Ангилал: сэтгүүл

  • Математик статистик, 2023

    Зохиогч: Б.Жамъяаншарав

    Ерөнхий редактор: Г.Баттулга

    ISBN: 978-9919-521-34-9

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 290

    Хэмжээ: 250 x 176 х 14

    Зөөлөн хавтастай

    Үнэ: 35,300₮

    Энэхүү сурах бичигт математик статистикийн үндсэн ойлголтууд болох түүвэр, түүний шинж чанарууд, эх олонлогийн параметрийн үнэлэлтийг олох аргууд, өргөн хэрэглэгддэг тархалтын бүлүүдийн параметрийн үнэлэлтүүд, таамаглал шалгах тухай ерөнхий ойлголт болон зарим өргөн хэрэглэгддэг шинжүүрүүдийн талаар МУИС-н мэргэжлийн ангиудад орж болохуйц онолын түвшинд жишээ бодлогуудаар баяжуулан оруулав. Сурах бичгийг унших явцдаа олж авсан мэдлэгээ практикт шууд ашиглах боломж олгох зорилгоор зарим жишээний бодолтыг Статистикийн R программаар хэрхэн хийж болохыг харуулсан кодыг нэмж оруулсан болно. Энэ ном нь Математик, Статистик болон бусад холбогдох чиглэлээр суралцаж буй оюутан суралцагч, сонирхон судалж буй багш судлаачдад статистикийн онолын үндсийг гүнзгий ойлгоход тус болно гэдэгт итгэлтэй байна.

  • АМЬДРАЛЫН ТУХАЙ ФИЛОСОФИ

    Зохиогч: Ц.Гомбосүрэн, Б.Дагзмаа

    Хэл: Монгол

    ISBN: 978-9919-27-638-6

    Зөөлөн хавтастай, 176х250мм хэмжээтэй, 314 нүүр,

    Үнэ: 30000₮

  • “SIRPAFORUM ковид-19 дэлхийн шинэ дэг журам” эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл , 2020

    “SIRPAFORUM ковид-19 дэлхийн шинэ дэг журам” эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл , 2020

    Редактор: С. Баттулга

    Хэвлэлийн газар: “Удам соёл” ХХК

    ISBN: 978-9919-504-44-1

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 538

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 245 х 170 х 20 мм

    Үнэ: 25.000₮

        Нийтийн хөл хориотой, онцгой байдлын ийм цаг үед МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулиас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “SIRPA FORUM” үндэсний эрдэм шинжилгээний хурал нь цаг үеийн асуудалтай нийцүүлэн “COVID-19: дэлхийн шинэ дэг журам” сэдвийн дор цахимаар амжилттай зохион байгуулагджээ. Энэхүү форум мэргэжлийн бүх талын оролцоог хангахын зэрэгцээ Монгол улсын гадаад бодлого, улс орны хөгжилд тулгарч буй сорилт, шинэ нөхцөл байдал, цаашдын чиг хандлагын тухай асуудлыг хөндөж, шийдвэрлэх арга зам, санал зөвлөмжийн талаар өргөн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэн, уг илтгэлийг эмхэтгэж судлаач уншигч олондоо хүргэв.

  • “SIRPA FORUM бүс нутгийн хамтын ажиллагаа ба Монгол улс ” эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл №3 , 2019

    “SIRPA FORUM бүс нутгийн хамтын ажиллагаа ба Монгол улс ” эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл №3 , 2019

    Редактор: С. Баттулга

    Хэвлэлийн газар: “Удам соёл” ХХК

    ISBN: 978-9919-504-20-5

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 566

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 245 х 170 х 20 мм

    Үнэ: 25.000₮

        МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль нь ээлжит SIRPA FORUM III улсын эрдэм шинжилгээний хурлыг 2019 оны 12 дугаар сард “Бүс нутгийн хамтын ажиллагаа , Монгол улс” сэдвийн дор амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү хурлаар хоёр хөрш, гуравдагч хөрш, бүс нутаг болон Монгол улсын гадаад бодлого, аюулгүй байдал, эдийн засаг, нийгмийн харилцаа, нийтийн удирдлагын хөгжлийн тухай асуудлуудыг хөндөж, энэ хүрээнд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам, санал зөвлөмжийн талаар өргөн хүрээнд хэлэлцжээ. Түүнд хэлэлцсэн илтгэлийг эмхэтгэн уншигч олондоо хүргэв.

