Ангилал: соёл-урлаг-судлал

  • “Торгууд аман билгийн жишээ” ,

    “Торгууд аман билгийн жишээ” ,

    Эрхэлсэн: Д. Өрнөхдэлгэр, Д. Ганболд, И. Жавхлан

    Редактор: А. Батсуурь, М. Баавдай 

    ISBN: 978-9919-23-188-0

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 224

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 250 х 170 х 15 мм

    Үнэ: 20.000₮

    “Аман зохиол, аялгуу судлалын хээрийн дадлага”-аар Ховд аймгийн Булган сумын торгуудуудын дунд 1997, 2017 явж судалсан хээрийн шинжилгээний эх материалд тулгуурлан “Торгууд аман билгийн жишээ” номыг бүтээжээ. Уг номд торгууд хүмүүсийн хэлж ярьсан аман зохиолын төрөл зүйл болох үлгэр домог, дуу, ерөөл магтаал, зүйр цэцэн үг тэргүүтэн орсны дээр аж төрөх ёс, зан үйлийн талаарх аман мэдээнүүд багтсан нь давтагдашгүй үнэ цэнийг агуулж байна.

  • “Захчин аман билгийн жишээ” ,

    “Захчин аман билгийн жишээ” ,


    Эрхэлсэн: Д. Өрнөхдэлгэр

    Редактор: Т. Баясгалан, С. Гантөмөр

    ISBN: 978-9919-21-264-2

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 304

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 250 х 170 х 15 мм

    Үнэ: 20.000₮

        Энэхүү ном нь захчин аман зохиол судлалд тун чухал байр суурь эзэлнэ. Захчин түмний дунд зохиогдсон гэдэг нь нэн тодорхой байгаа зарим домог, дуу, ерөөл, магтаал, хууч яриа тэргүүтнийг гарал үүслээр нь энэ овогтонд хамааруулж үзэх боловч захчин аман зохиолын бие даасан уламжлалыг танин мэдэхүйн тулд монгол угсаатны аман зохиолын дотроос туурвилзүйн хувьд ялгарах ямар онцлогтой болохыг тодруулах ажлыг гүйцэтгэхэд “Захчин аман билгийн жишээ” ном чухал хэрэглэгдэхүүн болно. 

  • “Алтайн урианхайн аман билгийн жишээ” ,

    “Алтайн урианхайн аман билгийн жишээ” ,

    Эрхэлсэн: Д. Өрнөхдэлгэр, В. Янжиндулам

    Редактор: М. Ганболд, А. Батсуурь

    ISBN: 978-9919-24-044-8

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 268

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 250 х 170 х 15 мм

    Үнэ: 20.000₮

        Угсаатны бүлгүүдийн аман билиг, аялгуу судлалын ажлыг гүйцэтгэхэд өргөн уудам нутагт тархан суугаа өв тээгч хүмүүстэй очиж, нүүр тулан өөрсдийн зорьсон хэрэг зорилгоо танилцуулахад халуун дотноор угтан авч, чин сэтгэлээсээ ярилцан, өөрийнхөө оюун билгийн сан хөмрөгөөс харамгүй хүртээн, ирээдүйн хүүхэд залуусын эх хэл, сэтгэлгээний дархлаа, үгсийн түмэн утга учрыг таниулан үлдээхийг хүссэн суу билигт ард зоны хүслийг гүйцэлдүүлсэн бүтээл болжээ.

  • “Мянгад аман билгийн жишээ” , 2019

    “Мянгад аман билгийн жишээ” , 2019

    Эрхэлсэн: Д. Өрнөхдэлгэр

    Редактор: Б. Даваадорж, А. Батсуурь

    ISBN: 978-9919-21-264-3

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 200

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 250 х 170 х 15 мм

    Үнэ: 15.000₮

      Профессор А. Батсуурь нь монголын тууль судлалын нэрт эрдэмтэн Б. Катуу багшийнхаа хамтаар, ангийн шавь нарынхаа хамтаар “Аялгуу судлал, аман зохиол”-ын хээрийн дадлагыг удирдан өөрийн төрж өссөн нутаг Мянгад сумын элгэн садан, ахан дүүстэйгээ уулзан золгож, тэдний хэлж ярьсан, санан ухааруулсан аман билиг, сургаал захиасыг хойч үеийн хүүхэд залуучууд, ардын аман билиг сонирхон судалдаг хэн хүнд хүргэхээр ийнхүү нийлүүлэн хэвлэжээ.

  • “Элжгэн халхын утга соёл, аман зохиолын уламжлал” , 2019

    “Элжгэн халхын утга соёл, аман зохиолын уламжлал” , 2019

    Зохиогч: Д. Өрнөхдэлгэр

    Редактор: С. Дулам, Р. Чүлтэмсүрэн

    ISBN: 978-9919-21-262-9

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 356

    Хэмжээ: хатуу хавтастай, 250 х 170 х 30 мм

    Үнэ: 25.000₮

        Элжгэн халхын утга соёлд холбогдох онцлог зүйлүүдийг сурвалжлан цуглуулсан эх хэрэглэхүүн, судлагчдын бичиж нийтлүүлсэн, тэмдэглэсэн зэрэгт үндэслэн тус тусынх нь мөн чанар, хоорондын шүтэлцээ, түүнийг илэрхийлж, уламжлан хадгалж ирсэн хүн зоны сэтгэлгээ  нь чухам ямар зүйлээр илэрч байгааг тодорхойлсны үндсэн дээр Элжгэн халхын утга соёлын зарим асуудлыг тайлбарлаж, зохих дүгнэлт өгөхийг зорьжээ.

