Ангилал: номууд

  • Тооцоололт математик, физик, 2015

    Тооцоололт математик, физик, 2015, 2 дахь хэвлэл

    Зохиогч: О.Лхагва, М.Батмөнх

    ISBN код: 978-99973-0-459-9

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 260

    Жин: 450 гр

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 244 x 170 x 12 мм

    Үнэ: 20000₮

    Гарын авлагад ТБМ-ийн үндсэн бүлгүүд алгебрын нэг хувьсагчит болон систем тэгшитгэл, дан болон систем уламжлалт диференциал тэгшитгэлийг ойролцоолон шийдэх, тоон баримтыг боловсруулах, хэлхэх бас фурье хувиргалтын арга зүй зэрэг бүлгүүдийг оруулсан ба физикийн тулгуур тэгшитгэл, хууль зүйг тооцоот туршилт үйлдэн асуудлыг шийдэх санаа аргын үндсийг тусгасан байна. Уг гарын авлага нь байгаль, нийхэмийн үзэгдлийг математикаар загварчилж, тооцоо-дүрслэлт туршилтаар нууц зүйг нь илрүүлж улмаар таних, шинийг зохион бүтээх, технологийн жор горимыг тогтоох зорилгыг өвөрлөн яваа залуус, их, дээд сургуулийн бакалавр, магистр, докторын төвшинд суралцагсад болон ЕБС-ийн багш нарт тустай болно.

  • Материал судлалын үндэс-1, 2009

    Материал судлалын үндэс-1, 2009

    Зохиогч: Цэрэнжавын Эрдэнэбат

    Редактор: Р.Санжаасүрэн

    ISBN код: 978-99929-53-86-1

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 217

    Жин: 385 гр

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 255 x 170 x 10 мм

    Үнэ: 12500₮

    Энэ номыг их, дээд сургуулийн материалын хими, технологийн ангийн бакалаврын болон магистрийн ангид суралцаж буй оюутнууд, инженер, эрдэм шинжилгээ, судалгааны ажилтан нарт зориулан гаргасан байна. Ном нийт 2 дэвтэр, 6 бүлгээс бүрдэх ба 1-р дэвтэрт материалын технологи, материалын төрлүүд, тэдгээрийн ангилал, хэрэглээний хими болон хэрэглээний физикийн үндсүүд, химийн холбоосын төрлүүд, материалын талст бүтцийн талаар авч үзсэн байна.

  • Химийн түүх, 2014

    Химийн түүх, 2014

    Зохиогч: Ноокоогийн Оюунцэцэг

    Редактор: Ц.Даржаа

    ISBN код: 978-99973-60-17-5

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 256

    Жин: 435 гр

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 240 x 170 x 14 мм

    Үнэ: 15000₮

    Химийн түүх нь зөвхөн химичдэд хамаатай зүйл биш байгаль ертөнц, амьдралын жам, утга учрыг ойлгох гэсэн бүх хүнд хамаатай. Ертөнц юунаас тогтдог вэ? гэсэн асуултаас байгалийн шинжлэх ухааны, тэр дундаа химийн шинжлэх ухааны түүх эхэлнэ. Судлаачид химийн шинжлэх ухааны түүхийг олон өнцгөөс харж үечилсэн байдгаас нилээд түгээмэл хэрэглэгддэг үечлэлийн дагуу манай оронд анх хэвлэгдэн гарч буй энэ номонд химийн шинжлэх ухааны бүх зүйлийн талаар өгүүлэхийг зорьсонгүй, тийм боломж ч байхгүй. Харин химийн шинжлэх ухааны түүхийн энэхүү номыг уншсан хэн бүхэнд түүхийг ойлгон судлах, танин мэдэх хүсэл сонирхол төрүүлж, улмаар энэхүү мэдлэг баримтаар дамжуулан хүн төрөлхтний түүх, амьдрал, хэрэгцээ ба хэрэглээ тэдгээрийг хэрхэн бий болгодгийг ойлгуулахыг хүслээ. Мөн тэрхүү хэрэгцээг хангахын төлөөх судалгаа, шинжилгээний ажил, нээлт, үр дүн, алдаа эндэгдэл, төөрөгдөл болоод аливаа нээлтийн бидний амьдрал, нийгэмд үзүүлсэн эерэг ба сөрөг талууд, шинжлэх ухааны болон түүнийг бүтээгч эрдэмтдийн үүрэг хариуцлагын талаар өөрийн гэсэн ухаарал, үзэл баримтлалтай болгохыг зорилоо. Зохиогч

