Ангилал: түүх

  • “ӨРНӨДИЙН ИРГЭНШЛИЙН ТҮҮХ”, 2020 2 дэвтэр

    “ӨРНӨДИЙН ИРГЭНШЛИЙН ТҮҮХ”, 2020  2 дэвтэр

    Зохиогч: Б.Чинзориг

    Редактор: Ж.Урангуа

    Хэвлэлийн газар: МУИС Пресс Хэвлэлийн Газар

    ISBN: 1-р дэвтэр: 978-9919-504-37-3
              2-р дэвтэр: 978-9919-504-38-0

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 1-р дэвтэр: 348,  2-р дэвтэр: 452
    Хэмжээ: зөөлөн хавтастай, 250 x 176 х 21 мм

    Үнэ: 59.000

    Эдүгээ Өрнөд Европын буюу “Барууны”, “Өрнийн” иргэншил нөлөөлөөгүй нэг ч хүн, нэг ч газар орныг та дэлхий ертөнцөөс хайгаад олохгүй. Бидний амьдралд энэ иргэншлээс улбаатай улс төр, нийгэм, соёлын байгуулал, сэтгэлгээ гүнзгий нөлөөлж байна. Тиймээс Өрнөд Европын иргэншлийг ул сууртай судлахын хэрээр та өөрийн оршин буй цаг үе, орон зайгаа улам сайн ойлгон ухаарч чадна.

    МУИС-ийн Түүхийн тэнхимийн сургалтын шинэчлэлийн хүрээнд хэвлэгдсэн “Өрнөдийн иргэншлийн түүх” хэмээх энэ сурах бичиг түүх сонирхон судалж буй таны гар дээр очиж байна. Энэ сурах бичиг нь Критийн Минойн иргэншлээс Хүйтэн дайныг дуусах хүртэл нийт 4000 орчим жилийн түүхийг  он цагийн дагуу 16 бүлэгт хувааж бичсэн бөгөөд Эртний үеэс Шинэ үеийг хүртэлх үеийн түүхийг нэгэн дэвтэр (I-VII бүлэг), Шинэ Үеэс Хүйтэн дайныг дуусах хүртэлх үеийн түүхийг нэгэн дэвтэр (VIII-XVI бүлэг), нийт хоёр дэвтэр болгон толилуулж байна. Дэвтэр тус бүрийн эхний хэсэгт түүхийн үйл явцыг тайлбарлаж, удаах хэсэгт түүхэн асуудалд холбогдох анхдагч сурвалжуудыг багтаажээ.

    Энэ сурах бичиг нь хэдийгээр Өрнөдийн иргэншлийн түүхээр дагнан бичигдсэн боловч дэлхийн түүхийн өргөн хүрээг хамарна. Зохиогч Өрнөдийн иргэншлийн сонирхолтой “юм бүгдийг багтаасан” нэвтэрхий толь болсон сурах бичиг бичихийг зориогүй, харин эдүгээ дэлхийн өнгө төрхийг тодорхойлж буй энэ иргэншлийн туулж өнгөрүүлсэн түүхэн цаг үе тус бүрийн онцлогийг тодорхойлсон үндсэн асуудлуудыг тодорхойлж, түүгээр дамжуулан дэлхийн түүхийн үйл явцад нөлөөлсөн нөлөө, шалтгаан, үр дагавар, нөхцөл байдлыг энгийн ойлгомжтой үг хэллэгээр тайлбарлахыг хичээсэн юм.

    Түүхийг асуудалд төвлөрүүлж, глобал перспективээр авч үзэж тайлбарлан бичих гэж оролдсоноор энэ сурах бичиг оюутан танд улс төрийн “уйтгартай, нуршуу” үйл явдлуудын дараалал уншиж цээжлэх бус, харин түүхийн олон талт асуудлуудыг сонирхолтой, өөр хоорондоо уялдаатайгаар өргөн хүрээнд ойлгож тайлбарлах чадвар эзэмшүүлнэ.  

