Ангилал: онцлох-ном-сэтгүүл

  • Монгол орны нуурын хотгорын гарал үүсэл, МОРФОЛОГИ, 2022

    Зохиогчид: Энхболдын Алтанболд, Хөхөөдэйн Уламбадрах

    Редактор: Н.Батсүх, Д.Даш

    Хэвлэлийн газар: МУИС Хэвлэлийн Газар

    ISBN: 978-9919-26-443-7

    Хэл: Монгол

    Хуудасны тоо:  188
    Хэмжээ: зөөлөн хавтастай,  205 X 145 X 35 ММ

    Үнэ: 20.000

    Энэ бүтээлд Монгол орны нуурын судалгаанд дүн шинжилгээ хийж нуур судлалын хөгжлийн үе шатуудыг тодорхойлсноос гадна геоморфологийн судалгааны үндсэн арга, уялдаат бусад арга, шалгуур үзүүлэлтийн тусламжтайгаар нуурын хотгорын гарал үүсэл, морфологи хэв шинжийг тодруулж, ангиллын шинэ загварыг боловсруулсныг тусган оруулав. Түүнчлэн Монгол орны нуурын геоморфологийн шинэ мужлалыг гарган, тухайн мужлалд тулгуурласан томоохон нууруудын хотгорын гарал үүсэл, морфологи хэв шинжийг тодорхойлжээ.

  • СЭТГҮҮЛ ЗҮЙН ҮНДЭС

    Зохиогчид: Баастын Болд-Эрдэнэ, Маулетийн Зулькафиль, Ганбаатарын Мэндхүү, Ломбын Норовсүрэн, Бямбажавын Наранбаатар, Түгжийн Өнөрсайхан

    Редактор: Маулетийн Зулькафиль, Ломбын Норовсүрэн, Түгжийн Өнөрсайхан

    Хэвлэлийн газар: МУИС Хэвлэлийн Газар

    ISBN: 978-9919-504-45-8

    Хэл: Монгол

    Хуудасны тоо:  472
    Хэмжээ: зөөлөн хавтастай,  205 X 145 X 35 ММ

    Үнэ: 35500

    Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, мэдээлэл харилцааны үйл ажиллагаа, нийгмийн хөгжлийн толь, цаг үеийн түүхийн шастир болдог СЭТГҮҮЛ ЗҮЙН тухай иж бүрэн сурах бичгийг уншигч танд өргөн барьж байна. Тус сурах бичиг нь дэлхийн болон монголын сэтгүүл зүйн түүх, сэтгүүл зүйн онолын үндсэн ойлголтууд, тогтмол хэвлэл, радио, телевиз, интернет, сэтгүүл зүйн түгээмэл чиглэлүүд болох аналитик, экологи, эрэн сурвалжлах, олон улс, спорт, эдийн засгийн сэтгүүл зүй, сэтгүүлчийн ёс зүй, хариуцлага, сэтгүүл зүйн бичлэгийн төрөл зүйл, ур чадвар, редакторлах арга зүй, сонины дизайн, ОНМХ-ийн эрх зүйн зохицуулалт ба өөрийн зохицуулалт, хэвлэл мэдээллийн менежмент, маркетинг, чөлөөт хэвлэл, сэтгүүл зүйн социологи, сэтгүүл зүйн боловсрол, судлал шүүмжлэл, хэл найруулгын талаарх ерөнхий ойлголтуудыг багтаасан  цогц бүтээл юм.

    “Сэтгүүл зүйн үндэс” сурах бичиг нь хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд, сэтгүүлчид, олон нийттэй харилцах албаныхан, сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй бүх түвшний оюутан, магистрант, докторант болон судлаачдын ширээний ном болно гэдэг итгэж байна. Мөн иргэдийн хэвлэл мэдээллийн боловсролыг дээшлүүлэх, ашигтай, бодит мэдээллийг сонгож сурахад ч тус дөхөм болох зорилготой бүтээл юм.

