Ангилал: номууд

  • Хүннүгийн өв, 2011

    Хүннүгийн өв, 2011

    Зохиогчид: Ч.Амартүвшин ,Н.Батболд, З.Батсайхан, Ж.Баярсайхан, , Ч.Ерөөл-Эрдэнэ,

    Д. Цэвээндорж, , Н.Эрдэнэ-Очир , Г.Эрэгзэн, Ц.Одбаатар, Ж.Саруулбуян, Д.Түмэн, Ц.Төрбат, Д.Эрдэнэбаатар, Ц.Эгиймаа

    ISBN 978-99962-55-97-Х

    Хэл: Монгол, Англи

    Хатуу хавтастай, 296 нүүр, 1кг300гр

    Энэхүү Каталоги нь өнгөрсөн хугацаанд Монголын болон дэлхийн олон улсын эрдэмтдийн оролцоотой хуримтлагдсан Хүннүгийн соёлын үнэт өвийн гайхмшигт цуглуулгыг багтаасан анхны томоохон бүтээл юм. Энэ бүтээлээр дамжин монголчуудын эртний өвөг Хүннү нарын соёл дэлхйид илүү танигдан үнэлэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.

  • Юань улсын их түшмэл Хөхтөмөр, 2012

    Юань улсын их түшмэл Хөхтөмөр, 2012

    Зохиогч: Д.Идэр

    Редактор: А.Пунсаг

    ISBN97 8-99962-2-012-8

    Хэл: Монгол

    Зөөлөн хавтастай, 170×250, 162 нүүр, 240гр

    Юань улсын их түшмэл Хөхтөмөр бол Монголын Баяд овгийн хүн бөгөөд Сайнчи Даху ноёны ахмад хөвгүүн юм. Тэрээр Юань улсын Хятад дахь ноёрхол хийгээд Монголын төр улсын тусгаар тогтнол, гал голомтыг сахин хамгаалахын төлөө тууштай тэмцэж байсан Монголын ялагдашгүй баатар жанжнуудын нэг билээ. Уг бүтээлд хөхтөмөрийн намтар, үйл ажиллагааг хятад сурвалж бичгүүдийн мэдээ баримтаар нягталж судалж,түүний Монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг хийгээд түүхэнд эзлэх байр суурийг нь тодруулав.

  • Орос монголын худалдааны найруулал, 2011

    Орос монголын худалдааны найруулал, 2011

    ISBN 978-99962-0-629-0

    Хэл: Монгол

    Хатуу хавтастай, 534 нүүр, 850гр

    Уг бүтээл нь Монгол нутгаар аялан судалгаа хийсэн шинжилгээний Томскийн тайлан бөгөөд Монгол-Оросын худалдааны харилцаа, тухайн үеийн ард түмний ахуй байдал, арилжааны нөхцөл байдал, уул уурхай, байгалийн баялаг ашиглалт, хүн амын бүтэц, бүрэлдэхүүн , засаг захиргааны зохион байгуулалт, лам нарын аж байдал, сүм хийд, хот суурин, өртөө улаа, гааль татварын асуудлыг ммаш нарийвчлан судалж дүрслэн бичсэн. Мөн тухайн үеийн Монгол дахь худалдаачдын аж байдал, монголчуудын эдийн засаг ахуй, газар нутагтай холбоотой хэдэн зургийг хавсаргасан бүтээлийг эх хэлнээ орчуулан нийтлүүлж байна. Энэхүү ном нь монгол, оросын харилцааг судлагч, ХХ зууны эхэн үеийн түүхээр мэргэшсэн болон сонирхогч хэн бүхэнд уншихад чухал хэрэглэгдэхүүн болно.

  • Монгол улс дахь түүхийн судалгааны ном зүй, 2012

    Монгол улс дахь түүхийн судалгааны ном зүй, 2012

    ISBN 978-99962-0-497-5

    Хэл: Монгол

    Хатуу хавтастай,176×250, 904 нүүр, 1кг200гр

    Энэхүү ном зүйд манай эрдэмтэн судлаачдын Монголын түүхийн эрт, дундад, шинэ үеийн судалгаа намтар, сурвалж- эх бичиг судлал, Монголын түүх судлалын онол-арга зүй, түүхийн хавсарга ухаанд холбогдох эрдэм шинжилгээ, сурталчилгааны 20 мянга гаруй бүтээлийн гарчигийг жагсаан хамруулав.

  • Академич Бадамын Лхамсүрэн 1-р боть, 2013

    Академич Бадамын Лхамсүрэн 1-р боть, 2013

    Зохиогч: Б.Лхамсүрэн

    ISBN 99962-4-878-8

    Хэл: Монгол

    Зөөлөн хавтастай, 60×84, 226 нүүр, 250гр

    Эл удаа хэвлүүлж буй түүний бүтээлүүдээс ХХ зууны Монголын гадаад харилцааны ээдрээтэй зарим асуудлуудын учгийг хэрхэн тайлсаныг мэдэж болох бөгөөд түүний дурсамж бол ХХ зууны Монголын түүх, нийгэм, улс төр, оюун санааны амьдралын олон чухал асуудлыг уг үйл явдалд өөрийн биеэр оролцож явсан түүхэн хүний бодит дурсамж, санаа, бодол, үнэлэлт, дүгнэлтээр дамжуулан харах боломжийг эрхэм уншигч олгоно хэмээн найдаж байна.

