Ангилал: номууд

  • “Шилдэг өгүүллэгүүд” Ги Дө мопассан, 2019

    “Шилдэг өгүүллэгүүд” Ги Дө мопассан, 2019

    Эмхэтгэсэн: Б. Алтангүл

    ISBN: 978-9919-21-877-5

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 228

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 245 х 170 х 14 мм

    Үнэ: 18.600₮

        Ги Дө Мопассан гэх суут зохиолчийн монгол хэлнээ орчуулсан богино өгүүллэгийг нэгтгэн, мөн арвижуулж уншигч түмэндээ барихыг урьтал болгожээ. Утга зохиолын шүүмж судлалаар мэргэжсэн судлаачид болон франц хэлтэн, орчуулга сонирхдог оюутан залуучууд эх зохиолтой нь харьцуулан үзэж орчуулгын сайн мууг нь дэнслэн шүүхэд энэхүү түүвэр өөрийн үүргээ гүйцэтгэнэ хэмээн найдаж байна.

  • “Франц зохиолчдын бүтээлээс”, 2019

    “Франц зохиолчдын бүтээлээс”, 2019

    Эмхэтгэсэн: Б. Алтангүл

    ISBN: 978-9919-21-422-7

    Хэл: Франц, Монгол

    Хуудасны тоо: 148

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 245 х 170 х 6 мм

    Үнэ: 12.500₮

        Уг эмхэтгэлд францын шилдэг зохиолч, бидний хэзээний танил Шарль Перро, Ги дө Мопассан, Анатоль Франс, Альфонс Доде, Проспер Мериме, Пьер Гамарра, алдарт эмэгтэй зохиолч Жорж Санд зэрэг зохиолчдын бүтээлээс сонгон оруулж та бүхэнд толилуулав.

  • “Казахын соёл зан заншил” эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлэл, 2017

    “Казахын соёл зан заншил” эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлэл, 2017

    Зохиогч: Б. Алтангүл

    Редактор:
    Ц.Баттулга 

    ISBN: 978-99973-42-05-8

    Хэл: Монгол, Англи

    Хуудасны тоо: 108

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 245 х 170 х 6 мм

    Үнэ: 10.000₮

        “Монголын казах судлал”-ын чиглэлээр дотоод, гадаадад хэвлүүлсэн өгүүллийг судлаач, сонирхогч нар олж үзэх, улмаар судалгааны эх хэрэглэгдэхүүн болгон ашиглах боломж тэр бүр олддоггүй тул энэхүү бүтээлийг эмхэтгэн гаргав. Нэг номоос “нэг хэсэг” өгүүллийг унших боломж олгохын зэрэгцээ цаашдаа “Монголын Казах судлал”-ын чиглэлээр судалгаа хийхийг зорьж буй оюутан залуус, судлаач нарт гарын авлага болно гэдэгт итгэл дүүрэн байна.

  • “Францын монгол судлал” эрдэмтдийн товч намтар, бүтээлийн жагсаалт, 2018

    “Францын монгол судлал” эрдэмтдийн товч намтар, бүтээлийн жагсаалт, 2018

    Зохиогч: Б. Алтангүл

    Редактор: Г. Буяннэмэх

    ISBN: 978-99978-2-114-0

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 106

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 245 х 170 х 6 мм

    Үнэ: 10.000₮

        Францын Монгол судлаачид Европ тивд монгол судлалын салбар хөгжихөд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн ба эхний үед хэл шинжлэл, түүх, соёл заншил, бөөгийн зан үйлийг түлхүү судалдаг байсан бол өнөөдөр орчин үеийн бүхий л салбарын үүднээс судалж байна. МУИС-ийн ШУС-ийн Түүхийн тэнхимийн профессор Ж. Урангуа-ийн удирдсан “Монгол судлалыг хөгжүүлэхэд мэдээллийн технологийг ашиглах нь” төслийн хүрээнд “Франц монгол судлаачид”-ын мэдээллийг нэгтгэж бичсэнээ илүү дэлгэрүүлж та бүхэнд хүргэв.

  • “Үнэт цаасны эрх зүйн үндэс”, 2011

    “Үнэт цаасны эрх зүйн үндэс”, 2011

    Зохиогч: Б. Буянхишиг

    ISBN: 978-99929-4-745-4

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 119

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 250 х 180 х 7 мм

    Үнэ: 7.000₮

        Энэхүү гарын авлагаар зөвхөн иргэний эрх зүйн салбарыг судалж буй хэн бүхэнд зайлшгүй үнэт цаасны эрх зүйн үндсэн ойлголтыг  хүргэх бөгөөд үнэт цаасны төрөл зүйл, вексель ба чекийн эрх зүйн үндэс, төлбөрийн даалгавар, өрийн бичиг зэргийг толилуулахаас гадна гэрчлэгдсэн эрхийг шилжүүлэх үйл явц, хэрэглэгдэх зүйл заалтыг оруулсан болно.