  • СТЕРНИЙ УРГАМЛЫН БИОЛОГИЙН ОРШИЛ, 2021

    СТЕРНИЙ УРГАМЛЫН БИОЛОГИЙН ОРШИЛ, 2021

    Зохиогчид: Жэймс Э.Бидлак, Шелли Х.Янский

    Орчуулагчид: Т.Алтанзаяа, Д.Нямбаяр, М.Оюунгэрэл, Ш.Оюунгэрэл, Ч.Оюундарь, Б.Оюунцэцэг, Н.Сонинхишиг, .Суран, Р.Тунгалаг, Э.Эмүүжин, В.Энхчимэг, Б.Эрдэнэ

    Орчуулгын редактор: Н.Сонинхишиг

    Хэвлэлийн газар: МУИС Хэвлэлийн Газар

    ISBN:  9789919504540

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 672
    Хэмжээ: хатуу хавтастай, 1192 x 888 мм

    Үнэ: 95000

    Номыг ургамлыг судлах, ургамлын тухай заахад амьдралынхаа 40 гаруй жилийг
    зориулсан доктор Кингсли Стерн (1927-2006) бичсэн юм. Тэрээр 15000
    оюутанд хичээл зааж, мянга мянган оюутныг ургамал судлаачийн зам мөрд
    хөтөлсөн, дэлхийн шилдэг судлаач, эрдэмтэн билээ.
    Дэлхийн шилдэг их, дээд сургуулийн сурах бичигт тавигддаг шаардлагыг бүрэн хангасан,
    мэргэжлийнхэн болон ургамал сонирхогчид, олон нийт гээд бүх хүн уншиж
    судлах боломжтой энэхүү бүтээлд дэлхий даяарх ургамлын хэрэглээний тухай
    баялаг жишээ, мэдээллүүд багтсан. Номыг бүтээгчид мэргэжлийн нэр томьёо
    их хэрэглэхээс зайлсхийн, энгийн, ойлгомжтой бичвэрүүдийг оруулсан нь
    бүтээлийг алдаршуулахад ихээхэн нөлөөлжээ.
    Өнөөдөр дэлхий дээр оршин  байгаа амьдралд ургамал болон замаг амин чухал ач холбогдолтой билээ.
    Тэд дэлхийг хүчилтөрөгч, мөн хоол хүнсээр хангаж, эко систем дэх ус
    болон бодисын эргэлтэд онцгой үүрэгтэй оролцож, биднийг хувцас хунар,
    орон байраар хангаж, хүрээлэн буй орчныг үзэмж төгс болгодог. Манай
    нарны системээс бусад гараг дээр фотосинтезлэгч организм оршин байх
    аваас түүнээс хамааралтай амьдралын бусад хэлбэр байх боломжтой гэж
    эрдэмтэд хэлдэг. Ургамал бол амьдралын эх үүсвэр юм.
    Уншигчид номын  хавтсыг сөхөөд л ургамлын олон зүйлийн зураг, тайлбар, ач тусын талаарх
    сонирхолтой бичвэрүүдийг уншиж, өөрийн эрхгүй эргүүлэн лавшруулж харах
    болно. Биологийг зургаар ойлгуулдаг гэдгийг та энэ номоос мэдэрнэ. Мөн
    ургамлын хэрэглээ, бохирдол ба дахин боловсруулалт, тасалгааны ургамал,
    хашааны зүлэгжүүлэлт, хортой болон мансууруулагч ургамал, хүнсний
    ургамлын шимт чанар, дэлхийн дулаарал, озоны давхаргын нимгэрэлт,
    хүчлийн бороо, гений инженерчлэл, органик аж ахуйн асуудлууд гээд маш
    баялаг мэдээллийг авах болно.
    Номыг орчуулан хэвлэх эрхийг МУИС-ийн
    Хэвлэлийн газар McGrawHill хэвлэлийн газраас албан ёсоор авч, гэрээ
    байгуулсан бөгөөд Биологийн тэнхимийн багш нарын баг орчуулсан юм.

  • ҮЗЭГ БАЛНЫ ГЭР

    5 өнгийн сонголттой.

