Blog

  • “Интернэт технологийн үндэс”, 2022

    Зохиогчид: Р.Жавхлан, Л.Ганчимэг, Н.Мөнхцэцэг нар

    ISBN: 978-9919-504-88-5

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 375

    Хэмжээ: 250 x 176 х 20

    Зөөлөн хавтастай

    Үнэ: 31.800₮

    Харилцаа холбооны ердийн нэг хэрэгслээс хүний амьдралын салшгүй нэгэн хэсэг болтлоо хөгжсөн интернэт гэх зүйлийн талаар энэхүү сурах бичигт дэлгэрэнгүй тайлбарласан бөгөөд интернэт технологиудын хамгийн энгийн протоколоос эхлэн веб хуудас хөгжүүлэх хүртэлх бүхий л чадварыг эзэмшихэд шаардлагатай мэдлэгийг энэхүү сурах бичигт багтаажээ.

  • “Санхүүгийн зах зээл ба байгууллагууд”, 2022

    Орчуулагч: Д.Сувдаа, Н.Баянтөр, Л.Энхмэнд, Ё.Чимэдцогзол, Д.Одбилэг, Д.Энхтүвшин, М.Амарбаясгалан нар

    ISBN: 978-9919-504-93-9

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 704

    Хэмжээ: хатуу хавтастай, 250 х 200 х 40 мм

    Үнэ: 120.000₮

    МУИС Хэвлэлийн газар Pearson хэвлэлийн газраас орчуулгын албан ёсны эрх авч, МУИС-ийн Санхүүгийн тэнхимийн багш нарын баг орчуулан суралцагч, судлаач, сонирхон уншигч та бүхэнд хүргэж байна.

    Санхүүгийн зах зээл ба байгууллагууд сурах бичиг нь оюутнуудыг ирээдүйн ажлын гараанд бэлтгэхэд нь дараах онцлог чадваруудыг олгоход тусална.
    – Оюутнуудын сэтгэн бодох, дүн шинжилгээ хийх суурь зарчмуудыг олгоно.
    Үүнд:
    Mэдээллийн тэгш бус байдалтай холбоотой асуудлууд (Агентын)
    Ашиг сонирхлын зөрчлүүд
    Ажил гүйлгээний зардал
    Эрэлт, нийлүүлэлт
    Хөрөнгийн зах зээлийн тэнцвэр
    Үр ашигт зах зээл
    Эрсдэлийн удирдлага ба хэмжүүр
    -“Менежерийг дадлагажуулах нь” хэсгүүдэд санхүүгийн мэргэжилтний санхүүгийн зах зээл болон байгууллагуудтай харьцах хандлагыг онцолсон 20 гаруй практик хэрэглээг оруулсан.
    -Загвар тус бүрийг шат дараатай, нарийвчлан боловсруулснаар оюутнуудад нийт материалыг илүү хялбар эзэмших боломж олгосон.
    – Профессоруудад сурах бичгийг өөрийн хүссэн хэлбэрээр ашиглаж болох маш уян хатан нөхцөл боломжийг бүрдүүлсэн.
    – Сурах бичиг нь бүхэлдээ санхүүгийн олон улсын төлөв байдлыг тусгасан.
    – “Санхүүгийн мэдээг дагах нь” гэсэн онцлог хэсэг нь санхүүгийн мэргэжлийн сонин, хэвлэлийг унших дадал олгох хөшүүрэг болно.
    – Олон тооны бодит жишээг багтаан онолын мэдлэгийг бодит амьдралтай хослуулснаар оюутнуудын суралцах сонирхлыг нэмэгдүүлэх нь гарцаагүй.
    – Сурах бичиг нь санхүүгийн системд цахим технологийн (компьютер ба харилцаа холбоо) хөгжлийг ихээхэн тусгасан болно. Материалыг цахим хаяг дээрх дасгалуудтай хавсарган, цахим эх сурвалжуудаас график болон хүснэгтүүд оруулж сурах бичгийн эх сурвалж болон тайлбар хэсэгт цахим хаягуудыг нэмэх байдлаар интернетийг өргөн хүрээнд ашигласан. Түүнчлэн сурах бичигт технологийн өөрчлөлтийн санхүүгийн зах зээл болон байгууллагад үзүүлж буй нөлөөллийг тусгасан тусгай “Цахим санхүү” мэдээллийн хэсгийг багтаасан болно.

