Blog

  • ​Бизнесийн мэдээллийн систем Онол ба хэрэглээ /CD-тэй/, 2016

    Бизнесийн мэдээллийн систем Онол ба хэрэглээ /CD-тэй/, 2016

    Зохиогч П.Оюунбилэг, Н.Баттүшиг, Д.Онцгэрэл

    Редактор: О.Төлеу

    ISBN 978-99929-2-605-5

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 330

    Жин: 500 гр

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 242 x 172 x 15 мм

    Үнэ: 30.000

    Энэхүү бүтээлд өнөө үед чухлаар тавигдаж байгаа бизнес өгөгдлийг боловсруулах, шинжлэх, улмаар шийдвэр гаргахад ашиглах систем, програм хэрэгслийн талаар нэлээд дэлгэрэнгүй онолын үндэслэл болон практик хэрэглээ талаас нь авч үзсэн. Их, дээд сургуулийн бизнесийн удирдлагын болон компьютерийн ухааны мэргэжлийн багш, оюутнууд, банк, санхүү, бизнесийн байгууллагын менежерүүд, бизнес эрхлэн хөтлөгч хувь хүмүүст зориулсан сурах бичиг.

  • ​Хувь хүний санхүү, 2016 /Анхдугаар хэвлэл/

    Хувь хүний санхүү, 2016

    Зохиогч: Н.Батжаргал, П.Баянсан, Д.Оюунцэцэг

    Редактор: Г.Бурмаа, Д.Сувдаа, Ч.Энхбаяр

    ISBN 978-99978-0-243-9

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 200

    Жин: 405 гр

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 289 x 205 x 8 мм

    Дууссан

    Энэхүү сурах бичиг нь МУИС-ийн сургалтын төлөвлөгөө, “Хувь хүний санхүү” хичээлийн хөтөлбөрийн агуулгын хүрээнд бичигдсэн бөгөөд уг хичээлийг судалж буй аль ч сургуулийн оюутан ашиглах боломжтой. Мөн санхүүгийн мэдлэг олж авахыг хүссэн хэн бүхэнд ойлгомжтой энгийн байдлаар бичигдсэн тул иргэн бүр уншиж, өөрийн мэдлэгт зохих хувь нэмэр оруулж болно.

    Сурах бичиг нь хувь хүнд шаардлагатай санхүүгийн төлөвлөлт, тооцоолол хийх онол, арга зүйн талаар тодорхой бүлэг, сэдвүүдийг агуулсан болно.

  • ​Хувь хүний санхүү, 2016

    Хувь хүний санхүү, 2016

    Зохиогч: Н.Батжаргал, Д.Лхагвадорж, Л.Оюун, Д.Оюунцэцэг, З.Оюунцацрал, Г.Балж

    Редактор: Ц.Болормаа

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 240

    Жин: 580 гр

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 250 x 174 x 11 мм

    Дууссан

    Энэ сурах бичгээр хувь хүн та өөрийн санхүүгээ зөв удирдан жолоодох, тухайлбал, хувь хүний санхүүгийн талаарх үндсэн ойлголт, тодорхойлолтууд, орлого зарлагаа тооцоолох, хянах, хуримтлал, хадгаламжтай болох, хөрөнгө мөнгөө зарцуулахтай холбогдон гарч болох аливаа эрсдэлт байдлаас сэргийлэх хамгаалах, эдийн засаг, санхүүтэй холбоотой зөв, оновчтой шийдвэр гаргах зэрэг өдөр тутмын болоод ирээдүйн эдийн засгийн амьдралд нэн шаардлагатай, мэдвэл зохих хувь хүний санхүүгийн мэдлэг, ур чадварыг эзэмших юм.

    Санхүүгийн, тэр дундаа хувь хүний санхүүгийн мэдлэг боловсрол, түүнийгээ зөв хэрэглэж сурах нь чухал гэдгийг энэхүү сурах бичиг ойлгуулах болно.

  • Менежментийн эдийн засаг, 2016 /2 дахь хэвлэл/

    Менежментийн эдийн засаг, 2016 /2 дахь хэвлэл/

    Зохиогч: Х.Цэвэлмаа, Б.Цогт-Эрдэнэ, С.Амартүвшин

    Редактор: Х.Цэвэлмаа

    ISBN: 978-99962-58-36-7

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 396

    Жин: 600 гр

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 245 x 174 x 23 мм

    Үнэ: 28.500

    Энэ номонд менежментийн эдийн засгийн судлах асуудлыг авч үзсэн. Үүнд: менежментийн эдийн засгийн үндэс, компанийн онол, эрэлтийн онол ба үнэлгээ, үйлдвэрлэл ба зардлын онол болон үнэлгээ, зах зээлийн бүтэц ба үнэ бүрдэлт, тоглоомын онол, хөрөнгө оруулалтын шинжилгээ ба засгийн газрын бодлого зэрэг болно.

