Blog

  • “Аюулгүй байдлын тулгуур асуудлууд” , 2019

    “Аюулгүй байдлын тулгуур асуудлууд” , 2019

    Редактор: С. Баттулга

    Хэвлэлийн газар: “Удам соёл” ХХК

    ISBN: 978-999-29-3-797-7

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 392

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 205 х 145 х 17 мм

    Үнэ: 15.000₮

        “Аюулгүй байдлын тулгуур асуудлууд” хэмээх энэхүү ном нь Япон Улсын Үндэсний батлан хамгаалахын академийн мэргэжил нэгт багш нарын хамтарч бүтээсэн аюулгүй байдлын сурах бичгүүдийн нэг юм. Уг бүтээлийн хувьд аюулгүй байдлын өргөн хүрээний мэдлэг өгөхөөс илүүтэй чухал гол гэж үзсэн мэдлэг,мэдээллийг бидэнд ойр байгаа бодит жишээгээр олон янзын бодлого үйл ажиллагаатай холбон тайлбарлажээ.

  • “ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА сэтгүүл”

    “ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА сэтгүүл” , 2017

    Редактор: С. Баттулга

    Хэвлэлийн газар: “МУИС ПРЕСС”

    ISSN: 2308-8125

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 242

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 245 х 175 х 10 мм

    Үнэ: 7.000₮

        Монгол Улсын Их Сургуулийн Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулиас “Олон Улсын Харилцаа” сэтгүүлийг монгол болон гадаад хэлээр (англи, орос, хятад) жилд 2 дугаарыг эрхлэн гаргадаг. Тус сэтгүүл нь анх 1996 оноос “Алтан аргамж” нэрээр, 2002 оноос “Олон улсын харилцаа”  нэрээр гарч байна. Сэтгүүл нь олон улсын харилцаа, олон улсын эдийн засгийн харилцаа, олон улсын эрх зүй, бүс нутаг, орон судлалын чиглэлээр Монголын болон гадаадын эрдэмтэд, судлаачдын үзэл бодол, санал шүүмж, судалгааны ажлын үр дүнг уншигч олонд хүргэнэ.

  • “Зүүнгарын газрыг төвшитгөн тогтоосон бодлогын бичиг” , 2020

    “Зүүнгарын газрыг төвшитгөн тогтоосон бодлогын бичиг” , 2020

    Эрхэлсэн: На. Сүхбаатар

    Редактор: Б. Түвшинтөгс, О. Оюунжаргал

    ISBN:  /Өмнөд зохиол: дэвтэр 1-18/ 978-99978-713-7-4

    /Өмнөд зохиол: дэвтэр 19-36/ 978-99978-713-8-1

    /Өмнөд зохиол: дэвтэр 37-54/ 978-99978-713-9-8

    /Жинхэнэ зохиол: дэвтэр 1-18/ 978-9919-9617-0-1

    /Жинхэнэ зохиол: дэвтэр 19-34/ 978-9919-9617-1-8

    /Жинхэнэ зохиол: дэвтэр 35-51/ 978-9919-9617-2-5

    /Жинхэнэ зохиол: дэвтэр 52-68/ 978-9919-9617-3-2

    /Жинхэнэ зохиол: дэвтэр 69-85/ 978-9919-9617-4-9

    /Дараа зохиол: дэвтэр 1-18/ 978-9919-9617-5-6

    /Дараа зохиол: дэвтэр 19-32/ 978-9919-9617-6-3

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 2604 (10 боть)

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 250 х 170 х 15 мм

    Үнэ: 241.500₮ (10 боть)

        Түс бүтээл нь Манж Чин улсаас Зүүнгар улстай харилцсан, Зүүнгар улсыг байлдан сөнөөсөн, Зүүнгарын нэг хэсэг болох Хотон аймгийн Манжийг эсэргүүцсэн бослого, түүнийг дарсан зэрэгт Манжийн төрөөс явуулсан бодлого, түүний хэрэгжилтийг он, сар, өдрөөр нэг бүрчлэн бичсэн Манжийн төрийн албан түүхийн зохиол бөгөөд 1700 оны 7 сараас 1765 оны 11 сарын 19 хүртэлх 65 жилийн түүхэн хэрэг явдлыг багтаасан нийт 172 дэвтэр юм. Манж, хятад хэлээр 1770 онд зохиосон тус сурвалжийг монгол хэлээр, кирилл үсгээр анх удаа орчуулан нийтийн хүртээл болгож байна.

