Blog

  • “Танихуйн хэл шинжлэл” , 2021

    “Танихуйн хэл шинжлэл” , 2021

    Зохиогч: Н. Нансалмаа, С. Долгор

    Редактор: М. Базаррагчаа

    ISBN:978-9919-26-023-1

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 254

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 205 х 145 х 8 мм

    Үнэ: 30.000₮

        Энэхүү ном өөрийнхөө тухай, ертөнцийн тухай юу мэддэг, яаж мэддэг, энэ мэдлэг ямар бүтэцтэй вэ гэх асуултад хариулахын тулд танин мэдэх үйл ба хэлний холбоо хамаарлыг хэлний тухай шинжлэх ухааны орчин цагийн “ХҮН” төвтэй хандлагаар “ХЭЛ-СЭТГЭХҮЙ-ТАНИХУЙ” гэх гурамсан холбоонд суурилан судалдаг Танихуйн хэл шинжлэлийн онолын асуудлыг тусгасан ном болно. Номоос та танихуйн хэл шинжлэлийн үүсэл хөгжил, салбар ухаан, гол төлөөлөгч, тэдгээрийн дэвшүүлсэн онол, хандлага, танихуйн үүднээс хэл шинжлэх аргын мэдлэг олж авна. Хэл шинжлэлийн салбарын оюутан, магистрант, докторант, багш, судлаачдад зориулан боловсруулав.

  • Оюутан дэвтэр

    Оюутан дэвтэр

    -48 болон 60 хуудасны сонголттой

    -B5 хэмжээтэй

    -Бүтээгдэхүүний үнэ: 48 хуудастай дэвтэр-2500₮

                                      60 хуудастай дэвтэр-2900₮                                   

    Хаяг: МУИС-ийн номын сангийн 1 давхарт МУИС Пресс дэлгүүр

    Утас: 77307730-1193


  • Монгол бичгийн дэвтэр

    Монгол бичгийн дэвтэр

    -24 хуудастай

    -B5 хэмжээтэй

    -Бүтээгдэхүүний үнэ:1000₮

    Хаяг: МУИС-ийн номын сангийн 1 давхарт МУИС Пресс дэлгүүр

    Утас: 77307730-1193


  • Зургийн дэвтэр

    Зургийн дэвтэр

    -20 хуудастай

    -A4 хэмжээтэй

    -Бүтээгдэхүүний үнэ:2000₮

    Хаяг: МУИС-ийн номын сангийн 1 давхарт МУИС Пресс дэлгүүр

    Утас: 77307730-1193


  • Ханзны дэвтэр

    Ханзны дэвтэр

    -36 хуудастай

    -B5 хэмжээтэй

    -Бүтээгдэхүүний үнэ:2000₮

    Хаяг: МУИС-ийн номын сангийн 1 давхарт МУИС Пресс дэлгүүр

    Утас: 77307730-1193



  • “Эх зохиолыг задлан шинжлэх үнэлэх арга зүй” , 2018

    “Эх зохиолыг задлан шинжлэх үнэлэх арга зүй” , 2018

    Зохиогч: Г. Нандинбилиг

    Редактор: С. Дулам

    Хэвлэлийн газар: “МУИС ПРЕСС”

    ISBN: 978-99978-4-845-1

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 312

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 245 х 175 х 15 мм

    Үнэ: 25.000₮

        Энэхүү номд эх зохиолыг судлах олон талт арга зүйг жишээгээр үзүүлэхдээ их сургуулийн ерөнхий боловсролын сургуулийн уран зохиолын сонгон судлах хичээлийн хөтөлбөрт зөвлөсөн гадаадын болон монголын шилдэг зохиолуудаас сонгон авсан бөгөөд бүлэг бүрд эх зохиолыг судлахад зайлшгүй шаардлагатай онол арга зүй, ашиглаж болох ажлын хуудас, асуулт даалгаврын загвар зэргийг хавсаргажээ. Их дээд сургуулийн утга зохиол судлал, монгол хэл уран зохиолын багш мэргэжлийн ангийн оюутнууд, уран зохиолын багш нарт зориулав. 

