Ангилал: сэтгүүл-зүй

  • ТЕЛЕВИЗИЙН МЭДЭЭЛЛИЙН ХӨТӨЛБӨР: ТҮҮХ, ОНОЛ, ПРАКТИК

    Зохиогч: Г.Мэндхүү

    Редактор: М.Зулькафиль

    Хэл: Монгол

    ISBN: 978-99978-2-312-0

    Зөөлөн хавтастай, 176х250мм хэмжээтэй, 117 нүүр,

    Үнэ: 15000₮

  • РАДИОГИЙН ТУХАЙ А-Я ХҮРТЭЛ (НЭР ТОМЪЁОНЫ ТАЙЛБАР ТОЛЬ, ЗӨВЛӨМЖ)

    Зохиогч: Д.Батжаргал, Г.Мэндхүү


    Хэл: Монгол

    ISBN: 978-99973-73-10-6

    Зөөлөн хавтастай, 176х250мм хэмжээтэй, 166 нүүр,

    Үнэ: 15000₮

  • МЭРГЭЖЛИЙН ТЕЛЕВИЗ

    Зохиогч: С.Мэндхүү, Т.Өнөрсайхан

    Редактор: Л.Норовсүрэн


    Хэл: Монгол

    ISBN: 978-99973-2-786-4

    Зөөлөн хавтастай, 175х245мм хэмжээтэй, 114 нүүр,

    Үнэ: 10000₮

  • МОНГОЛД ЧӨЛӨӨТ ХЭВЛЭЛ “УСТАХ” АЮУЛ НҮҮРЛЭЖ БАЙНА

    Зохиогч: Т.Баасансүрэн


    Хэл: Монгол

    ISBN: 978-99929-2-544-7

    Зөөлөн хавтастай, 147х205мм хэмжээтэй, 480 нүүр,

    Үнэ: 12000₮

  • СЭТГҮҮЛ ЗҮЙН ҮНДЭС

    Зохиогчид: Баастын Болд-Эрдэнэ, Маулетийн Зулькафиль, Ганбаатарын Мэндхүү, Ломбын Норовсүрэн, Бямбажавын Наранбаатар, Түгжийн Өнөрсайхан

    Редактор: Маулетийн Зулькафиль, Ломбын Норовсүрэн, Түгжийн Өнөрсайхан

    Хэвлэлийн газар: МУИС Хэвлэлийн Газар

    ISBN: 978-9919-504-45-8

    Хэл: Монгол

    Хуудасны тоо:  472
    Хэмжээ: зөөлөн хавтастай,  205 X 145 X 35 ММ

    Үнэ: 35500

    Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, мэдээлэл харилцааны үйл ажиллагаа, нийгмийн хөгжлийн толь, цаг үеийн түүхийн шастир болдог СЭТГҮҮЛ ЗҮЙН тухай иж бүрэн сурах бичгийг уншигч танд өргөн барьж байна. Тус сурах бичиг нь дэлхийн болон монголын сэтгүүл зүйн түүх, сэтгүүл зүйн онолын үндсэн ойлголтууд, тогтмол хэвлэл, радио, телевиз, интернет, сэтгүүл зүйн түгээмэл чиглэлүүд болох аналитик, экологи, эрэн сурвалжлах, олон улс, спорт, эдийн засгийн сэтгүүл зүй, сэтгүүлчийн ёс зүй, хариуцлага, сэтгүүл зүйн бичлэгийн төрөл зүйл, ур чадвар, редакторлах арга зүй, сонины дизайн, ОНМХ-ийн эрх зүйн зохицуулалт ба өөрийн зохицуулалт, хэвлэл мэдээллийн менежмент, маркетинг, чөлөөт хэвлэл, сэтгүүл зүйн социологи, сэтгүүл зүйн боловсрол, судлал шүүмжлэл, хэл найруулгын талаарх ерөнхий ойлголтуудыг багтаасан  цогц бүтээл юм.

    “Сэтгүүл зүйн үндэс” сурах бичиг нь хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд, сэтгүүлчид, олон нийттэй харилцах албаныхан, сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй бүх түвшний оюутан, магистрант, докторант болон судлаачдын ширээний ном болно гэдэг итгэж байна. Мөн иргэдийн хэвлэл мэдээллийн боловсролыг дээшлүүлэх, ашигтай, бодит мэдээллийг сонгож сурахад ч тус дөхөм болох зорилготой бүтээл юм.

  • “Радиогийн сэтгүүл зүй: түүх, онол практик V”, 2020

    “Радиогийн сэтгүүл зүй: түүх, онол практик V”, 2020

    Ерөнхий редактор: М. Зулькафиль

    Редактор: Т. Өнөрсайхан

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 196

    Хэмжээ: зөөлөн хавтастай,  245 х 175 х 7 мм

    Үнэ: 10.000₮

        Энэ удаагийн бүтээл нь бүхэлдээ радио сэтгүүл зүйн түүх, онол, практикийн асуудалд зориулагдсан бөгөөд сэтгүүл зүй судлаач, багш эрдэмтдийн 24 бүтээлийг багтаасан юм. Радио сэтгүүл зүйтэй холбогдох олон асуудлуудыг аль болох өргөн хүрээнд авч үзэхийг чухалчилсан бүтээл болсноороо онцлог бүтээл юм.

