Blog

  • ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН ОЛОН УЛСЫН ЗЭРЭГЛЭЛ ТОГТООХ НӨЛӨӨЛЛИЙН ЭРЭМБИЙН АРГА ЗҮЙ, 2022

    ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН ОЛОН УЛСЫН ЗЭРЭГЛЭЛ ТОГТООХ

    НӨЛӨӨЛЛИЙН ЭРЭМБИЙН АРГА ЗҮЙ, 2022

    Орчуулагчид:  О.Алтансүх, А.Энхмэнд

    Редактор:  Ш.Мэндбаяр, Т.Нармандах, Б.Энх-Амгалан

    Хэвлэлийн газар:   МУИС Хэвлэлийн Газар

    ISBN:  978-9919-26-115-3

    Хэл:  Монгол

    Хуудасны тоо: 135

    Хэмжээ:  А4

    Үнэ: Үнэгүй

    Татах холбоос:

    https://drive.google.com/file/d/1QKbO9DwhJhAkfgR5xgkT0XC3R6EgnBJO/view?usp=sharing 

    Тогтвортой хөгжлийн зорилгыг ашиглан дэлхийн их, дээд сургуулиудын олон улсын чансааг тогтоодог Times Higher Education (THE) байгууллагын Нөлөөллийн эрэмбийн арга зүйг (Impact ranking methodology) та бүхэнд танилцуулахдаа таатай байна. Энэхүү гарын авлагад 2022 онд шинэчлэгдсэн Нөлөөллийн эрэмбийн нарийвчилсан арга зүйг тусгасан бөгөөд танай байгууллага өөрт хэрэгтэй мэдээллээ олно гэдэгт итгэлтэй байна. 2022 оны арга зүй нь 2021 оны Нөлөөллийн эрэмбийн арга зүй дээр тулгуурласан ба нэлээдгүй өөрчлөлтүүдийг оруулсан. Хамгийн чухал нь шалгуур үзүүлэлтүүдийг үнэлэхэд ашиглагдах баримт нотолгоонуудын хүлээн зөвшөөрөгдөх хугацаа юм. Гарын авлагын эхний хэсэгт ерөнхий ойлголт, дараагийн хэсэгт нь эрэмбийг тогтоох арга, Тогтвортой хөгжлийн зорилт тус бүрийн үнэлгээний тухай орсон. THE байгууллагын зорилго нь нээлттэй байх, дэлхий нийтийн дээд боловсролын байгууллагуудыг эрэмбэд хамруулах бөгөөд хэрвээ Нөлөөллийн эрэмбийн арга зүйд тодорхойгүй зүйл байвал, мөн арга зүй нь танай улс оронд тохиромжгүй бол та ТНЕ байгууллагад хандана уу. Бид арга зүйг сайжруулах талаар ажиллах болно.


    Нөлөөллийн эрэмбэ by Numpress MUISPress on Scrib

  • “Телевизийн сэтгүүл зүй: түүх, онол, практик II”, 2018

    “Телевизийн сэтгүүл зүй: түүх, онол, практик II”, 2018

    Ерөнхий редактор: М. Зулькафиль

    Редактор: Т. Өнөрсайхан

    Хэвлэлийн газар: “Удам Соёл”

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 200

    Хэмжээ: зөөлөн хавтастай,  245 х 175 х 7 мм

    Үнэ: 10.000₮

        Уг номд манай орны телевизийн үүсэл хөгжил, төлөвшил, МҮОНТ-ийн болон арилжааны телевизийн хөгжлийн онцлог, саад бэрхшээл, ололт амжилт, тулгамдсан асуудлуудыг теле нэвтрүүлэг болон телевизийн үйл ажиллагааны тодорхой баримт, мэдээлэлд дүн шинжилгээ хийх замаар гарган, судлаачдын теле нэвтрүүлэгт хийсэн судалгаа, шүүмжийг хамарсан бүтээл юм.