    Зургийг МУИС-ийн оюутан Мөнхбатын Маралмаа

    Бүтээгдэхүүний үнэ: 6500₮

    Хаяг: МУИС-ийн номын сангийн 1 давхарт МУИС Пресс дэлгүүр

    Утас: 77307730-1193

  • “ХҮЧ НЭМЬЕ” богц

    МУИС-Хэвлэлийн газраас “ХҮЧ НЭМЬЕ” богцыг худалдаанд гаргалаа.

    Энэхүү богц дээрх “ХҮЧ НЭМЬЕ” гэсэн уран бичлэгийг МУИС-ийн 2008 оны төгсөгч, уран бүтээлч  Цагаан гэрүүд овогтой Баттулгын Алтантуяа бийрийн тигээр бичсэн.

    Б.Алтантуяа нь “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааны хошой аварга, “Уран бичлэгийн улсын уралдаан -2011” тэргүүн байрын шагналтай. 2009 оноос хойш монгол бичиг соёл, монгол уран бичлэгээр дагнасан уран бүтээл туурвиж яваа уран бүтээлч юм. 

    Бүтээгдэхүүний үнэ: 6500₮

    Хаяг: МУИС-ийн номын сангийн 1 давхарт МУИС Пресс дэлгүүр

    Утас: 77307730-1193

  • ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН ОЛОН УЛСЫН ЗЭРЭГЛЭЛ ТОГТООХ НӨЛӨӨЛЛИЙН ЭРЭМБИЙН АРГА ЗҮЙ, 2022

    ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН ОЛОН УЛСЫН ЗЭРЭГЛЭЛ ТОГТООХ

    НӨЛӨӨЛЛИЙН ЭРЭМБИЙН АРГА ЗҮЙ, 2022

    Орчуулагчид:  О.Алтансүх, А.Энхмэнд

    Редактор:  Ш.Мэндбаяр, Т.Нармандах, Б.Энх-Амгалан

    Хэвлэлийн газар:   МУИС Хэвлэлийн Газар

    ISBN:  978-9919-26-115-3

    Хэл:  Монгол

    Хуудасны тоо: 135

    Хэмжээ:  А4

    Үнэ: Үнэгүй

    Татах холбоос:

    https://drive.google.com/file/d/1QKbO9DwhJhAkfgR5xgkT0XC3R6EgnBJO/view?usp=sharing 

    Тогтвортой хөгжлийн зорилгыг ашиглан дэлхийн их, дээд сургуулиудын олон улсын чансааг тогтоодог Times Higher Education (THE) байгууллагын Нөлөөллийн эрэмбийн арга зүйг (Impact ranking methodology) та бүхэнд танилцуулахдаа таатай байна. Энэхүү гарын авлагад 2022 онд шинэчлэгдсэн Нөлөөллийн эрэмбийн нарийвчилсан арга зүйг тусгасан бөгөөд танай байгууллага өөрт хэрэгтэй мэдээллээ олно гэдэгт итгэлтэй байна. 2022 оны арга зүй нь 2021 оны Нөлөөллийн эрэмбийн арга зүй дээр тулгуурласан ба нэлээдгүй өөрчлөлтүүдийг оруулсан. Хамгийн чухал нь шалгуур үзүүлэлтүүдийг үнэлэхэд ашиглагдах баримт нотолгоонуудын хүлээн зөвшөөрөгдөх хугацаа юм. Гарын авлагын эхний хэсэгт ерөнхий ойлголт, дараагийн хэсэгт нь эрэмбийг тогтоох арга, Тогтвортой хөгжлийн зорилт тус бүрийн үнэлгээний тухай орсон. THE байгууллагын зорилго нь нээлттэй байх, дэлхий нийтийн дээд боловсролын байгууллагуудыг эрэмбэд хамруулах бөгөөд хэрвээ Нөлөөллийн эрэмбийн арга зүйд тодорхойгүй зүйл байвал, мөн арга зүй нь танай улс оронд тохиромжгүй бол та ТНЕ байгууллагад хандана уу. Бид арга зүйг сайжруулах талаар ажиллах болно.


