Blog

  • Молекул физик-хийн кинетик онол, 2015

    Зохиогчид: Г.Шилагарди, Э.М.Шпилевский, Р.Нямдулам

    Хэвлэлийн газар: МУИС Пресс Хэвлэлийн Газар

    ISBN 978-99973-42-37-9

    Хэл:Монгол

    Зөөлөн хавтастай, 250×176мм, 137 нүүр, 265гр

    Үнэ:12.500₮

    Хийн үндсэн хуулиуд, хийн молекулууд хурдаараа тархах хууль, энэ хуулийг хэрэглэж хийн төлөвийг тодорхойлох хэмжигдэхүүний дундаж утгыг олох арга, Пуассоны интегралыг хэрэглэн статистик физикийн зарим бодлогыг бодох анхны ойлголтуудыг тусгаснаас гадна молекул физикийн бодлогыг бодоход математик аргыг хэрэглэх талаар зөвлөмжийн чанартай нэлээд зүйлийг оруулснаараа бусад номуудаас ялгаатай.

  • “Гал” нууц бүлгэмийн шүлэгчдийн тухай ном англи хэлнээ

    Эдүгээгээс дөчөөд жилийн өмнө буюу хуучин тогтолцооны үед байгуулагдсан
    утга зохиолын “Гал” хэмээх нууц бүлгэмийн түүхийг товчоолсон GAL:
    Mongolia’s Last Underground Poets” хэмээх номыг монгол судлаач Саймон
    Вэкхам Смит туурвисныг МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн, МУИС Пресс
    Паблиншингээс эрхлэн англи хэлнээ гаргажээ. Уг номонд тус бүлгэмийн
    шүлэгчдийн эхэн үеийн шүлгүүдийг орчуулагч сонгон оруулсан бөгөөд тус
    бүлгэмийн түүхтэй холбоотой эссээ нийтлэл, түүхэн гэрэл зураг, хувийн
    архивын гар бичмэлүүдээс нь багтаасан байна.

    1977.11.08-нд уран бүтээлийн “Гал” нэгдлийн зорилгоо анхдугаар хурлын
    протоколдоо тэмдэглэхдээ “Бидний нэгдэл нь утга зохиолоос ангид урсгал
    чиглэл үүсгэх гэсэндээ бус тухайн үеэ үүрч гарах зорилгын үүднээс
    яригдах ёстой юм. Утга зохиолын түүхэнд янз бүрийн хамтлаг байсан. Тийм
    хамтлагууд нь тухайн үеийнхээ урлаг, утга зохиолын шинэ дээд шатанд хүрч
    байсан. Бид тийм л зорилгод чиглэх ёстой” хэмээн тодорхойлжээ. Энэхүү
    “Гал” нэгдэлийн уран бүтээлчид бол Г.Мэнд-Ооёо, Д.Нямсүрэн, О.Дашбалбар,
    Ү.Хүрэлбаатар, Ж.Саруулбуян, Ц.Ойдов, Ш.Гүрбазар, Я.Баатар, Д.Цогт,
    Л.Мягмарсүрэн, Б.Сундуй, Ж.Оюунцэцэг бөгөөд өдгөө бүгд өөр өөрийн зохих
    өндөрлөгийг тогтоосон уран бүтээлчид болжээ.

    Дорнын их яруу найрагч Данзангийн Нямсүрэн «Бидний “Гал” гэж нэрлэсэн
    яруу найргийн дэвжээн дээр: Г.Мэнд-Ооёо, О.Дашбалбар, Д.Цогт,
    Л.Мягмарсүрэн, Ү.Хүрэлбаатар, Б.Сундуй, Я.Баатар, А.Батешхан, Ц.Ойдов,
    Ш.Гүрбазар, Ж.Саруулбуян зэрэг залуучууд шүлэг зохиолоо бичицгээж
    явлаа…» гэсэн бол, нэрт яруу найрагч Очирбатын Дашбалбар «“Гал” хэмээх
    энэ бүлэг гаднаас тэр үедээ хэнийг ч үл хүлээн авах бөгөөд “тогоондоо
    буцалж” өдөр шөнөгүй яруу найргаар л амьдардаг сан…» хэмээн бичсэн
    байдаг.

    Уг номын зохиогч Саймон Вэкхам Смит нь сүүлийн 10 жилийн турш монголын
    уран зохиолын судалгаа болон орчуулгаар дагнан ажиллахын хамт Америк,
    Канад зэрэг улсын их дээд сургуулиудад лекц уншиж монголын уран зохиол,
    утга соёлыг дэлхийд таниулж буй авъяаслаг орчуулагч, судлаач юм. Тэрбээр
    АНУ-ын Вашингтоны их сургуульд Монголын уран зохиолын сэдвээр доктор
    (Ph.D) зэрэг хамгаалсан бөгөөд өдгөө Rutgers их сургуульд багшилж байна.
    Түүний докторын диссертацийн ажил Америкт тусгай ном болон хэвлэгдсэн
    бөгөөд өдгөө тэрбээр Монголын уран зохиолын 30 шахам ном орчуулж гаргаад
    байна.