    Тус сурах бичиг дараах зүйлсээр өмнөх сурах бичгүүдээс давуу талтай болсон:

    • – Түүхэн үйл явцыг асуудалд төвлөрүүлж, глобал перспективээр харж бичих арга зүйн дагуу бичиж тайлбарласан.
    • – Урьд өмнө сурах бичигт тусгагдаж байгаагүй олон түүхэн сэдэв, асуудлуудыг хамарсан.
    • – Орчин цагийн суралцахуйн орчинд нийцсэн, олон зорилго, хэв маяг бүхий дидактик шийдлүүдтэй зохиогдсон.
    • – Оюутанд “анд нөхөр” болохуйц, олон улсын жишигт ойртсон дизайнтай хэвлэгдсэн.
    • – Сайтар шилж сонгосон 27 анхдагч сурвалжийг дидактик шийдэлтэй хавсаргасан. Анхдагч сурвалжуудын дийлэнх нь урьд өмнө монгол хэлээр хэвлэгдэж байгаагүй.  
    • – 27 газрын зураг, 140 гэрэл зураг, 6 бүдүүвч, 3 хүснэгт агуулсан.
    • – Нэр томьёоны тайлбар, нэрийн хэлхээс үйлдэж багтаасан.

    Энэ сурах бичгийг дэлхийн түүх сонирхон судлахыг хүсэж буй оюутан суралцагч, багш судлаач хэн бүхэн уншиж, ашиглаж болно. 

  • МОНГОЛ УЛСЫН ТҮҮХ сурах бичиг 2 дахь хэвлэл

    Монгол улсын түүх, 2017

    Зохиогч: П.Дэлгэржаргал, Ж.Болдбаатар нар

    Редактор: П.Дэлгэржаргал, Ж.Болдбаатар Б.Чинзориг

    ISBN: хатуу хавтастай 978-99978-58-21

    зөөлөн хавтастай 978-99978-58-22-1

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 572

    Жин: хатуу хавтастай 1070гр, зөөлөн хавтастай 970гр

    Хэмжээ: 249 x 174 x 14 мм

    Үнэ: хатуу хавтастай 30.000

    Монгол улсын хэмжээнд түүхийн ухааны сургалт, судалгааны цогц үйл ажиллагаа явуулдаг хамгийн том төв болох МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, хамт олон бид дэлхийн жишигт ойртсон, өргөн хүрээтэй суурь мэдлэг олгох, бие даасан, шүүмжлэлт, бүтээлч сэтгэлгээтэй иргэнийг бэлдэх зорилгоор их, дээд сургуулиудын бакалаврын түвшний оюутнуудад зориулан Монгол улсын түүх сурах бичгийг шинэчлэн бичиж та бүхэндээ толилуулж байна.

    Монгол улсын түүх энэхүү сурах бичиг нь дараах шинэлэг талуудтай:

    Монголын улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын түүхийг энгийн ойлгомжтой үг хэллэг ашиглан шинэ өнгө төрхөөр, сонирхолтой хэлбэрээр бичсэн.

    Үндсэн бичлэгийг газрын зураг, гэрэл зураг, зурагт хуудас, хүснэгт, бүдүүвч, нэрийн хэлхээстэй хослуулсан.

    Эх орны түүхийг суурь асуудлуудад төвлөрүүлэн дэлхийн болон бүс нутгийн түүхтэй холбон бичихийг зорьсон.

    Оюутнуудын шүүмжлэлт, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд туслах зорилгоор “Эх сурвалжаас”, “Түүхчид, судалгааны асуудал”, “Өнгөрсөн, одоо” зэрэг булангуудыг бүлэг бүрд шигтгэн оруулсан.

    Эх сурвалжаас булан. Түүхэн цаг үеийн анхдагч сурвалжуудыг танилцуулна. Тус булан нь тухайн сурвалжийн удиртгал тайлбараар эхэлж түүхийн утга учир, ач холбогдлыг үнэлэн цэгнэх, шүүмжлэлтэй сэтгэх, тайлбарлах, гүнзгийрүүлэн судлахад чиглүүлсэн асуулт, даалгаваруудтай.

    Түүхчид, судалгааны асуудал булан. Тухайн түүхэн сэдэв, цаг үеийн судалгаанд хамгийн чухал хувь нэмэр оруулсан түүхч, эрдэмтдийн үзэл баримтлал, маргаантай асуудлуудыг хөндсөн. Тус булан нь оюутнуудад түүхийн онол, аргазүй, үзэл баримтлалыг ойлгуулахад чиглэгдсэн.