    Нөлөөллийн эрэмбэ by Numpress MUISPress on Scrib

  • Монгол, Киргизстан дахь уурхайн амьдралын мөчлөгийн нөлөө, 2021

    “Монгол, Киргизстан дахь уурхайн амьдралын мөчлөгийн нөлөө”, 2021

    Эмхэтгэсэн: Трой Стернберг, Кемел Токтомушев, Ичинхорлоогийн Бямбабаатар

    Орчуулсан: Г. Мөнх-Эрдэнэ, Г. Баттогтох

    Хэвлэлийн газар: МУИС Хэвлэлийн Газар

    ISBN: 978-9919-26-034-7

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 334

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 235 х 155 х 18 мм

    Үнэ: 20.000₮


        Энэхүү ном нь уул уурхай Монгол, Киргизстаны нийгэм, хүн ардад хэрхэн нөлөөлж байгааг судалсан судалгаа юм. Хуучин социалист байсан энэ хоёр улсад түүх, соёл, ардчилалд шилжсэн шилжилт гээд адил зүйл олон бий. Хамгийн чухал нь энэ хоёр улс Хятадтай хиллэдэг, байгалийн баялгаар нэн баян, олборлох салбарын төв болсон улсууд юм. Энэ ном тус хоёр улс дахь уул уурхайн хайгуул, олборлолт, хаалт гэсэн урт удаан аяллын үед иргэдэд ямар асуудал бэрхшээл тулгарч байгааг судалсан судалгаа билээ.

        Монгол, Киргизстаны жишээ баримтыг ашиглан уг ном дэлхий даяар олборлох салбартай ойр хөрш нийгэм, хүн зонд тулгарч буй асуудал бэрхшээлийн тухай эргэцүүлж байгаа билээ. Тус бүтээлийг тогтвортой хөгжил, корпорацын нийгмийн хариуцлага, уул уурхай, байгалийн баялаг олборлолт зэрэг сэдвийг сонирхон судалдаг судлаач, оюутны таалал сонирхолд өргөн барив.

  • ХҮМҮҮНИЙ ГАЗАРЗҮЙ, 2021

    Зохиогчид: Д.Амартүвшин, В.Батцэнгэл, М.Баянтөр, Г.Бямбахүү, Ч.Заяа, Ч.Наранцэцэг, Н.Одхүү, Л.Оюунчимэг, Р.Ринчинбазар, Д.Энхжаргал

    Редактор: В.Батцэнгэл, Р.Ринчинбазар, Б.Чинбат

    Хэвлэлийн газар: МУИС Хэвлэлийн Газар

    ISBN:  9789919504533

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 562
    Хэмжээ: зөөлөн хавтастай, 250 x 176 х 21 мм

    Үнэ: 53000

    Бидний оршин буй дэлхий ертөнц байгаль (физик орчин), хүн (нийгмийн орчин) гэсэн хоёр үндсэн бүрэлдэхүүн хэсгээс бүрддэг. Ийм учраас газарзүйн ухааныг физик газарзүй (дэлхий судлал), хүмүүний газарзүйн (нийгмийн газарзүй) гэсэн хоёр үндсэн салбарт хуваан авч үздэг. Физик газарзүй нь орчинүеийн нарийн төвөгтэй математик загварууд, геофизик, геохимийн аргуудыг ашиглан газарзүйн мэдээллийн систем, зайнаас тандан судлалын асар их хэмжээний өгөгдлийг боловсруулах замаар хүрээлэн буй орчны төлөв байдал,өөрчлөлтийг судалдаг бол хүмүүний газарзүй нь мөн л орчин цагийн шинжлэх ухааны ололтуудад тулгуурлан хүний ертөнц байгалийн хоорондох уялдаа холбоо, нийгмийн үзэгдэл, үйл явцын орон зайн хуваарилалт, нийгмийн орон зайн зохион байгуулалт буюу дэлхийн янз бүрийн хэсгүүдэд нийгэм, эдийнзасгийн ялгаа хэрхэн бий болж буйг авч үздэг. Монгол хэлээр анх удаа хэвлэгдэж буй Хүмүүний газарзүйн сурах бичиг бүтцийн хувьд дараах бүлгүүдийг агуулж байгаа болно.Газарзүйн тухай ойлголтХүн амын газарзүйУлс төрийн газарзүйСоёлын газарзүйЭдийн засгийн газарзүйХөдөө аж ахуйн газарзүйАж үйлдвэрийн газарзүйҮйлчилгээний газарзүйТээврийн газарзүйХотын газарзүйХөгжлийн газарзүйБайгаль, нийгмийн ухааны чиглэлээр суралцаж буй оюутнуудын ерөнхий суурь боловсрол эзэмшихэд зориулав

