Ангилал: эх-бичиг-сурвалж-судлал

  • МОНГОЛ БИЧИГ НОМЫН ӨВ, 2017

    МОНГОЛ БИЧИГ НОМЫН ӨВ, 2017

    Зохиогч: Б.Түвшинтөгс, Г.Баттогтох, Д.Боролзой, Ж.Ганбаатар

    Үнэ: 42000₮

    Монголчуудын зохиож хэрэглэсээр ирсэн 10 гаруй бичиг үсэг, тэдгээрийн дурсгал: олон үеийн монголчуудын оюун санааны охь дээжийн талаар энгийн, тодорхой өгүүлэх эрдэм шинжилгээний хялбаршуулсан туурвил юм.

    Судалгаа, зураг, баримтыг сүлэлдүүлсэн, бүх насны уншигчдад зориулсан уг бүтээлийн удиртгалд монголчуудын бичиг үсгийн түүх, эртний монголчуудын бичгийн соёл; үндсэн бүлгүүдэд монгол, дөрвөлжин, али гали, тод, соёмбо, хэвтээ дөрвөлжин, вагиндра, латин, кирил бичиг, мөн монгол хэлээр ханз, араб, манж, төвд зэрэг үсгээр тэмдэглэсэн дурсгалуудыг тоймлон танилцуулж байна.

    Номын төгсгөлд монгол хэл, бичигт холбогдох түүхэн үйл явдлыг бүртгэсэн он дарааллын цэс хавсаргалаа. Баримт бүхэн танин мэдэх, сурч судлах, санаж сэрэх хүнд хэрэг тусаа өгөх буй заа.

  • “Дэлхийд түгсэн Монголын нууц товчоон”, 2017

    “THE SECRET HISTORY OF THE MONGOLS IN THE WORLD”, 2017

    Edited by: Bayarsaikhan. M, Zayabaatar. D, Purevjav.E

    English translator: Otgontuya. D

    ISBN: 978-99929-2-530-0

    Language: Mongolian, English

    Hardcover8 275×215х45мм

    Price: 71.000

    The Secret history of the Mongols – a treasure of the history of the Mongols, of national language and script, folklore and symbolism, ancient literature and Mongolian traditions – has been regarded as an exceptional creation of traditional culture and intellectual power across many continents and hence has been translated into over 30 languages all over the world, such as Azeri, Gorno-Altai, English, Bulgarian, Buryat, German, Spanish, Italian, Kazakh, Hungarian, Marathi, Mongolian, Russian, Persian, Polish, Korean, Tuvan, Turkish, Uighur, French, Kalmyk, Chinese, Czech, Esperanto and Japanese.

  • Тод бичиг, /судлалын өгүүллүүд/, 2012

    Тод бичиг, 2012 /судлалын өгүүллүүд/

    Зохиогч: Г.Жамъян

    ISBN 978-99962-2-292-4

    Редактор:Б.Түвшинтөгс

    Хэл: Монгол

    Зөөлөн хавтастай, 70×100, 157нүүр, 230гр

    Энэхүү 2012 онд тод бичиг судлаач эрдэмтэн Г.Жамъяны мэндэлсэний 80 жилийн ой тохиож буйд зориулан түүний туурвисан эрдэм шинжилгээ, заах аргын өгүүллүүдийг бид бүхэн зохиогчийн бичсэн он дарааллын дагуу байрлуулан эмхэтгэсэн. Ингэснээрээ нэгэн судлаачийн эрдэм шинжилгээний ажлын хөгжил , сэдвийн өөрчлөлт зэргийг тухайлан харах боломж бүрдхээс гадна залуу судлаач, оюутан залуучуудад чухал гарын авлага болно.

    Үнэ: 14500₮

  • СОНГОДОГ МОНГОЛ БИЧГИЙН ӨМНӨХ ҮЕИЙН ДУРСГАЛУУД

    СОНГОДОГ МОНГОЛ БИЧГИЙН ӨМНӨХ
    ҮЕИЙН ДУРСГАЛУУД, 2006

    Зохиогч: Ё. Жанчив 
    ISBN: 99929-0-418-6 
    Зөөлөн хавтас
    тай, 295Х210Х15мм, 242 нүүр, 750 гр

    Үнэ: 25.99$
    1224/1225 оны “Чингисийн чулууны бичиг”-ээс эхлэн XVI зууны төгсгөл үе хүртэлх
    уйгуржин монгол үсгээр бичигдсэн дурсгалуудыг монголч эрдэмтэд сонгодог монгол
    бичгийн өмнөх үеийн дурсгал хэмээн нэрлэдэг билээ. “Чингисийн чулууны бичиг”-ээс XVI зууны төгсгөл үе хүртэлх үеийн нийт
    210 дурсгалын бүртгэлийг оруулав. Ийн бүртгэл жагсаал г үйлдэхдээ дурсгал нэг
    бүрийг товч тодорхойлж тухайн дурсгалын судлалаар гарсан эрдэмтдийн бүтээлийн
    ном зүйг дор дор нь хавсаргасан болно.

  • ВАГИНДРА ҮСГИЙН ДУРСГАЛУУД

    ВАГИНДРА ҮСГИЙН ДУРСГАЛУУД, 2010

    Зохиогч: Ё.
    Жанчив

    ISBN: 978-99929-810-6-8 
    Зөөлөн хавтас
    тай, 295Х210Х15мм хэмжээтэй, 170 нүүр, 750 гр

    Үнэ: 27.99$

    1905
    онд Буриадын Цанид хамба Агваан (1854-1938) хэмээх эрдэмт лам “Буриадын шинэ
    үсэг” буюу “Вагиндрын үсэг”-ийг монгол болоод тод үсэгт тулгуурлан Байгалийн
    хойд биеийн буриад аялгууг суурь болгон зохиожээ.

    Урьдын
    мэргэдийн заншлаар зохиогч бээр Агваан гэсэн нэрээ самгардаар орчуулан Vagindra
    гэж бичдэг асан тул “Вагиндрын үсэг” хэмээн алдаршжээ. Эл үсгийн зохиогдсон он
    жилийн талаар эрдэмтэн судлаачдын дунд 1905 он, 1907 он гэсэн хоёр зүйлийн
    санал байдаг.