Ангилал: онцлох-ном-сэтгүүл

  • ХӨРС СУДЛАЛ, 2015

    Зохиогч: Ц.Батчулуун, С.Гэрэлбаатар

    Редактор: Д.Даваадорж

    Хэвлэлийн газар: МУИС Пресс Хэвлэлийн Газар

    ISBN 978-99973-42-49-2

    Хэл:Монгол

    Зөөлөн хавтастай, 250×176мм /В5/, 164 нүүр, гр

    Үнэ: 22.000₮

    Энэхүү сурах бичиг нь Газар зүй, газрын менежмент, Ойн үйлдвэрлэлийн техник технологи, Байгаль орчны нөхөн сэргээлт, Хүрээлэн буй орчин судлал, Биологи, Экологи, Геологи, Физик, Химийн инженерчлэл чиглэлээр суралцаж буй оюутнууд сургалтын явцад юмс үзэгдлийн мөн чанар, бодисын шинж чанар, найрлага, элементүүдийн орц хэмжээг таньж мэдэх нарийвчлал сайтай шинжилгээний аргуудыг хээрийн судалгааны талбай болон лабораторын нөхцөлд эзэмшихэд зориулагдсан болно. Түүнчлэн хөрс судлах сонирхолтой хэн нэгэн ашиглах боломжтой юм.

    Лаборатори, задлан шинжилгээний ажил, хээрийн судалгааны ажил бүр хичээлийн хөтөлбөрийн агуулгын дагуу хөрсний морфологи, механик бүрэлдэхүүн, хөрсний физик-химийн шинж чанарыг тодорхойлох аргын хүрээнд хийгдсэн болно.

  • Кибер гэмт хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх нь, 2015

    Зохиогчид: Л.Галбаатар

    Редактор: Д.Батгэрэл

    Хэвлэлийн газар: МУИС Пресс Хэвлэлийн Газар

    ISBN 978-99973-42-61-4

    Хэл:Монгол, Англи

    Зөөлөн хавтастай, 205x140x8 мм, 76 нүүр

    Үнэ:5000₮

    Энэхүү ном үндсэн 5 хэсэгтэй бөгөөд үзүүлэн, нэр томьёо болон “Кибер гэмт хэргийн тухай конвенц”-ийн монгол хэл дээрх орчуулгыг хавсаргажээ.

    Мэдээллийн аюулгүй байдлын талаар санаа зовж, кибер гэмт хэргийн хохирогч болох эрсдэлээс сэргийлэх хүсэлтэй хэн бүхэн энэ номоос цэгцтэй, шинэлэг мэдээлэл олж авах боломжтой байна.

    Дашрамд сонирхуулахад Монгол Улсын шүүхээр хоёр ч кибер гэмт хэргийг шийдвэрлэсэн байх бөгөөд шүүгчид кибер гэмт хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зүйлийн талаар мэдэх, суралцах сонирхлоо илэрхийлсэн тул Шүүхийн ерөнхий зөвлөлийн бэлтгэсэн шүүгчдэд зориулсан сургалтын төлөвлөгөөнд кибер гэмт хэргийн асуудлаарх хичээл багтжээ.