  • Монголын сүм хийдийн түүхээс, 2012

    Монголын сүм хийдийн түүхээс, 2012

    ISBN 978-99962-930-5-4

    Хэл: Монгол

    Хатуу хавтастай, 60×90, 341 нүүр, 500гр

    Уг эмхэтгэлд 200 гаруй сүм хийдийн түүхийг 1931 онд засаг захиргааны өөрчлөлтөөр зохион байгуулагдсан аймаг сумдын нутгийн харъяаллыг баримталж оруулсан бөгөөд зарим томоохон хутагт хувилгаандын удаа дараа тодорсон дүрүүдийн тухай баримтыг багтаасан нь “хутагт судлал”-ын түүхийг судлахад чухал хэрэглэгдэхүүн болно.

  • Большой Академический Русско-Монгольский словарь Том1, 2011

    Большой Академический Русско-Монгольский словарь Том1, 2011

    Зохиогчид: Орос Монгол эрдэмтэд

    Хэл: Орос-Монгол

    Хатуу хавтастай, 170×240мм, 727нүүр, 600гр

    Монголын эрдэмтэн нөхөд уг толийн орос хэсгийн хэрэглэгдэхүүнийг монгол хэлээр орчуулхаас гадна үгсийн утга санааг Орос, Зөвлөлтийн сонгодог уран зохиолын монгол орчуулгаар тодотгон хадсан.Оросын талаас уг тольд оросын ШУА-ийн Хэлшинжлэлийн хүрээлэнгийн ажилтан И.А.Грунтов (Г,Д үсэг), П.П.Дамбуева (В үсэг), Г.Ц.Пюрбеев(А үсэг), Халимагийн хүмүүнлэгийн судалгааны хүрээлэнгийн ажилтан Э.У.Омакаева (Б үсэг) нар оролцож, уг толийн орос хэсгийг хийсэн.

    Үнэ: 30.000₮

  • Монголын орчин үеийн уран зохиолын түүх III, 1998

    Монголын орчин үеийн уран зохиолын түүх III, 1998

    Зохиогчид:С.Лувсанвандан, Х.Сампилдэндэв, Д.Цэнд, Ч.Билигсайхан, Д.Галбаатар, Ч.Жанжин, Ц.Мөнх, С.Хөвсгөл, Ш.Цэнд-Аюуш, С.Байгалсайхан, Д.Өлзийбаяр, Д.Дашдорж, Г.Жамсранжав, Ч.Туяасайхан

    Редактор: Х.Сампилдэндэв, Д.Цэнд, Ц.Мөнх

    Хэл: Монгол

    Зөөлөн хавтастай, 140×210мм, 473нүүр, 250гр

    Яруу найраг: /шүлэг, найраглал/

    Хүүрнэл: /зохиол-өгүүлэл,тууж,роман,жүжиг/

    Үнэ: 9500₮

  • Тува түүх, хэл, соёл 2013

    Тува түүх, хэл, соёл 2013

    Эмхэтгэсэн: Б.Түвшинтөгс, А.Гонгор

    ISBN 978-99962-2-292-4

    Редактор: Б.Түвшинтөгс

    Хэл: Монгол

    Зөөлөн хавтастай, 70×100, 328нүүр, 250гр

    Үнэ: 14500₮

    Энэхүү бүтээлд Тува угсаатны түүх, хэл утга зохиол, соёлын талаарх Монгол улс, БНХАУ-ын эрдэмтдийн зарим бүтээлийг оруулсан.

  • Тод бичиг, /судлалын өгүүллүүд/, 2012

    Тод бичиг, 2012 /судлалын өгүүллүүд/

    Зохиогч: Г.Жамъян

    ISBN 978-99962-2-292-4

    Редактор:Б.Түвшинтөгс

    Хэл: Монгол

    Зөөлөн хавтастай, 70×100, 157нүүр, 230гр

    Энэхүү 2012 онд тод бичиг судлаач эрдэмтэн Г.Жамъяны мэндэлсэний 80 жилийн ой тохиож буйд зориулан түүний туурвисан эрдэм шинжилгээ, заах аргын өгүүллүүдийг бид бүхэн зохиогчийн бичсэн он дарааллын дагуу байрлуулан эмхэтгэсэн. Ингэснээрээ нэгэн судлаачийн эрдэм шинжилгээний ажлын хөгжил , сэдвийн өөрчлөлт зэргийг тухайлан харах боломж бүрдхээс гадна залуу судлаач, оюутан залуучуудад чухал гарын авлага болно.

    Үнэ: 14500₮