  • “Эдийн засагт яагаад жендэр чухал гэж?”, 2022

    Орчуулагч: Б.Отгонтөгс, Э.Номин, Б.Мягмарсүрэн нар

    ISBN: 978-9919-504-89-2

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 518

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 250 х 175 х 30 мм

    Үнэ: 52.000₮

    МУИС Хэвлэлийн газар Принсетоны Их Сургуулийн хэвлэлийн газраас орчуулгын албан ёсны эрх авч, МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн профессор Б.Отгонтөгс нарын баг орчуулан суралцагч, судлаач, сонирхон уншигч та бүхэнд хүргэж байна.

    ЭДИЙН ЗАСАГТ ЯАГААД ЖЕНДЭР ЧУХАЛ ГЭЖ? сурах бичиг нь Эдийн засгийн нөхцөл байдалд эрэгтэй, эмэгтэй хүмүүс өөр өөр үйл хөдлөл хийдэг үү? Хүйсийн хувьд ялгаатай үйл хөдлөлийн хэдэн хувь нь биологийн, хэдэн хувь нь нийгэмшлийн асуудлаар тайлбарлагдах вэ? Өрх гэр доторх эмэгтэйчүүдийн наймаалцах хүчийг юу тодорхойлдог вэ? Яагаад ихэнх нийгэмд эрэгтэйчүүд чухал шийдвэр гаргахад оролцдог, тэд энэ давуу талыг хэрхэн олж авсан бэ? Яагаад саяхныг хүртэл эмэгтэйчүүд л гэрийн ажил хийж, хүүхдүүдээ өсгөдөг байв? Ямар түвшинд хүртэл зах зээл эмэгтэйчүүдийн сайн сайхан байдлыг тодорхойлдог вэ? Хөрөнгийн зах зээл эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхдаг уу? Хөдөлмөрийн зах зээл эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхдаг уу? Глобалчлал нь эмэгтэйчүүдийг хохироож байж болзошгүйд итгэх аливаа шалтгаан бий юү? Гэрлэлт эмэгтэйчүүдийн хувьд эдийн засгийн ямар үр дагавар авчирдаг вэ? Жирэмслэлтээс хамгаалахад гарсан хувьсгал хөгжингүй орнууд болон буурай хөгжилтэй орнуудын эмэгтэйчүүдийн амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ? Яагаад ядуу буурай орнуудад төрөлтийг бууруулахад эмэгтэйчүүдийн бие даасан байдал нь маш чухал боловч яагаад эмэгтэйчүүд энэ процессын хохирогч болж, төрөлт буурах шалтгаан болдог вэ? Эмэгтэйчүүд санал өгөх эрхээ олж авахад эдийн засгийн ямар ямар хүчин зүйлс нөлөөлсөн бэ? Эмэгтэйчүүд санал өгөх эрхээ олж авснаар эдийн засгийн ямар үр нөлөө гарсан бэ? Эмэгтэйчүүдийг хэрхэн хүчирхэг болох вэ? Эдгээр сэдвүүдийг эдийн засгийн үндсэн зарчмуудын талаар ойлголттой хүмүүст зориулж энгийн үг хэллэгээр бичигджээ.Баян, ядуу орнуудын эмэгтэйчүүдэд тулгарч буй бэрхшээлүүд нь ихэнхдээ харилцан адилгүй байдаг. Зарим нэгэн нийтлэг зүйлүүд болох түүх, соёл, шашин шүтлэг, эдийн засгийн хөгжил, улс төр нь баян орнуудад бага зэргийн асуудлыг үүсгэдэг бол ядуу буурай оронд илүү бэрхшээлтэй асуудлууд болж байдаг.

  • Бомбер хүрэм

    LEATHERMAN загварын бомбер хүрэм. Полиестер 40 хувь, ноос 60 хувь хольсон, эдэлгээг уртасгах, өнгийг алдагдуулахгүй байх материалаар хийсэн. Ханцуйн арьсан материалын оронд эх биенд орсон ноосон материалыг ашигласан. Энгэр болон нуруун дээр логог хатгамалаар хийж, ханцуйн дээр логог пач болгон оруулсан.