  • “Арвис үг”, 2020

    “Арвис үг”, 2020

    Зохиогч: С. Дулам

    Редактор: Д. Ринчинбумба, Д. Нямдорж

    ISBN: 978-9919-20-729-8

    Хэл: Монгол  

    Хуудасны тоо: 196

    Хэмжээ: зөөлөн хавтастай,  205 х 140 х 8 мм

    Үнэ: 10.000₮

       С. Дулам нь Монгол орондоо болон хилийн чанадад байдаг настан бууралтуудтай уулзаж учирч, алт шиг аман мэдлэг, эрдэнэ мэт цээж эрдмээс нь хүртэж, монгол соёл суртахуунаа олон жил судалсан болон орчин цагийн дэлхий ертөнцийн хувирал өөрчлөлтийн дунд аж төрж буй хүний хувьд монголчуудын уламжлалт мэдлэг ухаан, өнөөгийн амьдралын хэмнэлийг уялдуулан өөрийнхөөрөө төсөөлөн бодож, эргэцүүлэн ухаарсан зүйлээ энэ цагийн чөлөө багатай, зузаан боть номтой зууралдах завгүй хүмүүст зориулан “Арвис үг” зохиолоо эмхэтгэн гаргав.

  • “Чингис хааны төрийн бэлгэдэл”, 2014

    “Чингис хааны төрийн бэлгэдэл”, 2014

    Зохиогч: С. Дулам

    Редактор: Ц. Шагдарсүрэн

    ISBN: 978-99929-10-58-5

    Хэл: Монгол, Англи

    Хуудасны тоо: 294

    Хэмжээ: зөөлөн хавтастай,  245 х 170 х 15 мм

    Үнэ: 30.000₮

        Монголчуудын бэлгэдэх сэтгэлгээний өвөрмөц онцлогоос хамаараад бэлгэдлийн соёлын хувьд гүн эртний өв уламжлалтай бөгөөд анх үүсэж хөгжсөн цагаасаа өдгөө хүртэл олон зүйлээр хувирч өөрчлөгджээ. Төр ёсны болоод гэр ёсны аливаа үйлийг сайн ерөөл бэлгэгүйгээр төсөөлөхүй еэ бэрх болой. Чингис хаан, түүний залгамжлагчдын үед монгол төрийн эрхэмжтэй болсон эрхэм бэлгэдлүүд болно. Үүний тодорхой нэгэн жишээ бол Монгол хаант төрийн есөн их бэлгэ билээ.

  • “Монгол соёл иргэншлийн утга тайлал”, 2013

    “Монгол соёл иргэншлийн утга тайлал”, 2013

    Зохиогч: С. Дулам  

    Редактор: Г. Нандинбилиг

    ISBN: 978-99973-47-76-3

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 393

    Хэмжээ: зөөлөн хавтастай,  245 х 170 х 15 мм

    Үнэ: 35.000₮

       Монгол соёл иргэншил бол хүн төрөлхтний соёл иргэншлийн дундах давтагдашгүй, өвөрмөц үзэгдэл мөн бөгөөд дэлхийн соёлын олон янз байдлыг бүтээн бүрдүүлэхэд чухал үүрэгтэй билээ. С. Дулам нь “Монгол соёл иргэншлийн утга тайлал” зохиолдоо соёл хийгээд иргэншил, монгол соёлын хамрах хүрээ зэрэг монголчуудын соёлын үүслээс өдийг хүртэл онол тайлбарыг хөндөн тайлбарласан байна.

       

  • “ОБРАЗЫ МОНГОЛЬСКОЙ МИФОЛОГИИ И ЛИТЕРАТУРНАЯ ТРАДИЦИЯ ”, 1982

    “ОБРАЗЫ  МОНГОЛЬСКОЙ МИФОЛОГИИ И ЛИТЕРАТУРНАЯ ТРАДИЦИЯ ”, 1982

    Зохиогч: С. Дулам

    ISBN: 978-99978-2-556-8

    Хэл: Орос

    Хуудасны тоо: 222

    Хэмжээ: зөөлөн хавтастай,  245 х 170 х 15 мм

    Үнэ: 25.000₮

        Энэхүү бүтээл нь монгол домгийн анхны төлөв байдал, түүний цаашдын хувьсал өөрчлөлтийг харуулсан болно. Археологийн тодорхой олдцын хамт аман болон утга зохиолын дурсгалуудыг ашигласан. Дүрслэх урлаг, оюун санааны соёлын дурсгалуудыг харьцуулан судалснаар монголын шинжлэх ухаанд хараахан судлагдаагүй байгаа монгол домгийн үүсэл, хөгжлийн үндсэн үеүдийг тодорхойлжээ.

  • “С. ДУЛАМ домог, бэлгэдлийн ертөнц” ярилцлагын ном , 2018

    “С. ДУЛАМ домог, бэлгэдлийн ертөнц” ярилцлагын ном , 2018


    Эмхэтгэсэн: Н. Нарангэрэл

    ISBN: 978-99978-4-840-6

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 320

    Хэмжээ: зөөлөн хавтастай,  245 х 170 х 15 мм

    Үнэ: 18.600₮

        Профессор С. Дулам нь туурвисан бүтээл, бий болгосон дэг сургуулиараа монгол судлалын ертөнцөд хүлээн зөвшөөрөгдсөн нэрт эрдэмтэн билээ. Түүний домог бэлгэдлийн ертөнцийн талаар хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлагуудыг Н. Нарангэрэл эмхэтгэн олны хүртээл болгож байна.