Ангилал: онцлох-ном-сэтгүүл

  • ​“НИЙГМИЙН АЖИЛ”, 2017

    “НИЙГМИЙН АЖИЛ”, 2017

    Зохиогч: Г.Түмэннаст, М.Батбаатар нар

    Редактор: Г.Түмэннаст

    ISBN: 978-99978-58-15-3

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 316

    Жин: 520 гр

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 250 x 176 х 20 мм

    Үнэ: 24.000

    Энэ сурах бичиг нь ерөнхий эрдмийн суурь хичээлийн хүрээнд тус тэнхмийн багш нараас удирдан явуулдаг “Нийгмийн ажил” хичээлийг сонгон судалж буй оюутнуудад зориулсан мэргэжлийн үндсэн асуудлуудыг багтаасан болно. Нийгмийн ажил мэргэжлийг эзэмших хүсэл сонирхолтой залууст цаашид гүнзгийрэн судлах их үүдийг нээн өгөхийн ялдамд, бусад мэргэжлийн оюутнуудад орчин үеийн нийгэм хүмүүнлэгийн тогтолцоонд өөрийн байр сууриа эзэлсэн энэхүү мэргэжлийн болон түүний тогтолцооны талаарх суурь мэдлэгийг дамжуулж чадна гэдэгт зохиогчдын зүгээс итгэж байна. Мөн төрийн байгууллага, төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, болон хувийн хэвшил дэх нийгмийн ажлын мэргэжлийн үндсэн салбаруудад ажиллаж буй практик ажилтнуудын мэргэжлийн үйлст хувь нэмэр оруулж, хийх бүтээх урам зоригт цучил нэмээсэй хэмээн хүснэм. “Нийгмийн ажил” сурах бичиг нь нийгмийн ажлын суурь асуудлууд болох мэдлэгийн салбар, түүхэн тойм, онол арга зүй, үнэт зүйлс ба ёсзүй, мэргэжлийн үйл ажиллагааны зарчим, нийгмийн ажлын практик үйл ажиллагааны түвшин, практик үйл явц, болон нийгмийн ажлын мэргэжлийн үндсэн салбаруудын талаарх бүлгүүдийг багтаасан болно.

  • МОНГОЛ УЛСЫН ТҮҮХ сурах бичиг 2 дахь хэвлэл

    Монгол улсын түүх, 2017

    Зохиогч: П.Дэлгэржаргал, Ж.Болдбаатар нар

    Редактор: П.Дэлгэржаргал, Ж.Болдбаатар Б.Чинзориг

    ISBN: хатуу хавтастай 978-99978-58-21

    зөөлөн хавтастай 978-99978-58-22-1

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 572

    Жин: хатуу хавтастай 1070гр, зөөлөн хавтастай 970гр

    Хэмжээ: 249 x 174 x 14 мм

    Үнэ: хатуу хавтастай 30.000

    Монгол улсын хэмжээнд түүхийн ухааны сургалт, судалгааны цогц үйл ажиллагаа явуулдаг хамгийн том төв болох МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, хамт олон бид дэлхийн жишигт ойртсон, өргөн хүрээтэй суурь мэдлэг олгох, бие даасан, шүүмжлэлт, бүтээлч сэтгэлгээтэй иргэнийг бэлдэх зорилгоор их, дээд сургуулиудын бакалаврын түвшний оюутнуудад зориулан Монгол улсын түүх сурах бичгийг шинэчлэн бичиж та бүхэндээ толилуулж байна.

    Монгол улсын түүх энэхүү сурах бичиг нь дараах шинэлэг талуудтай:

    Монголын улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын түүхийг энгийн ойлгомжтой үг хэллэг ашиглан шинэ өнгө төрхөөр, сонирхолтой хэлбэрээр бичсэн.

    Үндсэн бичлэгийг газрын зураг, гэрэл зураг, зурагт хуудас, хүснэгт, бүдүүвч, нэрийн хэлхээстэй хослуулсан.

    Эх орны түүхийг суурь асуудлуудад төвлөрүүлэн дэлхийн болон бүс нутгийн түүхтэй холбон бичихийг зорьсон.

    Оюутнуудын шүүмжлэлт, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд туслах зорилгоор “Эх сурвалжаас”, “Түүхчид, судалгааны асуудал”, “Өнгөрсөн, одоо” зэрэг булангуудыг бүлэг бүрд шигтгэн оруулсан.

