Ангилал: их-сургуулийн-сурах-бичиг

  • “Процесс аппарат-1, гидромеханик ба механикийн процессууд”, 2023

    Зохиогчид: Г.Тамираа, Б.Амгалан, М.Долгормаа, Б.Очирхуяг

    ISBN: 978-9919-521-36-3

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 270

    Хэмжээ: 250 x 176 х 15

    Зөөлөн хавтастай

    Үнэ: 29.500₮

    “Процесс аппарат-1, Гидромеханик ба механикийн процессууд” сурах бичиг нь химийн инженерүүд төдийгүй, хими технологи, нано инженерчлэл, материал судлал, хэрэглээний хими, хүнсний технологийн чиглэлээр суралцаж буй бүх түвшний оюутнууд төдийгүй үйлдвэрийн процессын инженер технологичдод шаардлагатай мэдлэгийг олгоход чиглэгдсэн бүтээл юм.

  • МАГАДЛАЛЫН ОНОЛ, 2023

    Зохиогч: О.Цэрэнбат

    Ерөнхий редактор: Г.Баттулга

    ISBN: 978-9919-521-33-2

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 260

    Хэмжээ: 250 x 176 х 14

    Зөөлөн хавтастай

    Үнэ: 33,000₮

    Энэхүү сурах бичигт магадлалын онолын үндсэн ойлголтууд болох эгэл үзэгдлийн огторгуй, магадлалын огторгуй, санамсаргүй хэмжигдэхүүн, түүний тархалтын функц болон тоон характеристикууд, санамсаргүй хэмжигдэхүүний дарааллын нийлэлтүүд, хязгаарын хуулиудын талаар МУИС-н мэргэжлийн ангиудад орж болохуйц онолын түвшинд жишээ бодлогуудаар баяжуулан оруулав. Мөн суурь мэдлэг олгох зорилгоор Марковын хэлхээ болон Статистик загварчлалын талаар нэмэлт бүлгүүдийг оруулсан болно. Энэ ном нь Математик, Статистик, Хэрэглээний математик, Багш математикийн боловсрол хөтөлбөрөөр болон бусад холбогдох чиглэлээр суралцаж буй оюутан суралцагч, сонирхон судалж буй багш судлаачдад Магадлалын онолын үндсийг гүнзгий ойлгоход тус болно гэдэгт итгэлтэй байна.

  • Математик статистик, 2023

    Зохиогч: Б.Жамъяаншарав

    Ерөнхий редактор: Г.Баттулга

    ISBN: 978-9919-521-34-9

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 290

    Хэмжээ: 250 x 176 х 14

    Зөөлөн хавтастай

    Үнэ: 35,300₮

    Энэхүү сурах бичигт математик статистикийн үндсэн ойлголтууд болох түүвэр, түүний шинж чанарууд, эх олонлогийн параметрийн үнэлэлтийг олох аргууд, өргөн хэрэглэгддэг тархалтын бүлүүдийн параметрийн үнэлэлтүүд, таамаглал шалгах тухай ерөнхий ойлголт болон зарим өргөн хэрэглэгддэг шинжүүрүүдийн талаар МУИС-н мэргэжлийн ангиудад орж болохуйц онолын түвшинд жишээ бодлогуудаар баяжуулан оруулав. Сурах бичгийг унших явцдаа олж авсан мэдлэгээ практикт шууд ашиглах боломж олгох зорилгоор зарим жишээний бодолтыг Статистикийн R программаар хэрхэн хийж болохыг харуулсан кодыг нэмж оруулсан болно. Энэ ном нь Математик, Статистик болон бусад холбогдох чиглэлээр суралцаж буй оюутан суралцагч, сонирхон судалж буй багш судлаачдад статистикийн онолын үндсийг гүнзгий ойлгоход тус болно гэдэгт итгэлтэй байна.

  • “ОРЧИН ҮЕИЙН НИЙГМИЙН АСУУДЛУУД”, 2023

    Зохиогчид: Д.Аюуш, М.Батбаатар, А.Батхишиг, Т.Бүрэнжаргал, О.Мөнхбат, С.Мөнхбаатар, Д.Мөнхтөр, Б.Нандинцэцэг, С.Нарантуяа, Я.Отгонбаяр, Ш.Оюунханд, Д.Оюунцэцэг, Ч.Тамир, Г.Түмэннаст, А.Тэнүүнжаргал, П.Цэрэнбазар, М.Энхбадрал

