Blog

  • МОНГОЛ-ХЯТАДЫН СОЦИАЛИСТ НАЙРАМДЛЫН МАНДАЛ, БУУРЛЫН ТҮҮХ, 2019

    Монгол-Хятадын социалист найрамдлын мандал, буурлын түүх (БНМАУ-БНХАУ-ын 1949-1964 оны худалдаа, тээвэр, ажиллах хүч, зээл, тусламжийн харилцаанд хийсэн судалгаа)

    Зохиогч: Н.Алтантөгс

    Редактор: Н.Ганбат

    Хэвлэлийн газар: МУИС Хэвлэлийн Газар

    ISBN: 978-99978-58-76-4

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 218
    Хэмжээ: Хатуу хавтастай, 148*210

    Үнэ: 20.000

    Түүхийн ухааны доктор Н.Алтантөгсийн бичсэн энэхүү нэгэн сэдэвт судалгааны бүтээл нь түүний 2017 онд БНХАУ-ын Жилинь их сургуулийн Хятадын шинэ түүхийн тэнхимд эрдмийн зэрэг хамгаалсан диссертацид үндэслэсэн бөгөөд 1949-1964 оны хооронд БНМАУ, БНХАУ-ын харилцаа ЗХУ-ын манлайлал, нөлөөллийн хүрээнд эдийн засгийн талаар хэрхэн хөгжиж, улмаар саарч тасалдсаныг зураглан өгүүлжээ. Уг бүтээлийн онцлог нь Монгол улсын эдийн засгийн гадаад орчин, нөхцөл манай умард ба өмнөд хөршүүдийн хоорондын улс төрийн харилцаанаас хэрхэн хамаарч, өөрчлөгдөж байдгийг тодорхой харуулсанд оршино.

  • Монгол хэлээр орчуулах эрхийг авлаа

    Монгол хэлээр орчуулах эрхийг авлаа

    МУИС Пресс хэвлэлийн газар “Whу gender matters in economics” сурах бичгийг монгол хэлээр орчуулан гаргах эрхийг Принцетоны их сургуулийн хэвлэлийн газраас албан ёсоор авлаа. Сурах бичгийг МУИС-ийн эдийн засгийн тэнхимийн багш Б.Отгонтөгс орчуулж эхлээд байна.

  • ​ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МАРКЕТИНГ

    ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МАРКЕТИНГ, Дөрөв дэх хэвлэл

    Зохиогч: Ядамсүрэнгийн Отгонсүрэн

    Редактор: Чойдонгийн Онгоодой

    ISBN: 978-99929-6-011-6

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 380

    Жин: 420 гр

    Хэмжээ: Зөөлөн хавтастай, 209x147x16 мм

    Үнэ: 20.000₮

    Дэлхий дахинд үйлчилгээний салбар түргэн хурдацтай хөгжиж буй өнөө үед манай орны эдийн засгийн бүтцэд үйлчилгээний байгууллага, түүнд ажиллагсдын эзлэх хувийн жин нэмэгдсээр байгаа билээ. Үүний үр дүнд үйлчилгээний газруудын дунд чанарын төлөө өрсөлдөөн бий болж, үйлчилгээний шинэхэн төдийгүй цоо шинэ төрлүүд амьдралд улам олноор нэвтэрсээр байна. Тиймд үйлчилгээний мөн чанар, онцлог, маркетингийн асуудлуудын талаар цэгцтэй мэдлэг олж авах, улмаар энэ чиглэлээр бусад салбарын туршлагаас суралцах шаардлага маркетеруудад улам бүр чухал болжээ. Энэ учир үйлчилгээний маркетингийн олон чухал асуудлуудыг онол арга зүйн хувьд судлан гаргахыг зорьж “Үйлчилгээний маркетинг” сурах бичгийн дөрөв дэх шинэчлэн найруулсан хэвлэлийг та бүхэнд толилуулж байна. Энэ сурах бичиг нь манай орны их, дээд сургууль, коллежийн оюутан, бие даан суралцагсад төдийгүй бизнесийн байгууллагын ажилтнуудад гарын авлага болгон хэрэглэхэд зохих хувь нэмрээ өгнө.

  • ХУГАЦААН ЦУВААН ЭКОНОМЕТРИК, 2017

    ХУГАЦААН ЦУВААН ЭКОНОМЕТРИК, 2017

    Зохиогч: Батаагийн Эрдэнэбат

    ISBN: 978-99978-1-498-2

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 316

    Жин: 555 гр

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 240x170x10 мм

    Үнэ: Дууссан

    Энэхүү ном нь хугацаан цуваан эконометрикийн үндсэн загваруудыг танилцуулж, эконометрикийн үндсэн ойлголтуудыг агуулсан бүлэгтэй. Хугацаан цуваан эконометрикт өргөнөөр ашиглагддаг EVIEWS, MATLAB компьютерийн програмуудыг танилцуулсан тусгай бүлгүүдтэй. Бүлгүүдийн төгсгөлд аналитик дасгалууд оруулсан нь бүлгийн агуулгыг ойлгосон эсэхээ шалгахад дөхөмтэй. Тэдгээрийн загвар бодолтыг номын эцэст мөн хавсаргасан нь номыг бие даан суралцах боломжийг олгож байна. Ном өөрийн гэсэн вэб хуудастай бөгөөд (https;//sites.google.com/site/erdenebatba/) эмпирик дасгалтай холбоотой өгөгдлүүд, компьютерийн програмыг агуулж байна.

