Ангилал: номууд

  • МОНГОЛ ОРНЫ ТҮҮХ, АРХЕОЛОГИ, БАЙГАЛИЙН ДУРСГАЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮНДСЭН МАРШРУТ

    Монгол орны түүх, Археологи, Байгалийн дурсгалын аялал жуулчлалын үндсэн маршрут, 2015

    Зохиогч: Н.Эрдэнэ-очир

    ISBN 978-99973-2-696-6

    Редактор: Б.Цогтбаатар, Б.Мөнгөнцэцэг

    Хэл: Монгол, Англи

    Зөөлөн хавтастай ,182 нүүр, 500гр

    Энэхүү аялал жуулчлалын маршрут ,танилцуулга нь Монгол орны Говь-Хангай, Хангай, Говь, Хан Хэнтийн түүх соёл, Байгалийн дурсгалт газарын түүхийн жимээр аялан танилцах бүхийл нөхцөлийг бүрдүүлсэн. Мөн орчуулагч та бүхний хамгийн хэрэгтэй ном юм.(Зурагт тайлбартай)

    Үнэ: 26.000₮

  • ​1911 оны Монголын үндэсний хувьсгалын түүх бичлэг (1911-2003)

    1911 оны Монголын үндэсний хувьсгалын түүх бичлэг (1911-2003), 2003

    Зохиогч: Б.Пунсалдулам

    Редактор: Ж.Урангуа

    Хэл: Монгол

    Зөөлөн хавтастай, 60×90, 170 нүүр, 150гр

    1911 оны Үндэсний хувьсгалын эхлэл. Үүсэл, өрнөл, ялалт, бууралт, үр дүн, ач холбогдол, хөдөлгөгч хүч, шинж чанар, уялдаа холбоо зэрэг асуудлыг 1911-2003 оны Монголын түүхч, судлаачдын судалгааны бүтээлүүдэд хэрхэн тусгасныг тодруулан авч үзсэн.

  • Монгол улсын анхны ерөнхий сайд оросын эзэнт улсад (түүх-гэрэл зураг), 2014

    Монгол улсын анхны ерөнхий сайд оросын эзэнт улсад (түүх-гэрэл зураг), 2014

    Зохиогч: С.Чулуун

    Редактор: Д.Өлзийбаатар

    ISBN 978-99973-0-453-7

    Хэл: Монгол

    Зөөлөн хавтастай, 112 нүүр, 550гр

    Үнэ: 24$

    Монгол улсын анхны Ерөнхий сайдын Оросын эзэнт улсад 1913 оны 10 сарын 1914 оны 2 сар хүртэл хугацаанд хийсэн төрийн айлчлалтай холбоотой баримт, эх хэрэглэглэхүүнээс гадна айлчлалын үед авахуулсан урд өмнө хэвлэн нийтлэгдээгүй хуучин гэрэл зургууд, дүрс бичлэг, захидал бичиг, сонин хэвлэлд нийтлэгдэж байсан зарим баримтуудаас оролцуулан “Гэрэл зураг дахь Монголчууд” цувралын нэгэн дугаар болгон нийтлүүлэв. Хэвлэн нийтлэгдэж буй эдгээр гэрэл зургууд, баримт нь ихэнхи нь урьд өмнө хэвлэгдээгүй бөгөөд тухайн үеийн Монгол төрийн тэргүүний айчлалтай холбоотой олон зүйлсийг сонирхон үзэж болох боломжийг буй олгож, ХХ зууны эхэн үеийн түүхийг судлаач, сонирхогчид, гадаад харилцааны түүхйиг судлах хэн бүхэнд зориулав.