  • ​Генетик ген ба геном, 2016

    Генетик ген ба геном, 2016

    Зохиогч: Ц.Цэндсүрэн ,Ц.Ариунтуул

    Редактор: Г.Саранцэцэг, Ч.Гантигмаа

    ISBN код: 978-99973-68-44-7

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 146

    Жин: 295 гр

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 242 x 175 x 5 мм

    Үнэ: 17500₮

    Монгол улсад анх генетикийн шинжлэх ухааны салбар үүсч хөгжсөөр өдгөө 50 жилийн нүүр үзэж байна. Хүн төрөлхтөний түүхийн нэгэн зууны хугацаанд үүсэн хөгжсөн генетикийн шинжлэх ухаан нь биологийн шинжлэх ухааны бүх салбарт эдүгээ түлхүүр байр суурийг ззлэх болсон билээ. Мөн түүнчлэн, генетикийн шинжлэх ухааны ололт амжилтын үрээр бий болсон дэвшилтэд технологи хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлд, хүний эрүүл мэндийн салбарт нэвтэрсэнээр хүний амьдрал үйл ажиллагаанд түүний гүйцэтгэх үүрэг ихэд цар хүрээтэй болсоныг дурьдах нь зүйтэй юм. Генетик нь амьд бие махбодийн (хүн, амьтан, ургамал, бичил биетэн зэрэг) удамшил ба хувьсалын зүй тогтолыг судалдаг шинжлэх ухаан юм.

    Аливаа амьд бие махбодь нь үе дамжин оршихдоо өөрийн онцлогоо хадгалахыг удамшил гэх ба нэг үеэс дараагийн үедээ ялгаатай болдог нь хувьсал болно. Тухайлбал, хүнээс хүн, хулганаас хулгана, буудайнаас буудай, бактериас бактер бий болдог нь удамшлын жишээ болж байхад үр хүүхэд эцэг эхтэйгээ ижил мөртлөө бүрэн хуулаад төрчихдөггүй, ах дүүс хоорондоо төстэй боловч ямагт ялгаатай байгаа нь хувьсал юм. Амьд байгалийн оршихуй болон хязгааргүй олон төрөл хэлбэр нь үе дамжих удамшил ба хувьсалтай салшгүй холбоотой юм.

    Бид энэ номонд генетикийн шинжлэх ухааны үндсийг ойлгоход хялбар хэлбэрээр зургийн тайлбар ихтэйгээр өгөхийг зорьсон болно. Энэхүү ном нь генетикийн үндсэн зүй тогтол, молекул генетик, ДНХ технологи, бөөмийн бус удамшил, микроорганизмын генетик, амьтан ба ургамлын генетик зэрэг 6 бүлгээс тогтоно.

    Эх хэлэн дээрхи генетикийн чиглэлийн ном сурах бичиг төдийлөн хангалттай бус байгааг харгалзан бид энэхүү номыг их дээд сургуулийн оюутан, залуу судлаачдад зориулан гаргалаа.

  • ​Ерөнхий хими, 2016

    Ерөнхий хими, 2016 2 дахь хэвлэл

    Зохиогч: Цэмбэлийн Даржаа

    Редактор: Д.Дорж

    ISBN код: 978-99929-928-4-5

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 463

    Жин: 1100 гр

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 285 x 205 x 22 мм

    Үнэ: 55000₮

    Ерөнхий хими бол химийн шинжлэх ухааны үндэс болсон атом молекулын сургаал, химийн үндсэн хуулиуд, химийн бодисын шинж чанар, хувирал өөрчлөлтийн мөн чанарыг тайлбарладаг онолууд, тэдгээрийг томьёолон бичих, хэрэглэх явцад бүрэлдэн тогтдог химийн хэлийг багтаасан химийн шинжлэх ухааны агуулгын тогтолцоо юм. Энэхүү сурах бичиг ерөнхий химийн үндсэн агуулгыг Ерөнхий химийн эхлэл, Химийн бодисын бүтэц, шинж чанар, Химийн бодисын харилцан үйлчлэл, химийн урвалын мөн чанар гэсэн үндсэн 3 хэсэгт хуваан 15 бүлэгт багтаан бичсэн болно