    Эх сурвалжаас булан. Түүхэн цаг үеийн анхдагч сурвалжуудыг танилцуулна. Тус булан нь тухайн сурвалжийн удиртгал тайлбараар эхэлж түүхийн утга учир, ач холбогдлыг үнэлэн цэгнэх, шүүмжлэлтэй сэтгэх, тайлбарлах, гүнзгийрүүлэн судлахад чиглүүлсэн асуулт, даалгаваруудтай.

    Түүхчид, судалгааны асуудал булан. Тухайн түүхэн сэдэв, цаг үеийн судалгаанд хамгийн чухал хувь нэмэр оруулсан түүхч, эрдэмтдийн үзэл баримтлал, маргаантай асуудлуудыг хөндсөн. Тус булан нь оюутнуудад түүхийн онол, аргазүй, үзэл баримтлалыг ойлгуулахад чиглэгдсэн.

    Өнгөрсөн, одоо булан. Өнгөрсөн үйл явдлуудын эдүгээ цаг үетэй холбогдох холбоо хамаарал, нөлөө, үр дагаврыг хэлэлцсэн, түүхийн судалгааны өнөөгийн хандлага, тулгамдсан асуудлыг хөндсөн. Тус булан нь оюутнуудад бодож эргэцүүлэх, тунгаан шүүх, сонирхон судлах сэдэл төрүүлнэ.

  • “Дэлхийд түгсэн Монголын нууц товчоон”, 2017

    “THE SECRET HISTORY OF THE MONGOLS IN THE WORLD”, 2017

    Edited by: Bayarsaikhan. M, Zayabaatar. D, Purevjav.E

    English translator: Otgontuya. D

    ISBN: 978-99929-2-530-0

    Language: Mongolian, English

    Hardcover8 275×215х45мм

    Price: 71.000

    The Secret history of the Mongols – a treasure of the history of the Mongols, of national language and script, folklore and symbolism, ancient literature and Mongolian traditions – has been regarded as an exceptional creation of traditional culture and intellectual power across many continents and hence has been translated into over 30 languages all over the world, such as Azeri, Gorno-Altai, English, Bulgarian, Buryat, German, Spanish, Italian, Kazakh, Hungarian, Marathi, Mongolian, Russian, Persian, Polish, Korean, Tuvan, Turkish, Uighur, French, Kalmyk, Chinese, Czech, Esperanto and Japanese.

  • ​МОНГОЛЫН ЭРТНИЙ ТҮҮХ (таван боть)

    МОНГОЛЫН ЭРТНИЙ ТҮҮХ (таван боть)

    -“Хүннү” тэргүүн ботийг доктор П.Дэлгэржаргал, доктор З.Батсайхан

    -“Сяньби” дэд ботийг доктор П.Дэлгэржаргал

    -“Жужан” гутгаар ботийг доктор С.Өлзийбаяр, доктор А.Энхбат

    -“Түрэг, Уйгур” дөтгөөр ботийг доктор Б.Батсүрэн, докторант Мөнхтулга

    -“Төв Азийн нүүдэлчдийн төр улсууд” (VI-XII зуун) тавдугаар ботийг доктор Б.Батсүрэн, доктор Б.Чинзориг, доктор Э.Жигмэддорж нар бичсэн болно.

    “Монголын эртний түүх” (таван боть) бүтээл нь Монголын эртний улсууд болох Хүннү, Сяньби, Жужан, Түрэг, Уйгур, VI-XII зууны Монголчууд, Хятаны угсаа гарвал, улс төр, төр-нийгмийн байгуулал, аж ахуй, соёлын түүхийг цогцоор нь анх удаа таван ботиор бичиж, нэгтгэн дүгнэсэн бүтээл юм.

    Монголын эртний түүх (таван боть) бүтээлийн шинэлэг тал, онцлогоос дурдвал:

    1. Арга зүйн хувьд, Европт төвт түүх бичлэгийн уламжлалт тогтсон хандлагаас татгалзаж, шинэлэг арга зүйн үүднээс монголын эртний улсуудын Евразийн түүхэнд эзлэх байр суурийг бодитой гаргахыг хичээсэн оролдлого юм.

    2. Хүннү, Сяньби, Жужан, Түрэг, Уйгур, VI-XII зууны монголчууд, Хятан гүрний түүхийг цогцоор нь шинэлэг арга зүй, монгол төвтэй концепцийн үүднээс бичиж, нэгтгэн дүгнэсэн.

