Ангилал: археологи

  • “Монгол улсын нутаг дэвсгэр дахь уйгурчуудын археологийн урсгал” , 2019

    “Монгол улсын нутаг дэвсгэр дахь уйгурчуудын археологийн урсгал” , 2019

    Зохиогч: А. Очир, Ц. Одбаатар, Л. Эрдэнэболд, Б. Анхбаяр

    Редактор: Л. Эрдэнэболд

    ISBN: 978-99978-4-533-7

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 307

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 297 х 210 х 35 мм

    Үнэ: 18.000

        Уйгурчуудын үлдээсэн археологийн  дурсгалууд монгол нутагт өргөн дэлгэр тархсан агаад өнөөдөр ч шинэ илэрч олдсоор байна. Тэдгээр нь хаад язгууртан болон жирийн иргэдэд зориулсан тахил тайлгын онгон, булш оршуулга, хүн чулуу, хонь чулуу, арслан чулуу, руни, согд, югур, нанхиад бичээст хөшөөд, хот суурины үлдэгдэл, уран барилгын холбогдолт дурсгал, хад чулуун дээр сийлсэн зураг, бичиг зэрэг болно. Энэхүү бүтээлд багтсан Уйгурын археологийн дурсгалуудын судалгаа нь VII-IX зууны үед одоогийн Монгол улсын нутагт төр улсаа төвхнүүлж асан нүүдэлчдийн нийгэм, улс төр, эдийн засаг, гадаад харилцаа, соёлын судалгаанд чухал эх хэрэглэгдэхүүн болно.

  • “МОНГОЛ ба бүс нутгийн хөшөөний соёл” 3 боть, 2021

    “МОНГОЛ ба бүс нутгийн хөшөөний соёл”  3 боть, 2021

    Зохиогч: Ж. Гантулга, Н. Баярхүү, Д. Батсүх, Н. Батболд, Т. Идэрхангай, Г. Энхбаяр, Б. Өмирбек, Ц. Төрбат, Н. Төрбаяр, Н. Эрдэнэ-Очир, Ц. Цэлхагарав 

    Редактор: Ц. Төрбат

    ISBN: I боть: 978-9919-9652-0-4

       II боть: 978-9919-9652-1-1

           III боть: 978-9919-9775-0-4

    Хэл: Монгол

    Хуудасны тоо:    I боть-496              

                               II боть-424

                               III боть- 448

    Хэмжээ: хатуу хавтастай, 280 х 210 х 25 мм

    Үнэ: 320.000₮ (3 боть)

        Энэхүү бүтээл нь Монгол эртний соёл иргэншлийн гол бэлгэдэл дүр бөгөөд монументал урлагийн шилдэг төлөөлөл болох буган хөшөөний нэгэн сэдэвт бүтээл ба анхны бүрэн каталог болно. Тэргүүн ба дэд ботид Монголын 1241 буган хөшөөний товч тодорхойлолт, гар болон өнгөт гэрэл зураг, зарим дурсгалын дэсвгэр зураг багтсан байна. Гутаар боть нь Монгол ба хил залгаа бүс нутгийн буган хөшөөдийг нэгтгэн судалсан нэгэн сэдэвт бүтээл болно.

  • “БИЛГЭ хааны үнэт эрдэнэс”, 2021

    “БИЛГЭ хааны үнэт эрдэнэс”, 2021

    Зохиогч: Д. Баяр, Ч. Амартүвшин, А. Энхтөр, Ж. Гэрэлбадрах

    Редактор: Ц. Баттулга

    ISBN: 978-9919-504-73-1

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 140

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 280 х 205 х 11 мм

    Үнэ: 40.000₮

        Археологийн малтлага судалгааны үр дүнд шинжлэх ухааны эргэлтэд орж дэлхий дахинд нэгэнт танигдсан ч үнэт эрдэнэсийн талаар цэгцтэй бүрэн мэдээлэл агуулсан ном  бүтээл огт гараагүй билээ. Билгэ хааны тахилын онгоны археологийн судалгааны ажлыг удирдаж, өдөр тутмын малтлага судалгааны ажлыг гүйцэтгэсэн байсан археологичдын бичсэн энэхүү ном нь үнэт эрдэнэсийн олдворын хамгийн бодит, үнэн зөв, тодорхой мэдээлэл агуулсан чухал ач холбогдолтой, шинжлэх ухааны үнэ цэнтэй бүтээл юм.