  • Монголын 108 төрх, 2014

    Монголын 108 төрх, 2014

    Зохиогч: Лубиш Белка, Вероника Капишовска, Сампилдондовын Чулуун

    ISBN 978-99973-0-334-9

    Хэл: Монгол, Англи

    Зөөлөн хавтастай, 80 нүүр, 350гр

    Чехословакийн археологич Лумир Йислын 1975-1963 онуудад Монголд авсан гэрэл зургуудыг та харах болно. Лумир Йисл нийт 108 ширхэг зураг гэрэл сонгож авснаас цөөхөн хэд нь хэвлэлд нийтлэгдэж байжээ. Мөн энэхүү каталогид ч анх удаа орсон байгаа юм. Монгол орны өнгөрсөн түүхийг гэрэл зургийн хальснаа буулган мөнхөлсөнийг өөрийн нүдээр үзэх ховорхон боломж тохиож байна.

  • ХЭЛ ШИНЖЛЭЛИЙН НЭР ТОМЬЁОНЫ ТАЙЛБАР ТОЛЬ

    ХЭЛ ШИНЖЛЭЛИЙН НЭР ТОМЬЁОНЫ ТАЙЛБАР ТОЛЬ, 2014

    Зохиогч: Ч.Зээнямбуу, М.Базаррагчаа

    ISBN:978-99973-67-31-0

    Хэл: Монгол, Англи, Орос

    Хатуу хавтастай, 210Х155мм, 888 нүүр, 1160гр

    Үнэ: 69.99$

    Хэлшинжлэл онол нь хийсвэрлэл ихтэй, оюун ухаан дайчилсан бусад олон шинжлэх ухаантай нягт уялдсан ухаан юм. Энэхүү толь бичигт 900 орчим нэр томьёоны тодорхойлолт, агуулгыгг монгол хэлээр тайлбарлаж, онолын үндэслэл болон дүгнэлт, тайлбарлаж буй үзэгдлийг дөхөмтэйг бодож жишээ баримтыг иш татаж, хэлшинжлэлийн салбарт дорвитой бүтээл туурвисан, дэлхийд алдаршсан хэлшинжээч эрдэмтдийн намтар түүх, үйлс бүтээлийн талаарх товч мэдэгдэхүүнийг хавсаргажээ.

  • ​61 АХ, 2010

    61 АХ, 2010

    Зохиогч: Т.Бум-Эрдэнэ

    Редактор: Б.Галаарид

    ISBN:978-99962-802-0-7

    Хэл: Монгол

    Зөөлөн хавтастай, 198Х131 мм хэмжээтэй, 338 нүүр, 350гр

    Үнэ: 7.99$

    Энгийн үнэн, ухаарал өгсөн, амьдралын мөн чанар, утга учрыг олж таних эрлийн үр дүн болсон өгүүллэгүүд нь түүний урын санг үнэ цэнэтэй болгодог. Түүний зохиол бүтээлд монгол ахуй, аж байдлын зураглал ихээхэн үүрэгтэй нь анзаарагддаг. Энэхүү өгүүллэгийн түүвэрт аж байдлын зураглал, уран сэтгэмж, өвөрмөц шийдэл бүхий сэдвийн хувьд өргөн хүрээтэй шинэлэг гучаад өгүүллэг багтжээ.

  • ӨНӨӨХ, 2011

    ӨНӨӨХ, 2011

    Зохиогч: Т.Бум-Эрдэнэ

    Редактор: Э.Адъяасүрэн

    ISBN:978-99929-4-980-5

    Хэл: Монгол

    Зөөлөн хавтастай, 198Х131 мм хэмжээтэй, 338 нүүр, 255гр

    Үнэ: 7.99$

    Энэхүү өгүүллэгийн түүвэрт уран сэтгэмж, сэтгэлийн анир, бодрол, аж байдлын зураглалыг уран нарийнаар сийлбэрлэн үзүүлсэн “Юу ч бодож болдог орчлон”, “Эргүүлэг”, “Охид”, “Эргэлт”, “Чимхлүүр”, “Маниус ч азтай юмаа” зэрэг хорь өгүүллэг багтжээ.