    3. Монголын эртний улсуудын хаадын угсаа залгамжлалыг бүрэн гаргаж, төрийн залгамж чанар, улс төрийн түүхийг цогцоор нь авч үзэн, дараах шинэ дүгнэлтүүдийг дэвшүүлж байна. Үүнд:

    -Монгол нутагт НТӨ V-IV зууны үед Хүннү, Дунху, Юэжи зэрэг төр улсууд анх байгуулагдсан гэдгийг нотолсноор Монголын төрт улсын түүхийг 100-200 жилээр урагшлуулсан.

    -Сяньбийн нэгдсэн улс задарсны дараа Умард Хятадад байгуулагдсан Муюн сяньбийн Янь улсууд, Түгүхүнь сяньбийн Түгүхүнь улс, Табгач сяньбийн Умард Вэй, Цифү сяньбийн Баруун Цинь улс, Түфа сяньбийн Өмнөд Лян улс зэрэг Сяньби угсааны улсуудын түүхийг тодруулснаар Сяньби улс НТ II зуунаас VI/VII зуун хүртэл оршин тогтнож байсан гэдгийг нотолсон.

    -Монгол нутагт оршин байсан Түрэгийн улс төрийн түүхийг шинээр үечилж, Түрэгийн түрүү болон хожуу хаант улсын хооронд буюу 628-690 онд Сеяньто, Уйгурын түрүү хаант улс оршин байсныг тодруулсан.

    4. Төр-нийгмийн байгууллын хувьд, Монголын эртний улсууд нь гадаад хэлбэрийн хувьд эзэнт гүрний зохион байгуулалттай боловч, нийгмийн дотоод зохион байгуулалт нь “овог аймгийн нийгэм”-тэй байсан хэмээн үздэг өрнөдийн “нийгмийн хувьслын онол”-ын үзэл баримтлалыг няцаан, эртний улсуудын нийгэм нь засаг захиргааны нэгжүүдэд хуваагдсан төрт улсууд байсан гэдгийг нотолсон.

    5. Эртний улсууд (Хүннү, Сяньби, Жужан, VI-XII зууны Монголчууд, Хятан)-ын угсаа гарвалыг судлан, Монголчуудын угсаа гарвалын тогтолцоог нэгтгэн гаргасан. Ялангуя, Түрэг, Уйгурын үеийн жинхэнэ монголчууд болох “Гучин Татар”, “Есөн Татар”-ын түүхийг тодруулснаар Монгол угсаатны угсаа-соёл, түүхийн залгамж холбоог гаргасан.

    6. Эртний улсуудын аж ахуй, соёл, түүний залгамж холбоог судлан, аж ахуй-соёлын Монгол хэв шинж байгааг тодоруулсан.

    7. Эртний нүүдэлчид, монголын эртний улсуудын түүхэнд холбогдох хятад сурвалжийг аль болох бүрэн дүүрэн ашиглахыг хичээсэн зэргийг дурьдаж болно.

  • Статистик програмчлалын R хэл, 2017

    Статистик програмчлалын R хэл, 2017

    Зохиогч: Г.Махгал, Ш.Мөнгөнсүх

    Редактор: Б.Магсаржав

    ISBN: 978-99978-0-753-3

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 288

    Жин: гр

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 249 x 174 х 14 мм

    Үнэ: 29.800

    R хэл нь орчин үеийн статистикчдын эзэмшсэн байх үндсэн мэдлэг чадваруудын нэг болсон бөгөөд дэлхий дахинд түүний хэрэглээ цаашид ч өсөн нэмэгдэх хандлагатай байна.

    Энэхүү сурах бичигт статистикийн R програм/програмчлалын хэлний талаарх үндсэн ойлголт болон практик хэрэглээг авч үзсэн бөгөөд дараах хүрээг хамарсан. Үүнд: 1. програмын танилцуулга

    2. програмчлалын хэлний талаарх үндсэн ойлголт 3. R хэлний хувьсагчийн төрлүүд болон үндсэн операторууд 4. давталт болон нөхцөлт тушаалын оператор болон функцүүд 5. класс ба объект, багц хөгжүүлэлт 6. практик хэрэглээ зэрэг багтана.