  • Микро экономиксийн үндэс, 2014

    Микро экономиксийн үндэс, 2014

    Зохиогч: Б.Сувд, Х.Цэвэлмаа, Т.Цэгмид, Б.Лхагвасүрэн, Д.Баярмаа, С.Дөлбадрах, Р.Мөнхтөр, Ч.Нарантуяа, Б.Отгонтөгс

    Редактор: Б.Сувд, Х.Цэвэлмаа

    ISBN: 978-99962-58-36-7

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 446

    Жин:800 гр

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 245 x 174 x 30 мм

    Дууссан

    Энэхүү сурах бичгийг бичихдээ дэлхийд түгээмэл ашиглагддаг, нэр хүнд бүхий сурах бичгийг жишиг болгож, Монгол улсын нийгэм, эдийн засаг, зах зээл, өрхийн жишээгээр суурь онолоо баяжуулж, холбогдох тайлбарыг хийн, олон улсын жишигт хүрсэн үндэсний агуулгатай сурах бичиг бичих зорилтыг тавьсан юм. Үүний тулд эдийн засгийн хамгийн анхдагч, суурь ойлголтуудыг тодорхой бөгөөд энгийн аргаар тайлбарлах, эдийн засгийн аливаа үзэгдлийг илэрхийлсэн тодорхойлолтуудаар асуудлыг хязгаарлах бус, харин агуулгыг нь гүн гүнзгий ойлгуулахад голлон анхаарсан болно. Оюутнуудыг онолын тодорхой ойлголтуудыг практик амьдрал дээр буулгаж, тайлбарлаж чадах чадвартай болгох зорилгоор хийсвэр жишээ дасгалаас эхлээд Монгол улсын өнөөгийн бодит байдал, тоо баримт, төрөөс хэрэгжүүлж байгаа эдийн засгийн бодлого, түүний үр дүн, авч хэрэгжүүлэхээр бэлтгэж байгаа зарим бодлогын чанартай арга хэмжээний талаар холбогдох сэдвүүдэд шигтгээ, жишээ, дасгал, асуулт хариулт хэлбэрээр оруулсан. 5 хэсэг, 18 бүлэгтэй юм.

  • Макро экономиксийн үндэс, 2013

    Макро экономиксийн үндэс, 2013

    Зохиогч: Д.Болдбаатар, Л.Эсмэдэх, Д.Хишгээ, Т.Оюунбаатар

    Редактор: Б.Бат, Б.Ариун-Эрдэнэ, Т.Оюунбаатар

    ISBN: 978-99962-58-70-1

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 318

    Жин: 570 гр

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 245 x 175 x 25 мм

    Дууссан

    Дэлхийд түгээмэл ашиглагддаг сурах бичгийн стандартыг жишиг болгож Монгол улсын нийгэм-эдийн засгийн тоо баримт, төрөөс хэрэгжүүлж буй эдийн засгийн бодлого, судлаачдын судалгааны үр дүнгийн талаар холбогдох сэдвүүдэд шигтгээ, жишээ, дасгал, асуулт хэлбэрт оруулсан.

    Номын бүлэг бүрийг судалсны дараа тухайн сэдвийн хүрээнд бодлого, дасгалыг хэрхэн бодох тайлбарыг хийж, оюутнууд өөрсдийнхөө мэдлэгийг сорих бодлого, дасгал, асуулт, тестүүдийг оруулсан нь макроэкономиксийн үндсэн ойлголтуудыг бодит амвдралд хэрэглэж тайлбарлаж сурах ачхолбогдолтой болсон гэж үзэж байна.

    Сурах бичгийн бүтцийн хувьд 6 хэсэг, 16 бүлгээс бүрдэнэ.

  • ​Гурван улсын ойллого, 2016

    Гурван улсын ойллого, 2016

    Зохиогч: Чэн Шоу

    Редактор: С.Сэргэлэн

    ISBN: 978-99978-42-70-1

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 36

    Жин: 80 гр

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 246 x 170 x 3 мм

    дууссан байна

    “Гурван улсын ойллого” нь нийт жаран таван бүлэг болно.Үүнд: “Вэй улсын бичиг” гучин бүлэг, “Шу улсын бичиг” арван таван бүлэг, “У Улсын бичиг” хорин бүлэг бий.Гурван улсын ойллого нь агуулгын хувьд Вэй улсын Хуан Чу-гийн анхдагч оноос Жин улсын Тай кангийн анхдагч он хүртлэх жаран жилийн түүхийг бичсэн байна.