  • Олон улсын харилцааны үндэс ба даяаршил, 2016

    Олон улсын харилцааны үндэс ба даяаршил

    /Ерөнхий суурь хичээл/

    Зохиогчид: Г.Баасанхүү,
    Д.Оюунсүрэн, С.Оюунсүрэн, Ж.Баттогтох, С.Баясгалан, С.Энхцэцэг

    Редактор: С.Баттулга

    Хэвлэлийн газар: МУИС Пресс Хэвлэлийн Газар

    ISBN 978-99973-42-76-3

    Хэл: Монгол

    Зөөлөн хавтастай, 176×250, 462 нүүр,

    Үнэ: 20.000₮

    Энэхүү сурах бичигт орчин цагийн
    олон улсын улс төр, эдийн засгийн харилцааны олон талт үйл явцыг даяаршилтай холбон
    тайлбарласан бөгөөд олон улсын харилцааны онол, үндсэн судлагдахуун, бүрэн эрхт
    улсын гадаад бодлого, дипломат ажиллагаа, олон улсын эрх зүй, олон улсын эдийн засгийн
    харилцаа, дэлхийн бодлого, Монгол улсын гадаад бодлого, гадаад харилцааны талаарх
    суурь мэдлэгийг уншигчдад олгоно.

  • ФИЗИК ДИДАКТИК, 2016

    Зохиогчид: Б.Бурмаа, Ж.Даваасамбуу, М.Ганбат, А.Дулмаа, Ж.Дөлгөөн

    Редактор: Я.Мөнхсайхан

    Хэвлэлийн газар: МУИС Пресс Хэвлэлийн Газар

    ISBN 978-99973-3-219-6

    Хэл: Монгол

    Зөөлөн хавтастай, 176×250, 203 нүүр,

    Үнэ:20.000₮

    Энэхүү сурах бичиг нь их, дээд сургуульд физикийн багш мэргэжлээр суралцаж байгаа оюутнууд болон ЕБС-ийн физикийн багш нарын ширээний ном юм.

    Та сурах бичгээс

    • Физик дидактикийн орчин цагийн онол, үзэл баримтлал
    • Физикт хэрхэн суралцах тухай
    • Физикт хэрхэн сургах арга зүйтэй танилцах болно.
  • ГАЗАР ЗҮЙН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН ҮНДЭС, 2016

    Зохиогчид: Rolf A. de By Richard A. Knippers нар

    Орчуулагчид: О.Алтансүх нар

    Редактор: Rolf A. de By

    Орчуулгын редактор: В.Батцэнгэл

    Хэвлэлийн газар: МУИС Пресс Хэвлэлийн Газар

    ISBN 978-99973-3-220-2

    Хэл: Монгол

    Зөөлөн хавтастай, 176×250, 348 нүүр,

    Үнэ:34500₮

    Энэхүү ном нь нийт долоон бүлгээс бүрдэх ба бүлгийн дэс дараалал ГМС-ийг судлагсдад энгийн, ойлгомжтой байх төдийгүй логик дэс дараалалтай бичигдсэн.

    Нэгдүгээр бүлэгт удиртгал хэсэг, байгалийн олон янзын үзэгдлийн талаар дурдсан бөгөөд хоёрдугаар бүлэгт тэдгээр юмс үзэгдлийг ГМС-ийн тусламжтайгаар хэрхэн дүрсэлж болохыг харуулсан. Дараагийн бүлэгт газар зүйн мэдээлэл, өгөгдөл боловсруулах системийн талаар дэлгэрэнгүй бичсэн. Дөрөвдүгээр бүлэгт орон зайн мэдээний чанар, дэлхийн орон зайг тодорхойлогч тогтолцоо, байршлын алдаа болон хиймэл дагуулд суурилсан байршил тогтоох системийн тухай өгүүлсэн. ГМС-ийн өгөгдөл боловсруулах процессыг дэс дараалуулан бичсэн ба орон зайн мэдээг цуглуулах, системд оруулах, хэрэглээнд бэлтгэх талаар тавдугаар бүлэгт оруулсан. Зургаадугаар бүлэгт орон зайн мэдээг удирдан зохион байгуулснаар бидний танин мэдсэн байгалийн юмс үзэгдлийн тухай ойлголтыг хэрхэн дээшлүүлж болох талаар, сүүлийн бүлэгт мэдээг хэрхэн ойлгомжтой, энгийн, олон янз байдлаар дүрслэн харуулж болохыг дурдсан.