    Програмчалын хэлний суурь ойлголтыг харьцангуй энгийнээр тайлбарлахын зэрэгцээ R хэлний онцлог зүйлсийг нарийвчлан авч үзсэн. Мөн тайлбарыг жишээ код, түүнээс гарах үр дүнгийн хамт дэлгэрэнгүй, тодорхой өгсөн. Иймд тус номыг ашиглаж статистик програмчлалын R хэлийг бие даан сурч эзэмшихэд програмчлалын хэлний ямар нэгэн суурь мэдлэг үл шаардагдах бөгөөд практик хэрэглээнд холбогдох үндсэн үйлдлүүд болон бусад нэмэлт зүйлсийг тусгасан тул энэ нь статистикч таны ширээний ном байх болно гэдэгт итгэлтэй байна.

  • ​Монгол бичвэр унших бичиг, 2017

    Монгол бичвэр унших бичиг, 2017

    Зохиогч: Ким Ки-Сонь, Ж.Бат-Ирээдүй

    Редактор: Х.Дэлгэрмаа, Ж.Ичинхорлоо

    ISBN: 978-99978-58-12-2

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 278

    Жин: 420 гр

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 249 x 174 х 14 мм

    Үнэ: 25.000

    Их сургуулийн монгол судлалын үндсэн ангийн анхан шатнаас дунд шатанд сурах түвшний оюутан нарын унших чадварыг хөгжүүлэхэд зориулсан сурах бичиг. Хоёр зуу шахам тексттэй, дасгал, хариу, дүрэмтэй.

  • ​Монгол улсын түүх, 2017 2 дахь хэвлэл

    Монгол улсын түүх, 2017

    Зохиогч: П.Дэлгэржаргал, Ж.Болдбаатар нар

    Редактор: П.Дэлгэржаргал, Ж.Болдбаатар Б.Чинзориг

    ISBN: 978-99978-58-00-9

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 572

    Жин: 980гр

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 249 x 174 x 14 мм

    ХУДАЛДААНД ДУУССАН БАЙНА

    Монгол улсын хэмжээнд түүхийн ухааны сургалт, судалгааны цогц үйл ажиллагаа явуулдаг хамгийн том төв болох МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, хамт олон бид дэлхийн жишигт ойртсон, өргөн хүрээтэй суурь мэдлэг олгох, бие даасан, шүүмжлэлт, бүтээлч сэтгэлгээтэй иргэнийг бэлдэх зорилгоор их, дээд сургуулиудын бакалаврын түвшний оюутнуудад зориулан Монгол улсын түүх сурах бичгийг шинэчлэн бичиж та бүхэндээ толилуулж байна.

    Монгол улсын түүх энэхүү сурах бичиг нь дараах шинэлэг талуудтай:

    Монголын улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын түүхийг энгийн ойлгомжтой үг хэллэг ашиглан шинэ өнгө төрхөөр, сонирхолтой хэлбэрээр бичсэн.

    Үндсэн бичлэгийг газрын зураг, гэрэл зураг, зурагт хуудас, хүснэгт, бүдүүвч, нэрийн хэлхээстэй хослуулсан.

    Эх орны түүхийг суурь асуудлуудад төвлөрүүлэн дэлхийн болон бүс нутгийн түүхтэй холбон бичихийг зорьсон.

    Оюутнуудын шүүмжлэлт, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд туслах зорилгоор “Эх сурвалжаас”, “Түүхчид, судалгааны асуудал”, “Өнгөрсөн, одоо” зэрэг булангуудыг бүлэг бүрд шигтгэн оруулсан.

    Эх сурвалжаас булан. Түүхэн цаг үеийн анхдагч сурвалжуудыг танилцуулна. Тус булан нь тухайн сурвалжийн удиртгал тайлбараар эхэлж түүхийн утга учир, ач холбогдлыг үнэлэн цэгнэх, шүүмжлэлтэй сэтгэх, тайлбарлах, гүнзгийрүүлэн судлахад чиглүүлсэн асуулт, даалгаваруудтай.

    Түүхчид, судалгааны асуудал булан. Тухайн түүхэн сэдэв, цаг үеийн судалгаанд хамгийн чухал хувь нэмэр оруулсан түүхч, эрдэмтдийн үзэл баримтлал, маргаантай асуудлуудыг хөндсөн. Тус булан нь оюутнуудад түүхийн онол, аргазүй, үзэл баримтлалыг ойлгуулахад чиглэгдсэн.