    Өнгөрсөн, одоо булан. Өнгөрсөн үйл явдлуудын эдүгээ цаг үетэй холбогдох холбоо хамаарал, нөлөө, үр дагаврыг хэлэлцсэн, түүхийн судалгааны өнөөгийн хандлага, тулгамдсан асуудлыг хөндсөн. Тус булан нь оюутнуудад бодож эргэцүүлэх, тунгаан шүүх, сонирхон судлах сэдэл төрүүлнэ.

  • ​Монгол улсын түүх, 2017 2 дахь хэвлэл

    Монгол улсын түүх, 2017

    Зохиогч: П.Дэлгэржаргал, Ж.Болдбаатар нар

    Редактор: П.Дэлгэржаргал, Ж.Болдбаатар Б.Чинзориг

    ISBN: 978-99978-58-00-9

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 572

    Жин: 980гр

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 249 x 174 x 14 мм

    ХУДАЛДААНД ДУУССАН БАЙНА

    Монгол улсын хэмжээнд түүхийн ухааны сургалт, судалгааны цогц үйл ажиллагаа явуулдаг хамгийн том төв болох МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, хамт олон бид дэлхийн жишигт ойртсон, өргөн хүрээтэй суурь мэдлэг олгох, бие даасан, шүүмжлэлт, бүтээлч сэтгэлгээтэй иргэнийг бэлдэх зорилгоор их, дээд сургуулиудын бакалаврын түвшний оюутнуудад зориулан Монгол улсын түүх сурах бичгийг шинэчлэн бичиж та бүхэндээ толилуулж байна.

    Монгол улсын түүх энэхүү сурах бичиг нь дараах шинэлэг талуудтай:

    Монголын улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын түүхийг энгийн ойлгомжтой үг хэллэг ашиглан шинэ өнгө төрхөөр, сонирхолтой хэлбэрээр бичсэн.

    Үндсэн бичлэгийг газрын зураг, гэрэл зураг, зурагт хуудас, хүснэгт, бүдүүвч, нэрийн хэлхээстэй хослуулсан.

    Эх орны түүхийг суурь асуудлуудад төвлөрүүлэн дэлхийн болон бүс нутгийн түүхтэй холбон бичихийг зорьсон.

    Оюутнуудын шүүмжлэлт, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд туслах зорилгоор “Эх сурвалжаас”, “Түүхчид, судалгааны асуудал”, “Өнгөрсөн, одоо” зэрэг булангуудыг бүлэг бүрд шигтгэн оруулсан.

    Эх сурвалжаас булан. Түүхэн цаг үеийн анхдагч сурвалжуудыг танилцуулна. Тус булан нь тухайн сурвалжийн удиртгал тайлбараар эхэлж түүхийн утга учир, ач холбогдлыг үнэлэн цэгнэх, шүүмжлэлтэй сэтгэх, тайлбарлах, гүнзгийрүүлэн судлахад чиглүүлсэн асуулт, даалгаваруудтай.

    Түүхчид, судалгааны асуудал булан. Тухайн түүхэн сэдэв, цаг үеийн судалгаанд хамгийн чухал хувь нэмэр оруулсан түүхч, эрдэмтдийн үзэл баримтлал, маргаантай асуудлуудыг хөндсөн. Тус булан нь оюутнуудад түүхийн онол, аргазүй, үзэл баримтлалыг ойлгуулахад чиглэгдсэн.

    Өнгөрсөн, одоо булан. Өнгөрсөн үйл явдлуудын эдүгээ цаг үетэй холбогдох холбоо хамаарал, нөлөө, үр дагаврыг хэлэлцсэн, түүхийн судалгааны өнөөгийн хандлага, тулгамдсан асуудлыг хөндсөн. Тус булан нь оюутнуудад бодож эргэцүүлэх, тунгаан шүүх, сонирхон судлах сэдэл төрүүлнэ.