    • Хэмжээ: M, L, XL, 2XL, 3XL
    • Бүтээгдэхүүний үнэ: 368,000₮
    • Бүтээгдэхүүний захиалгыг дараах линкээр өгөх боломжтой.  
      https://forms.gle/Wag2oB9TbPoc8dif8

      Хаяг: МУИС-ийн номын сангийн 1 давхарт МУИС Пресс дэлгүүр

      Утас: 77307730-1193

  • Поло цамц

    Мэргэжлийн спорт хувцсанд ашигладаг биед эвтэйхэн 95%-ийн хөвөн даавуун 5%-ийн полинэстэр хольцтой 205 гр, зориулалтын даавуугаар хийсэн. Энгэрийн лого нь нэхмэл байдлаар хийж халуун прессээр наасан шинэ технологийн пачтай. Хэвлэлийн лого нь дэвсгэр өнгө байхгүй зөвхөн хүрээлсэн зураас байна.

    Цамцны хэмжээ: S, M, L, XL, 2XL

    Бүтээгдэхүүний үнэ: 72.000₮

    Бүтээгдэхүүний захиалгыг дараах линкээр өгөх боломжтой.  
    https://forms.gle/Wag2oB9TbPoc8dif8

    Хаяг: МУИС-ийн номын сангийн 1 давхарт МУИС Пресс дэлгүүр

    Утас: 77307730-1193




  • Эко тор

    Зориулалтын 12 микроны тааран материалаар хийгдсэн даац сайтай хар болон хөх өнгийн эко тор.

    • Боломжит дэвсгэр өнгө:  хар, хөх
    • Логоны хэвлэлийн өнгө: хөх, хар, усан цэнхэр

    Торны хэмжээ: бүтээгдэхүүний хэмжээ 40*35 см, бариулын урт 58см

    Бүтээгдэхүүний үнэ: 16.000₮

    Бүтээгдэхүүний захиалгыг дараах линкээр өгөх боломжтой.  
    https://forms.gle/Wag2oB9TbPoc8dif8

    Хаяг: МУИС-ийн номын сангийн 1 давхарт МУИС Пресс дэлгүүр

    Утас: 77307730-1193


  • Юүдэнтэй цамц

    Дулаалгатай, 320 гр-н чөлөөт хувцасны зориулалттай даавуун материалаар хийсэн юнисекс (unisex) буюу эрэгтэй эмэгтэй аль ч хүйсийн хүн өмсөх боломжтой стрийтстайл загварын юүдэнтэй цамц. Юүдэнтэй цамц нь урдаа 2 талаасаа ордог, халаастай байх ба 2 гар уулзалдах боломжтой байна.

    • Үндсэн материалын боломжит өнгө: сүүн цагаан, хар, хөх, цайвар цэнхэр, саарал
    • Хэвлэлийн өнгө: хөх, хар, саарал, цагаан, шаргал

    Цамцны хэмжээ: M, L, XL, 2XL

    Бүтээгдэхүүний үнэ: 210.000₮

    Бүтээгдэхүүний захиалгыг дараах линкээр өгөх боломжтой.  
    https://forms.gle/Wag2oB9TbPoc8dif8

    Хаяг: МУИС-ийн номын сангийн 1 давхарт МУИС Пресс дэлгүүр

    Утас: 77307730-1193


  • Цахилгаантай юүдэнтэй цамц

    Дулаалгатай, 320 гр-н чөлөөт хувцасны зориулалттай даавуун материалаар хийсэн юнисекс (unisex) буюу эрэгтэй эмэгтэй аль ч хүйсийн хүн өмсөх боломжтой стрийтстайл загварын цахилгаантай юүдэнтэй цамц. Юүдэнтэй цамц нь урдаа 2 талаасаа ордог, цахилгаанаар хязгаарлагдсан халаастай.

    • Үндсэн материалын боломжит өнгө: сүүн цагаан, хар, хөх, цайвар цэнхэр, саарал
    • Хэвлэлийн өнгө: хөх, хар, саарал, цагаан, шаргал

    Цамцны хэмжээ: M, L, XL, 2XL

    Бүтээгдэхүүний үнэ: 210.000₮

    Бүтээгдэхүүний захиалгыг дараах линкээр өгөх боломжтой.  
    https://forms.gle/Wag2oB9TbPoc8dif8

    Хаяг: МУИС-ийн номын сангийн 1 давхарт МУИС Пресс дэлгүүр

    Утас: 77307730-1193