Ангилал: номууд

  • “Процесс аппарат-1, гидромеханик ба механикийн процессууд”, 2023

    Зохиогчид: Г.Тамираа, Б.Амгалан, М.Долгормаа, Б.Очирхуяг

    ISBN: 978-9919-521-36-3

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 270

    Хэмжээ: 250 x 176 х 15

    Зөөлөн хавтастай

    Үнэ: 29.500₮

    “Процесс аппарат-1, Гидромеханик ба механикийн процессууд” сурах бичиг нь химийн инженерүүд төдийгүй, хими технологи, нано инженерчлэл, материал судлал, хэрэглээний хими, хүнсний технологийн чиглэлээр суралцаж буй бүх түвшний оюутнууд төдийгүй үйлдвэрийн процессын инженер технологичдод шаардлагатай мэдлэгийг олгоход чиглэгдсэн бүтээл юм.

  • МАГАДЛАЛЫН ОНОЛ, 2023

    Зохиогч: О.Цэрэнбат

    Ерөнхий редактор: Г.Баттулга

    ISBN: 978-9919-521-33-2

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 260

    Хэмжээ: 250 x 176 х 14

    Зөөлөн хавтастай

    Үнэ: 33,000₮

    Энэхүү сурах бичигт магадлалын онолын үндсэн ойлголтууд болох эгэл үзэгдлийн огторгуй, магадлалын огторгуй, санамсаргүй хэмжигдэхүүн, түүний тархалтын функц болон тоон характеристикууд, санамсаргүй хэмжигдэхүүний дарааллын нийлэлтүүд, хязгаарын хуулиудын талаар МУИС-н мэргэжлийн ангиудад орж болохуйц онолын түвшинд жишээ бодлогуудаар баяжуулан оруулав. Мөн суурь мэдлэг олгох зорилгоор Марковын хэлхээ болон Статистик загварчлалын талаар нэмэлт бүлгүүдийг оруулсан болно. Энэ ном нь Математик, Статистик, Хэрэглээний математик, Багш математикийн боловсрол хөтөлбөрөөр болон бусад холбогдох чиглэлээр суралцаж буй оюутан суралцагч, сонирхон судалж буй багш судлаачдад Магадлалын онолын үндсийг гүнзгий ойлгоход тус болно гэдэгт итгэлтэй байна.

  • Математик статистик, 2023

    Зохиогч: Б.Жамъяаншарав

    Ерөнхий редактор: Г.Баттулга

    ISBN: 978-9919-521-34-9

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 290

    Хэмжээ: 250 x 176 х 14

    Зөөлөн хавтастай

    Үнэ: 35,300₮

    Энэхүү сурах бичигт математик статистикийн үндсэн ойлголтууд болох түүвэр, түүний шинж чанарууд, эх олонлогийн параметрийн үнэлэлтийг олох аргууд, өргөн хэрэглэгддэг тархалтын бүлүүдийн параметрийн үнэлэлтүүд, таамаглал шалгах тухай ерөнхий ойлголт болон зарим өргөн хэрэглэгддэг шинжүүрүүдийн талаар МУИС-н мэргэжлийн ангиудад орж болохуйц онолын түвшинд жишээ бодлогуудаар баяжуулан оруулав. Сурах бичгийг унших явцдаа олж авсан мэдлэгээ практикт шууд ашиглах боломж олгох зорилгоор зарим жишээний бодолтыг Статистикийн R программаар хэрхэн хийж болохыг харуулсан кодыг нэмж оруулсан болно. Энэ ном нь Математик, Статистик болон бусад холбогдох чиглэлээр суралцаж буй оюутан суралцагч, сонирхон судалж буй багш судлаачдад статистикийн онолын үндсийг гүнзгий ойлгоход тус болно гэдэгт итгэлтэй байна.

  • “ОРЧИН ҮЕИЙН НИЙГМИЙН АСУУДЛУУД”, 2023

    Зохиогчид: Д.Аюуш, М.Батбаатар, А.Батхишиг, Т.Бүрэнжаргал, О.Мөнхбат, С.Мөнхбаатар, Д.Мөнхтөр, Б.Нандинцэцэг, С.Нарантуяа, Я.Отгонбаяр, Ш.Оюунханд, Д.Оюунцэцэг, Ч.Тамир, Г.Түмэннаст, А.Тэнүүнжаргал, П.Цэрэнбазар, М.Энхбадрал

    Ерөнхий редактор: Г.Түмэннаст, О.Мөнхбат

    ISBN: 978-9919-521-23-3

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 694

    Хэмжээ: 250 x 176 х 50

    Зөөлөн хавтастай

    Үнэ: 68,300₮

    Энэхүү сурах бичиг нь нийгмийн асуудлын талаарх ойлголт, түүний мөн чанар, судлах онолын чиг хандлагууд, түүнчлэн, гэр бүл, эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, хотжилт, хүн ам, эрх зүй, жендэр, глобал зэрэг нийгмийн институцүүд хийгээд хүрээний асуудлуудыг агуулж байна. Зохиогчид орчин үеийн нийгмийн асуудлуудын түүхэн нөхцөл байдал, тодорхойлолт, онолын тайлбарлалууд болон эмпирик судалгааны үр дүнгүүдийг танилцуулжээ.