  • “Монгол-Хятад хоёр улсын түүхэн харилцааны он дараалсан лавлах (1949-2014)” , 2021

    “Монгол-Хятад хоёр улсын түүхэн харилцааны он дараалсан лавлах (1949-2014)”, 2021


    Редактор: А. Очир, Н. Ганбат, Ли Шэн, Би Аонань

    ISBN: 978-99973-942-7-9

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 564

    Хэмжээ: хатуу хавтастай, 210 х 150 х 25 мм

    Үнэ: 15.000₮

        Энэхүү “Монгол-Хятад хоёр улсын түүхэн харилцааны он дараалсан лавлах” /1949-2014/ нь Монгол-Хятад хоёр улсын сүүлийн 65 жилийн хамтын ажиллагааны түүхийн гол гол үйл явдлыг дэлгэн үзүүлэх, манай хоёр орны харилцааг судлаачид, сонирхогчдод мэдээ материалыг хүргэжээ. Нэмж засварласан хоёрдугаар хэвлэлд эмхэтгэлийг нэг, хоёрдугаар дэвтэр хэмээн дугаарлаж, монгол хэл дээрх баримт мэдээг нэгдүгээр дэвтэр, хятад хэл дээрх баримт мэдээг хоёрдугаар дэвтэр хэмээн дугаарлаж, тус тусад нь эмхэтгэв.

  • “Монгол улсын нутаг дэвсгэр дахь уйгурчуудын археологийн урсгал” , 2019

    “Монгол улсын нутаг дэвсгэр дахь уйгурчуудын археологийн урсгал” , 2019

    Зохиогч: А. Очир, Ц. Одбаатар, Л. Эрдэнэболд, Б. Анхбаяр

    Редактор: Л. Эрдэнэболд

    ISBN: 978-99978-4-533-7

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 307

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 297 х 210 х 35 мм

    Үнэ: 18.000

        Уйгурчуудын үлдээсэн археологийн  дурсгалууд монгол нутагт өргөн дэлгэр тархсан агаад өнөөдөр ч шинэ илэрч олдсоор байна. Тэдгээр нь хаад язгууртан болон жирийн иргэдэд зориулсан тахил тайлгын онгон, булш оршуулга, хүн чулуу, хонь чулуу, арслан чулуу, руни, согд, югур, нанхиад бичээст хөшөөд, хот суурины үлдэгдэл, уран барилгын холбогдолт дурсгал, хад чулуун дээр сийлсэн зураг, бичиг зэрэг болно. Энэхүү бүтээлд багтсан Уйгурын археологийн дурсгалуудын судалгаа нь VII-IX зууны үед одоогийн Монгол улсын нутагт төр улсаа төвхнүүлж асан нүүдэлчдийн нийгэм, улс төр, эдийн засаг, гадаад харилцаа, соёлын судалгаанд чухал эх хэрэглэгдэхүүн болно.

  • “Торгууд аман билгийн жишээ” ,

    “Торгууд аман билгийн жишээ” ,

    Эрхэлсэн: Д. Өрнөхдэлгэр, Д. Ганболд, И. Жавхлан

    Редактор: А. Батсуурь, М. Баавдай 

    ISBN: 978-9919-23-188-0

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 224

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 250 х 170 х 15 мм

    Үнэ: 20.000₮

    “Аман зохиол, аялгуу судлалын хээрийн дадлага”-аар Ховд аймгийн Булган сумын торгуудуудын дунд 1997, 2017 явж судалсан хээрийн шинжилгээний эх материалд тулгуурлан “Торгууд аман билгийн жишээ” номыг бүтээжээ. Уг номд торгууд хүмүүсийн хэлж ярьсан аман зохиолын төрөл зүйл болох үлгэр домог, дуу, ерөөл магтаал, зүйр цэцэн үг тэргүүтэн орсны дээр аж төрөх ёс, зан үйлийн талаарх аман мэдээнүүд багтсан нь давтагдашгүй үнэ цэнийг агуулж байна.