  • “Сэтгүүлчийн ур чадвар: түүх, онол практик III”, 2019

    “Сэтгүүлчийн ур чадвар: түүх, онол практик III”, 2019

    Ерөнхий редактор: М. Зулькафиль

    Редактор: Г. Мэндхүү

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 200

    Хэмжээ: зөөлөн хавтастай,  245 х 175 х 7 мм

    Үнэ: 10.000₮

        Энэхүү цувралд сэтгүүлчийн ур чадвар, бичлэгийн төрөл зүйлийн түүх, онол, практикийн асуудлыг тодорхой нэг бичлэгийн үйлээс эхлээд сэтгүүлч, хөтлөгчдийн ур чадвар, мэдээллийн багтаамж, бүтэц зохиомж ба гарчгийн онцлог, хэл найруулга, нийтлэл, нэвтрүүлгийн ур чадвар, төрөл зүйлд ажиглагдаж буй эерэг ба сөрөг үзэгдлүүд зэрэг олон асуудлыг хамрав.

  • “Интернет сэтгүүл зүй: түүх, онол практик I”, 2018

    “Интернет сэтгүүл зүй: түүх, онол практик I”, 2018

    Ерөнхий редактор: М. Зулькафиль

    Редактор: Д. Идэржаргал

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 200

    Хэмжээ: зөөлөн хавтастай,  245 х 175 х 7 мм

    Үнэ: 10.000₮

        Манай оронд ОНМХ-ийн дотор цахим мэдээллийн хэрэгсэл хамгийн идэвхтэй хөгжиж, тооны хувьд тэргүүлэх байр эзлэх болсонтой, нөгөө талаар интернэт хэрэглэгчдийн тоо жилээс жилд эрс нэмэгдэж өнөөдөр нийт хүн амын дөрөвний гурав нь ашиглах болсонтой холбоотой уншигч та бүхэнд толилуулж буй энэхүү цуврал нь сурах бичиг, гарын авлага биш бөгөөд нэг асуудлыг олон талаас нь гүнзгийрүүлэн судлах зорилго бүхий бүтээлүүдийг багтаасан учир нэг сэдэвт бүтээлийн шинжийг агуулсан судалгааны ном юм.

  • “Телевизийн сэтгүүл зүй: түүх, онол, практик II”, 2018

    “Телевизийн сэтгүүл зүй: түүх, онол, практик II”, 2018

    Ерөнхий редактор: М. Зулькафиль

    Редактор: Т. Өнөрсайхан

    Хэвлэлийн газар: “Удам Соёл”

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 200

    Хэмжээ: зөөлөн хавтастай,  245 х 175 х 7 мм

    Үнэ: 10.000₮

        Уг номд манай орны телевизийн үүсэл хөгжил, төлөвшил, МҮОНТ-ийн болон арилжааны телевизийн хөгжлийн онцлог, саад бэрхшээл, ололт амжилт, тулгамдсан асуудлуудыг теле нэвтрүүлэг болон телевизийн үйл ажиллагааны тодорхой баримт, мэдээлэлд дүн шинжилгээ хийх замаар гарган, судлаачдын теле нэвтрүүлэгт хийсэн судалгаа, шүүмжийг хамарсан бүтээл юм.

  • “Сэтгүүл зүйн тайлбар толь”, 2018

    “Сэтгүүл зүйн тайлбар толь”, 2018

    Зохиогч: М. Зулькафиль

    Редактор: Л. Норовсүрэн, Б. Болд-Эрдэнэ, З. Серик 

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 382

    Хэмжээ: зөөлөн хавтастай,  245 х 175 х 15 мм

    Үнэ: 18.000₮

        Манай оронд хууль зүй, утга зохиол, социологи, хэл шинжлэл, философи, улс төр, сэтгэл судлал зэрэг нийгэм-хүмүүнлэгийн ухааны бараг бүх салбараар тайлбар толь хийгдэж аль хэдийд олны хүртээл болгосон бөгөөд энэ талаараа сэтгүүл зүйн салбар ихээхэн хоцорч  байгаатай холбоотой “Сэтгүүл зүйн тайлбар толь” хэмээх энэхүү бүтээлийг их, дээд сургуульд сэтгүүлч, утга зохиолын ажилтан мэргэжлээр суралцагсдад, магистрант, докторантууд, сэтгүүл зүй судлаачид, практик сэтгүүлчид, идэвхтэн бичигчид, сэтгүүл зүй сонирхогчдод зориулан бичсэн болно.