  • Умард төрийн түүх: Түрэг, Тэ лэ, 2015

    Умард төрийн түүх: Түрэг, Тэ лэ, 2015

    Зохиогч: Ли Янь-Шоу

    ISBN: 978-99973-73-49-6

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 88

    Жин: 95 гр

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 240 x 163 x 3 мм

    дууссан байна

    Эртний ямар ч төр улсын түүхийг түүхэн сурвалжийн мэдээ, сэлтгүйгээр тодруулан судлах боломжгүй юм. Өөрөөр хэлбэл сурвалжгүй түүх гэж байхгүй бөгөөд үүнд эртний сурвалжийн үнэ цэнэ, ач холбогдол оршино. Түүхч Ба.Батжаргал Төв Азийн өндөрлөгт оршин тогтнож байсан эртний Түрэг улсын түүхэнд холбогдох нангиад хэл бичгээрх сурвалжийг монгол хэлнээ орчуулж судалгааны эргэлтэд оруулж байна. Тэрээр энэ удаад Умардын түүхийн 99 ботийн 87 дугаар боть болох Түрэг, Тэлэг-ийн хэсгийг бүрнээ орчуулснаа толилуулж байна. Энэхүү сурвалжийн орчуулга нь эртний Түрэгийн түүх судлалд чухал ач холбогдолтой эх хэрэглэгдэхүүн болох нь дамжиггүй.

  • ​Хожуу хан улсын бичиг, 2016

    Хожуу хан улсын бичиг, 2016

    Зохиогч: Фан Э

    Редактор: П.Дэлгэржаргал

    ISBN код: 978-99978-42-72-5

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 88

    Жин: 155 гр

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 240 x 165 x 4 мм

    дууссан байна

    Гуан У-Дигийн Жиан У-гийн анхдагч он (МЭ25)-оос Хан Шань Ди-гийн Жан 25 МЭ220 он> хүртлэх 195 оны үйл хэргийг багтаасан сурвалж юм. Хожуу хан улсын бичиг нь арван боть үндсэн тэмдэглэл бол он наян бүлэг намтар шастирийг Фан Э бичжээ. Сун улсын үед Жин Улсын түүхч Сы Ma Биао -гийн бичсэн Хан улсын үргэлжлэл гучин бүлгийг Фань Э-гийн номтой нийлүүлээд хэвлүүлжээ. Энэ нь өнөөдрийн бидний үзэж буй Хожуу хан улсын бичиг болно. Хожуу хан улсын ихэнх агуулга нь Түүхэн тэмдэглэл болоод Хан улсын бичгийн агуулгыг ашигласан байна.

  • Хан улсын бичиг Хүннүгийн шастир, 2016

    Хан улсын бичиг Хүннүгийн шастир, 2016

    Зохиогч: Ван Гу

    ISBN код: 978-99973-3-578-4

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 164

    Жин: 260 гр

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 245 x 173 x 8 мм

    дууссан байна

    Хан улсын бичиг Хүннүгийн шастир нь Сы ма чянь-ий түүхэн тэмдэглэл хүннүгийн шастирын дараа орох Хүннү гүрний тухай түүхэн сурвалж юм.

    Хан улсын бичиг буюу Хан Шу нь 12 үндсэн тэмдэглэл, 8 бодрол бичиг, 10 ойллого, 70 намтар шастир, нийт 100 боть агуулгаас бүтсэн байдаг. Тус сурвалжийн агуулга нь Хан улсын Гао Ди Лиу ван-гийн анхдагч оноос Ван Ман-гийн Ди Хуан-гийн 4 оны түүхэн үйл явдлыг хамааруулан бичсэн байна. Өөрөөр хэлбэл, МЭӨ 206 оноос МЭ 23 он хүртэлх 200 илүү жилийн түүхийг сурвалжлан тэмдэглэсэн болно.

    Түүхэн тэмдэглэл хүннүгийн шастир бичигдсэнээс 160 жилийн дараа Хан улсын бичиг Хүннүгийн шастир бичигджээ. Энэ хооронд Хан улс болоод Хүннү гүрэн хоорондын харилцаанд дайн тулаан, үл ойлголцол идэвхиж байсан түүхэн он цаг юм. Энэ ээдрээтэй, төвөгтэй, ороо бусгай цаг үеийн тухай дээрх бүтээлд нягт, дэлгэрэнгүй тэмдэглэгдсэн байдаг. Зүүн Хан улсын түүхч, уран зохиолч Бань Гу нь өөрийн дураар үг өгүүлбэрийг хасаж нэмээд Хан улсыг төвийлгөх өнгө аяс гаргасаныг эс тооцвол түүхэн, үнэн мөнийг илэрхийлсэн, онц ач холбогдолтой түүхэн сурвалжийг бидний үед өвлүүлэн үлдээсэн нь үнэлж баршгүй гавьяа болсон юм.