  • МОНГОЛ ҮГИЙН УТГЫГ ҮЗҮҮЛЭХ ШИНЭ ТОЛЬ БИЧИГ, 2015

    Зохиогч: Ж.Бат-Ирээдүй

    Редактор: Ж.Ичинхорлоо

    Хэвлэлийн газар: МУИС Пресс Хэвлэлийн Газар

    ISBN 978-99973-42-29-4

    Хэл:Монгол

    Зөөлөн хавтастай, 250×176мм /В5/, 594 нүүр, 1065гр

    Үнэ:29000₮

    Монгол хэлний үгийн сангийн үндсэн нэгж болсон адилтгал үг, нийлмэл үг, хоршоо үг, өвөрмөц хэлц, хэвшмэл хэллэг, ойролцоо утгат үг, эсрэг утгат үг, хүний нэр, газар усны нэр, ерөөл үг, хараал зүхлийн үг, давтмал үг, хэмт үг, тооний үг зэргийг тайлбарлан уран зохиолын жишээгээр баяжуулж өгснөөр найман настай балчираас наян настай өвгөд, төрийн албан хаагч, гадаад дотоодын эрдэмтэн судаач, оюунтан суралцагч, эх хэлээ шимтэн үзэгч хэн бүхэнд эрдэм мэдлэгийнх нь их замд гэрэл гэгээ болон гийгүүлэх нь дамжиггүй.

  • УРАН ЗОХИОЛЫН ОНОЛ, 2015

    Зохиогчид: О.Уоррен, Р.Уэллек

    Хэвлэлийн газар: МУИС Пресс Хэвлэлийн Газар

    ISBN 978-99973-42-36-2

    Хэл:Монгол

    Зөөлөн хавтастай, 250×176мм, 229 нүүр, 420гр

    Үнэ:15.000₮

    Р.Уэллек, О.Уоррен нарын “Уран зохиолын онол” ном XX зууны өрнөдийн утга зохиол судлалд томоохон үзэгдэл болсон юм. Энэ ном АНУ-д 1949 онд анх хэвлэгдэж түүнээс хойш 1956 онд дахин хэвлэгджээ. Удалгүй Англид олон хувиар хэвлэгдэн улмаар дэлхийн 30 гаруй хэлнээ орчуулагджээ.
    Номын дийлэнхийг Р.Уэллек, үлдэх хэсгийг Чех гаралтай О.Уоррен бичсэн юм. Эдгээр эрдэмтэд Принстон, Прага, Лондон, Бостон, Нью-Йорк, Мичиган, Айовагийн их сургуулиудад утга зохиолын онолын лекц уншиж байсан туршлагадаа тулгуурлан энэхүү номыг их дээд сургууль, коллежийн оюутнуудад зориулан бичжээ. “Уран зохиолын тодорхойлолтууд ба хил хязгаар”, “Уран зохиол судлалын бэлтгэл үе шат”, “Уран зохиолыг гадаад хүчин зүйлтэй холбож судлах”, “Уран зохиолыг дотоод хүчин зүйлтэй нь холбож судлах нь” гэсэн өөр хоорондоо нягт уялдсан дөрвөн үндсэн хэсгээс бүтжээ. Өдгөө дэлхийн томоохон их сургуульд эл сурах бичгийг өргөн хэрэглэдэг тул МУИС-ийн Хэл бичиг, Утга зохиол, Урлаг судлал, Гадаад хэлний ангийн оюутан, багш нарт зориулан хэвлүүлсэн байна.