    Ерөнхий редактор: Г.Түмэннаст, О.Мөнхбат

    ISBN: 978-9919-521-23-3

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 694

    Хэмжээ: 250 x 176 х 50

    Зөөлөн хавтастай

    Үнэ: 68,300₮

    Энэхүү сурах бичиг нь нийгмийн асуудлын талаарх ойлголт, түүний мөн чанар, судлах онолын чиг хандлагууд, түүнчлэн, гэр бүл, эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, хотжилт, хүн ам, эрх зүй, жендэр, глобал зэрэг нийгмийн институцүүд хийгээд хүрээний асуудлуудыг агуулж байна. Зохиогчид орчин үеийн нийгмийн асуудлуудын түүхэн нөхцөл байдал, тодорхойлолт, онолын тайлбарлалууд болон эмпирик судалгааны үр дүнгүүдийг танилцуулжээ.

  • ГҮДГЭР АНАЛИЗ, 2023

    Зохиогчид: Г.Баттөр

    Ерөнхий редактор: Р.Энхбат

    ISBN: 978-9919-24-806-2

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 191

    Хэмжээ: 250 x 176 х 15

    Зөөлөн хавтастай

    Үнэ: 21.200₮

    Гүдгэр анализ нь гүдгэр олонлог, гүдгэр функцүүдийн чанаруудыг судалдаг математикийн нэгэн салбар юм. Энэхүү номонд гүдгэр анализын онол, аргыг гүдгэр оптимизац, тоглоомын онол, вариацын тэнцэтгэлбиш, оптимизацын хосмогийн онол, монотон операторын онолд хэрхэн хэрэглэх талаар авч үзсэн. Цаашид дээрх чиглэлээр судалгаа хийж байгаа бүх түвшний оюутан, магистрант, докторант болон судлаачдад чухал гарын авлага болох юм.

  • “Интернэт технологийн үндэс”, 2022

    Зохиогчид: Р.Жавхлан, Л.Ганчимэг, Н.Мөнхцэцэг нар

    ISBN: 978-9919-504-88-5

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 375

    Хэмжээ: 250 x 176 х 20

    Зөөлөн хавтастай

    Үнэ: 31.800₮

    Харилцаа холбооны ердийн нэг хэрэгслээс хүний амьдралын салшгүй нэгэн хэсэг болтлоо хөгжсөн интернэт гэх зүйлийн талаар энэхүү сурах бичигт дэлгэрэнгүй тайлбарласан бөгөөд интернэт технологиудын хамгийн энгийн протоколоос эхлэн веб хуудас хөгжүүлэх хүртэлх бүхий л чадварыг эзэмшихэд шаардлагатай мэдлэгийг энэхүү сурах бичигт багтаажээ.

  • “Санхүүгийн зах зээл ба байгууллагууд”, 2022

    Орчуулагч: Д.Сувдаа, Н.Баянтөр, Л.Энхмэнд, Ё.Чимэдцогзол, Д.Одбилэг, Д.Энхтүвшин, М.Амарбаясгалан нар

    ISBN: 978-9919-504-93-9

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 704

    Хэмжээ: хатуу хавтастай, 250 х 200 х 40 мм

    Үнэ: 120.000₮

    МУИС Хэвлэлийн газар Pearson хэвлэлийн газраас орчуулгын албан ёсны эрх авч, МУИС-ийн Санхүүгийн тэнхимийн багш нарын баг орчуулан суралцагч, судлаач, сонирхон уншигч та бүхэнд хүргэж байна.