  • “Үүргийн эрх зүй ЕРӨНХИЙ АНГИ ”, 2017

    “Үүргийн эрх зүй ЕРӨНХИЙ АНГИ”, 2017   

    Зохиогч: Б. Буянхишиг

    Редактор: Т. Мөнхжаргал

    ISBN: 978-99962-2-373-0

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 272

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 243 х 170 х 11 мм

    Үнэ: 25.000₮

        Иргэний эрх зүйн салбарын нэхэмжлэлийн гол үндэслэлүүд болох шаардах эрхүүд нь тусгай анги болоод өмчийн эрх зүйд тусгагдсан байдаг. Харин үүргийн эрх зүйн ерөнхий ангид хууль тогтоогч хохирол арилгах болон үүргийн зөрчлийн үр дагаврыг тэнцвэржүүлэхэд чиглэсэн хоёрдогч шаардах эрхүүд, мөн аливаа үүргийг гүйцэтгэх суурь зарчим, арга хэлбэрийг нарийвчлан зохицуулахыг зорьсон бүтээл бөгөөд иргэний эрх зүй судалж буй оюутан залуус иргэний эрх зүйн тусгай ангийн хичээлийг судлахын өмнө эсвэл судлах явцдаа үүргийн эрх зүйн ерөнхий зохицуулалт, үндсэн зарчимтай сайн танилцсан байх ёстой тул энэхүү номыг эрхлэн гаргав.

  • “Иргэний эрх зүйн БОДЛОГЫН ХУРААМЖ III дэвтэр: Иргэний процесс”, 2021

    “Иргэний эрх зүйн БОДЛОГЫН ХУРААМЖ III дэвтэр: Иргэний процесс”, 2021

    Зохиогч: Б. Буянхишиг

    Редактор: А. Дугармаа

    Хэвлэлийн газар: LIA PUBL”

    ISBN: 978-99978-3-207-8

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 207

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 243 х 170 х 9 мм

    Үнэ: 30.000₮

        Энэ сурах бичгийн хүрээнд иргэний эрх зүйн бодлого бодох аргачлалыг өргөжүүлэн иргэний процессын хамгаалалт, нэхэмжлэлийн төрлүүдийг оюутанд ойлгомжтой болгохын сацуу энэхүү бодлогын хураамж нь шүүгчийн шийдвэрийг бэлтгэхээс өмнө тулгардаг процессын болон материаллаг эрх зүйн асуудлыг цогцоор авч үзсэн бүтээл юм.

  • “Иргэний эрх зүйн удиртгал”, 2021

    “Иргэний эрх зүйн удиртгал”, 2021

    Зохиогч: Б. Буянхишиг

    ISBN: 978-99962-2-316-7

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 300

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 243 х 170 х 11 мм

    Үнэ: 30.000₮

        Энэхүү ном нь их, дээд сургуулийн хууль эрх  зүйн сургалтад хамрагдаж буй оюутнуудад зориулагдсан бөгөөд иргэний эрх зүйн үндсэн мэдлэгийг олгоход чиглэнэ. Эхлэн суралцагсдад хандсан Иргэний эрх зүйн семинар, дасгалын хичээлийн хүрээнд Иргэний хуулийн нийтлэг үндэслэлийг тусгайлан судлахын сацуу тусгай ангийн зарим ойлголтыг ерөнхий хэлбэрээр авч үзэх, хууль ойлгох, тайлбарлах аргачлалыг эзэмшүүлэх зэрэг нь тус салбар нийт эрх зүйн тогтолцоонд эзлэх байр суурийг тодорхойлох, улмаар хэрэглээний арга барил олгоход тустай.

  • “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүй”, 2021

    “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүй”, 2021

    Зохиогч: Б. Буянхишиг

    Редактор: Э. Отгонзул

    ISBN: 978-9919-24-260-2

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 224

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 243 х 170 х 11 мм

    Үнэ: 30.000₮

          Энэхүү бүтээл нь хуульчийн үйл ажиллагаанд бэлтгэх зорилгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчим, дараалал, нэхэмжлэлийн агуулгыг тодорхойлох, шийдвэр гаргах үйл явц, түүний эрх зүйн үр дагавар, мөн шийдвэрийг хянуулах процессын талаар цөөн сэдвийг бэлтгэсэн явдал маань өөрийн зааж буй материаллаг эрх зүйн хичээлийг процесст хэрхэн хэрэгжих тухай эхлэн суралцагсдад хүргэх зорилгоор бүтээгдэв.

  • “Хувийн эрх зүй: онол-арга зүй, эдийн засгийн анализ, харьцуулсан судлал”, 2017

    “Хувийн эрх зүй: онол-арга зүй, эдийн засгийн анализ, харьцуулсан судлал”, 2017


    Зохиогч: Б. Буянхишиг

    Редактор: Х. Сэлэнгэ

    ISBN: 978-99978-0-914-8

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 180

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 243 х 170 х 10 мм

    Үнэ: 15.000₮

        Энэхүү бүтээл нь хэдийгээр эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэлийн эмхэтгэл ч, Монголын эрх зүйн шинжлэх ухааны урьд нь судлагдаж байгаагүй асуудлуудыг хөндөн судалж, олны хүртээл болгож байгаагаараа шинжлэх ухааны ач холбогдолтой юм.