Ангилал: онцлох-ном-сэтгүүл

  • Монгол хэл шинжлэлийн тайлбар толь бичиг

    Монгол хэл шинжлэлийн тайлбар толь бичиг (анхны хэвлэл) 2014

    Зохиогчид: Ж.Бат-Ирээдүй, Г.Буянтогтох, Ц.Өнөрбаян, Б.Пүрэв-Очир, А.Пүрэвжанцан

    ISBN 978-99973-42-14-0

    Хэл:Монгол

    Зөөлөн хавтастай, 210×148, 512 нүүр, 620гр

    дууссан байна

    Энэхүү толь бичгийн агуулга хэдийгээр монгол хэлний авиа зүйгээс үг зүй , өгүүлбэр зүй, үгийн сан, утга судлал , найруулга зүй зэрэг хэл шинжлэлийн ойлголтуудыг бүрэн хамаарах ерөнхий зорилготой бичигдсэн боловч монгол хэл шинжлэлээр суралцагч нарт зориулан тухайн салбар чиглэлээр тэргүүн зэрэгт үзэх ном бүтээлийн мэдээлэл, ном зүй, монгол хэл шинжлэлийн гадаад дотоодын эрдэмтдийн намтар, бүтээлийн товч тэргүүтнийг нэмж хавсаргав.

  • Монголын Боловсрол-Инноваци (№2) 2015

    Монголын Боловсрол-Инноваци (2) 2015

    Зохиогч: Н.Оюунцэцэг

    Хэл: Монгол

    Зөөлөн хавтастай, 180гр, 45нүүр

    Үнэ:10.000

    Энэ удаагийн дугаарт өнөө үед үнэ цэнэ нь улам бүр нэмэгдэж буй онлайн сургалтын холимог хэлбэр, тамирчдын сэтгэл зүйн асуудал , дээд боловсролын сургалтын хөтөлбөр дэх сонгох сургалт зэрэг асуудлын хүрээнд бичигдсэн эрдэмтдийн өгүүллүүд, гарааны компанийг бойжуулах хөтөлбөр, дээд инновацийн талаарх мэдээлэл, хүүхдийн хүмүүжилд анхаарал хандуулж, энэ асуудлыг сургалтын хөтөлбөрт бие даасан судлагдахуун болгох талаар боловсролын салбарт олон жил ажиллаж буй багш нар болон шинэ үеийн мэргэжилтэн болон бэлтгэгдэж буй оюутны төлөөллийн үзэл бодол өнөөгийн нийгэмд ёс зүйн өөрчлөлт хийх шаардлагатай байгаа талаар буддизм судлаачтай өрнүүлсэн ярилцлагын уншаарай

  • Гийгүүлэгч толь, 2013

    Гийгүүлэгч толь, 2013

    Орчуулагч: Лувсандонров

    ISBN-978-0-9852880-2-0

    Хатуу хавтастай, 543 нүүр, 1кг 50 гр

    • Нийт зарлигийн авшгуудыг олсны ёс
    • Нийт зарлигийн даган соёрхлын аймгийн олсны ёс
    • Энэтхэг, төвдийн мэргэнээ бүтсэн эрт өөд болсон зарлиг увдист олны намтар тууж хийгээд тэдгээрийн бум зарлигаас эш хэдий чинээ олсны ёс
    • Ялгуусан их Зонхов эцэг хөвгүүний онол өгүүлэл хийгээд тэдний бум зарлигаас эш хэдий чинээ олсны ёс

  • Тодорхойн толь, 2012

    Тодорхойн толь, 2012

    Орчуулагч: Вро Рамжамба Гунгаажамц

    ISBN 978-0-9852880-1-3

    Хатуу хавтастай, 592 нүүр, 1кг 100 гр

    • Буяны садныг шүтэж сонссоныг эрэх ёс хийгээд өөрөө шажинд орж сайтар гарсан гэлэн болохыг олосны ёс
    • Ерийн ухааны орнуудад сонсох сэтгэхийн авьяасыг өчүүхэн төдий тавьсан их бүлэг сарга Шалтгаан цанидын хөлгөний дээд номд сонсох сэтгэхийн авьяасыг өчүүхэн төдий тавьсан хийгээд олон төрийн эш хйигээд хөтөлбөрийг олсны ёсыг номлосон сарга бүлэг
    • Тусгаар зарлиг даган соёрхлын аймгийн олсны ёсыг номлосны их сарга бүлэг
    • Тусгаар зарлигийн авшиг олныг олсон ёсыг номлосны их сарга бүлэг
    • Хүний нэрийн төвд орчуулга, дуудлага

  • Академич Б.Ширэндэв Фото дуранд, 2012

    Академич Б.Ширэндэв Фото дуранд, 2012

    Зохиогч: Монгол улсын шинжлэх ухааны академи

    Тайлбар:Монгол

    Хэл: Монгол

    Хатуу хавтастай, 320 нүүр, 1кг

    Академич Б.Ширэндэв мэндэлсэний 100 жилийн ойд зориулж “Академич Б.Ширэндэв Фото дуранд”бүтээлээ уншигч, фото зураг сонирхогч та бүгддээ ийнхүү өргөн бариж байна.