    Санхүүгийн зах зээл ба байгууллагууд сурах бичиг нь оюутнуудыг ирээдүйн ажлын гараанд бэлтгэхэд нь дараах онцлог чадваруудыг олгоход тусална.
    – Оюутнуудын сэтгэн бодох, дүн шинжилгээ хийх суурь зарчмуудыг олгоно.
    Үүнд:
    Mэдээллийн тэгш бус байдалтай холбоотой асуудлууд (Агентын)
    Ашиг сонирхлын зөрчлүүд
    Ажил гүйлгээний зардал
    Эрэлт, нийлүүлэлт
    Хөрөнгийн зах зээлийн тэнцвэр
    Үр ашигт зах зээл
    Эрсдэлийн удирдлага ба хэмжүүр
    -“Менежерийг дадлагажуулах нь” хэсгүүдэд санхүүгийн мэргэжилтний санхүүгийн зах зээл болон байгууллагуудтай харьцах хандлагыг онцолсон 20 гаруй практик хэрэглээг оруулсан.
    -Загвар тус бүрийг шат дараатай, нарийвчлан боловсруулснаар оюутнуудад нийт материалыг илүү хялбар эзэмших боломж олгосон.
    – Профессоруудад сурах бичгийг өөрийн хүссэн хэлбэрээр ашиглаж болох маш уян хатан нөхцөл боломжийг бүрдүүлсэн.
    – Сурах бичиг нь бүхэлдээ санхүүгийн олон улсын төлөв байдлыг тусгасан.
    – “Санхүүгийн мэдээг дагах нь” гэсэн онцлог хэсэг нь санхүүгийн мэргэжлийн сонин, хэвлэлийг унших дадал олгох хөшүүрэг болно.
    – Олон тооны бодит жишээг багтаан онолын мэдлэгийг бодит амьдралтай хослуулснаар оюутнуудын суралцах сонирхлыг нэмэгдүүлэх нь гарцаагүй.
    – Сурах бичиг нь санхүүгийн системд цахим технологийн (компьютер ба харилцаа холбоо) хөгжлийг ихээхэн тусгасан болно. Материалыг цахим хаяг дээрх дасгалуудтай хавсарган, цахим эх сурвалжуудаас график болон хүснэгтүүд оруулж сурах бичгийн эх сурвалж болон тайлбар хэсэгт цахим хаягуудыг нэмэх байдлаар интернетийг өргөн хүрээнд ашигласан. Түүнчлэн сурах бичигт технологийн өөрчлөлтийн санхүүгийн зах зээл болон байгууллагад үзүүлж буй нөлөөллийг тусгасан тусгай “Цахим санхүү” мэдээллийн хэсгийг багтаасан болно.

  • СЭТГҮҮЛ ЗҮЙН ҮНДЭС

    Зохиогчид: Баастын Болд-Эрдэнэ, Маулетийн Зулькафиль, Ганбаатарын Мэндхүү, Ломбын Норовсүрэн, Бямбажавын Наранбаатар, Түгжийн Өнөрсайхан

    Редактор: Маулетийн Зулькафиль, Ломбын Норовсүрэн, Түгжийн Өнөрсайхан

    Хэвлэлийн газар: МУИС Хэвлэлийн Газар

    ISBN: 978-9919-504-45-8

    Хэл: Монгол

    Хуудасны тоо:  472
    Хэмжээ: зөөлөн хавтастай,  205 X 145 X 35 ММ

    Үнэ: 35500

    Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, мэдээлэл харилцааны үйл ажиллагаа, нийгмийн хөгжлийн толь, цаг үеийн түүхийн шастир болдог СЭТГҮҮЛ ЗҮЙН тухай иж бүрэн сурах бичгийг уншигч танд өргөн барьж байна. Тус сурах бичиг нь дэлхийн болон монголын сэтгүүл зүйн түүх, сэтгүүл зүйн онолын үндсэн ойлголтууд, тогтмол хэвлэл, радио, телевиз, интернет, сэтгүүл зүйн түгээмэл чиглэлүүд болох аналитик, экологи, эрэн сурвалжлах, олон улс, спорт, эдийн засгийн сэтгүүл зүй, сэтгүүлчийн ёс зүй, хариуцлага, сэтгүүл зүйн бичлэгийн төрөл зүйл, ур чадвар, редакторлах арга зүй, сонины дизайн, ОНМХ-ийн эрх зүйн зохицуулалт ба өөрийн зохицуулалт, хэвлэл мэдээллийн менежмент, маркетинг, чөлөөт хэвлэл, сэтгүүл зүйн социологи, сэтгүүл зүйн боловсрол, судлал шүүмжлэл, хэл найруулгын талаарх ерөнхий ойлголтуудыг багтаасан  цогц бүтээл юм.

    “Сэтгүүл зүйн үндэс” сурах бичиг нь хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд, сэтгүүлчид, олон нийттэй харилцах албаныхан, сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй бүх түвшний оюутан, магистрант, докторант болон судлаачдын ширээний ном болно гэдэг итгэж байна. Мөн иргэдийн хэвлэл мэдээллийн боловсролыг дээшлүүлэх, ашигтай, бодит мэдээллийг сонгож сурахад ч тус дөхөм болох зорилготой бүтээл юм.

