Ангилал: сэтгүүл

  • Монголын 108 төрх, 2014

    Монголын 108 төрх, 2014

    Зохиогч: Лубиш Белка, Вероника Капишовска, Сампилдондовын Чулуун

    ISBN 978-99973-0-334-9

    Хэл: Монгол, Англи

    Зөөлөн хавтастай, 80 нүүр, 350гр

    Чехословакийн археологич Лумир Йислын 1975-1963 онуудад Монголд авсан гэрэл зургуудыг та харах болно. Лумир Йисл нийт 108 ширхэг зураг гэрэл сонгож авснаас цөөхөн хэд нь хэвлэлд нийтлэгдэж байжээ. Мөн энэхүү каталогид ч анх удаа орсон байгаа юм. Монгол орны өнгөрсөн түүхийг гэрэл зургийн хальснаа буулган мөнхөлсөнийг өөрийн нүдээр үзэх ховорхон боломж тохиож байна.

  • ОРХОН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БИЧИГ

    ОРХОН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БИЧИГ №5 (413), 2014

    Монгол Улсын Их Сургуулийн Орхон их Сургуулиас эрхлэн гаргадаг эрдэм шинжилгээний бичиг.

    Эрхэлсэн: Ж.Бат-Өлзий

    Зөөлөн хавтастай, 182 нүүр, 288ммX205мм, 400гр

    Үнэ: 8.99$

    garhcig.pdf by Uuganbayar Tagtaanyam

  • ​МОНГОЛЫН АСУУДАЛ ОРОС, ХЯТАДТАЙ УЧИР ХОЛБОГДСОН НЬ

    МОНГОЛЫН АСУУДАЛ ОРОС, ХЯТАДТАЙ УЧИР ХОЛБОГДСОН НЬ, 2014 /Тэргүүн дэвтэр/

    XX зууны улс төр, дипломатын
    харилцаа

    Зохиогч: Т.Төмөрхүлэг

    ISBN: 978-99973-0-253-3

    Хэл: Монгол

    Үнэ: 29.99$

    Хатуу хавтастай, 219Х153 мм хэмжээтэй, 205 нүүр, 400гр

  • ГУРВАН УЛХУН ХААНА ВЭ?

    “ТУУЛЫН ГУРВАН УЛХУ-Ы ДЭВСЭХ САГЛАГАР МОД” ХААНА ВЭ?,
    2014

    Зохиогч: Г.Бадамсамбуу

    Редактор: С.Чулуун

    ISBN: 978-99962-2-676-2

    Хатуу хавтастай, 247Х180 мм хэмжээтэй, 302 нүүр, 800гр

    Энэхүү туршилт шинжилгээний өгүүлэлд
    “Нэр бүдэгхэн Гурван Улхун бол Чингис хааны ивээлт нутаг, төрийн туг сүлд
    амилуулсан чухал газар мөн. Уг нутаг эдүгээ дээд Туулд оршиж бий” гэх
    сонирхолтой таамаглал дэвшүүлжээ.

    Туулын эхний тулаанд орохын урьд “Гурван мөрний тэргүүнд

    бусдыг бүү нутаглуул” хэмээх алдарт үгээ Чингис хаан илгээжээ. Хожим нь Чингис

    хаан хамгийн том аян дайнаасаа буцаж ирээд Туулын эхийг сонгож их цэнгэл

    ёслолуудыг хийсэн ба сүүлчийн аян дайнаа эндээс эхэлжээ. Андгай тангараг

    тавилцах, Тайчууд, Хэрэйдийг мөхөөх, Өрлөг сайдуудаа бүрдүүлэх зэрэгт ивээл

    амжилт олсон тул Туулын газрыг хожмоо Эзэн хаан ихэд таалах болсон байна. Монголчуудын

    нэгэн шүтээн мод энд оршиж байсан гэнэ. XIII зууны Туул нутагт холбогдох баримт машид бүдэг

    хэдий ч үнэндээ цөөнгүй адал түүх энд болж өнгөрсөн тухай шинэ санааг уг ном

    өгүүлнэ.