  • “Сэтгүүл зүйн тайлбар толь”, 2018

    “Сэтгүүл зүйн тайлбар толь”, 2018

    Зохиогч: М. Зулькафиль

    Редактор: Л. Норовсүрэн, Б. Болд-Эрдэнэ, З. Серик 

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 382

    Хэмжээ: зөөлөн хавтастай,  245 х 175 х 15 мм

    Үнэ: 18.000₮

        Манай оронд хууль зүй, утга зохиол, социологи, хэл шинжлэл, философи, улс төр, сэтгэл судлал зэрэг нийгэм-хүмүүнлэгийн ухааны бараг бүх салбараар тайлбар толь хийгдэж аль хэдийд олны хүртээл болгосон бөгөөд энэ талаараа сэтгүүл зүйн салбар ихээхэн хоцорч  байгаатай холбоотой “Сэтгүүл зүйн тайлбар толь” хэмээх энэхүү бүтээлийг их, дээд сургуульд сэтгүүлч, утга зохиолын ажилтан мэргэжлээр суралцагсдад, магистрант, докторантууд, сэтгүүл зүй судлаачид, практик сэтгүүлчид, идэвхтэн бичигчид, сэтгүүл зүй сонирхогчдод зориулан бичсэн болно.

  • “Экологийн сэтгүүл зүй”, 2009

    “Экологийн сэтгүүл зүй”, 2009

    Зохиогч: Ч. Чойсамба

    Редактор: М. Зулькафиль

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 138

    Хэмжээ: зөөлөн хавтастай,  245 х 175 х 7 мм

    Үнэ: 10.000₮

        Экологийн хэт сүйрэл бодитой нүүрлэсэн өнөө үед үүргээ ухамсарласан сэтгүүлчдийн бүтээлч үйл ажиллагаа юу юунаас чухал болоод байна. Энэхүү аюулын хор уршгийг олон түмэнд таниулах, тэднийг болчимгүй алхам хийхээс сэргийлэх, байгаль орчноо хамгаалж, эх дэлхийгээ хайрлаж сургах гээд сэтгүүлчдийн үүрэг шинээр нэмэгдэж байгаа юм. Чухам таниулан мэдүүлэх эл шинэ үүргээ нэг сэтгүүлч ухамсарлаж, нэр төртэй биелүүлбэл, экологийн ганц ч гэсэн асуудлыг олон нийтэд хүртээлтэй, зөв зүйтэй тусгах нь энэхүү номын зорилго юм.

  • “МОНГОЛ СОНИНЫ МЭДЭЭ”, 2013

    “МОНГОЛ СОНИНЫ МЭДЭЭ”, 2013

    Зохиогч: Ч. Чойсамба

    Редактор: М. Зулькафиль

    Хэвлэлийн газар: Удам Соёл

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 134

    Хэмжээ: зөөлөн хавтастай,  200 х 145 х 7 мм

    Үнэ: 10.000₮

       Нэг сэдэвт энэхүү зохиол нь бичлэгийн тодорхой нэг зүйлийг сонгож аваад, иж бүрэн судлах оролдлого хийсэн анхны бүтээл юм. Ч. Чойсамбын бүтээл нь нэг л асуудлыг нэлээд гүнзгий, олон талаас нь судалснаар манай сэтгүүл зүй харьцангуй жижиг асуудлыг тодорхой, гүнзгийрүүлж судлах эхлэл тавьж буйгаараа чухал ач холбогдолтой зохиол юм.

  • “Арвис үг”, 2020

    “Арвис үг”, 2020

    Зохиогч: С. Дулам

    Редактор: Д. Ринчинбумба, Д. Нямдорж

    ISBN: 978-9919-20-729-8

    Хэл: Монгол  

    Хуудасны тоо: 196

    Хэмжээ: зөөлөн хавтастай,  205 х 140 х 8 мм

    Үнэ: 10.000₮

       С. Дулам нь Монгол орондоо болон хилийн чанадад байдаг настан бууралтуудтай уулзаж учирч, алт шиг аман мэдлэг, эрдэнэ мэт цээж эрдмээс нь хүртэж, монгол соёл суртахуунаа олон жил судалсан болон орчин цагийн дэлхий ертөнцийн хувирал өөрчлөлтийн дунд аж төрж буй хүний хувьд монголчуудын уламжлалт мэдлэг ухаан, өнөөгийн амьдралын хэмнэлийг уялдуулан өөрийнхөөрөө төсөөлөн бодож, эргэцүүлэн ухаарсан зүйлээ энэ цагийн чөлөө багатай, зузаан боть номтой зууралдах завгүй хүмүүст зориулан “Арвис үг” зохиолоо эмхэтгэн гаргав.

