Ангилал: шашин-судлал

  • ​“МОНГОЛ БӨӨГИЙН ЗАН ҮЙЛ”, 2017

    “МОНГОЛ БӨӨГИЙН ЗАН ҮЙЛ”, 2017

    Зохиогч: Д.Бум-Очир

    ISBN: 978-99978-58-24-5

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 196

    Жин: 210 гр

    Хэмжээ: хатуу хавтастай, 210 x 141 х 10 мм

    Үнэ: 15.000

    Энэхүү бүтээл монгол бөөгийн амьд зан үйл, ёслол хүндэтгэлийн баримт сэлтийг үндэс болгон бөөллөгийн үед тохиолдох нэгэн цул мэт үргэлжлэх дуудлагыг төрөл зүйлчлэн ангилж ялгаа салгааг нь гаргаж учир зүйд нь нийцүүлэн тайлбарласан байна. Харин түүний дараах хэсэгт зан үйл хэмээгч нь чухам юу болох тухай Евро-Америкийн эрдэмтдийн сөргөлцсөн онол саналыг монгол бөөгийн зан үйлийн жишээгээр шинжлэн үзэж өөрийн саналыг дэвшүүлжээ. Зохиогчийн дэвшүүлж байгаагаар бол аливаа өдөр тутмын үйл дадгаалжиж зан үйл болохдоо дөрвөн зэрэглэлийг дамжих бөгөөд зэрэглэл нь дээшлэх тусмаа зан үйл доторх хэл хэлмэрээс өгүүлэгчийн ухамсар санамсар нь хасагдаж, утга мэдээлэл дамжуулах хүч нь сулардаг байна. Оюут мэргэн уншигч та эндээс өнөөгийн манай нийгэмд хүчтэй сэргэж байгаа бөө болоод бөөгийн арга засал, бөөллөгийн үеийн хэл хэлмэр нь чухам юу өгүүлдгийг, тэр нь зан үйл хэмээх ухагдахуунтай хэрхэн холбогдохыг мэдэж авах болно.

    Тус бүтээлийн зохиогч доктор, профессор Дуламын Бум-Очир нь МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн профессор юм. Тэрээр 2000 онд Монгол Улсын ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд Хэл бичгийн ухааны докторын (Ph.D), 2006 онд Их Британий Кэмбрижийн Их Сургуулийн Нийгмийн антропологийн тэнхимд антропологийн докторын (Ph.D) зэргийг тус тус хамгаалсан байна.

  • ​АГЬ СИДДХАРТА БУЮУ БУДДАГИЙН ЦАДИГ

    АГЬ СИДДХАРТА БУЮУ БУДДАГИЙН ЦАДИГ, 2014

    Англи-монгол
    хадмал орчуулгатай.

    Зохиогч: Жонатан
    Ландау, Жанет Врүүк

    Орчуулагч: Б.Дамдин

    Хэвлэлийн газар: “МУИС Пресс Хэвлэлийн Газар”

    ISBN: 978-99973-42-11-9

    Зөөлөн хавтастай, 240Х170 мм хэмжээтэй, 135 нүүр, 220гр

    Үнэ: 14.99$

    Агь Сиддхарта нь цоглог, ухаалаг, эелдэг зөөлөн, маш
    онцгой хүүхэд байжээ. Зовлон зүдгүүр үзэлгүй, эцгийнхээ үзэсгэлэнт ордны хэрмэн
    дотор өссөн байна. Агь нас биед гүйцээд, эцгийн хүслээр бус, өөрөө шийдэн ордны
    хэрмээс гараад, анх удаа өтөлсөн, өвчилсөн хүн болон үхлийг тохиолдлоор харжээ.
    Энэ бүхэнд залуу агь тун харууссан байна. Тэгээд л агь юу хийх ёстойг ойлгосон
    гэдэг…

    Энэ ном бол Агь
    Сиддхартын гайхамшигт цадиг бөгөөд түүний яаж гэгээрч, Будда болсныг өгүүлнэ.
    Энэ бол бүх насны хүүхдийн сэтгэл зүрхийг хөндсөн энх амгалан бөгөөд элбэрэл
    хайрын тухай сониноос сонин туурь мөн.