Blog

  • Монгол, Монголчууд, Монгол орон : Түүхийн альманах

    Монгол, Монголчууд, Монгол орон : Түүхийн альманах, 2014

    Хоёр дахь хэвлэл

    Зохиогч: Б.Баабар

    Редактор: Б.Болдбаатар нар

    Хэвлэлийн газар: Непко паблишн

    Хэл: Монгол

    ISBN: 978-99962-66-55-3

    Хатуу хавтастай, 265Х205Х30
    мм
    хэмжээтэй, 357 нүүр, 1480гр

    Америкийн Үндэсний

    газарзүйн нийгэмлэгийн патент, стандартын дагуу хэвлэгдэн гарч буй Монголын

    түүхийн анхны альманах. Түүхийн альманах гэдэг нь зураг чимэглэл, ишлэл баримт,

    дагалдах өгүүллээр баяжуулсан, түүхийг он дарааллын бичгээр тодруулан өгүүлсэн

    нэгэн хувилбар болж хөгжсөн номын төрөл юм. Нэн эртний үеэс өнөөг хүртэлх улс

    үндэстнийхээ түүхийг он дараалалтай, маш цэгцтэйгээр мэдэж танилцах боломж энд

    бий. Түүхэн гэрэл зураг, баримтууд нь таны ой санаад үлдэж мэдлэгийг бататгахаас

    гадна хэсэг тус бүрт хавсаргасан чухал үйл явдлын хроник нь хаана, хэзээ, юу

    болсныг ямагт сануулна. Цаг үеэр нь болон түүхийг өөрчилсөн үйл явдлуудаар нь

    ангилсан зохиомж нь уншихад хялбар төдийгүй танд системтэй мэдлэг өгнө.

  • ​ХЯТАД, ОРОС, МОНГОЛ ГУРВАН УЛСЫН 1915 ОНЫ ХИАГТЫН ГЭРЭЭ

    ХЯТАД, ОРОС, МОНГОЛ


    ГУРВАН УЛСЫН 1915 ОНЫ ХИАГТЫН ГЭРЭЭ, 2013

    Зохиогч: О. Батсайхан

    ISBN: 978-99929-5-122-2 
    Нүүрний тоо:  Формат: Хатуу хавтас
    тай, 253Х176Х27мм, 469 нүүр,  980 гр
    1915 онд
    Орос Монголын хил дээр орших Хиагт хотноо болсон гурван улсын хэлэлцээрийн
    дэлгэрэнгүй тэмдэглэлийг бүрэн эхээр нь монгол, орос хэл дээр эрдэм
    шинжилгээний тайлбарын хамтаар судлаач, уншигч өргөн олон түмэнд хүргэж байна.

    Эл баримт бичгийн

    эмхтгэлд гурван улсын Хиагтын гэрээний Франц, Монгол, Орос эхүүдийг оруулжээ.

  • СОНГОДОГ МОНГОЛ БИЧГИЙН ӨМНӨХ ҮЕИЙН ДУРСГАЛУУД

    СОНГОДОГ МОНГОЛ БИЧГИЙН ӨМНӨХ
    ҮЕИЙН ДУРСГАЛУУД, 2006

    Зохиогч: Ё. Жанчив 
    ISBN: 99929-0-418-6 
    Зөөлөн хавтас
    тай, 295Х210Х15мм, 242 нүүр, 750 гр

    Үнэ: 25.99$
    1224/1225 оны “Чингисийн чулууны бичиг”-ээс эхлэн XVI зууны төгсгөл үе хүртэлх
    уйгуржин монгол үсгээр бичигдсэн дурсгалуудыг монголч эрдэмтэд сонгодог монгол
    бичгийн өмнөх үеийн дурсгал хэмээн нэрлэдэг билээ. “Чингисийн чулууны бичиг”-ээс XVI зууны төгсгөл үе хүртэлх үеийн нийт
    210 дурсгалын бүртгэлийг оруулав. Ийн бүртгэл жагсаал г үйлдэхдээ дурсгал нэг
    бүрийг товч тодорхойлж тухайн дурсгалын судлалаар гарсан эрдэмтдийн бүтээлийн
    ном зүйг дор дор нь хавсаргасан болно.

  • ДУНДАД ҮЕИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ СУДЛАЛ


    СУДЛАЛ, 2011

    Зохиогч: Ё. Жанчив

    Эмхтгэсэн: Лха. Батбилэг

    ISBN: 978-99962-879-7-8 
    Зөөлөн хавтас
    тай,  290Х210Х28мм, 494 нүүр, 1400 гр

    Эрдэмтэн,
    судлаач Ё. Жанчивын эрдэм шинжилгээний бүтээлүүдийн эмхтгэл. Түүний шавь Лха.
    Батбилэг эмхтгэн хэвлүүлсэн эл бүтээлд орсон бүтээлүүдийн жагсаалт.