  • СТЕРНИЙ УРГАМЛЫН БИОЛОГИЙН ОРШИЛ, 2021

    СТЕРНИЙ УРГАМЛЫН БИОЛОГИЙН ОРШИЛ, 2021

    Зохиогчид: Жэймс Э.Бидлак, Шелли Х.Янский

    Орчуулагчид: Т.Алтанзаяа, Д.Нямбаяр, М.Оюунгэрэл, Ш.Оюунгэрэл, Ч.Оюундарь, Б.Оюунцэцэг, Н.Сонинхишиг, .Суран, Р.Тунгалаг, Э.Эмүүжин, В.Энхчимэг, Б.Эрдэнэ

    Орчуулгын редактор: Н.Сонинхишиг

    Хэвлэлийн газар: МУИС Хэвлэлийн Газар

    ISBN:  9789919504540

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 672
    Хэмжээ: хатуу хавтастай, 1192 x 888 мм

    Үнэ: 95000

    Номыг ургамлыг судлах, ургамлын тухай заахад амьдралынхаа 40 гаруй жилийг
    зориулсан доктор Кингсли Стерн (1927-2006) бичсэн юм. Тэрээр 15000
    оюутанд хичээл зааж, мянга мянган оюутныг ургамал судлаачийн зам мөрд
    хөтөлсөн, дэлхийн шилдэг судлаач, эрдэмтэн билээ.
    Дэлхийн шилдэг их, дээд сургуулийн сурах бичигт тавигддаг шаардлагыг бүрэн хангасан,
    мэргэжлийнхэн болон ургамал сонирхогчид, олон нийт гээд бүх хүн уншиж
    судлах боломжтой энэхүү бүтээлд дэлхий даяарх ургамлын хэрэглээний тухай
    баялаг жишээ, мэдээллүүд багтсан. Номыг бүтээгчид мэргэжлийн нэр томьёо
    их хэрэглэхээс зайлсхийн, энгийн, ойлгомжтой бичвэрүүдийг оруулсан нь
    бүтээлийг алдаршуулахад ихээхэн нөлөөлжээ.
    Өнөөдөр дэлхий дээр оршин  байгаа амьдралд ургамал болон замаг амин чухал ач холбогдолтой билээ.
    Тэд дэлхийг хүчилтөрөгч, мөн хоол хүнсээр хангаж, эко систем дэх ус
    болон бодисын эргэлтэд онцгой үүрэгтэй оролцож, биднийг хувцас хунар,
    орон байраар хангаж, хүрээлэн буй орчныг үзэмж төгс болгодог. Манай
    нарны системээс бусад гараг дээр фотосинтезлэгч организм оршин байх
    аваас түүнээс хамааралтай амьдралын бусад хэлбэр байх боломжтой гэж
    эрдэмтэд хэлдэг. Ургамал бол амьдралын эх үүсвэр юм.
    Уншигчид номын  хавтсыг сөхөөд л ургамлын олон зүйлийн зураг, тайлбар, ач тусын талаарх
    сонирхолтой бичвэрүүдийг уншиж, өөрийн эрхгүй эргүүлэн лавшруулж харах
    болно. Биологийг зургаар ойлгуулдаг гэдгийг та энэ номоос мэдэрнэ. Мөн
    ургамлын хэрэглээ, бохирдол ба дахин боловсруулалт, тасалгааны ургамал,
    хашааны зүлэгжүүлэлт, хортой болон мансууруулагч ургамал, хүнсний
    ургамлын шимт чанар, дэлхийн дулаарал, озоны давхаргын нимгэрэлт,
    хүчлийн бороо, гений инженерчлэл, органик аж ахуйн асуудлууд гээд маш
    баялаг мэдээллийг авах болно.
    Номыг орчуулан хэвлэх эрхийг МУИС-ийн
    Хэвлэлийн газар McGrawHill хэвлэлийн газраас албан ёсоор авч, гэрээ
    байгуулсан бөгөөд Биологийн тэнхимийн багш нарын баг орчуулсан юм.

  • “Хэл ярианы соёл”, 2021

    “Хэл ярианы соёл”, 2021

    Зохиогч: Ц. Цогзолмаа, Б. Дэмбэрэлмаа

    Редактор: Н. Нансалмаа

    ISBN: 978-9919-504-49-6

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 184

    Хэмжээ: зөөлөн хавтастай,  250 х 175 х 10 мм

    Үнэ: 28.000₮

        Энэхүү сурах бичигт МУИС –ийн ерөнхий суурийн “Яриа бичгийн ур чадвар” багцын “хэлний хэм хэмжээ, монголчуудын уламжлалт харилцааны соёл, ярих, илтгэх ур чадвар эсээ бичих, бичиг баримт боловсруулах ” гэсэн сэдвүүдийг багтаасан  “ХЭЛ ЯРИАНЫ СОЁЛ”  хичээлийн агуулга тусгагдсан. МУИС-ийн ерөнхий суурийн болон ярих, илтгэх, эсээ бичих чадвараа дээшлүүлэх сонирхолтой оюутан, залууст зориулав.