  • “ХӨГЖЛИЙН ЭРЭЛД: мал аж ахуй, байгаль хамгаалах салбар дахь хөгжлийн байгууллагын хөндлөнгийн оролцоо” , 2021

    “ХӨГЖЛИЙН ЭРЭЛД: мал аж ахуй, байгаль хамгаалах салбар дахь хөгжлийн байгууллагын хөндлөнгийн оролцоо” , 2021

    Зохиогч: И. Бямбабаатар

    Хэвлэлийн газар: “МУИС ПРЕСС ” хэвлэлийн газар

    ISBN: 978-9919-504-58-8

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 223

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 235 х 150 х 11 мм

    Үнэ: 20.000₮

        Тус ном нь үндсэн 3 бүлэг, удиртгал, дүгнэлт гэсэн хэсгээс бүрдэнэ.1-р бүлэгт хөгжлийн хөндлөнгийн оролцооны талаарх онол болон судалгааны тоймыг өгүүлж, Монголд өрнөсөн хөгжлийн талаарх онолын тоймыг танилцуулна. 2-р бүлэгт бэлчээрийн мал аж ахуй салбарт хөгжлийн хөндлөнгийн оролцоо хэрхэн явсныг орон нутагт хэрэгжсэн төсөл, малчдын жишээн дээр судлан хэлэлцэнэ. 3-р бүлэгт хөгжлийн хөндлөнгийн оролцооны хүрээнд хийгдсэн байгалийн нөөцийн менежмент, байгаль хамгааллын асуудлыг авч үзнэ.

  • “Нийгэм-соёлын хүн судлалын үүд” , 2018

    “Нийгэм-соёлын хүн судлалын үүд” , 2018

    Зохиогч: Д. Бум-Очир, Г. Мөнх-Эрдэнэ

    Редактор: С. Дулам, Г. Баттогтох

    Хэвлэлийн газар: “МУИС ПРЕСС” хэвлэлийн газар

    ISBN: 978-99978-58-73-3

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 239

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 235 х 155 х 7 мм

    Үнэ: 15.500₮

        Энэ бүтээл нь хүн судлалын ухааны эхэн үеийн хувьслын онолоос эхлээд, одоо сонгодог онол болсон Америкийн культурализм, Их Британийн функционализм, Францын бүтэц зүйн онол, орчин цагийн бэлгэдлийн хүн судлал, Азийн либерализмын онол хүртэлх шинэ шинэ онолын гол төлөөлөгчид , тэдний онолын чиг хандлага, биечилсэн шинжилгээ хийсэн газрууд, бүтээл туурвилуудыг танилцуулсан иж бүрэн мэдээлэл, дүн шинжилгээ бүхий бүтээл юм.

  • “SIRPAFORUM ковид-19 дэлхийн шинэ дэг журам” эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл , 2020

    “SIRPAFORUM ковид-19 дэлхийн шинэ дэг журам” эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл , 2020

    Редактор: С. Баттулга

    Хэвлэлийн газар: “Удам соёл” ХХК

    ISBN: 978-9919-504-44-1

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 538

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 245 х 170 х 20 мм

    Үнэ: 25.000₮

        Нийтийн хөл хориотой, онцгой байдлын ийм цаг үед МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулиас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “SIRPA FORUM” үндэсний эрдэм шинжилгээний хурал нь цаг үеийн асуудалтай нийцүүлэн “COVID-19: дэлхийн шинэ дэг журам” сэдвийн дор цахимаар амжилттай зохион байгуулагджээ. Энэхүү форум мэргэжлийн бүх талын оролцоог хангахын зэрэгцээ Монгол улсын гадаад бодлого, улс орны хөгжилд тулгарч буй сорилт, шинэ нөхцөл байдал, цаашдын чиг хандлагын тухай асуудлыг хөндөж, шийдвэрлэх арга зам, санал зөвлөмжийн талаар өргөн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэн, уг илтгэлийг эмхэтгэж судлаач уншигч олондоо хүргэв.

  • “SIRPA FORUM бүс нутгийн хамтын ажиллагаа ба Монгол улс ” эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл №3 , 2019

    “SIRPA FORUM бүс нутгийн хамтын ажиллагаа ба Монгол улс ” эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл №3 , 2019

    Редактор: С. Баттулга

    Хэвлэлийн газар: “Удам соёл” ХХК

    ISBN: 978-9919-504-20-5

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 566

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 245 х 170 х 20 мм

    Үнэ: 25.000₮

        МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль нь ээлжит SIRPA FORUM III улсын эрдэм шинжилгээний хурлыг 2019 оны 12 дугаар сард “Бүс нутгийн хамтын ажиллагаа , Монгол улс” сэдвийн дор амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү хурлаар хоёр хөрш, гуравдагч хөрш, бүс нутаг болон Монгол улсын гадаад бодлого, аюулгүй байдал, эдийн засаг, нийгмийн харилцаа, нийтийн удирдлагын хөгжлийн тухай асуудлуудыг хөндөж, энэ хүрээнд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам, санал зөвлөмжийн талаар өргөн хүрээнд хэлэлцжээ. Түүнд хэлэлцсэн илтгэлийг эмхэтгэн уншигч олондоо хүргэв.