Ангилал: номууд

  • “С. ДУЛАМ домог, бэлгэдлийн ертөнц” ярилцлагын ном , 2018

    “С. ДУЛАМ домог, бэлгэдлийн ертөнц” ярилцлагын ном , 2018


    Эмхэтгэсэн: Н. Нарангэрэл

    ISBN: 978-99978-4-840-6

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 320

    Хэмжээ: зөөлөн хавтастай,  245 х 170 х 15 мм

    Үнэ: 18.600₮

        Профессор С. Дулам нь туурвисан бүтээл, бий болгосон дэг сургуулиараа монгол судлалын ертөнцөд хүлээн зөвшөөрөгдсөн нэрт эрдэмтэн билээ. Түүний домог бэлгэдлийн ертөнцийн талаар хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлагуудыг Н. Нарангэрэл эмхэтгэн олны хүртээл болгож байна.

  • “ЧИТАЙТЕ И ПИШИТЕ ПО-РУССКИ”, 2020

    “ЧИТАЙТЕ И ПИШИТЕ ПО-РУССКИ”, 2020

    Зохиогч: Ц. Цогзолмаа, Д. Энхтуул

    Редактор: Н. Нансалмаа

    ISBN: 978-9919-23-773-8

    Хэл: Орос      

    Хуудасны тоо: 108

    Хэмжээ: зөөлөн хавтастай,  250 х 175 х 10 мм

    Үнэ: 25.000₮

        Энэхүү сурах бичиг нь МУИС-ийн “орчуулагч”, “филологич”, “орос хэлний багш” мэргэжлээр суралцаж буй оюутнууд болон боловсролын анхан болон дунд шатанд орос хэлийг гадаад хэл болгон судлах анхан шатны оюутнуудад зориулагдсан болно. Уг сурах бичиг нь 16 хичээлээс бүрдэх бөгөөд үүнд дүрэм болон дүрмийн аудио хэрэглээг шингээх, анхан шатны болон дунд түвшинд унших бичих чадварыг хөгжүүлэх даалгаврууд багтсан болно.

  • “Хэл ярианы соёл”, 2021

    “Хэл ярианы соёл”, 2021

    Зохиогч: Ц. Цогзолмаа, Б. Дэмбэрэлмаа

    Редактор: Н. Нансалмаа

    ISBN: 978-9919-504-49-6

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 184

    Хэмжээ: зөөлөн хавтастай,  250 х 175 х 10 мм

    Үнэ: 28.000₮

        Энэхүү сурах бичигт МУИС –ийн ерөнхий суурийн “Яриа бичгийн ур чадвар” багцын “хэлний хэм хэмжээ, монголчуудын уламжлалт харилцааны соёл, ярих, илтгэх ур чадвар эсээ бичих, бичиг баримт боловсруулах ” гэсэн сэдвүүдийг багтаасан  “ХЭЛ ЯРИАНЫ СОЁЛ”  хичээлийн агуулга тусгагдсан. МУИС-ийн ерөнхий суурийн болон ярих, илтгэх, эсээ бичих чадвараа дээшлүүлэх сонирхолтой оюутан, залууст зориулав.

  • “Олон хэмжээст өгөгдлийн статистик шинжилгээ” , 2017

    “Олон хэмжээст өгөгдлийн статистик шинжилгээ” , 2017

    Зохиогч: Г. Махгал, Ш. Мөнгөнсүх

    Редактор: Г. Махгал

    ISBN: 978-99978-1-648-1

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 196

    Хэмжээ: зөөлөн хавтастай,  245 х 170 х 10 мм

    Үнэ: 29.800₮

        R хэл нь орчин үеийн статистикчдын эзэмшсэн байх үндсэн мэдлэг чадваруудын нэг болсон бөгөөд дэлхий дахинд түүний хэрэглээ цаашид ч өсөн нэмэгдэх хандлагатай байна. Энэхүү номыг ашиглан олон хэмжээст өгөгдлийн статистикийг шинжлэн, бие даан сурч эзэмших танаас програмчлалын хэлний ямар нэгэн суурь мэдлэг үл шаардагдах бөгөөд статистикч таны ширээний ном байх болно гэдэгт итгэлтэй байна.

  • “Монгол хэл соёлын дүйцэлгүй нэрийн монгол, япон тайлбар толь” , 2015

    “Монгол хэл соёлын дүйцэлгүй нэрийн монгол, япон тайлбар толь” , 2015

    Орчуулагч: С. Долгор, П. Энхжаргал

    Редактор: Ёшида Жюн-ичи

    Хэвлэлийн газар: Удам соёл

    ISBN: 978-99973-64-07-4

    Хэл: Монгол, Япон

    Хуудасны тоо: 290

    Хэмжээ: зөөлөн хавтастай,  204 х 142 х 12 мм

    Үнэ: 20.000₮

        Энэхүү тольд монгол малын тухайт 3000 орчим нэр, хэллэгийг тайлбарын хамт утгын зүйлээр журамлан, ашиглахад эвтэй, хялбар болгох үүднээс толины эцэст нэр, хэллэгийг кирилл цагаан толгойн дарааллаар эрэмбэлэн жагсааж толь дахь хуудсыг нь заасан болно. Монгол малын тухайт нэр, хэллэгийн тайлбар толь олон хэлнээ гарах нь аялал жуулчлал амжилттай хөгжиж байгаа манай орны нөхцөлд гадаад хэлний орчуулагч, үйлчлэгчдийн чухал гарын авлага болох төдийгүй тэднийг бэлтгэдэг сургуулиудад сурах бичиг болгон хэрэглэж болно.