  • ЧИНГИС ХААН БА ДАЯАРЧЛАЛ олон улсын эрдэм шинжилгээний, 2014

    ЧИНГИС ХААН БА ДАЯАРЧЛАЛ олон улсын эрдэм шинжилгээний, 2014

    эрхэлсэн: Ц.Цэрэндорж, Н.Хишигт

    ISBN:978-99962-3-269-5

    Хэл: Холимог

    Хатуу хавтастай, B5 хэмжээтэй, 568 нүүр

    Эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойд зориулан Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ивээл дор 2012 оны 11-р сарын 14-15-ны хооронд Улаанбаатар хотноо олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан. Тус хуралд 13 орноос 60 гаруй эрдэмтэд хүрэлцэн ирсний дотор өнөө цагийн монгол судлал, Чингис хаан судлалын өнгийг тодорхойлж байгаа нэртэй төлөөлөгчид болох Тимоти Мэй, Амитай Рювен, Ван Иминь, Михал Биран нарын олон эрдэмтэн оролцжээ. Тус эмхтгэлд “Чингис хаан: намтар үйл ажиллагаа”, “Чингис хаан, Монголын эзэнт гүрэн”, “Чингис хаан: өв, уламжлал” гэсэн гурван салбар хуралдааны 62 илтгэлийг багтаав. Эдгээр илтгэлүүд нь Чингис хааны намтар, улс төрийн үйл ажиллагаанаас гадна Монголын эзэнт гүрний үеийн түүх, археологи, антропологи, хэл соёлын талаар өргөн хэмжээнд авч үзсэн байна.

  • МОНГОЛ ХЭЛНИЙ НАЙРУУЛГАЗҮЙ

    МОНГОЛ ХЭЛНИЙ НАЙРУУЛГАЗҮЙ, 2014

    Зохиогч: Б.Бямбадорж

    ISBN:978-99973-67-49-5

    Хэл: Монгол

    Зөөлөн хавтастай, 219Х153 мм хэмжээтэй, 286 нүүр, 400гр

    Үнэ: 15.99$

    Их дээд сургуулийн оюутнууд ерөнхий боловсролын сургуулийн багш, ахлах ангийн сурагчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд, мөн хэлний боловсролоо сайжруулахыг хүссэн хэн бүхэнд зориулсан найруулгазүйн ухааны судлах зүйлүүдийг онолын найруулгазүй, дадлагын найруулгазүй гэсэн хоёр ангид хуваан авч үзэхдээ найруулгазүйн үүсэл уламжлалаас аваад зөв сайхан ярьж, бичихэд юуг анхаарах, найруулгын алдаа, эхийн найруулгын төрлүүд, тэдгээрийн онцлог, хэлний нэгжүүдийн найруулга, уран найруулга буюу хэлний дүрслэн илэрхийлэх арга хэрэглүүр зэрэг бүхий л судлагдахууныг нэг доор хамран бичсэнээрээ онолын судалгаа болон сургалтын чухал эх хэрэглэгдэхүүн юм.

    Уг бүтээлийн эцэст оюутан суралцагчдад зориулан кирилл бичгийн зөв бичих дүрэм, нэр томьёоны орос-монгол товч толь, тест хавсаргажээ.

  • ​МОНГОЛЫН АСУУДАЛ ОРОС, ХЯТАДТАЙ УЧИР ХОЛБОГДСОН НЬ

    МОНГОЛЫН АСУУДАЛ ОРОС, ХЯТАДТАЙ УЧИР ХОЛБОГДСОН НЬ, 2014 /Тэргүүн дэвтэр/

    XX зууны улс төр, дипломатын
    харилцаа

    Зохиогч: Т.Төмөрхүлэг

    ISBN: 978-99973-0-253-3

    Хэл: Монгол

    Үнэ: 29.99$

    Хатуу хавтастай, 219Х153 мм хэмжээтэй, 205 нүүр, 400гр