    Бүлэг болгон хэд хэдэн дэд хэсгүүд, хураангуй, асуултуудаас бүрдэх бөгөөд асуулт нь тухайн бүлгийн талаарх таны ойлголтыг бэхжүүлэх, шалгах зорилготой.

    Бүлгүүдээс гадна номын төгсгөл хэсэгт товчилсон үгс, нэр томьёоны тайлбар, толь бичиг, асуултуудын хариулт, ном зүй болон хавсралт гэсэн хэсгүүдийг багтаасан.

  • ЦЭЦЭРЛЭГЖҮҮЛЭЛТ, НОГООН БАЙГУУЛАМЖ, 2016

    Зохиогчид: Б.Батчулуун, Б.Цэнгэл, С.Гэрэлбаатар

    Редактор: Н.Баатарбилэг

    Хэвлэлийн газар: МУИС Пресс Хэвлэлийн Газар

    ISBN 978-99973-42-51-5

    Хэл: Монгол

    Зөөлөн хавтастай, 176×250, 96 нүүр,

    Үнэ:18.000₮

    Энэхүү сурах бичиг нь Хот төлөвлөлт, Ландшафт Архитектур, Газрын менежмент, Ойн үйлдвэрлэлийн техник технологи, Байгаль орчны нөхөн сэргээлт, Хүрээлэн буй орчин судлал, Биологи, Экологи, Инженерийн чиглэлээр суралцаж буй оюутнууд сургалтын явцад хот суурингийн цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламжийн талаарх мэдлэг чадварыг эзэмшихэд зориулагдсан болно. Түүнчлэн хот төлөвлөлт, цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламжийн чиглэлээр сонирхогч хүн бүр ашиглах боломжтой юм.

    Хичээлийн хөтөлбөрийн агуулгын дагуу хот суурингийн цэцэрлэг, ногоон байгууламжийн төлөвлөлт, цэцэрлэгийн гоёмсог байдал, бут сөөг, тарьц суулгацыг үржүүлэх аргын хүрээнд хийгдсэн болно.

  • ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕНЖМЕНТ

    Зохиогч: Мишагийн Амартогтох

    Редактор: Х.Пүрэвдагва

    Хэвлэлийн үйлдвэр: Соёмбо принтинг” ХХК

    ISBN 978-99973-78-61-3

    Хэл: Монгол

    Зөөлөн хавтастай, 210×148, 354 нүүр, 440гр

    Үнэ: 20.000₮

    Энэхүү номыг аливаа удирдах ажил эрхлэгч, бизнес менежер, тэр дундаа хүний нөөцийн менежментийн чиглэлээр ажиллаж буй мэргэжилтнүүдэд болон мэргэшин суралцаж буй оюутнуудад зориулан Алан Прайз-ийн “Бизнесийн орчин дах хүний нөөцийн менежмент”, Байрос Руе-гийн “Хүний нөөцийн менежмент”, Кэничи Омэй-гийн “Стратеги сэтгэлгээ”, болон Гарри Деслер-ийн “Хүний нөөцийн менежмент” ном, сурах бичгийн судалгаа, мөн зохиогч өөрийн туршлагадаа үндэслэн боловсруулан гаргажээ.

    Онол практик бүхий энэ ном нь тулгарах асуудлуудыг өөр өнцгөөс харах, менежментийн тухайн үеийн нөхцөл байдлыг үнэлэх, үйл явцад тохирсон арга хэмжээ авах, бусдад хүний нөөцийн чиглэлээр зөвлөгөө өгөх, ХНМ-ийн үйл ажиллагааны янз бүрийн хувилбар бий болгоход туслана гэхэд найдаж байна.