Ангилал: номууд

  • ​Монгол улсын үндсэн хууль

    Монгол улсын үндсэн хууль

    ISBN код: 978-99962-68-00-7

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 34

    Жин: 55 гр

    Хэмжээ: 205 x 145 x 2 мм

    Үнэ: 2500

    Монгол улсын бүрэн эрхт байдал, Хүний эрх, эрх чөлөө, Монгол улсын төрийн байгуулал, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага, Монгол улсын үндсэн хуулийн цэц, Монгол улсын үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэсэн Монгол Улсын үндсэн хуулийн 1-6 дугаар бүлэг багтсан байна.

  • ​”Түүхэн тэмдэглэл” Хүннүгийн шастир

    “Түүхэн тэмдэглэл” Хүннүгийн шастир

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 112

    Жин: 250 гр

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 245 x 175 x 8 мм

    дууссан байна

    “Түүхэн тэмдэглэл” Хүннүгийн шастир бол Хүннү ястны үүсэн хөгжиж хүчирхэгжин мандсан тухай хамгийн анхны бөгөөд хамгийн бүрэн түүхэн материал болно. Сыма Цянынаас Хүннү хэмээх энэхүү нүүдэлчин ястны газар нутаг, нийгэм ахуй, зан байдал, түүхэн хөгжилтийн явцын тухай нэлээд нарийн тэмдэглэсэн бөгөөд Хүннү болон хажуу хавийн улс гүрний хоорондох харьцааг бас тэмдэглэн үзүүлжээ. Ялангуяа Хүннү болон Хятадын хоорондох хэдэн зуун жилийн үргэлжилсэн дайн байлдаан, үүнд онцгойлон Хүннү болон Хан улсын Лү Дигийн үеийн хаант гүрний зэрэгцээ оршсон байдлыг нарийн тодорхой өгүүлсэн байна.

  • ГЭГЭЭГ ХҮСЭХ, МАНАНД БЭДРЭХ, 2016

    ГЭГЭЭГ ХҮСЭХ, МАНАНД БЭДРЭХ, 2016

    Зохиогч: Д.Галбаатар

    Редактор: До.Цэнлжав нар

    ISBN код: 978-99978-4-103-2

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 252

    Жин: 500 гр

    Хэмжээ: хатуу хавтастай, 250 x 177 х 14 мм

    Үнэ: 23000

    Урлаг, утга зохиолтой холбогдсон хүн бүрт зориулсан ярилцлагын ном.

  • Баруун орны шастир, 2015

    Баруун орны шастир, 2015

    Зохиогч: Бан Гу

    ISBN код: 978-99973-73-48-9

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 84

    Жин: 150 гр

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 240 x 163 x 5 мм

    дууссан байна

    Монголын эртний түүхчдийн судалгаанд ус агаар мэт дутагдаж байгаа ажлын нэг бол эртний Хятадын түүхэн бичгийн эх сурвалжуудыг өргөнөөр ашиглах явдал юм. Орчин цагийн Монгол улсын түүхч, археологич нар эртний Хятадын түүхэн бичгийн эх сурвалжуудыг орос, англи, солонгос, япон зэрэг орнуудын судлаач эрдэмтдийн орчуулснаар дам эшлэн ашигласаар өдгөө хүрсэн билээ. Энэ удаад залхуу нанхиадч Ба.Батжаргал эртний Хятадын нэртэй түүхч Ван Гу-гийн бичсэн “Хан улсын түүх. Баруун хязгаарын тэмдэглэл” хэмээх алдарт бүтээлийг монгол хэлнээ орчуулан судлаач нарын мэлмийд өргөн барьж байна. Энэ алдарт бүтээл нь Монголын эртний түүх, тэр дундаа Хүннү, Сяньби, Ухуаньчуудын түүхийг судлах хэн бүхний ширээний ном болох нь дамжиггүй юм.

  • МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ, 2016

    МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ, 2016

    Эрхэлсэн: Ж.Амарсанаа, С.Должин, Р.Мухийт, Ё.Өнөборгил, Б.Батбаяр, Б.Урангоо, Д.Оюун-эрдэнэ

    Монгол улсын Үндсэн хууль 9 хэлээр.

