Ангилал: хэл-шинжлэл

  • “Хэл шинжлэлийн судалгааны арга зүй” , 2014

    “Хэл шинжлэлийн судалгааны арга зүй” , 2014

    Зохиогч: Н. Нансалмаа

    Редактор: М. Базаррагчаа, Б. Пүрэв-Очир

    ISBN: 978-99962-2-966-4

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 221

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 200 х 145 х 12 мм

    Үнэ: 16.000₮

    Уг ном зохиогчийн МУИС-ийн хэлний салбарын магистрантур, докторантурын түвшинд уншиж ирсэн “Хэлшинжлэлийн судалгааны арга зүй” хичээлийн агуулгыг тусгасан ба хэлшинжлэлийн судлахууны олон талт шинж, хэлшинжлэлийн хөгжлийн өнөөдрийн түвшин, чиг хандлага, онцлогийг тодорхойлжээ. Мөн хэлний тухай шинжлэх ухааны орчин үеийн онолд тулгуурлан хэлшинжлэлийн судалгааны арга зүй, аргын үндсэн ойлголт, орчин үеийн хэл судлах ерөнхий хийгээд тусгай аргуудыг тайлбарласнаас гадна хэлшинжлэлийн судалгааны салбарт хөл тавьж буй залуу судлаачдад хандаж практик зөвлөмжүүд өгчээ. Хэлний салбарын оюутан, магистрант, докторант, залуу судлаачдад зориулав.

  • “Танихуйн хэл шинжлэл” , 2021

    “Танихуйн хэл шинжлэл” , 2021

    Зохиогч: Н. Нансалмаа, С. Долгор

    Редактор: М. Базаррагчаа

    ISBN:978-9919-26-023-1

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 254

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 205 х 145 х 8 мм

    Үнэ: 30.000₮

        Энэхүү ном өөрийнхөө тухай, ертөнцийн тухай юу мэддэг, яаж мэддэг, энэ мэдлэг ямар бүтэцтэй вэ гэх асуултад хариулахын тулд танин мэдэх үйл ба хэлний холбоо хамаарлыг хэлний тухай шинжлэх ухааны орчин цагийн “ХҮН” төвтэй хандлагаар “ХЭЛ-СЭТГЭХҮЙ-ТАНИХУЙ” гэх гурамсан холбоонд суурилан судалдаг Танихуйн хэл шинжлэлийн онолын асуудлыг тусгасан ном болно. Номоос та танихуйн хэл шинжлэлийн үүсэл хөгжил, салбар ухаан, гол төлөөлөгч, тэдгээрийн дэвшүүлсэн онол, хандлага, танихуйн үүднээс хэл шинжлэх аргын мэдлэг олж авна. Хэл шинжлэлийн салбарын оюутан, магистрант, докторант, багш, судлаачдад зориулан боловсруулав.

  • “ФРАНЦ хэлний сонсох дадал” , 2011

    “ФРАНЦ хэлний сонсох дадал” , 2011

    Эмхэтгэж орчуулсан: Л.  Дорждэрэм

    Редактор: Jacques BOKIS, Josette BOKIS

    ISBN: 978-99929-31-75-2

    Хэл: Франц, Монгол

    Хуудасны тоо: 172

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 205 х 145 х 9 мм

    Үнэ: 8.800₮

       Аливаа гадаад хэлийг сурахад юуны өмнө тухай хэлээр аялаггүй зөв, цэвэр дуудаж сурах нь нэн чухал. Үүний тулд тухайн хэлээр богино хэмжээний эх сэдэв, дуу, кино, хялбаршуулсан уран зохиол зэргийг дагаж уншиж сурах нь тухайн харь хэлээр зөв дуудаж, уншиж, ойлгож сурах эх үндэс болно. Уг чадварт суралцах хүсэлтэй хэн бүхэнд энэхүү гарын авлага туслах зорилготой юм.