  • “ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА сэтгүүл”

    “ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА сэтгүүл” , 2017

    Редактор: С. Баттулга

    Хэвлэлийн газар: “МУИС ПРЕСС”

    ISSN: 2308-8125

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 242

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 245 х 175 х 10 мм

    Үнэ: 7.000₮

        Монгол Улсын Их Сургуулийн Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулиас “Олон Улсын Харилцаа” сэтгүүлийг монгол болон гадаад хэлээр (англи, орос, хятад) жилд 2 дугаарыг эрхлэн гаргадаг. Тус сэтгүүл нь анх 1996 оноос “Алтан аргамж” нэрээр, 2002 оноос “Олон улсын харилцаа”  нэрээр гарч байна. Сэтгүүл нь олон улсын харилцаа, олон улсын эдийн засгийн харилцаа, олон улсын эрх зүй, бүс нутаг, орон судлалын чиглэлээр Монголын болон гадаадын эрдэмтэд, судлаачдын үзэл бодол, санал шүүмж, судалгааны ажлын үр дүнг уншигч олонд хүргэнэ.

  • “БОЛОВСРОЛ СУДЛАЛ сэтгүүл ”,

    “БОЛОВСРОЛ СУДЛАЛ сэтгүүл ”,  

    Эрхлэн гаргасан: МУИС- Шинжлэх Ухааны Сургууль Нийгмийн Ухааны Салбар

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 182

    Хэмжээ: зөөлөн хавтастай,  285 х 200 х 7 мм

    Үнэ: 16.000₮ (дугаар тус бүр)

        МУИС-ийн Шинжлэх ухааны салбарын Нийгмийн ухааны салбараас эрхлэн гаргадаг “Боловсрол судлал” сэтгүүл нь 2000-аад оны эхээс өдгөө хүртэл Монгол Улсын Их Сургуулийн оюутан залуус, багш ажилчдын хүртээл болсоор ирсэн билээ.

    2005 оны дугаар: 07

    2008 оны дугаар: 09

    2010 оны дугаар: 10

    2011 оны дугаар: 11

    2012 оны дугаар: 12

    2016 оны дугаар: 16

    2018 оны дугаар: 18

    2019 оны дугаар: 19

    2021 оны дугаар: 21 сэтгүүлүүд худалдаалагдаж байна.

  • “ӨРНӨДИЙН ИРГЭНШЛИЙН ТҮҮХ”, 2020 2 дэвтэр

    “ӨРНӨДИЙН ИРГЭНШЛИЙН ТҮҮХ”, 2020  2 дэвтэр

    Зохиогч: Б.Чинзориг

    Редактор: Ж.Урангуа

    Хэвлэлийн газар: МУИС Пресс Хэвлэлийн Газар

    ISBN: 1-р дэвтэр: 978-9919-504-37-3
              2-р дэвтэр: 978-9919-504-38-0

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 1-р дэвтэр: 348,  2-р дэвтэр: 452
    Хэмжээ: зөөлөн хавтастай, 250 x 176 х 21 мм

    Үнэ: 59.000

    Эдүгээ Өрнөд Европын буюу “Барууны”, “Өрнийн” иргэншил нөлөөлөөгүй нэг ч хүн, нэг ч газар орныг та дэлхий ертөнцөөс хайгаад олохгүй. Бидний амьдралд энэ иргэншлээс улбаатай улс төр, нийгэм, соёлын байгуулал, сэтгэлгээ гүнзгий нөлөөлж байна. Тиймээс Өрнөд Европын иргэншлийг ул сууртай судлахын хэрээр та өөрийн оршин буй цаг үе, орон зайгаа улам сайн ойлгон ухаарч чадна.