  • “ӨРНӨДИЙН ИРГЭНШЛИЙН ТҮҮХ”, 2020 2 дэвтэр

    “ӨРНӨДИЙН ИРГЭНШЛИЙН ТҮҮХ”, 2020  2 дэвтэр

    Зохиогч: Б.Чинзориг

    Редактор: Ж.Урангуа

    Хэвлэлийн газар: МУИС Пресс Хэвлэлийн Газар

    ISBN: 1-р дэвтэр: 978-9919-504-37-3
              2-р дэвтэр: 978-9919-504-38-0

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 1-р дэвтэр: 348,  2-р дэвтэр: 452
    Хэмжээ: зөөлөн хавтастай, 250 x 176 х 21 мм

    Үнэ: 59.000

    Эдүгээ Өрнөд Европын буюу “Барууны”, “Өрнийн” иргэншил нөлөөлөөгүй нэг ч хүн, нэг ч газар орныг та дэлхий ертөнцөөс хайгаад олохгүй. Бидний амьдралд энэ иргэншлээс улбаатай улс төр, нийгэм, соёлын байгуулал, сэтгэлгээ гүнзгий нөлөөлж байна. Тиймээс Өрнөд Европын иргэншлийг ул сууртай судлахын хэрээр та өөрийн оршин буй цаг үе, орон зайгаа улам сайн ойлгон ухаарч чадна.

    МУИС-ийн Түүхийн тэнхимийн сургалтын шинэчлэлийн хүрээнд хэвлэгдсэн “Өрнөдийн иргэншлийн түүх” хэмээх энэ сурах бичиг түүх сонирхон судалж буй таны гар дээр очиж байна. Энэ сурах бичиг нь Критийн Минойн иргэншлээс Хүйтэн дайныг дуусах хүртэл нийт 4000 орчим жилийн түүхийг  он цагийн дагуу 16 бүлэгт хувааж бичсэн бөгөөд Эртний үеэс Шинэ үеийг хүртэлх үеийн түүхийг нэгэн дэвтэр (I-VII бүлэг), Шинэ Үеэс Хүйтэн дайныг дуусах хүртэлх үеийн түүхийг нэгэн дэвтэр (VIII-XVI бүлэг), нийт хоёр дэвтэр болгон толилуулж байна. Дэвтэр тус бүрийн эхний хэсэгт түүхийн үйл явцыг тайлбарлаж, удаах хэсэгт түүхэн асуудалд холбогдох анхдагч сурвалжуудыг багтаажээ.

    Энэ сурах бичиг нь хэдийгээр Өрнөдийн иргэншлийн түүхээр дагнан бичигдсэн боловч дэлхийн түүхийн өргөн хүрээг хамарна. Зохиогч Өрнөдийн иргэншлийн сонирхолтой “юм бүгдийг багтаасан” нэвтэрхий толь болсон сурах бичиг бичихийг зориогүй, харин эдүгээ дэлхийн өнгө төрхийг тодорхойлж буй энэ иргэншлийн туулж өнгөрүүлсэн түүхэн цаг үе тус бүрийн онцлогийг тодорхойлсон үндсэн асуудлуудыг тодорхойлж, түүгээр дамжуулан дэлхийн түүхийн үйл явцад нөлөөлсөн нөлөө, шалтгаан, үр дагавар, нөхцөл байдлыг энгийн ойлгомжтой үг хэллэгээр тайлбарлахыг хичээсэн юм.