    Өнгөрсөн, одоо булан. Өнгөрсөн үйл явдлуудын эдүгээ цаг үетэй холбогдох холбоо хамаарал, нөлөө, үр дагаврыг хэлэлцсэн, түүхийн судалгааны өнөөгийн хандлага, тулгамдсан асуудлыг хөндсөн. Тус булан нь оюутнуудад бодож эргэцүүлэх, тунгаан шүүх, сонирхон судлах сэдэл төрүүлнэ.

  • Нийгэм-соёлын хүн судлалын удиртгал, 2017

    Нийгэм-соёлын хүн судлалын удиртгал, 2017

    Зохиогч: Г.Мөнх-Эрдэнэ, П.Чулуунбат

    Редактор: Д.Бум-Очир, Г.Баттогтох

    Хэвлэлийн газар: МУИС Пресс Хэвлэлийн Газар

    ISBN код: 978-99978-0-214-9

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 260

    Жин: 420 гр

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 229 x 162 x 12 мм

    Үнэ: 12500

    МУИС-ийн Нийгэм-соёлын антропологийн тэнхимийн (өнөө Антропологи археологийн тэнхим болсон) оюутнуудын хувьд антропологийн талаар эх хэлээрээ унших боломж хомс, ихэнхдээ англи хэлээрх номыг чадан ядан унших нь бэрхшээмээр ажил байдаг. Одоогоор ийн чадан ядан түгдчих нь хэцүү санагдаж болох ч хожим бодвол антропологийн ухаан, англи хэл аль алинд давхар суралцсан ашигтай зүйл байж болох юм. Оюутнууд маань ч энэ “бэрхшээлтэй” тулсаар, давж гарсаар, антропологийн мэдлэг хийгээд хэлний чадвар нь илт дээшилсээр байгаа нь сайн хэрэг. Бидэнд энэ бэрхшээлээс үүдэн “антропологийн сурах бичиг байвал зүгээр биш үү” гэсэн бодол битүүдээ байсан боловч бичих дээрээ тулахаар зориг хүрэхгүй байсаар өнөөг хүрсэн юм. Үнэндээ хэн бүхний санаанд нийцсэн сайн сурах бичиг хэвлэгдэхийг хүлээвэл олон жил болох биз ээ. Магадгүй дахин хүлээж болох ч хэчнээн жил өнгөрч, хэдэн оюутан сурах бичиг гараасай гэж хүсэж байгааг мэдэхгүй тул бүдүүн зориг гарган энэхүү удиртгалыг бичих гэж оролдлоо. Цөөнгүй ч ном ашиглав, их ч зүйл сурав. Алдсан зүйл байгаагийн адилаар оносон юмс ч бий л байх. Хэрэгтэйгээ авч, хэрэггүйгээ гээнэ биз ээ. Монголчуудын хэлдгээр “сайн муу хоёр нийлэн байж сав дүүрдэг” билээ.

    Антропологи хэмээн энэ ухаантай хүзүү сээр холбон хэдэн жил болсоных уг ухааныг “тодорхойлолтод дургүй ухаан” гэж товч “тодорхойлмоор” байна. Алив асуудлыг хатуу тодорхойлж, нэгэн хүрээ цараанд оруулж байж судалдаг хандлагын үүднээс харвал антропологи “эсэргүү” ухаан болох болов уу. Учир нь уг ухаан салбар дундын шинжтэй тул олон судалгааны салбарын харах өнцөг, нүдний шилийг ашигладаг. Иймээс судалж буй асуудлаа аль болох цогц, бүхэллэг байдлаар нь хардаг учраас хэсэглэж харах боломж үгүй юм. Гэтэл аливааг тодорхойлно гэдэг тэрхүү бүхэллэг, цогц шинжийг үгүйсгэж, нэг талыг барих дутагдалтай байдаг. Гэтэл өнөөх судалж буй асуудлын тодорхойлолтод багтаагүй хэсгийг яах вэ? Тэрхүү асуудал биш гэж үзэх үү? Эсвэл судлах цаг болоогүй гэх үү? Өөр зүйл гэж дахин тодорхойлох уу? Иймээс аливааг тодорхойлох нь давуу талтайгаа адилхан сул талтай юм. Ихэнх тодорхойлолт алив асуудлын ерөнхий, дийлэнх шинжид тулгуурласан байдаг. Гэтэл ерөнхийд багтаагүй энгийн “цөөнх” хэсгийн яах вэ? гэдэг нь чухал асуулт юм. Хүний нийгэм-соёлын алив асуудал нэг хоёр, эсвэл хэдэн тодорхойлолтод багтдаг, шийдэгддэг байсан бол өнөө бид бүхэн ийм олон “асуудал” дунд амьдрахгүй амар ч байх байсан юм бил үү. Тиймээс антропологи судалж буй асуудлынхаа тухай тодорхойлолтуудыг тоймлон бичдэг биш харин тэдгээрийн тухай шүүмж бүтээдэг. Энэ үүднээс үзвэл аливаа зүйлийг судлана гэдэг тухайн асуудлын талаар олон шүүмжийг унших, тэр шүүмж бодитой эсэхийг өөрийн судалгааны эх хэрэглэгдэхүүнээр хянан нягтлах гэж болно.