  • “Захчин аман билгийн жишээ” ,

    “Захчин аман билгийн жишээ” ,


    Эрхэлсэн: Д. Өрнөхдэлгэр

    Редактор: Т. Баясгалан, С. Гантөмөр

    ISBN: 978-9919-21-264-2

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 304

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 250 х 170 х 15 мм

    Үнэ: 20.000₮

        Энэхүү ном нь захчин аман зохиол судлалд тун чухал байр суурь эзэлнэ. Захчин түмний дунд зохиогдсон гэдэг нь нэн тодорхой байгаа зарим домог, дуу, ерөөл, магтаал, хууч яриа тэргүүтнийг гарал үүслээр нь энэ овогтонд хамааруулж үзэх боловч захчин аман зохиолын бие даасан уламжлалыг танин мэдэхүйн тулд монгол угсаатны аман зохиолын дотроос туурвилзүйн хувьд ялгарах ямар онцлогтой болохыг тодруулах ажлыг гүйцэтгэхэд “Захчин аман билгийн жишээ” ном чухал хэрэглэгдэхүүн болно. 

  • “Алтайн урианхайн аман билгийн жишээ” ,

    “Алтайн урианхайн аман билгийн жишээ” ,

    Эрхэлсэн: Д. Өрнөхдэлгэр, В. Янжиндулам

    Редактор: М. Ганболд, А. Батсуурь

    ISBN: 978-9919-24-044-8

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 268

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 250 х 170 х 15 мм

    Үнэ: 20.000₮

        Угсаатны бүлгүүдийн аман билиг, аялгуу судлалын ажлыг гүйцэтгэхэд өргөн уудам нутагт тархан суугаа өв тээгч хүмүүстэй очиж, нүүр тулан өөрсдийн зорьсон хэрэг зорилгоо танилцуулахад халуун дотноор угтан авч, чин сэтгэлээсээ ярилцан, өөрийнхөө оюун билгийн сан хөмрөгөөс харамгүй хүртээн, ирээдүйн хүүхэд залуусын эх хэл, сэтгэлгээний дархлаа, үгсийн түмэн утга учрыг таниулан үлдээхийг хүссэн суу билигт ард зоны хүслийг гүйцэлдүүлсэн бүтээл болжээ.

  • “Мянгад аман билгийн жишээ” , 2019

    “Мянгад аман билгийн жишээ” , 2019

    Эрхэлсэн: Д. Өрнөхдэлгэр

    Редактор: Б. Даваадорж, А. Батсуурь

    ISBN: 978-9919-21-264-3

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 200

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 250 х 170 х 15 мм

    Үнэ: 15.000₮

      Профессор А. Батсуурь нь монголын тууль судлалын нэрт эрдэмтэн Б. Катуу багшийнхаа хамтаар, ангийн шавь нарынхаа хамтаар “Аялгуу судлал, аман зохиол”-ын хээрийн дадлагыг удирдан өөрийн төрж өссөн нутаг Мянгад сумын элгэн садан, ахан дүүстэйгээ уулзан золгож, тэдний хэлж ярьсан, санан ухааруулсан аман билиг, сургаал захиасыг хойч үеийн хүүхэд залуучууд, ардын аман билиг сонирхон судалдаг хэн хүнд хүргэхээр ийнхүү нийлүүлэн хэвлэжээ.

  • “Элжгэн халхын утга соёл, аман зохиолын уламжлал” , 2019

    “Элжгэн халхын утга соёл, аман зохиолын уламжлал” , 2019

    Зохиогч: Д. Өрнөхдэлгэр

    Редактор: С. Дулам, Р. Чүлтэмсүрэн

    ISBN: 978-9919-21-262-9

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 356

    Хэмжээ: хатуу хавтастай, 250 х 170 х 30 мм

    Үнэ: 25.000₮

        Элжгэн халхын утга соёлд холбогдох онцлог зүйлүүдийг сурвалжлан цуглуулсан эх хэрэглэхүүн, судлагчдын бичиж нийтлүүлсэн, тэмдэглэсэн зэрэгт үндэслэн тус тусынх нь мөн чанар, хоорондын шүтэлцээ, түүнийг илэрхийлж, уламжлан хадгалж ирсэн хүн зоны сэтгэлгээ  нь чухам ямар зүйлээр илэрч байгааг тодорхойлсны үндсэн дээр Элжгэн халхын утга соёлын зарим асуудлыг тайлбарлаж, зохих дүгнэлт өгөхийг зорьжээ.