  • “Орос хэл” сурах бичиг, 2019

    “Орос хэл” сурах бичиг, 2019

    Орчуулагч: Н. Балжинням

    Ариутган шүүгч: М. Цогнаран

    Хэл: Орос, Монгол

    Хуудасны тоо: 327

    Хэмжээ: зөөлөн хавтастай,  265 х 190х 15 мм

    Үнэ: 25.000₮

        “Пүйлкиний орос хэлний ном” (Ильза Максимилиановна Пулькина, Екатерина Брисовна Захава-Некрасова Учебник русского языка для студентов-иностранцев Практическая грамматика с упражнениями Издание седьмое, стереотипное ) хэмээх энэ сурах бичиг дэлхийн олон орны хэл дээр орчуулагдан хэвлэгдэж, орос хэлийг сурах хүсэл зорилготой хүмүүсийн хэрэглээг хангасаар байгаагийн дотроос монгол эрдэмтэн багш нар энэхүү сонгомол сурах бичгийн бүрэн дэвтрийг эх хэлнээ орчуулж орос хэл сурах хүсэлтэй монголчууддаа өргөн барьж байна.   

  • “Баяд аялгууны онцлог дуудлагат зарим үгийн тайлбар жишээ” , 2019

    “Баяд аялгууны онцлог дуудлагат зарим үгийн тайлбар жишээ” , 2019

    Зохиогч: Н. Балжинням

    ISBN: 978-99978-1-743-3

    Хэл: Монгол, Англи, Орос

    Хуудасны тоо: 188

    Хэмжээ: зөөлөн хавтастай,  200 х 142х 10 мм

    Үнэ: 8.000₮

       Тольд 1200 гаруй өвөрмөц дуудлагатай баяд аялгууны үгийг халх аялгууны тохирох үгтэй нь харьцуулан авч үзсэн болно. Энд ойлгоход байнга бэрхшээлтэй байдаг баяд аялгууны үгийг сонгож оруулсныг зохиогч тэмдэглэж байна. Үг тус бүрд латин үсгийн галиг, монгол бичлэг, орчуулга болон жишээг дагалдуулав.

  • “Монгол үсгээр Англи, Герман, Орос, Франц үгийг буулган бичих гарын авлага” , 2018

    “Монгол үсгээр Англи, Герман, Орос, Франц үгийг буулган бичих гарын авлага” , 2018

    Зохиогч: Н. Балжинням

    Редактор: М. Цогнаран

    ISBN: 978-99978-2-493-6

    Хэл: Монгол, Англи, Орос  

    Хуудасны тоо: 135

    Хэмжээ: зөөлөн хавтастай,  200 х 142 х 10 мм

    Үнэ: 7.000₮

        Энэхүү гарын авлагад Монгол үсэг бичгээр латин, герег гаралтай үгийг, түүний дотор англи, герман, орос, франц зэрэг дэлхийн томоохон дөрвөн хэлний үгийг хэрхэн буулган бичиж болохыг дүрэмжүүлэн тайлбарлаж, холбогдох жишээгээр үзүүлэв. Гарын авлагыг сурагч, оюутан, багш, редактор, сэтгүүлч, дипломат албан хаагч, референт, данс харааны мэргэжилтэн, ном зүйч нар хийгээд дүйлгэх галигийг байнга хэрэглэдэг мэргэжлийн хүмүүст зориулав.

  • “Монгол хэлний Xятад ормoл үгийн судалгаа” , 2018

    “Монгол хэлний Xятад ормoл үгийн судалгаа”, 2018

    Зохиогч: Н. Балжинням

    Редактор: Т. Чахар

    ISBN: 978-99962-83-87-1

    Хэл: Монгол, Англи, Орос

    Хуудасны тоо: 118

    Хэмжээ: зөөлөн хавтастай,  200 х 142 х 10 мм

    Үнэ: 8.000₮

        Энэхүү судалгаанд монгол хэлний үгийн санд орж идээшсэн хятад ормол үгийг нарийвчлан авч үзсэн болно. Үг тус бүрд ханз, латин галиг, монгол үсгийн бичлэг, орос, англи орчуулгыг дагалдуулав. Энд түүхийн харилцан адилгүй цаг үед хятад хэлнээс монгол хэлэнд орсон 400 гаруй үгийг түүвэрлэн оруулав. Зохиогч үүнийг өргөн олон уншигчдад зориулж байна.

  • “Монгол хэлэндэх Европын хэлний үгийн монгол дуудлагын толь” , 2019

    “Монгол хэлэндэх Европын хэлний үгийн монгол дуудлагын толь” , 2019

    Зохиогч: Н. Балжинням

    Редактор: Г. Алтангэрэл

    ISBN: 978-99978-68-90-9

    Хэл: Монгол, Англи, Орос

    Хуудасны тоо: 180

    Хэмжээ: зөөлөн хавтастай,  200 х 142 х 10 мм

    Үнэ: 9.000₮

        Энэхүү тольд бидний бичиг хийгээд ярианд байнгын хэрэглээтэй байгаа 2200 гаруй үг орсон болно. Ярианд хэрэглэгддэг гадаад үг аль хэлний ямар хэлбэртэй үгийг ингэж өөр хоорондоо хэлэлцээд байгааг бичгийн хэлний хэлбэрээр таниулах, гадаад үгийн зарим хэрэглээг багасгах, монгол хэлийг сурч байгаа гаднынханд тусламж болох зорилготой юм. Үг тус бүрийн ард латин галиг, түүний гарал, тайлбар орчуулга, уйгуржин монгол бичлэгийг дагалдуулав.