    Түүхийг асуудалд төвлөрүүлж, глобал перспективээр авч үзэж тайлбарлан бичих гэж оролдсоноор энэ сурах бичиг оюутан танд улс төрийн “уйтгартай, нуршуу” үйл явдлуудын дараалал уншиж цээжлэх бус, харин түүхийн олон талт асуудлуудыг сонирхолтой, өөр хоорондоо уялдаатайгаар өргөн хүрээнд ойлгож тайлбарлах чадвар эзэмшүүлнэ.  

    Тус сурах бичиг дараах зүйлсээр өмнөх сурах бичгүүдээс давуу талтай болсон:

    • – Түүхэн үйл явцыг асуудалд төвлөрүүлж, глобал перспективээр харж бичих арга зүйн дагуу бичиж тайлбарласан.
    • – Урьд өмнө сурах бичигт тусгагдаж байгаагүй олон түүхэн сэдэв, асуудлуудыг хамарсан.
    • – Орчин цагийн суралцахуйн орчинд нийцсэн, олон зорилго, хэв маяг бүхий дидактик шийдлүүдтэй зохиогдсон.
    • – Оюутанд “анд нөхөр” болохуйц, олон улсын жишигт ойртсон дизайнтай хэвлэгдсэн.
    • – Сайтар шилж сонгосон 27 анхдагч сурвалжийг дидактик шийдэлтэй хавсаргасан. Анхдагч сурвалжуудын дийлэнх нь урьд өмнө монгол хэлээр хэвлэгдэж байгаагүй.  
    • – 27 газрын зураг, 140 гэрэл зураг, 6 бүдүүвч, 3 хүснэгт агуулсан.
    • – Нэр томьёоны тайлбар, нэрийн хэлхээс үйлдэж багтаасан.

    Энэ сурах бичгийг дэлхийн түүх сонирхон судлахыг хүсэж буй оюутан суралцагч, багш судлаач хэн бүхэн уншиж, ашиглаж болно. 

  • “ДЭЛХИЙН СОЁЛ ИРГЭНШИЛ”, 2020

    “ДЭЛХИЙН СОЁЛ ИРГЭНШИЛ”, 2020

    Зохиогч: Б.Алтангүл, Б.Арьяажав, Ц.Баттулга, Р.Батсүрэн, Д.Баярсайхан, С.Булгантамир, С.Дэмбэрэл, Б.Дэмбэрэлмаа, Д.Майсүлд, Л.Солонго, Д.Ундрах, Б.Пүрэвсүрэн, Г.Эрдэнэнаран, Д.Энхжаргал, Г.Эрдэнэчимэг

    Редактор: Д.Баярсайхан

    Хэвлэлийн газар: МУИС Пресс Хэвлэлийн Газар

    ISBN: 978-9919-504-29-8

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 460
    Хэмжээ: зөөлөн хавтастай, 250 x 176 х 21 мм

    Үнэ: 47.100

         

    Хүн төрөлхтний  бүтээн бий болгож, хувирган өөрчилж, устгаж мөхөөсөн олон соёл иргэншлүүд нь дэлхийн түүхийн салшгүй нэг бүрэлдэхүүн хэсэг билээ. Соёл иргэншлийг  ёс суртахуун, шашин, боловсрол, урлаг, гүн ухаан, технологи зэрэг олон ойлголтын цогц нийлэмж ч гэж үзэж болно..

        Өрнө дорнын их сургуулиудад баримталдаг жишгийн дагуу хийгээд түүхийн он цагийн хэлхээг баримтлан, соёл иргэншлийн үечлэлийг үндэслэн бичсэн энэхүү сурах бичигт “соёл иргэншил” (civilization) хэмээх ойлголтыг хамгийн өргөн, түгээмэл агуулгаар буюу тодорхой нийгэм, соёлын олонлогийн бүтээж бий болгосон, хүн төрөлхтний биет болон биет бус соёлын өв санд хувь нэмэр оруулсан ёс суртахуун, шашин, боловсрол, урлаг, гүн ухаан, технологи, материаллаг баялаг, шинжлэх ухааны мэдлэг зэрэг оюуны болон эдийн соёлын бүрдлийг хамтатган багтааж өгүүлэхийг зорилоо.