  • ЮНИКС/ЛИНУКС, 2015

    Зохиогчид: Б,Өсөхбаяр, Ш.Содбилэг нар

    Хэвлэлийн газар: МУИС Пресс Хэвлэлийн Газар

    ISBN 978-99973-42-33-1

    Хэл:Монгол

    Зөөлөн хавтастай, 250×176мм, 257 нүүр, 480гр

    Үнэ:18000₮

    Юникс төрлийн үйлдлийн систем нь орчин үеийн хамгийн хүчирхэг үйдлийн системүүдийн нэг бөгөөд өдөр ирэх тусам энэ төрлийн үйлдлийн системүүдэд суурилсан шинэ санаа, техник, технологиуд гарч ирсээр байна. Ялангуяа нээлттэй эхтэй, үнэгүй Линукс үйлдлийн систем бидэнд сурч мэдэх, хийж бүтээх асар их боломжийг олгож байна.
    Иймээс “ЮНИКС/ЛИНУКС” хэмээх энэхүү ном оюутан залуус, инженер техникийн ажилтан та бүхнийг орчин үеийн хүчирхэг үйлдлийн системүүдийн нэг болох юникс төрлийн үйдлийн системийг ашиглаж сурах, түүнийг ашиглан хийж бүтээхийн их замын аянд чинь хөтөч болох болно.
    Энэ ном нь үндсэн хоёр хэсгээс бүрдсэн бөгөөд эхний хэсэгт юникс төрлийн үйлдлийн системийн үндсэн ойлголт, командуудын талаар жишээ, тайлбарын хамт оруулсан бол хоёрдугаар хэсэгт Линуксийн түгээмэл тархацуудын нэг болох CentOS үйлдлийн системийн орчинд анхан шатны администратор түвшний ойлголтуудыг хамруулсан болно. Мөн хавсралтаар тухайн Линукс системийг суулгах болон веб серверийн тохиргоог хэрхэн хийх талаар заавруудыг багтаасан

  • Магадлал статистикийн удиртгал, Хоёр дахь хэвлэл 2017

    Зохиогчид: Б.Жамъяншарав, Г.Махгал

    Редактор: О.Цэрэнбат

    Хэвлэлийн газар: МУИС Пресс Хэвлэлийн Газар

    ISBN 978-99978-58-32-0

    Хэл: Монгол

    Зөөлөн хавтастай, 250×176, 298
    нүүр, 550 гр

    Үнэ:14.400₮

    Статистик нь санамсаргүй шинж чанартай зүйлсийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судлах аргуудыг багтаасан математикийн салбар шинжлэх ухаан юм. Энэхүү номонд статистикийн шинжлэх ухааны үндсэн ойлголтууд болох эх олонлог, түүвэр, параметр, тархалт, тархалтын төвийн болон хазайлтын хэмжээсүүд, параметрийг үнэлэх, таамаглал шалгах гэх мэт олон нэр томьёонуудын талаар бичсэн бөгөөд тохирох жишээ бодлогуудаар баяжуулсан.

    Энэхүү сурах бичиг нь гурван багцаас бүрдэх бөгөөд эхний багц нь Статистик судалгаа гэж юу болох, судалгааны өгөгдлүүдийг хэрхэн цуглуулах болон тэдгээр цуглуулсан өгөгдлүүдээ хэрхэн тайлбарлахыг мэдэх болно. Дараагийн багц нь санамсаргүй үзэгдэл, санамсаргүй хувьсагч, тархалтын болон нягтын функц зэрэг магадлалын онолын суурь ойлголтуудын тухай, сүүлийн багц нь статистик дүгнэлтийг хэрхэн гаргадаг болохыг тайлбарласан болно.

  • Молекул физик-хийн кинетик онол, 2015

    Зохиогчид: Г.Шилагарди, Э.М.Шпилевский, Р.Нямдулам

    Хэвлэлийн газар: МУИС Пресс Хэвлэлийн Газар

    ISBN 978-99973-42-37-9

    Хэл:Монгол

    Зөөлөн хавтастай, 250×176мм, 137 нүүр, 265гр

    Үнэ:12.500₮

    Хийн үндсэн хуулиуд, хийн молекулууд хурдаараа тархах хууль, энэ хуулийг хэрэглэж хийн төлөвийг тодорхойлох хэмжигдэхүүний дундаж утгыг олох арга, Пуассоны интегралыг хэрэглэн статистик физикийн зарим бодлогыг бодох анхны ойлголтуудыг тусгаснаас гадна молекул физикийн бодлогыг бодоход математик аргыг хэрэглэх талаар зөвлөмжийн чанартай нэлээд зүйлийг оруулснаараа бусад номуудаас ялгаатай.

