Blog

  • Олон улсын харилцааны үндэс ба даяаршил, 2016

    Олон улсын харилцааны үндэс ба даяаршил

    /Ерөнхий суурь хичээл/

    Зохиогчид: Г.Баасанхүү,
    Д.Оюунсүрэн, С.Оюунсүрэн, Ж.Баттогтох, С.Баясгалан, С.Энхцэцэг

    Редактор: С.Баттулга

    Хэвлэлийн газар: МУИС Пресс Хэвлэлийн Газар

    ISBN 978-99973-42-76-3

    Хэл: Монгол

    Зөөлөн хавтастай, 176×250, 462 нүүр,

    Үнэ: 20.000₮

    Энэхүү сурах бичигт орчин цагийн
    олон улсын улс төр, эдийн засгийн харилцааны олон талт үйл явцыг даяаршилтай холбон
    тайлбарласан бөгөөд олон улсын харилцааны онол, үндсэн судлагдахуун, бүрэн эрхт
    улсын гадаад бодлого, дипломат ажиллагаа, олон улсын эрх зүй, олон улсын эдийн засгийн
    харилцаа, дэлхийн бодлого, Монгол улсын гадаад бодлого, гадаад харилцааны талаарх
    суурь мэдлэгийг уншигчдад олгоно.

  • ФИЗИК ДИДАКТИК, 2016

    Зохиогчид: Б.Бурмаа, Ж.Даваасамбуу, М.Ганбат, А.Дулмаа, Ж.Дөлгөөн

    Редактор: Я.Мөнхсайхан

    Хэвлэлийн газар: МУИС Пресс Хэвлэлийн Газар

    ISBN 978-99973-3-219-6

    Хэл: Монгол

    Зөөлөн хавтастай, 176×250, 203 нүүр,

    Үнэ:20.000₮

    Энэхүү сурах бичиг нь их, дээд сургуульд физикийн багш мэргэжлээр суралцаж байгаа оюутнууд болон ЕБС-ийн физикийн багш нарын ширээний ном юм.

    Та сурах бичгээс

    • Физик дидактикийн орчин цагийн онол, үзэл баримтлал
    • Физикт хэрхэн суралцах тухай
    • Физикт хэрхэн сургах арга зүйтэй танилцах болно.
  • ГАЗАР ЗҮЙН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН ҮНДЭС, 2016

    Зохиогчид: Rolf A. de By Richard A. Knippers нар

    Орчуулагчид: О.Алтансүх нар

    Редактор: Rolf A. de By

    Орчуулгын редактор: В.Батцэнгэл

    Хэвлэлийн газар: МУИС Пресс Хэвлэлийн Газар

    ISBN 978-99973-3-220-2

    Хэл: Монгол

    Зөөлөн хавтастай, 176×250, 348 нүүр,

    Үнэ:34500₮

    Энэхүү ном нь нийт долоон бүлгээс бүрдэх ба бүлгийн дэс дараалал ГМС-ийг судлагсдад энгийн, ойлгомжтой байх төдийгүй логик дэс дараалалтай бичигдсэн.

    Нэгдүгээр бүлэгт удиртгал хэсэг, байгалийн олон янзын үзэгдлийн талаар дурдсан бөгөөд хоёрдугаар бүлэгт тэдгээр юмс үзэгдлийг ГМС-ийн тусламжтайгаар хэрхэн дүрсэлж болохыг харуулсан. Дараагийн бүлэгт газар зүйн мэдээлэл, өгөгдөл боловсруулах системийн талаар дэлгэрэнгүй бичсэн. Дөрөвдүгээр бүлэгт орон зайн мэдээний чанар, дэлхийн орон зайг тодорхойлогч тогтолцоо, байршлын алдаа болон хиймэл дагуулд суурилсан байршил тогтоох системийн тухай өгүүлсэн. ГМС-ийн өгөгдөл боловсруулах процессыг дэс дараалуулан бичсэн ба орон зайн мэдээг цуглуулах, системд оруулах, хэрэглээнд бэлтгэх талаар тавдугаар бүлэгт оруулсан. Зургаадугаар бүлэгт орон зайн мэдээг удирдан зохион байгуулснаар бидний танин мэдсэн байгалийн юмс үзэгдлийн тухай ойлголтыг хэрхэн дээшлүүлж болох талаар, сүүлийн бүлэгт мэдээг хэрхэн ойлгомжтой, энгийн, олон янз байдлаар дүрслэн харуулж болохыг дурдсан.