  • Монголын 108 төрх, 2014

    Монголын 108 төрх, 2014

    Зохиогч: Лубиш Белка, Вероника Капишовска, Сампилдондовын Чулуун

    ISBN 978-99973-0-334-9

    Хэл: Монгол, Англи

    Зөөлөн хавтастай, 80 нүүр, 350гр

    Чехословакийн археологич Лумир Йислын 1975-1963 онуудад Монголд авсан гэрэл зургуудыг та харах болно. Лумир Йисл нийт 108 ширхэг зураг гэрэл сонгож авснаас цөөхөн хэд нь хэвлэлд нийтлэгдэж байжээ. Мөн энэхүү каталогид ч анх удаа орсон байгаа юм. Монгол орны өнгөрсөн түүхийг гэрэл зургийн хальснаа буулган мөнхөлсөнийг өөрийн нүдээр үзэх ховорхон боломж тохиож байна.

  • ​МОНГОЛЫН АСУУДАЛ ОРОС, ХЯТАДТАЙ УЧИР ХОЛБОГДСОН НЬ

    МОНГОЛЫН АСУУДАЛ ОРОС, ХЯТАДТАЙ УЧИР ХОЛБОГДСОН НЬ, 2014 /Тэргүүн дэвтэр/

    XX зууны улс төр, дипломатын
    харилцаа

    Зохиогч: Т.Төмөрхүлэг

    ISBN: 978-99973-0-253-3

    Хэл: Монгол

    Үнэ: 29.99$

    Хатуу хавтастай, 219Х153 мм хэмжээтэй, 205 нүүр, 400гр

  • ГУРВАН УЛХУН ХААНА ВЭ?

    “ТУУЛЫН ГУРВАН УЛХУ-Ы ДЭВСЭХ САГЛАГАР МОД” ХААНА ВЭ?,
    2014

    Зохиогч: Г.Бадамсамбуу

    Редактор: С.Чулуун

    ISBN: 978-99962-2-676-2

    Хатуу хавтастай, 247Х180 мм хэмжээтэй, 302 нүүр, 800гр

    Энэхүү туршилт шинжилгээний өгүүлэлд
    “Нэр бүдэгхэн Гурван Улхун бол Чингис хааны ивээлт нутаг, төрийн туг сүлд
    амилуулсан чухал газар мөн. Уг нутаг эдүгээ дээд Туулд оршиж бий” гэх
    сонирхолтой таамаглал дэвшүүлжээ.

    Туулын эхний тулаанд орохын урьд “Гурван мөрний тэргүүнд

    бусдыг бүү нутаглуул” хэмээх алдарт үгээ Чингис хаан илгээжээ. Хожим нь Чингис

    хаан хамгийн том аян дайнаасаа буцаж ирээд Туулын эхийг сонгож их цэнгэл

    ёслолуудыг хийсэн ба сүүлчийн аян дайнаа эндээс эхэлжээ. Андгай тангараг

    тавилцах, Тайчууд, Хэрэйдийг мөхөөх, Өрлөг сайдуудаа бүрдүүлэх зэрэгт ивээл

    амжилт олсон тул Туулын газрыг хожмоо Эзэн хаан ихэд таалах болсон байна. Монголчуудын

    нэгэн шүтээн мод энд оршиж байсан гэнэ. XIII зууны Туул нутагт холбогдох баримт машид бүдэг

    хэдий ч үнэндээ цөөнгүй адал түүх энд болж өнгөрсөн тухай шинэ санааг уг ном

    өгүүлнэ.