    МУИС-ийн Түүхийн тэнхимийн сургалтын шинэчлэлийн хүрээнд хэвлэгдсэн “Өрнөдийн иргэншлийн түүх” хэмээх энэ сурах бичиг түүх сонирхон судалж буй таны гар дээр очиж байна. Энэ сурах бичиг нь Критийн Минойн иргэншлээс Хүйтэн дайныг дуусах хүртэл нийт 4000 орчим жилийн түүхийг  он цагийн дагуу 16 бүлэгт хувааж бичсэн бөгөөд Эртний үеэс Шинэ үеийг хүртэлх үеийн түүхийг нэгэн дэвтэр (I-VII бүлэг), Шинэ Үеэс Хүйтэн дайныг дуусах хүртэлх үеийн түүхийг нэгэн дэвтэр (VIII-XVI бүлэг), нийт хоёр дэвтэр болгон толилуулж байна. Дэвтэр тус бүрийн эхний хэсэгт түүхийн үйл явцыг тайлбарлаж, удаах хэсэгт түүхэн асуудалд холбогдох анхдагч сурвалжуудыг багтаажээ.

    Энэ сурах бичиг нь хэдийгээр Өрнөдийн иргэншлийн түүхээр дагнан бичигдсэн боловч дэлхийн түүхийн өргөн хүрээг хамарна. Зохиогч Өрнөдийн иргэншлийн сонирхолтой “юм бүгдийг багтаасан” нэвтэрхий толь болсон сурах бичиг бичихийг зориогүй, харин эдүгээ дэлхийн өнгө төрхийг тодорхойлж буй энэ иргэншлийн туулж өнгөрүүлсэн түүхэн цаг үе тус бүрийн онцлогийг тодорхойлсон үндсэн асуудлуудыг тодорхойлж, түүгээр дамжуулан дэлхийн түүхийн үйл явцад нөлөөлсөн нөлөө, шалтгаан, үр дагавар, нөхцөл байдлыг энгийн ойлгомжтой үг хэллэгээр тайлбарлахыг хичээсэн юм.

    Түүхийг асуудалд төвлөрүүлж, глобал перспективээр авч үзэж тайлбарлан бичих гэж оролдсоноор энэ сурах бичиг оюутан танд улс төрийн “уйтгартай, нуршуу” үйл явдлуудын дараалал уншиж цээжлэх бус, харин түүхийн олон талт асуудлуудыг сонирхолтой, өөр хоорондоо уялдаатайгаар өргөн хүрээнд ойлгож тайлбарлах чадвар эзэмшүүлнэ.  

    Тус сурах бичиг дараах зүйлсээр өмнөх сурах бичгүүдээс давуу талтай болсон:

    • – Түүхэн үйл явцыг асуудалд төвлөрүүлж, глобал перспективээр харж бичих арга зүйн дагуу бичиж тайлбарласан.
    • – Урьд өмнө сурах бичигт тусгагдаж байгаагүй олон түүхэн сэдэв, асуудлуудыг хамарсан.
    • – Орчин цагийн суралцахуйн орчинд нийцсэн, олон зорилго, хэв маяг бүхий дидактик шийдлүүдтэй зохиогдсон.
    • – Оюутанд “анд нөхөр” болохуйц, олон улсын жишигт ойртсон дизайнтай хэвлэгдсэн.
    • – Сайтар шилж сонгосон 27 анхдагч сурвалжийг дидактик шийдэлтэй хавсаргасан. Анхдагч сурвалжуудын дийлэнх нь урьд өмнө монгол хэлээр хэвлэгдэж байгаагүй.  
    • – 27 газрын зураг, 140 гэрэл зураг, 6 бүдүүвч, 3 хүснэгт агуулсан.
    • – Нэр томьёоны тайлбар, нэрийн хэлхээс үйлдэж багтаасан.

    Энэ сурах бичгийг дэлхийн түүх сонирхон судлахыг хүсэж буй оюутан суралцагч, багш судлаач хэн бүхэн уншиж, ашиглаж болно. 