  • “ЧИТАЙТЕ И ПИШИТЕ ПО-РУССКИ”, 2020

    “ЧИТАЙТЕ И ПИШИТЕ ПО-РУССКИ”, 2020

    Зохиогч: Ц. Цогзолмаа, Д. Энхтуул

    Редактор: Н. Нансалмаа

    ISBN: 978-9919-23-773-8

    Хэл: Орос      

    Хуудасны тоо: 108

    Хэмжээ: зөөлөн хавтастай,  250 х 175 х 10 мм

    Үнэ: 25.000₮

        Энэхүү сурах бичиг нь МУИС-ийн “орчуулагч”, “филологич”, “орос хэлний багш” мэргэжлээр суралцаж буй оюутнууд болон боловсролын анхан болон дунд шатанд орос хэлийг гадаад хэл болгон судлах анхан шатны оюутнуудад зориулагдсан болно. Уг сурах бичиг нь 16 хичээлээс бүрдэх бөгөөд үүнд дүрэм болон дүрмийн аудио хэрэглээг шингээх, анхан шатны болон дунд түвшинд унших бичих чадварыг хөгжүүлэх даалгаврууд багтсан болно.

  • “Орос хэл” сурах бичиг, 2019

    “Орос хэл” сурах бичиг, 2019

    Орчуулагч: Н. Балжинням

    Ариутган шүүгч: М. Цогнаран

    Хэл: Орос, Монгол

    Хуудасны тоо: 327

    Хэмжээ: зөөлөн хавтастай,  265 х 190х 15 мм

    Үнэ: 25.000₮

        “Пүйлкиний орос хэлний ном” (Ильза Максимилиановна Пулькина, Екатерина Брисовна Захава-Некрасова Учебник русского языка для студентов-иностранцев Практическая грамматика с упражнениями Издание седьмое, стереотипное ) хэмээх энэ сурах бичиг дэлхийн олон орны хэл дээр орчуулагдан хэвлэгдэж, орос хэлийг сурах хүсэл зорилготой хүмүүсийн хэрэглээг хангасаар байгаагийн дотроос монгол эрдэмтэн багш нар энэхүү сонгомол сурах бичгийн бүрэн дэвтрийг эх хэлнээ орчуулж орос хэл сурах хүсэлтэй монголчууддаа өргөн барьж байна.   

  • “Монгол үсгээр Англи, Герман, Орос, Франц үгийг буулган бичих гарын авлага” , 2018

    “Монгол үсгээр Англи, Герман, Орос, Франц үгийг буулган бичих гарын авлага” , 2018

    Зохиогч: Н. Балжинням

    Редактор: М. Цогнаран

    ISBN: 978-99978-2-493-6

    Хэл: Монгол, Англи, Орос  

    Хуудасны тоо: 135

    Хэмжээ: зөөлөн хавтастай,  200 х 142 х 10 мм

    Үнэ: 7.000₮

        Энэхүү гарын авлагад Монгол үсэг бичгээр латин, герег гаралтай үгийг, түүний дотор англи, герман, орос, франц зэрэг дэлхийн томоохон дөрвөн хэлний үгийг хэрхэн буулган бичиж болохыг дүрэмжүүлэн тайлбарлаж, холбогдох жишээгээр үзүүлэв. Гарын авлагыг сурагч, оюутан, багш, редактор, сэтгүүлч, дипломат албан хаагч, референт, данс харааны мэргэжилтэн, ном зүйч нар хийгээд дүйлгэх галигийг байнга хэрэглэдэг мэргэжлийн хүмүүст зориулав.

  • “Монгол хэлний Xятад ормoл үгийн судалгаа” , 2018

    “Монгол хэлний Xятад ормoл үгийн судалгаа”, 2018

    Зохиогч: Н. Балжинням

    Редактор: Т. Чахар

    ISBN: 978-99962-83-87-1

    Хэл: Монгол, Англи, Орос

    Хуудасны тоо: 118

    Хэмжээ: зөөлөн хавтастай,  200 х 142 х 10 мм

    Үнэ: 8.000₮

        Энэхүү судалгаанд монгол хэлний үгийн санд орж идээшсэн хятад ормол үгийг нарийвчлан авч үзсэн болно. Үг тус бүрд ханз, латин галиг, монгол үсгийн бичлэг, орос, англи орчуулгыг дагалдуулав. Энд түүхийн харилцан адилгүй цаг үед хятад хэлнээс монгол хэлэнд орсон 400 гаруй үгийг түүвэрлэн оруулав. Зохиогч үүнийг өргөн олон уншигчдад зориулж байна.

