Ангилал: онцлох-ном-сэтгүүл

  • “ХЭЛ ЭЗЭМШИХ ОНОЛ АРГА ЗҮЙ”, 2020

    “ХЭЛ ЭЗЭМШИХ ОНОЛ АРГА ЗҮЙ”, 2020

    Зохиогч: Д.Сайнбилигт, Б.Мөнгөнцэцэг, Л.Солонго, Г.Бат-Учрал, Б.Анхбаяр, М.Чаминцэцэг

    Редактор: Д.Сайнбилигт

    Хэвлэлийн газар: МУИС Пресс Хэвлэлийн Газар

    ISBN: 978-9919-504-28-1

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 471

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 250 x 176 х 21 мм

    Үнэ: 33.000

    Хүн төрөлхтний түүх, соёл иргэншил, мөн чанарыг хэлгүйгээр төсөөлөх аргагүй. Хүн хаана ямар ч нөхцөлд, хэдүүлээ ч байсан хоорондоо хэл авалцан ойлголцож, харилцаж чадна. Энэ гайхалтай чадварыг бид хэрхэн эзэмшиж, уламжлан дамжуулдаг вэ? Хэл яриа хүний хөгжилд ямар нөлөөтэй вэ? Бид хэлгүй байсан бол ямар байдалтай байх бол? гэх мэт олон асуулт хариултаа нэхсээр, эрдэмтэн судлаачид эдгээр асуултын заримд нь тодорхой хэмжээнд хариулт өгсөөр байна.

    Энэхүү сурах бичигт бихевиоризм, нативист онол, когнитивизм, конструктивизмын онол чиглэлийн хүрээнд хэл шинжлэл, тархи мэдрэл судлал, боловсрол сэтгэл судлал, нийгэм соёл, цахим оюун зэрэг олон салбар шинжлэх ухааны уулзварт хэл эзэмшихүйн холбогдох онол арга зүйг тайлбарлан таниулахын зэрэгцээ, бүлэг тус бүрийн төгсгөлд тухайн сэдэвтэй холбоотой хэлэлцүүлгийн асуулт, үг хэллэг, нэмэлт унших хэрэглэгдэхүүнийг шигтгэж өгснөөр хувиар болон баг хамт олноороо гүнзгийрүүлэн суралцах боломжийг бүрдүүллээ. 

    Та бүхэн МУИС-ийн эрдэмтэн багш нарын хамтын бүтээлээр дамжуулан эх хэл болон хоёрдогч хэл сурч эзэмших нарийн төвөгтэй үйлийн учрыг олж хужрыг тунгаан, “Хэл эзэмшихүй” бол бие хүний оюун тархи хийгээд төлөвшлийн суурь, хөгжлийн түлхүүр, харилцааны гол хөдөлгөгч хүч, өөрийгөө болон өрөөлийг танин мэдэх чухал хэрэглүүр гэдгийг ухаарч, хэлэнд улам шамдан суралцах арга ухаанаа олно хэмээн найднам.  

  • МОНГОЛ СОЁЛ ИРГЭНШИЛ СУДЛАЛ, 2021

    Зохиогчид: С.Дулам, Г.Нандинбилиг, С.Дашдэжид, Д.Нямдорж, А.Цэнд-Аюуш, М.Энхбаатар

    Редактор: Г.Нандинбилиг

    Хэвлэлийн газар: МУИС Хэвлэлийн Газар

    ISBN: 9789919504120

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 448
    Хэмжээ: зөөлөн хавтастай, 250 x 176 х 21 мм

    Үнэ: 41200

    Монгол соёл, иргэншлийн суурь мэдлэг, нүүдлийн соёл, иргэншлийн орчин үеийн асуудлуудаар хэлэлцүүлэгт хөтөлсөн баялаг санаа сэдэл бүхий ерөнхий агуулгатай.

      “Монгол соёл иргэншил судлал” сурах бичиг нь дараах шинэлэг талуудтай. Үүнд:

    •       Монголчуудын байгаль, нийгэм, хүмүүнлэгийн уламжлалт мэдлэг нь “соёл” хэмээх ойлголтоор дамжин иргэншлийн түвшинд хэрхэн илэрч байгааг танин мэдүүлэхийн тулд  монголчуудын оршихуйн үнэ цэн хийгээд үндэсний ижилслийг илтгэх тэмдэг, бэлгэдэл, соёлын дүрүүд хийгээд монгол зан үйл, зан аалиар замжуулан энгийн үг хэллэгээр ойлгомжтой тайлбарлаж, мэдлэгийн уялдаа холбоог бүтэцчилсэн бүдүүвч, хүснэгт, судалгааны гэрэл зургаар баяжуулан таниулсан.
    •      Оюутнуудын шүүмжлэлт ба бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор монгол нүүдлийн соёл иргэншлийн асуудлууд болон хүн төрөлхтний соёл иргэншилд монголчуудын оруулсан хувь нэмэр,  дэлхий дахины өмнө тулгамдаад буй асуудлуудыг шийдвэрлэхэд монгол соёлын нөлөө, ололт туршлага юу байж болох зэрэг асуудлуудад танхимын хэлэлцүүлгийг чиглүүлж, дэвшүүлсэн асуудлын хүрээнд хэлэлцэх, мэтгэлцэх чадварыг хөгжүүлсэн.
    •      Судалгааны бичвэрийг уншиж ойлгох, монгол соёлын жишээ баримтуудыг задлан шинжилж, тайлан тайлбарлах чадварыг суралцагчдад эзэмшүүлж эхлэх зорилгоор судалгааны үндсэн сэдвийн хүрээнд эх сурвалжийн баримт хийгээд судалгааны тайлал тайлбарыг хөгжүүлсэн эрдэм шинжилгээний жишиг бичвэрээс оруулахын зэрэгцээ танхимын хэлэлцүүлгийн дэд сэдвүүд, оюутны дэлгэрүүлж унших  ном, эрдэм шинжилгээний өгүүллийн жагсаалтыг чиглүүлсэн.
    •       Монголчууд нь соёлоороо хэрхэн “ижилсэж”, дэлхийн бусад үндэстнүүдээс соёлоороо хэрхэн “ондоошиж”  байдгийг оюутан ухамсартайгаар танин мэдэж, өөрсдийн соёл хийгээд уламжлалт мэдлэгээ хадгалан хөгжүүлэх, дэлхий нийтэд таниулах үзэл хандлагыг төлөвшүүлэхийг зорьсон
  • МОНГОЛ-ХЯТАДЫН СОЦИАЛИСТ НАЙРАМДЛЫН МАНДАЛ, БУУРЛЫН ТҮҮХ, 2019