  • “БНМАУ-ЫН АНХДУГААР ТАВАН ЖИЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНД ХОЛБОГДОХ АРХИВЫН БАРИМТЫН ЭМХЭТГЭЛ”, 2022

    Ерөнхий редактор: П.Дэлгэржаргал, Н.Алтантөгс

    ISBN: 978-9919-5-0490-8

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 302

    Хэмжээ: 250 x 176 х 15

    Хатуу хавтастай

    Үнэ: 125.000₮

    БНМАУ-ын улс, ардын аж ахуй, соёлыг хөгжүүлэх анхдугаар таван жилийн төлөвлөгөө нь МАХН-аас батлан гаргадаг байсан улсын хөгжлийн хөтөлбөр юм. Эдгээр баримт нь Монголын түүхийн төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үеийн эхэн үед холбогдох судалгааны эргэлтэд орох шаардлагатай чухал түүхийн эх сурвалж бөгөөд урд өмнө бүрэн эхээр хэвлэгдэж байгаагүй, анх удаа бүрэн эхээр нь Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх Ухааны сургуультай хамтран цувралаар хэвлэн нийтлүүлж уншигч Та бүхэнд толилуулж байна.

  • “СУМ-НЭГДЛИЙН ТОГТОЛЦОО”, 2023

    Зохиогчид: Н.Алтантөгс, П.Дэлгэржаргал, Р.Төрдалай, Б.Чинзориг

    Ерөнхий редактор: П.Дэлгэржаргал

    ISBN: 978-9919-0-1045-4

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 434

    Хэмжээ: 250 x 176 х 15

    Хатуу хавтастай

    Үнэ: 62.500₮

    Энэхүү нэгэн сэдэвт бүтээлд эзэмшил газар ба харъяалах хүн ам нь давхацсан захиргаа-аж ахуйн хосолмол удирдлага бүхий сум-нэгдлийн тогтолцооны мөн чанарыг малчин өрх-нэгдэл-улс гэсэн гурван түвшинд авч үзэж, түүний эрх зүйн орчин, хөдөлмөр зохион байгуулалт, мал аж ахуйн үйлдвэрлэл, газрын харилцаа, эдийн засгийн үр ашиг, мал аж ахуйн бүтээгдэхүүнийг дайчлах улсын бэлтгэлийн систем, малчдын боловсрол, эрүүл мэнд, нийгмийн асуудал гэсэн үндсэн сэдвийн хүрээнд судлан тодорхойлов. 

  • ГҮДГЭР АНАЛИЗ, 2023

    Зохиогчид: Г.Баттөр

    Ерөнхий редактор: Р.Энхбат

    ISBN: 978-9919-24-806-2

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 191

    Хэмжээ: 250 x 176 х 15

    Зөөлөн хавтастай

    Үнэ: 21.200₮

    Гүдгэр анализ нь гүдгэр олонлог, гүдгэр функцүүдийн чанаруудыг судалдаг математикийн нэгэн салбар юм. Энэхүү номонд гүдгэр анализын онол, аргыг гүдгэр оптимизац, тоглоомын онол, вариацын тэнцэтгэлбиш, оптимизацын хосмогийн онол, монотон операторын онолд хэрхэн хэрэглэх талаар авч үзсэн. Цаашид дээрх чиглэлээр судалгаа хийж байгаа бүх түвшний оюутан, магистрант, докторант болон судлаачдад чухал гарын авлага болох юм.

  • ОРЧИН ҮЕИЙН МОНГОЛ ДАХЬ ТҮҮХИЙН БҮТЭЭЛҮҮДЭД БОЛОН ТҮҮХЭН РОМАНУУДАД ӨНДӨР ГЭГЭЭН ЗАНАБАЗАРТ ӨГСӨН ҮНЭЛГЭЭНД ХОЛБОГДОХ ФИЛОСОФИ ТАЙЛБАР

    Зохиогч: Ц.Гомбосүрэн, Б.Дагзмаа


    Хэл: Монгол

    ISBN: 978-9973-53-69-6

    Зөөлөн хавтастай, 122х175мм хэмжээтэй, 122 нүүр,

    Үнэ: 12500₮

  • ӨРНӨДИЙН ЕРӨНХИЙ СУУРЬ ФИЛОСОФИЙН АСУУДЛААР МОНГОЛД ЯВУУЛСАН СУДАЛГАА, СУРТАЛЧИЛГАА (1990-2012)

    Зохиогч: Ц.Гомбосүрэн, Г.Чулуунбаатар


    Хэл: Монгол

    ISBN: 978-99973-53-29-0

    Зөөлөн хавтастай, 174х253мм хэмжээтэй, 323 нүүр,

    Үнэ: 30000₮

  • МОНГОЛЫН ФИЛОСОФИЙН АСУУДАЛ

    Зохиогч: Б.Сүхээ


    Хэл: Монгол

    ISBN: 999781475-4

    Зөөлөн хавтастай, 141х201мм хэмжээтэй, 624 нүүр,

    Үнэ: 25000₮