  • “Гал” нууц бүлгэмийн шүлэгчдийн тухай ном англи хэлнээ

    Эдүгээгээс дөчөөд жилийн өмнө буюу хуучин тогтолцооны үед байгуулагдсан
    утга зохиолын “Гал” хэмээх нууц бүлгэмийн түүхийг товчоолсон GAL:
    Mongolia’s Last Underground Poets” хэмээх номыг монгол судлаач Саймон
    Вэкхам Смит туурвисныг МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн, МУИС Пресс
    Паблиншингээс эрхлэн англи хэлнээ гаргажээ. Уг номонд тус бүлгэмийн
    шүлэгчдийн эхэн үеийн шүлгүүдийг орчуулагч сонгон оруулсан бөгөөд тус
    бүлгэмийн түүхтэй холбоотой эссээ нийтлэл, түүхэн гэрэл зураг, хувийн
    архивын гар бичмэлүүдээс нь багтаасан байна.

    1977.11.08-нд уран бүтээлийн “Гал” нэгдлийн зорилгоо анхдугаар хурлын
    протоколдоо тэмдэглэхдээ “Бидний нэгдэл нь утга зохиолоос ангид урсгал
    чиглэл үүсгэх гэсэндээ бус тухайн үеэ үүрч гарах зорилгын үүднээс
    яригдах ёстой юм. Утга зохиолын түүхэнд янз бүрийн хамтлаг байсан. Тийм
    хамтлагууд нь тухайн үеийнхээ урлаг, утга зохиолын шинэ дээд шатанд хүрч
    байсан. Бид тийм л зорилгод чиглэх ёстой” хэмээн тодорхойлжээ. Энэхүү
    “Гал” нэгдэлийн уран бүтээлчид бол Г.Мэнд-Ооёо, Д.Нямсүрэн, О.Дашбалбар,
    Ү.Хүрэлбаатар, Ж.Саруулбуян, Ц.Ойдов, Ш.Гүрбазар, Я.Баатар, Д.Цогт,
    Л.Мягмарсүрэн, Б.Сундуй, Ж.Оюунцэцэг бөгөөд өдгөө бүгд өөр өөрийн зохих
    өндөрлөгийг тогтоосон уран бүтээлчид болжээ.

    Дорнын их яруу найрагч Данзангийн Нямсүрэн «Бидний “Гал” гэж нэрлэсэн
    яруу найргийн дэвжээн дээр: Г.Мэнд-Ооёо, О.Дашбалбар, Д.Цогт,
    Л.Мягмарсүрэн, Ү.Хүрэлбаатар, Б.Сундуй, Я.Баатар, А.Батешхан, Ц.Ойдов,
    Ш.Гүрбазар, Ж.Саруулбуян зэрэг залуучууд шүлэг зохиолоо бичицгээж
    явлаа…» гэсэн бол, нэрт яруу найрагч Очирбатын Дашбалбар «“Гал” хэмээх
    энэ бүлэг гаднаас тэр үедээ хэнийг ч үл хүлээн авах бөгөөд “тогоондоо
    буцалж” өдөр шөнөгүй яруу найргаар л амьдардаг сан…» хэмээн бичсэн
    байдаг.

    Уг номын зохиогч Саймон Вэкхам Смит нь сүүлийн 10 жилийн турш монголын
    уран зохиолын судалгаа болон орчуулгаар дагнан ажиллахын хамт Америк,
    Канад зэрэг улсын их дээд сургуулиудад лекц уншиж монголын уран зохиол,
    утга соёлыг дэлхийд таниулж буй авъяаслаг орчуулагч, судлаач юм. Тэрбээр
    АНУ-ын Вашингтоны их сургуульд Монголын уран зохиолын сэдвээр доктор
    (Ph.D) зэрэг хамгаалсан бөгөөд өдгөө Rutgers их сургуульд багшилж байна.
    Түүний докторын диссертацийн ажил Америкт тусгай ном болон хэвлэгдсэн
    бөгөөд өдгөө тэрбээр Монголын уран зохиолын 30 шахам ном орчуулж гаргаад
    байна.

    О.НОМТ

    http://art.news.mn/content/219089.shtml