    ISBN код: 978-99973-79-02-3

    Хэл: Монгол, англи, орос, франц, герман, япон, хятад, солонгос, казах

    Хуудасны тоо: 234

    Жин: 400 гр

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 246 x 173 x 11 мм

    Үнэ: 15000

  • Хүүрнэл зохиолыг задлан шинжилж сургахуй, 2016

    Хүүрнэл зохиолыг задлан шинжилж сургахуй, 2016

    Зохиогч: Ганбаатарын Нандинбилиг

    ISBN код: 978-99929-67-79-9

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 92

    Жин: 160 гр

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 245 x 175 x 5 мм

    Үнэ: 15000

    Бодгаль зохиогчийн намтар хийгээд нууц нэрийг тойрсон сонирхлоос хэмжүүр болон өргөмжлөгдсөн зохиолчдын эгнээг бүтээсэн хуучин төвт судалгааны бичвэрүүд нь “уран бүтээлд туссан зохиогчийн туршлагыг хайх” гэсэн санаанд үндэслэдэг. Энэ нь үнэн хэрэгтээ зохиолын судалгаа гэхээсээ нийгмийн гишүүнийг задлан шинжилсэн харуулж байсан тул чухам энэ хандлагаас зайлсхийсэн судлаачдын бичвэрийн задлан шинжлэл болон хувирчээ.

    Бичвэр төвт судалгаа нь эхэн үедээ номын хуудсан дээрх үгс, түүний илэрхийлж буй утгад төвлөрч байснаа аажимдаа уншигчийг бүтээж буй соёлын хам бичвэрүүдэд чиглэх болов. Утга зохиолын бүтээлийг хэлбэржүүлж буй apra хэрэглүүр нь хэлний энгийн хэрэглээнээс онцгой тогтолцоотой судалснаар бичгийн боловсрол олгох сургалтанд нөлөөлсөн юм.

  • Монголын гадаад бодлого ХХ, ХХI зууны зааг дээр (Үндэсний эрх ашиг ба прагматизм), 2016

    Монголын гадаад бодлого ХХ, ХХI зууны зааг дээр (Үндэсний эрх ашиг ба прагматизм), 2016

    Зохиогч: Гуудайн Төмөрчулуун

    ISBN код: 978-99973-903-8-7

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 160

    Жин: 100 гр

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 205 x 144 x 10 мм

    Үнэ: 18000

    Монголын гадаад бодлого 20, 21 дүгээр зууны зааг дээр: үндэсний эрх ашиг, прагматизм ном уншигчдын гар дээр очиж байна. 20 дугаар зууны эцэс, 21 дүгээр зууны эхэнд Монголын төр гадаад бодлогодоо өөрийн үндэсний эрх ашгийг дээдэлсэн прагматик бодлого явуулж ирсэн учир шалтгаанаас номоо ийн нэрлэсэн болно.

    Гадаад харилцааны бодлого Монгол Улсын оршин тогтнох, хөгжин дэвшихийн нэгэн язгуур хүчин зүйл байсан, цаашид ч байх болно. Энэ утгаараа түүнийг шинжлэх ухааны үндэстэй боловсруулж оновчтой явуулах нөхцөлийг бүх талаар бүрдүүлэх явдал эрдэмтэд, судлаачдын чухал үүрэг байх учиртай.

    Хэдхэн жилийн өмнө Монгол Улс Зөвлөлт-Хятадын харилцааны “барьцааны улс” мэт, газар зүйн хувьд Азийн орон мөртлөө улс төр, эдийн засаг зэрэг бараг бүх харилцаа нь ЭЗХТЗ-ийн хүрээнд ЗХУ, Зүүн Европтой холбогдсон орон байлаа. Тэгвэл өнөөдөр Монгол Улс түүхэндээ анх удаа хоёр хөршийн харилцааны хүрээнээс ангижирч, дэлхийн хамтын нийгэмлэгийн бүх гишүүнтэй чөлөөтэй харилцаж, Азийн орныхоо статусыг эргэн сэргээх бололцоотой болов.

    XX зууны сүүлчээс хойших асар богино хугацаанд Монгол Улсад өрнөсөн ардчилал, зах зээлд шилжих үйл явцын дүнд лэлхийн нөлөө бүхий томоохон орнууд АНУ, Япон, БНХАУ, ОХУ, ХБНГУ, Өмнөд Солонгос болон Ази Номхон далайн бусад оронтой хэвийн харилцаатай болов. ОУВС, ДБ, АХБ, Европын Холбоо, АСЕАН зэрэг дэлхий нийтийн болон бүс нутгийн чанартай оайгууллагатай харилцаа холбоо тогтоов. Монголд туслах хандивлагч орнуудын бүхэл бүтэн хөдөлгөөн өрнөв. Монгол Улсын гадаад харилцааны бодлогод эргэлтийн чанартай өөрчлөлтүүд “арч, Монгол Улсын олон улсын байр суурь бэхжиж, нэр хүнд нь урьд өмнө байгаагүйгээр дээшлэв.