  • ​БАЙГУУЛЛАГА ХООРОНДЫН ХАРИЛЦААНЫ МАРКЕТИНГ

    БАЙГУУЛЛАГА ХООРОНДЫН ХАРИЛЦААНЫ МАРКЕТИНГ, 2015 Дөрөв дэх хэвлэл

    Зохиогч: Ядамсүрэнгийн Отгонсүрэн

    Редактор: Намсрайн Батнасан

    ISBN 978-99962-1-417-2

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 346

    Жин: 405 гр

    Хэмжээ: Зөөлөн хавтастай, 240x170x12мм

    Үнэ: Дууссан

    Их, дээд сургуулийн бакалаврын түвшний оюутан, мөн магистр, доктрантурын чиглэлээр бие даан суралцагсад болон бизнесийн байгууллагын бүх шатны удирдагч, маркетеруудад зориулсан гарын авлага.

    Байгууллагын маркетингийн шинжлэх ухааны олон асуудлын тухайд эцсийн хэрэглэгчийн маркетингийн онол, арга зүйгээс үндсээрээ ялгаатайн учрыг нэн тэргүүнд энэхүү бүтээлдээ гаргахыг зорилго болгон байгууллагын зах зээлийн үндсэн бүрэлдэхүүн болох үйлдвэрлэгч, зуучлагч, засгийн газар ба ашгийн бус газрын маркетингийн онцлог, байгууллага-худалдан авагчийн зан төлөв, худалдан авах шийдвэр гаргах онцлог болон тэдгээрт нөлөөлөх хүчин зүйлийн хамаарал, байгууллагын зах зээлд шинэ бүтээгдэхүүн гаргах зүй тогтол, зах зээлийн хэсэгчлэл хийх, зорилгот хэрэглэгчийг сонгох ба бүтээгдэхүүн, үйлчилгээг хоногшуулах стратеги, тактикийн асуудлуудыг гүнзгий судлан авч үзсэн төдийгүй бизнесийн харилцааны маркетингийн үйл ажиллагааны практик удирдамж, арга зүйн зөвлөмжийг боловсруулан толилуулж байна.

  • ​“МОНГОЛ ХЭЛ СУРАХ БИЧИГ”, 2017

    “МОНГОЛ ХЭЛ СУРАХ БИЧИГ”, 2017

    Зохиогч: Д.Баасанбат

    Редактор: Ж.Төмөрчөдөр

    Хэвлэлийн газар: МУИС Пресс Хэвлэлийн Газар

    ISBN: 978-99973-42-99-7

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 466

    Жин: 820 гр

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 250 x 176 х 21 мм

    Үнэ: 30.000

    Монгол хэл сурах бичиг нь Гарчиг, Өмнөх үг, Түгээмэл хэрэглэдэг үг хэллэг, Хичээлд зайлшгүй хэрэглэх үгс, Хавсралт-товч толь, Ном зүйгээс гадна 60 хичээл бүхий үндсэн 4 хэсэгтэй.

    Нэгдүгээр хэсэг. Монгол хэлний кирил үсгийн цагаан толгой түүнийг дуудаж бичиж сурах дасгал эгшиг гийгүүлэгчийн ангилал, төлөөний нэр, үе түүний хэлбэр, зөв бичих дүрэм, асуух утгатай үг, түүнтэй холбоотой үг хэллэг, дасгал хэрэглээ бүхий 14 хичээлтэй.

    Хоёрдугаар хэсэг. Монгол хэлний үгийн бүтэц, үг бүтэх арга, үгсийн аймгийн тогтолцоо, жинхэнэ нэр, тийн ялгал, хамаатуулах ёс, тооны ай, тэмдэг нэр, орон цагийн нэр, үйл үгийн хувилал, хэв байдлын дагавар, холбо ба төгсгөх нөхцөлүүд болох тодотгон холбох, нөхцөлдүүлэн холбох, цагаар болон биеэр төгсгөх нөхцөл түүний утга, хэрэглээ бүхий 25 хичээлтэй.

    Гуравдугаар хэсэг. Суралцахуйн үйл ажиллагааны унших, бичих, ярих, ойлгох чадвар хөгжүүлэх, үгийн сангийн мэдлэгээ баяжуулах дасгал дадлага, эх бичвэр, зурагт тайлбар бүхий 8 хичээлтэй юм.

    Дөрөвдүгээр хэсэг. Танин мэдүүлэх агуулга бүхий уншиж бичиж утгыг ойлгож ярилцах, хувиргал хийх, бичил эх, өгүүллэгүүдтэй бөгөөд хичээлүүд хөнгөнөөс хүнд рүү харилцан ярианаас цогцолбор, эх рүү чиглэсэн бүтэцтэй 13 хичээлтэй болно.