлын авдартай эрдэнэсийн түлхүүр баригч” гэхээс аргагүй. Тэрхүү
түлхүүрээ “Монголын ертөнцийн гурав” номоор дархлаж өнөө болон ирээдүйн уншигч
нартаа хоёр гардан, гурав нахилзан барилаа. Эцэг өвгөдийнхөө эрдэнэсийн авдрыг
түлхүүрдэн нээцгээгтүн!
Доктор Лодонгийн ТҮДЭВ
ГАЛ САН БУЮУ САЙН ХУВЬТ ИХ
БИЧГИЙН ХҮН
Ардын уран зохиолчийн ариглаж цуглуулж эмхлэн ая
данг нь тааруулсан ертөнцийн гурав бол аман зохиолын ертөнцийн гурвын араас
гарч буй охьшсон ундарга нь болой. Амьтан хүн ном уншуулья гэж өгч байсан ч авдараар нь авч ирээд тавьж байсан
нь ховор. Харин өөрийн нь бичсэнээр “өлмий доороо нумтай, өсгий дороо сумтай
өөлд” өвгөн, Монгол Улсын Ардын уран зохиолч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн,
аавын маань “ангийн хүүхэд” өчүүхэн надаар номоо уншуулахаар өрөө дүүрэн номын
дардас хүргүүлж ирсэнд цочирдсон боловч
аймшиггүй зоригоор а-гаас нь я-г нь дуустал анхааралтай шимтэн уншлаа. Үе, үг
бүрийг өөлж, үгүүлбэр цогцолбор бүрийг үрж зүйж, сүлждэг өөлд өвгөний номоос
утга уянгын байтугай, үг найруулгын өө эрэх нь өндөгнөөс яс эрэхтэй эгээ адил
эндүүрэл билээ.
Тангадын Галсан гуай бол гагцхан гаднаасаа
эрдмийг чихэж чихүүлж суудаг ГАН САВ биш, дотроосоо эрдэм, эрдэнэ хоёрыг
хослуулан ундруулж байдаг ГАЛ САНГ буюу САЙН ХУВЬТ их бичгийн хүн билээ.
Ертөнцийн гурвыг уйгагүй цуглуулж “Монгол түмэн маань ердөө гуравхан мөрөнд
ертөнц даяханыг багтаачих увдистай” хэмээн омогшиж суугаа түүгээр Даяар Монгол
цугаар бахархаж дараа дараагийн номыг нь хүлээн сууна.
Номын гэгээн
буян зүг зүгтээ цацран дэлгэрэх болтугай, хурай хурай хурай.
Хэлшинжлэлийн Ухааны Доктор (Sc.Dr),
профессор Жанцангийн БАТ-ИРЭЭДҮЙ
ҮР ХОЙЧИСТОО “ГУРВАНТАА”
УНШИЖ ӨГӨХ БОЛТУГАЙ.
“Ертөнцийн
гурав” нь хүмүүний амьдралтай мөнхөд нөхцөлдөн агч сайн муу, сайхан муухай,
мөнх, мөнх бус, жам ёсны орчилт хүрээг зөв ухааран ойлгох, байгаль дэлхий, хүн
зоны аж төрөхүй ёсны хамгийн ерөнхий хууль зүйг зөв танин мэдүүлж, улмаар
ухаалаг, эв найртай аж төрөхөд нь туслах сэтгэлзүйн шинжтэй агуулга, оновчтой
илэрхийлсэн уран санаа түүний бүтцэд шингэсэн байдаг.
Т.Галсан
абугайн сурвалжлан цуглуулсан таван боть, язгуур болон хувилбарт түмэн
“ертөнцийн гурав” бол гурван улсын хилийн наана цаана орших таван хэсэг
монголчуудын аман зохиол судлагч эрдэмтэд хийгээд эрдэм шинжилгээний
хүрээлэнгүүд, их дээд сургуулийн мэргэжлийн тэнхимүүд ч гүйцэлдүүлж чадаагүй
байгаа их ажлыг ганцаар нугалж өгсөн нь баярлавч баршгүй. Эрдэмт мэргэдэд маань
судлах үүрэг л ноогдлоо доо.
Хэлбичгийн
Шинжлэх ухааны доктор Дашлхүмбийн ГАЛБААТАР
ЭРСЭН
БОЛГОН ОЛООГҮЙ ЭРДЭНЭСИЙН САНГ ОЛЖЭЭ
Арлын уран
зохиолч Т.Галсан амьдралын эрээн бараан дундаас Равжаа хутугт шиг “Ертөнц
авхай”-г танин мэдэхийг хүсэхдээ ардын билиг сургаалаас атга чимхээр
цуглуулсаар, амтанд нь орж улмаар эл төрлийг дагнасан нэгэн иж цомирлог
бүтээсэн нь санамсаргүй зүйл биш.
Бид “Монгол
ардын аман зохиолын дээж бичиг”-т ертөнцийн гурваас ердөө тавь гаруйхныг
сорчлон авч оруулсан бол: Т.Галсан зохиогч үүнээс зуу дахин олон буюу таван
мянга гаруйг цуглуулсан нь эл төрөл зүйлийн баян, энэ хүний хичээл зүтгэл
хоёрын аль алиныг нь илтгэнэ.
Ардын аман
зохиолын “эрээд олохуйяа бэрх эрдэнэ” мэт ховордож, мартагдаж яваа үгийн
урлагийн энэ мэт эрдэнэсийг ийнхүү бүрсгэн цуглуулж, ардынхаа өвийг арддаа
түгээх гэж чармайн зүтгэж яваа нь даяаршлал, даяаршлал гэж “дарвиж” яваа өнөө
цагт тон ч тустай төдийгүй эрдэм шинжилгээний асар их үнэ цэнэтэй бүтээл
болсныг тэмдэглэх нь зүйн хэрэг бөлгөө.
Хэл шинжлэлийн доктор,
профессор, академич Далантайн ЦЭРЭНСОДНОМ