  • Хятад, Орос, Монгол гурван улсын 1915 оны хиагтын гэрээ, 2013

    Хятад, Орос, Монгол гурван улсын 1915 оны хиагтын гэрээ, 2013

    Эмхтгэж тайлбар бичсэн: О.Батсайхан

    ISBN 99929-5-122-2

    Хэл: Монгол

    Хатуу хавтастай 176×250, 469 нүүр, 500гр

    1915 онд Орос Монголын хил дээр орших Хиагт хотноо болсон гурван улсын хэлэлцээрийн дэлгэрэнгүй тэмдэглэлийг бүрэн эхээр нь монгол, орос хэл дээр эрдэм шинжилгээний тайлбарын хамтаар судлаач, уншигч өргөн олон түмэнд хүргэж байна.Урьд нь улс төрийн шалтгаанаар нийтэд ил болоогүй эл түүхэн сурвалжаас Хятад, Оросоос энэ зууны эхээр Монголын талаар баримталж ирсэн их гүрний бодлогыг нэвт шувт таньж болох эрдэм шинжилгээний, судалгааны эх сурвалж болсон түүх, архивын баялаг баримт бичиг, мэдээллийг олох болно. Эл баримт бичгийн эмхэтгэлд гурван улсын Хиагтын гэрээний Франц, Монгол, Орос эхүүдийг оруулсан болно.

    Үнэ: 23.000₮

  • Хэл зохиолын хүрээлэнгийн монгол бичмэл дармал номын бүртгэл, 2012

    Хэл зохиолын хүрээлэнгийн монгол бичмэл дармал номын бүртгэл, 2012

    Зохиогч:Б.Няммягмар

    ISBN 978-99962-2-197-2

    Редактор:Л.Болд

    Хэл: Монгол, Крилл

    Зөөлөн хавтастай, A4, 308 нүүр, 600гр

    Монгол судлаач та бүхэнд 1990-ээд он хүртэл Хэл зохиолын хүрээлэнгээс монгол нутгийн өнцөг булан бүрт явж байсан хээрийн шинжилгээний ангийн эрдэм шинжилгээний ажилтнууд, академич Ц.Дамдинсүрэн, академич Б.Ринчин нарын зэрэг ахмад эрдэмтдийн цуглуулж судалгааны эргэлтэд оруулхаар бэлдсэн тус хүрээлэнгийн монгол номын цуглуулгын эрдэм шинжилгээний товч бүртгэлийг анх удаа хүргэж байна.

    Үнэ: 19.000₮

  • ХХ Зууны Өрнө, Дорны уран зохиол (Тэргүүн дэвтэр) , 2013

    ХХ Зууны Өрнө, Дорны уран зохиол (Тэргүүн дэвтэр), 2013

    Зохиогч:Д.Галбаатар

    ISBN 978-99973-818-5-9

    Редактор: С.Дулам, Г. Галбаяр

    Хэл: Монгол

    Зөөлөн хавтастай, 70×100, 518нүүр, 700гр

    Эл номонд орсон эх зохиолыг зохиолч орчуулагч Г.Аюурзана, Л.Энх-Амгалан,Д.Дашмөнх,А,Одгэрэл, Б.Одгэрэл, Ц.Сүхбаатар, Ц.Онон, Э.Тогтуун, Г.Аким, Н.Энхбаяр, И.Анна, Ха Инь хуа, /солонгос/, Ван Мэй /хятад/ Д.Мөнхтөр, Д.Отгонтуяа, Б.Баясгалан, С.Соёлболд, А.Баасандорж, Г.Лувсанцэрэн, Х.Мэргэн, Ч.Цэрэнхорлоо, Н.Доржготов, Д.Бямбаа…. зэрэг дуун хөрвүүлэгчдийн орчуулгаар оруулсан. Модернизм ба постмодернизмын онол, үзэл санааны үндэс тулгуур нь ХХ зууны шиннэ философийн чиглүүдтэй үлэмж холбогдох тул уг сурах бичигт сэдэл санаа, бага ч бол мэдлэгт нэмэр хэмээн үзэж зарим эрдэмтэн, онолчдын товч бичвэрүүдийг тайлбарын хамт оруулсан.

  • Эволюци

    Эволюци, 2012

    Зохиогч: Ж.Футуима

    ISBN 978-99962-0-701-3

    Редактор: Б.Болдгив, Монгол улсын их Сургуулийн Биологи, Биотехнологийн Сургуулийн Экологийн тэнхим

    Хэл: Монгол

    Хатуу хавтастай,720нүүр, 2.100гр

    2009 онд англи хэл дээр бичигдэж байсан энэхүү номыг 2012 онд Монгол хэлээр 2 дахь хэвлэл болгон гаргасан. Энэхүү номонд, Эволюцийн биологи, Амьдралын мод: Ангилал ба филоген, Эволюцийн зүй тогтол, Эрмэл үлдэгдэл дэх эволюци, Дэлхий дээрх амьдралын түүх гэх мэтчилэн 23 бүлэгтэй юм.

    Үнэ: 71000₮