  • Монгол, Монголчууд, Монгол орон : Түүхийн альманах

    Монгол, Монголчууд, Монгол орон : Түүхийн альманах, 2014

    Хоёр дахь хэвлэл

    Зохиогч: Б.Баабар

    Редактор: Б.Болдбаатар нар

    Хэвлэлийн газар: Непко паблишн

    Хэл: Монгол

    ISBN: 978-99962-66-55-3

    Хатуу хавтастай, 265Х205Х30
    мм
    хэмжээтэй, 357 нүүр, 1480гр

    Америкийн Үндэсний

    газарзүйн нийгэмлэгийн патент, стандартын дагуу хэвлэгдэн гарч буй Монголын

    түүхийн анхны альманах. Түүхийн альманах гэдэг нь зураг чимэглэл, ишлэл баримт,

    дагалдах өгүүллээр баяжуулсан, түүхийг он дарааллын бичгээр тодруулан өгүүлсэн

    нэгэн хувилбар болж хөгжсөн номын төрөл юм. Нэн эртний үеэс өнөөг хүртэлх улс

    үндэстнийхээ түүхийг он дараалалтай, маш цэгцтэйгээр мэдэж танилцах боломж энд

    бий. Түүхэн гэрэл зураг, баримтууд нь таны ой санаад үлдэж мэдлэгийг бататгахаас

    гадна хэсэг тус бүрт хавсаргасан чухал үйл явдлын хроник нь хаана, хэзээ, юу

    болсныг ямагт сануулна. Цаг үеэр нь болон түүхийг өөрчилсөн үйл явдлуудаар нь

    ангилсан зохиомж нь уншихад хялбар төдийгүй танд системтэй мэдлэг өгнө.

  • HISTORIA MONGOLARUM, 2013

    “HISTORIA


    MONGOLARUM” Vol 34(396)  2013

    Journal covers multilanguage studies of issues related to political,
    social, economical, cultural and linguistic aspects of Mongolian history of all
    periods. There are no any racial, religious discriminative restrictions on
    author or regarding geographical location.

     

    Author: School of Social Sciences, NATIONAL UNIVERSITY OF
    MONGOLIA

    Editor: O.Oyunjargal

    Paperback,
    260
    pages, 243mmX172mm,
    380g

    ISSN: 2224-1804

    Price:
    24.99$

  • ​ЧИНГИС ХААНЫ ӨВ, 2012

    ЧИНГИС ХААНЫ ӨВ, 2012

    Зохиогч: Ш.Бира, Ж.Болдбаатар нар

    Редактор: С.Чулуун, Ж.Саруулбуян, Ц.Цэрэндорж

    ISBN 978-99962-0-977-2

    Хатуу хавтастай, 290Х215мм хэмжээтэй, 320 нүүр, 1400гр

    Их эзэн Чингис хааны 850 жилийн ойд зориулсан Чингис хааны өвөг дээдэс, Чингис хааны эзэнт гүрэн, Чингис хааны өв, Чингис хаан ба утга соёл, Чингис хаан ба өнөөгийн Монгол улсын тухай зурагтай түүхийн бүтээл.

  • ​Академич Базарын Ширэндэвийн бүтээлийн чуулган, 10 боть, 2012

    Академич Базарын Ширэндэвийн бүтээлийн чуулган, 10 боть, 2012

    МУ-ын Шинжлэх Ухаан Академийн Түүхийн Хүрээлэн

    В5, хатуу хавтастай

    Монгол улсын хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Б.Ширэндэв гуай бол ХХ зууны монголчуудын сэргэн мандал, орчин үеийн иргэншлийн түүхэнд олон шинэ зүйлийг санаачлан хэрэгжүүлж, удирдан зохион байгуулсан нийгэм төрийн томоохон зүтгэлтэн юм.

    I.

    Монгол улсын түүхийн судалгаа 978-99962-0-746-4, хатуу, 260 нүүр, В5, 600 гр

    II.

    Ардын хувьсгалын түүх судлал 978-99962-0-747-1, хатуу, 434 нүүр, В5, 820 гр

    III.

    Монголын орчин үеийн түүхийн судалгаа 978-99962-0-748-8, 374 нүүр, 780 гр

    IV.

    Монголия на рубеже XIX-XX вв 978-99962-0-749-5, 346 нүүр, 650 гр

    V.

    Монголын Шинжлэх Ухааны Академи ба шинжлэх ухаан судлал 978-999-62-0-750-1, 284 нүүр, 640 гр

    VI.

    Гадаад харилцаа, хамтын ажиллагаа 978-99962-0-751-8, 250 нүүр, 580 гр

    VII.

    Намтар судлалын бүтээлүүд 978-99962-0-752-5, 260 нүүр, 600 гр

    VIII.

    Дурдатгал, хэлсэн үг, ярилцлага 978-99962-0-753-2, 489 нүүр, 900 гр

    IX.

    Уран зохиолын чуулган 978-99962-0-754-9, 304 нүүр, 640 гр

    X.

    Академич Б.Ширэндэв түүх бичлэгт 978-99962-0-755-6, 267 нүүр, 600 гр