    Гэвч антропологи бүх тодорхойлолтыг үгүйсгэн, утга учир, тодорхой дэглэмгүй “философиддог” биш. Уг ухаан аливаа асуудлыг олж харах өөрийн хүрээ цараа, тодорхой дүрэм байгааг уг бүтээлээс үзэж болно. Мэдээж олон хүрээ цараа, дүрэм журам дурдаж болох ч хамгийн гол нь антропологи аливаа соёлыг “буурай”, “давуу”, “хөгжингүй”, “хоцрогдсон” гэх мэтээр ялган ангилж, хатуу нот хуваадаггүй. Харин “өөр”, “ялгаатай” гэсэн үгсийг ашиглаж, төвийг сахидаг.

    Тус бүтээлд антропологийн сурах бичгүүдэд дурдаж буй, чухал гэж үзсэн арван зургаан ерөнхий сэдвийг сонгон багтаалаа. Арван зургаан бүлэг бүр дотор дэд сэдэв буй. Дэд сэдэв бүрт тохирох “монгол” жишээ олж багтаахыг хичээсэн төдийгүй хажууд нь дэлхийн хаа нэгтэй, аль нэг соёлыг судалсан антропологийн судалгааны жишээ ч мөн бий. Антропологич хүний хамгийн үнэтэй, бусад судлаачдаас ялгарах зүйл нь өөрөө оролцон ажиглаж байж олж авсан судалгааны баримт байдаг. Тэрхүү баримтыг энд жишээ болгон оруулсан болно.

    Уг ном олон хүний хувьд “мэддэг антропологиос” нь өөр антропологийн тухай байж мэдэх юм. Учир нь Монгол Улсад антропологийн судалгааны сэдэв, хандлага харьцангуй шинэхэн байгаа төдийгүй олон янзын давхар утга илэрхийлж байх шиг байна. Мөн монголын нийгмийн ухаанд нэгэнт хэвшин тогтсон цөөнгүй ойлголтыг дахин нягталж үзсэн хэсгүүд бий. Тэрхүү хэсэг бүрийн мэдээллийн эх сурвалжаа эшлэл, зүүлттэй оруулсан тул илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл тухайн эх бүтээлээс нь лавлан харна уу.

  • Олон улсын харилцааны үндэс ба даяаршил, 2016

    Олон улсын харилцааны үндэс ба даяаршил

    /Ерөнхий суурь хичээл/

    Зохиогчид: Г.Баасанхүү,
    Д.Оюунсүрэн, С.Оюунсүрэн, Ж.Баттогтох, С.Баясгалан, С.Энхцэцэг

    Редактор: С.Баттулга

    Хэвлэлийн газар: МУИС Пресс Хэвлэлийн Газар

    ISBN 978-99973-42-76-3

    Хэл: Монгол

    Зөөлөн хавтастай, 176×250, 462 нүүр,

    Үнэ: 20.000₮

    Энэхүү сурах бичигт орчин цагийн
    олон улсын улс төр, эдийн засгийн харилцааны олон талт үйл явцыг даяаршилтай холбон
    тайлбарласан бөгөөд олон улсын харилцааны онол, үндсэн судлагдахуун, бүрэн эрхт
    улсын гадаад бодлого, дипломат ажиллагаа, олон улсын эрх зүй, олон улсын эдийн засгийн
    харилцаа, дэлхийн бодлого, Монгол улсын гадаад бодлого, гадаад харилцааны талаарх
    суурь мэдлэгийг уншигчдад олгоно.