    О.НОМТ

    http://art.news.mn/content/219089.shtml

  • Монгол хэл шинжлэлийн тайлбар толь бичиг

    Монгол хэл шинжлэлийн тайлбар толь бичиг (анхны хэвлэл) 2014

    Зохиогчид: Ж.Бат-Ирээдүй, Г.Буянтогтох, Ц.Өнөрбаян, Б.Пүрэв-Очир, А.Пүрэвжанцан

    ISBN 978-99973-42-14-0

    Хэл:Монгол

    Зөөлөн хавтастай, 210×148, 512 нүүр, 620гр

    дууссан байна

    Энэхүү толь бичгийн агуулга хэдийгээр монгол хэлний авиа зүйгээс үг зүй , өгүүлбэр зүй, үгийн сан, утга судлал , найруулга зүй зэрэг хэл шинжлэлийн ойлголтуудыг бүрэн хамаарах ерөнхий зорилготой бичигдсэн боловч монгол хэл шинжлэлээр суралцагч нарт зориулан тухайн салбар чиглэлээр тэргүүн зэрэгт үзэх ном бүтээлийн мэдээлэл, ном зүй, монгол хэл шинжлэлийн гадаад дотоодын эрдэмтдийн намтар, бүтээлийн товч тэргүүтнийг нэмж хавсаргав.

  • Фронтын Дайчиддаа (Цуврал №1 хотын аялал) 2015 он

    Фронтын Дайчиддаа (Цуврал №1 хотын аялал) 2015 он

    Зохиогч: Ч.Анхбаяр

    Редактор: Н.Должин

    ISBN-978-99973-74-01-1

    Хэл: Монгол, Англи

    Зөөлөн хавтастай, 148×210, 422 нүүр, 500гр

    дууссан байна

    Монголынхоо бүх газруудаар аялсан, аялал жуулчлалын салбарт ажиллаж ирсэн дадлага туршлага дээр үндэслэн одоогийн аялал жуулчлалын салбарт ажиллаж буй, ажиллахаар өөрийгөө бэлдэж буй нийт хөтөч тайлбарлагч нарынхаа мэдлэгийн санд хувь нэмэр оруулах зорилгоор энэхүү анхныхаа цуврал номынхоо дээжээс өргөн барьж байна.

  • Монголын Боловсрол-Инноваци (№2) 2015

    Монголын Боловсрол-Инноваци (2) 2015

    Зохиогч: Н.Оюунцэцэг

    Хэл: Монгол

    Зөөлөн хавтастай, 180гр, 45нүүр

    Үнэ:10.000

    Энэ удаагийн дугаарт өнөө үед үнэ цэнэ нь улам бүр нэмэгдэж буй онлайн сургалтын холимог хэлбэр, тамирчдын сэтгэл зүйн асуудал , дээд боловсролын сургалтын хөтөлбөр дэх сонгох сургалт зэрэг асуудлын хүрээнд бичигдсэн эрдэмтдийн өгүүллүүд, гарааны компанийг бойжуулах хөтөлбөр, дээд инновацийн талаарх мэдээлэл, хүүхдийн хүмүүжилд анхаарал хандуулж, энэ асуудлыг сургалтын хөтөлбөрт бие даасан судлагдахуун болгох талаар боловсролын салбарт олон жил ажиллаж буй багш нар болон шинэ үеийн мэргэжилтэн болон бэлтгэгдэж буй оюутны төлөөллийн үзэл бодол өнөөгийн нийгэмд ёс зүйн өөрчлөлт хийх шаардлагатай байгаа талаар буддизм судлаачтай өрнүүлсэн ярилцлагын уншаарай

  • Урлаг судлалын тэнхим 20 жил, 2012

    Урлаг судлалын тэнхим 20 жил, 2012

    Эмхэтгэсэн: Л.Хэрлэн, Х.Саранчимэг

    Хэл: Монгол

    Зөөлөн хавтастай, 60х90, 117 нүүр, 180гр

    Үнэ: 6.000₮

    Монгол улсын их сургуулийн Урлаг судлалын тэнхим 20 жил болсон тухай.

  • Монгол ба Япон ХХ зуунд, 2012

    Монгол ба Япон ХХ зуунд, 2012

    Зохиогч:Ц.Батбаяр

    ISBN 978299962-3-148-3

    Хэл: Монгол

    Хатуу хавтастай, 219 нүүр, 420гр

    Энэхүү номонд Богд хаант Монгол улс Японтой харилцан гуравдахь хөршөө болгох гэсэн хүсэл эрмэлзлэл, бодит алхамууд, ЯпонАзийн эх газрын бодлогынхоо хүрээнд Ар Монгол, цаашилбал БНХАУ-ыг сонирхох болсон, 1930-аад онд БНХАУ, Манжгогийн хооронд болсон шууд яриан хэлэлцээ, Халхын голын дайныг тойрсон цэрэг-дипломатийн зөрчил, Зөвлөлт-Японы хооронд 1941 онд байгуулсан төвийг сахих гэрээнд БНМАУ-ын статусыг хэрхэн хөндсөн, БНМАУ 1945 онд Японд дайн зарласан зэрэг ХХ зууны эхэн хагасын түүхийн ээдрээтэй олон асуудлын учир шалтгаан, тайлалыг Зүүн Азийн олон улсын харилцаны өргөн дэвсгэр дээр гаргасан байна. Түүнчлэн дэлхийн II дайны дараа Монгол ба Япон хэрхэн бие биеэ шинээр нээсэн, 1972 онд албан ёсоор дипломат харилцаа тогтоохын тулд тогтоосны дараа ч “хүйтэн дайн”-ы ямар бэрхшээл сорилтыг хоёр талаас туулсан, дипломат харилцаа тогтоосны дараа ч харилцаа хязгаарлагдмал орчинд байсныг, 1990 оноос Монголд эхэлсэн ардчилсан өөрчлөлтийн үр дүн хоёр орны харилцаанд зарчмын цоо шинэ үе эхэлж, сүүлийн 30 жилд хоёр орны харилцаа” иж бүрэн түншлэл”-ээс стратегийн түншлэл”-д дэвшсэнийг өгүүлжээ.