    Бүлэг болгон хэд хэдэн дэд хэсгүүд, хураангуй, асуултуудаас бүрдэх бөгөөд асуулт нь тухайн бүлгийн талаарх таны ойлголтыг бэхжүүлэх, шалгах зорилготой.

    Бүлгүүдээс гадна номын төгсгөл хэсэгт товчилсон үгс, нэр томьёоны тайлбар, толь бичиг, асуултуудын хариулт, ном зүй болон хавсралт гэсэн хэсгүүдийг багтаасан.

  • ЦЭЦЭРЛЭГЖҮҮЛЭЛТ, НОГООН БАЙГУУЛАМЖ, 2016

    Зохиогчид: Б.Батчулуун, Б.Цэнгэл, С.Гэрэлбаатар

    Редактор: Н.Баатарбилэг

    Хэвлэлийн газар: МУИС Пресс Хэвлэлийн Газар

    ISBN 978-99973-42-51-5

    Хэл: Монгол

    Зөөлөн хавтастай, 176×250, 96 нүүр,

    Үнэ:18.000₮

    Энэхүү сурах бичиг нь Хот төлөвлөлт, Ландшафт Архитектур, Газрын менежмент, Ойн үйлдвэрлэлийн техник технологи, Байгаль орчны нөхөн сэргээлт, Хүрээлэн буй орчин судлал, Биологи, Экологи, Инженерийн чиглэлээр суралцаж буй оюутнууд сургалтын явцад хот суурингийн цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламжийн талаарх мэдлэг чадварыг эзэмшихэд зориулагдсан болно. Түүнчлэн хот төлөвлөлт, цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламжийн чиглэлээр сонирхогч хүн бүр ашиглах боломжтой юм.

    Хичээлийн хөтөлбөрийн агуулгын дагуу хот суурингийн цэцэрлэг, ногоон байгууламжийн төлөвлөлт, цэцэрлэгийн гоёмсог байдал, бут сөөг, тарьц суулгацыг үржүүлэх аргын хүрээнд хийгдсэн болно.

  • ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕНЖМЕНТ

    Зохиогч: Мишагийн Амартогтох

    Редактор: Х.Пүрэвдагва

    Хэвлэлийн үйлдвэр: Соёмбо принтинг” ХХК

    ISBN 978-99973-78-61-3

    Хэл: Монгол

    Зөөлөн хавтастай, 210×148, 354 нүүр, 440гр

    Үнэ: 20.000₮

    Энэхүү номыг аливаа удирдах ажил эрхлэгч, бизнес менежер, тэр дундаа хүний нөөцийн менежментийн чиглэлээр ажиллаж буй мэргэжилтнүүдэд болон мэргэшин суралцаж буй оюутнуудад зориулан Алан Прайз-ийн “Бизнесийн орчин дах хүний нөөцийн менежмент”, Байрос Руе-гийн “Хүний нөөцийн менежмент”, Кэничи Омэй-гийн “Стратеги сэтгэлгээ”, болон Гарри Деслер-ийн “Хүний нөөцийн менежмент” ном, сурах бичгийн судалгаа, мөн зохиогч өөрийн туршлагадаа үндэслэн боловсруулан гаргажээ.

    Онол практик бүхий энэ ном нь тулгарах асуудлуудыг өөр өнцгөөс харах, менежментийн тухайн үеийн нөхцөл байдлыг үнэлэх, үйл явцад тохирсон арга хэмжээ авах, бусдад хүний нөөцийн чиглэлээр зөвлөгөө өгөх, ХНМ-ийн үйл ажиллагааны янз бүрийн хувилбар бий болгоход туслана гэхэд найдаж байна.