  • МОНГОЛ УЛСЫН ТҮҮХ сурах бичиг 2 дахь хэвлэл

    Монгол улсын түүх, 2017

    Зохиогч: П.Дэлгэржаргал, Ж.Болдбаатар нар

    Редактор: П.Дэлгэржаргал, Ж.Болдбаатар Б.Чинзориг

    ISBN: хатуу хавтастай 978-99978-58-21

    зөөлөн хавтастай 978-99978-58-22-1

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 572

    Жин: хатуу хавтастай 1070гр, зөөлөн хавтастай 970гр

    Хэмжээ: 249 x 174 x 14 мм

    Үнэ: хатуу хавтастай 30.000

    Монгол улсын хэмжээнд түүхийн ухааны сургалт, судалгааны цогц үйл ажиллагаа явуулдаг хамгийн том төв болох МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, хамт олон бид дэлхийн жишигт ойртсон, өргөн хүрээтэй суурь мэдлэг олгох, бие даасан, шүүмжлэлт, бүтээлч сэтгэлгээтэй иргэнийг бэлдэх зорилгоор их, дээд сургуулиудын бакалаврын түвшний оюутнуудад зориулан Монгол улсын түүх сурах бичгийг шинэчлэн бичиж та бүхэндээ толилуулж байна.

    Монгол улсын түүх энэхүү сурах бичиг нь дараах шинэлэг талуудтай:

    Монголын улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын түүхийг энгийн ойлгомжтой үг хэллэг ашиглан шинэ өнгө төрхөөр, сонирхолтой хэлбэрээр бичсэн.

    Үндсэн бичлэгийг газрын зураг, гэрэл зураг, зурагт хуудас, хүснэгт, бүдүүвч, нэрийн хэлхээстэй хослуулсан.

    Эх орны түүхийг суурь асуудлуудад төвлөрүүлэн дэлхийн болон бүс нутгийн түүхтэй холбон бичихийг зорьсон.

    Оюутнуудын шүүмжлэлт, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд туслах зорилгоор “Эх сурвалжаас”, “Түүхчид, судалгааны асуудал”, “Өнгөрсөн, одоо” зэрэг булангуудыг бүлэг бүрд шигтгэн оруулсан.

    Эх сурвалжаас булан. Түүхэн цаг үеийн анхдагч сурвалжуудыг танилцуулна. Тус булан нь тухайн сурвалжийн удиртгал тайлбараар эхэлж түүхийн утга учир, ач холбогдлыг үнэлэн цэгнэх, шүүмжлэлтэй сэтгэх, тайлбарлах, гүнзгийрүүлэн судлахад чиглүүлсэн асуулт, даалгаваруудтай.

    Түүхчид, судалгааны асуудал булан. Тухайн түүхэн сэдэв, цаг үеийн судалгаанд хамгийн чухал хувь нэмэр оруулсан түүхч, эрдэмтдийн үзэл баримтлал, маргаантай асуудлуудыг хөндсөн. Тус булан нь оюутнуудад түүхийн онол, аргазүй, үзэл баримтлалыг ойлгуулахад чиглэгдсэн.

    Өнгөрсөн, одоо булан. Өнгөрсөн үйл явдлуудын эдүгээ цаг үетэй холбогдох холбоо хамаарал, нөлөө, үр дагаврыг хэлэлцсэн, түүхийн судалгааны өнөөгийн хандлага, тулгамдсан асуудлыг хөндсөн. Тус булан нь оюутнуудад бодож эргэцүүлэх, тунгаан шүүх, сонирхон судлах сэдэл төрүүлнэ.

  • ​Монгол улсын түүх, 2017 2 дахь хэвлэл

    Монгол улсын түүх, 2017

    Зохиогч: П.Дэлгэржаргал, Ж.Болдбаатар нар

    Редактор: П.Дэлгэржаргал, Ж.Болдбаатар Б.Чинзориг

    ISBN: 978-99978-58-00-9

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 572

    Жин: 980гр

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 249 x 174 x 14 мм

    ХУДАЛДААНД ДУУССАН БАЙНА