    НЭГ
    СЭДЭВТ БҮТЭЭЛ
    : Дөрвөлжин
    үсгийн монгол дурсгал (2002), Сонгодог монгол
    бичгийн өмнөх үеийн дурсгалууд (2005), Сонгодог монгол
    бичгийн өмнөх үеийн дурсгалууд (нэмэн засварласан хоёр дахь хэвлэл 2006),  Вагиндра үсгийн дурсгалууд (2010)

    ХАМТЫН
    БҮТЭЭЛ
    : Төв Азийн нүүдэлчдийн
    үсэг бичгийн товчоон (2001), Нангиад монгол “Хуа-и
    И-юй” толь (2003), Цогт
    хун тайжид холбогдох бичгийн дурсгалууд (2005), Монгол
    улсын үндсэн хууль (2009)

     “Монголын нууц
    товчоон”-ы судлал
    : Монголын нууц
    товчооны нэгэн хэллэгийн учир (1997), Шинээр олдсон
    “Монголын Нууц Товчоон”-ы монгол үсгийн галигийн тухай (2005), Монголын
    Нууц Товчооны чех орчуулгын тухай (2006), Монголын Нууц
    Товчооныг орчуулж хэвлэсэн тухай (2006), Монголын Нууц
    Товчооны судлалд П.И.Кафаровын оруулсан хувь нэмэр (2008), Монголын
    Нууц Товчооны “duri-yin giriin” хэмээх хэллэгийн тухай (2009), “kib
    qangqun” хэмээх үгийн тухай (2008), Монголын Нууц
    Товчооны нангиад хувилбаруудын учир (2011)

    Дөрвөлжин
    үсгийн судлал
    : Стамбулын их
    сургуулийн музей дэх дөрвөлжин үсгийн дурсгал (1997), Монгол
    улсад дөрвөлжин бичгийг судалж байгаа нь (1998), Монгол
    дөрвөлжин үсгээр бүхий Тогоонтөмөр хааны хонин жилийн зарлиг (2000), Дөрвөлжин
    бичиг (2001), Монголын
    дөрвөлжин үсгийн судлалд профессор Н.Н.Поппегийн оруулсан хувь нэмэр (2002), Солонгосоос
    олдсон дөрвөлжин үсгийн дурсгалын тухай (2002),
    Дөрвөлжин үсгийн цагаан толгой, үсэгзүйн онцлог, түүнийг галигт тусгах нь
    (2003),
    Тайхар чулууны дөрвөлжин бичиг (2004), “Хавцалын адаг”-ийн
    дөрвөлжин бичгийн дурсгал (2005), Дөрвөлжин үсгийн
    эвхмэл тиг (2005), Дөрвөлжин
    үсгийн монгол дурсгал дахь хоёр зүйл “е” эгшгийн тухай (2006),
    Дөрвөлжин үсгийн нангиад дурсгалын судлалын асуудалд (2010)

    Бусад
    судалгаа
    : Монгол төрийн тамга
    (1997, 2000), Тод
    үсгийн “ р’-ийн тухай (1997, 2009), Хэвтээ дөрвөлжин
    үсгийн судлалын асуудалд (1998), Самжөн-до”-гийн
    гэрэлт хөшөөний нангиад, манж, монгол бичээсийн талаарх зарим ажиглалт (2001), Хэвтээ
    дөрвөлжин бичиг (2001), Вагиндрын үсэг (2007), Монголчуудын
    зарим цол хэргэмийн учир (2008), Орчин цагийн монгол
    хэлний халхын аман аялгууны [i,e] авиаг туршилт авиан зүйн аргаар судалсан
    дүнгээс (2008), Профессор
    Д.Цэндийн хэлшинжлэлийн бүтээлийн талаар товч өгүүлэх нь (2009), Профессор,
    доктор С.Мөөмөөгийн эрдэм шинжилгээний бүтээлийн тухай (2009), А.
    Мостаэрт,“Монголын Нууц Товчооны зарим хэсгийн тухай” номын ерөнхий редактоын
    үг (2010)

  • ДАШДОРЖИЙН НАЦАГДОРЖ БОЛОН ТҮҮНИЙ…

    ДАШДОРЖИЙН НАЦАГДОРЖ БОЛОН ТҮҮНИЙ…, 2014

    Зохиогч: Б.Пүрэв-Очир

    ISBN 978-99973-2-346-0

    Зөөлөн
    хавтастай, А5 хэмжээтэй, 303 нүүр, 380гр