  • Монгол улс ба зүүн хойд азийн их гүрнүүд, 2016 (Лекцийн эмхтгэл)

    Монгол улс ба зүүн хойд азийн их гүрнүүд, 2016

    (Лекцийн эмхтгэл)

    Зохиогч: Гуудайн Төмөрчулуун

    ISBN код: 978-99973-903-7-0

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 196

    Жин: 245 гр

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 205 x 145 x 10 мм

    Дууссан

    Өнгөрсөн хориод жилийн хугацаанд Монголын төрийн бодлого дотроос ганцхан гадаад бодлого, гадаад харилцаа л өөрийн ноён нуруутай, гайхалтай амжилтад хүрсэн салбар болсон, энэ нь одоо ч ийм байгаа. Ийм дүгнэлттэй маргах хүн гарахгүй биз ээ.

    Энэ бол 1992 оны Үндсэн хууль, 1994 оны Гадаад бодлогын Үзэл баримтлалын ач тус байлаа. Хоёр хөрштэйгээ тэнцвэртэй шинэлэг харилцаа хөгжүүлж, “гуравдагч хөрш”-ийн үзэл санааг дэвшүүлж, өмнө нь хол хөндий явж ирсэн Ази тив рүү ойртож, олон талт хамтын ажиллагааг чанарын шинэ түвшинд гаргаж, гадаад дахь өөрийн иргэдийн эрх ашгийг хамгаалах тал руу огцом эргэлт хийж, гадаад харилцаагаа эдийн засгийн болон ‘зөөлөн хүч”-ний өнцгөөс харах зарчмын өөрчлөлтүүд хийсэн байна. Гадаад харилцааг олон тулгууртай, нээлттэй болгоход чиглэсэн энэхүү бодлого Монголын олон улсын нэр хүндийг сүүлийн хориод жилд огцом өсгөх үндэс болжээ.

  • Молекулын бүтэц ба спектроскопи, 2009

    Молекулын бүтэц ба спектроскопи, 2009

    Зохиогч: Д.Монхообор, Г.Батчимэг

    ISBN код: 978-99929-60-72-8

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 250

    Жин: 600 гр

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 297 х 210 х 13 мм

    Үнэ: 30000

        Энэхүү сурах бичгийг МУИС-ийн Химийн салбарын оюутны сургалтын төлөвлөгөөнд үндэслэн органик бодис, түүхий эд, материалын молекул бүтцийн судалгаанд өргөн хэрэглэгддэг спектрийн 5 аргыг хамруулан аргын онолын үндэс, багаж төхөөрөмжийн ажиллах зарчим, спектрт тайлал хийх арга барил гэсэн дарааллыг баримтлан бичсэн.  
    Их дээд сургуулийн оюутан, магистрант, докторант нарт зорилсан сурах бичиг.

  • Анагаах ухааны Микробиологи, 2016

    Анагаах ухааны Микробиологи, 2016

    Зохиогч: Лантуугийн Галт

    ISBN код: 978-99973-950-7-8

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 495

    Жин: 1065 гр

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 290 x 200 x 25 мм

    Үнэ: 40000₮

    АНАГААХ УХААНЫ МИКРОБИОЛОГИЙН ҮНДЭС

    ҮҮСЭЛ ХӨГЖИЛ, БИЧИЛ БИЕТНИЙ ТУХАЙ ОЙЛГОЛТ

    Анагаах ухааны микробиологийн товч тодорхойлолт: Анагаах ухааны микробиологи нь халдварт өвчний шалтгаан, халдварын голомт, өвчний илрэх шинж тэмдэг, хүний биеийн эсэргүүцэл, оношилгоо болон эмчилгээний боломж буюу микробын эсрэг шууд хийх эмчилгээ зэргийг судлах ухаан мөн.

    Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ бол үндсэндээ эрүүл ахуй л байдаг.Эрүүл ахуйд дараах зүйлүүд хамаарна:

    Хүний эргэн тойронд байх өвчин үүсгэгчдийг таних, устгах

    Халдварын замыг илрүүлэх, таслан зогсоох

    Вакцинжуулах замаар хамгаалалт тогтоох

    Анагаахын ажиллагсад болон өвчтөнд энэ талын хүмүүжил олгох

    Хууль, дүрэм журмын мэдлэг олгох, сахиж мөрдөх гэх мэт.