    Монгол-Хятадын социалист найрамдлын мандал, буурлын түүх (БНМАУ-БНХАУ-ын 1949-1964 оны худалдаа, тээвэр, ажиллах хүч, зээл, тусламжийн харилцаанд хийсэн судалгаа)

    Зохиогч: Н.Алтантөгс

    Редактор: Н.Ганбат

    Хэвлэлийн газар: МУИС Хэвлэлийн Газар

    ISBN: 978-99978-58-76-4

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 218
    Хэмжээ: Хатуу хавтастай, 148*210

    Үнэ: 20.000

    Түүхийн ухааны доктор Н.Алтантөгсийн бичсэн энэхүү нэгэн сэдэвт судалгааны бүтээл нь түүний 2017 онд БНХАУ-ын Жилинь их сургуулийн Хятадын шинэ түүхийн тэнхимд эрдмийн зэрэг хамгаалсан диссертацид үндэслэсэн бөгөөд 1949-1964 оны хооронд БНМАУ, БНХАУ-ын харилцаа ЗХУ-ын манлайлал, нөлөөллийн хүрээнд эдийн засгийн талаар хэрхэн хөгжиж, улмаар саарч тасалдсаныг зураглан өгүүлжээ. Уг бүтээлийн онцлог нь Монгол улсын эдийн засгийн гадаад орчин, нөхцөл манай умард ба өмнөд хөршүүдийн хоорондын улс төрийн харилцаанаас хэрхэн хамаарч, өөрчлөгдөж байдгийг тодорхой харуулсанд оршино.

  • ​“МОНГОЛ ХЭЛ СУРАХ БИЧИГ”, 2017

    “МОНГОЛ ХЭЛ СУРАХ БИЧИГ”, 2017

    Зохиогч: Д.Баасанбат

    Редактор: Ж.Төмөрчөдөр

    Хэвлэлийн газар: МУИС Пресс Хэвлэлийн Газар

    ISBN: 978-99973-42-99-7

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 466

    Жин: 820 гр

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 250 x 176 х 21 мм

    Үнэ: 30.000

    Монгол хэл сурах бичиг нь Гарчиг, Өмнөх үг, Түгээмэл хэрэглэдэг үг хэллэг, Хичээлд зайлшгүй хэрэглэх үгс, Хавсралт-товч толь, Ном зүйгээс гадна 60 хичээл бүхий үндсэн 4 хэсэгтэй.

    Нэгдүгээр хэсэг. Монгол хэлний кирил үсгийн цагаан толгой түүнийг дуудаж бичиж сурах дасгал эгшиг гийгүүлэгчийн ангилал, төлөөний нэр, үе түүний хэлбэр, зөв бичих дүрэм, асуух утгатай үг, түүнтэй холбоотой үг хэллэг, дасгал хэрэглээ бүхий 14 хичээлтэй.

    Хоёрдугаар хэсэг. Монгол хэлний үгийн бүтэц, үг бүтэх арга, үгсийн аймгийн тогтолцоо, жинхэнэ нэр, тийн ялгал, хамаатуулах ёс, тооны ай, тэмдэг нэр, орон цагийн нэр, үйл үгийн хувилал, хэв байдлын дагавар, холбо ба төгсгөх нөхцөлүүд болох тодотгон холбох, нөхцөлдүүлэн холбох, цагаар болон биеэр төгсгөх нөхцөл түүний утга, хэрэглээ бүхий 25 хичээлтэй.

    Гуравдугаар хэсэг. Суралцахуйн үйл ажиллагааны унших, бичих, ярих, ойлгох чадвар хөгжүүлэх, үгийн сангийн мэдлэгээ баяжуулах дасгал дадлага, эх бичвэр, зурагт тайлбар бүхий 8 хичээлтэй юм.

    Дөрөвдүгээр хэсэг. Танин мэдүүлэх агуулга бүхий уншиж бичиж утгыг ойлгож ярилцах, хувиргал хийх, бичил эх, өгүүллэгүүдтэй бөгөөд хичээлүүд хөнгөнөөс хүнд рүү харилцан ярианаас цогцолбор, эх рүү чиглэсэн бүтэцтэй 13 хичээлтэй болно.