  • “Чингис хааны төрийн бэлгэдэл”, 2014

    “Чингис хааны төрийн бэлгэдэл”, 2014

    Зохиогч: С. Дулам

    Редактор: Ц. Шагдарсүрэн

    ISBN: 978-99929-10-58-5

    Хэл: Монгол, Англи

    Хуудасны тоо: 294

    Хэмжээ: зөөлөн хавтастай,  245 х 170 х 15 мм

    Үнэ: 30.000₮

        Монголчуудын бэлгэдэх сэтгэлгээний өвөрмөц онцлогоос хамаараад бэлгэдлийн соёлын хувьд гүн эртний өв уламжлалтай бөгөөд анх үүсэж хөгжсөн цагаасаа өдгөө хүртэл олон зүйлээр хувирч өөрчлөгджээ. Төр ёсны болоод гэр ёсны аливаа үйлийг сайн ерөөл бэлгэгүйгээр төсөөлөхүй еэ бэрх болой. Чингис хаан, түүний залгамжлагчдын үед монгол төрийн эрхэмжтэй болсон эрхэм бэлгэдлүүд болно. Үүний тодорхой нэгэн жишээ бол Монгол хаант төрийн есөн их бэлгэ билээ.

  • “Монгол соёл иргэншлийн утга тайлал”, 2013

    “Монгол соёл иргэншлийн утга тайлал”, 2013

    Зохиогч: С. Дулам  

    Редактор: Г. Нандинбилиг

    ISBN: 978-99973-47-76-3

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 393

    Хэмжээ: зөөлөн хавтастай,  245 х 170 х 15 мм

    Үнэ: 35.000₮

       Монгол соёл иргэншил бол хүн төрөлхтний соёл иргэншлийн дундах давтагдашгүй, өвөрмөц үзэгдэл мөн бөгөөд дэлхийн соёлын олон янз байдлыг бүтээн бүрдүүлэхэд чухал үүрэгтэй билээ. С. Дулам нь “Монгол соёл иргэншлийн утга тайлал” зохиолдоо соёл хийгээд иргэншил, монгол соёлын хамрах хүрээ зэрэг монголчуудын соёлын үүслээс өдийг хүртэл онол тайлбарыг хөндөн тайлбарласан байна.

       

  • “ОБРАЗЫ МОНГОЛЬСКОЙ МИФОЛОГИИ И ЛИТЕРАТУРНАЯ ТРАДИЦИЯ ”, 1982

    “ОБРАЗЫ  МОНГОЛЬСКОЙ МИФОЛОГИИ И ЛИТЕРАТУРНАЯ ТРАДИЦИЯ ”, 1982

    Зохиогч: С. Дулам

    ISBN: 978-99978-2-556-8

    Хэл: Орос

    Хуудасны тоо: 222

    Хэмжээ: зөөлөн хавтастай,  245 х 170 х 15 мм

    Үнэ: 25.000₮

        Энэхүү бүтээл нь монгол домгийн анхны төлөв байдал, түүний цаашдын хувьсал өөрчлөлтийг харуулсан болно. Археологийн тодорхой олдцын хамт аман болон утга зохиолын дурсгалуудыг ашигласан. Дүрслэх урлаг, оюун санааны соёлын дурсгалуудыг харьцуулан судалснаар монголын шинжлэх ухаанд хараахан судлагдаагүй байгаа монгол домгийн үүсэл, хөгжлийн үндсэн үеүдийг тодорхойлжээ.

  • “С. ДУЛАМ домог, бэлгэдлийн ертөнц” ярилцлагын ном , 2018

    “С. ДУЛАМ домог, бэлгэдлийн ертөнц” ярилцлагын ном , 2018


    Эмхэтгэсэн: Н. Нарангэрэл

    ISBN: 978-99978-4-840-6

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 320

    Хэмжээ: зөөлөн хавтастай,  245 х 170 х 15 мм

    Үнэ: 18.600₮

        Профессор С. Дулам нь туурвисан бүтээл, бий болгосон дэг сургуулиараа монгол судлалын ертөнцөд хүлээн зөвшөөрөгдсөн нэрт эрдэмтэн билээ. Түүний домог бэлгэдлийн ертөнцийн талаар хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлагуудыг Н. Нарангэрэл эмхэтгэн олны хүртээл болгож байна.