  • “Франц хэл авиа зүй”, 2019

    “Франц хэл авиа зүй”, 2019

    Зохиогч: Г. Буяннэмэх, Ш. Гэрлээ, С. Булгантамир

    Редактор: Г. Буяннэмэх

    ISBN: 978-99929-78-90-2

    Хэл:  Франц, Монгол

    Хуудасны тоо: 234

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 240 х 170 х 12 мм

    Үнэ: 20.000₮

        МУИС-ийн ,мэргэжлийн хийгээд сонгон суралцах ангид 40 гаруй жил франц хэл зааж, сургаж ирсэн уламжлал, ажиглалт, туршлагад үндэслэн бид франц хэлний авиа дуудлагын эл сурах бичгийг зохион боловсруулжээ. Энэхүү сурах бичиг нь их, дээд сургуулийн франц хэлний А1-А2 түвшний монгол суралцагчдад зөв дуудах зүй, зөв бичих зүйн мэдлэг, чадвар олгоход чиглэсэн сургалтын хэрэглэгдэхүүн болно.

  • “Монгол хэлний зөв бичих зүйн дүрэм ба дасгал”, 2014

    “Монгол хэлний зөв бичих зүйн дүрэм ба дасгал”, 2014

    Зохиогч: Г. Ариунжаргал

    Редактор: Ж.Сэржээ

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 158

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 245 х 177х 7 мм

    Үнэ: 30.000₮

        Энэхүү  ном нь агуулгын хувьд монгол хэлний үгсийн аймаг, үгийн сан, найруулга зүйн анхан шатны мэдлэгүүдийг бататгах дасгалын хамт багтаасан ба найруулан бичих, цээжээр бичих, зохион бичих сэдвүүдийг оруулсан өргөн цар хүрээтэй ном юм.

  • “ХЭЛ ЭЗЭМШИХ ОНОЛ АРГА ЗҮЙ”, 2020

    “ХЭЛ ЭЗЭМШИХ ОНОЛ АРГА ЗҮЙ”, 2020

    Зохиогч: Д.Сайнбилигт, Б.Мөнгөнцэцэг, Л.Солонго, Г.Бат-Учрал, Б.Анхбаяр, М.Чаминцэцэг

    Редактор: Д.Сайнбилигт

    Хэвлэлийн газар: МУИС Пресс Хэвлэлийн Газар

    ISBN: 978-9919-504-28-1

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 471

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 250 x 176 х 21 мм

    Үнэ: 33.000

    Хүн төрөлхтний түүх, соёл иргэншил, мөн чанарыг хэлгүйгээр төсөөлөх аргагүй. Хүн хаана ямар ч нөхцөлд, хэдүүлээ ч байсан хоорондоо хэл авалцан ойлголцож, харилцаж чадна. Энэ гайхалтай чадварыг бид хэрхэн эзэмшиж, уламжлан дамжуулдаг вэ? Хэл яриа хүний хөгжилд ямар нөлөөтэй вэ? Бид хэлгүй байсан бол ямар байдалтай байх бол? гэх мэт олон асуулт хариултаа нэхсээр, эрдэмтэн судлаачид эдгээр асуултын заримд нь тодорхой хэмжээнд хариулт өгсөөр байна.

    Энэхүү сурах бичигт бихевиоризм, нативист онол, когнитивизм, конструктивизмын онол чиглэлийн хүрээнд хэл шинжлэл, тархи мэдрэл судлал, боловсрол сэтгэл судлал, нийгэм соёл, цахим оюун зэрэг олон салбар шинжлэх ухааны уулзварт хэл эзэмшихүйн холбогдох онол арга зүйг тайлбарлан таниулахын зэрэгцээ, бүлэг тус бүрийн төгсгөлд тухайн сэдэвтэй холбоотой хэлэлцүүлгийн асуулт, үг хэллэг, нэмэлт унших хэрэглэгдэхүүнийг шигтгэж өгснөөр хувиар болон баг хамт олноороо гүнзгийрүүлэн суралцах боломжийг бүрдүүллээ. 

    Та бүхэн МУИС-ийн эрдэмтэн багш нарын хамтын бүтээлээр дамжуулан эх хэл болон хоёрдогч хэл сурч эзэмших нарийн төвөгтэй үйлийн учрыг олж хужрыг тунгаан, “Хэл эзэмшихүй” бол бие хүний оюун тархи хийгээд төлөвшлийн суурь, хөгжлийн түлхүүр, харилцааны гол хөдөлгөгч хүч, өөрийгөө болон өрөөлийг танин мэдэх чухал хэрэглүүр гэдгийг ухаарч, хэлэнд улам шамдан суралцах арга ухаанаа олно хэмээн найднам.