Ангилал: номууд

  • “ОЛОН УЛСЫН ХУДАЛДАА” Онол, эрх зүйн зохицуулалт, техник, баримт бичгүүд , 2015

    “ОЛОН УЛСЫН ХУДАЛДАА” Онол, эрх зүйн зохицуулалт, техник, баримт бичгүүд, 2015

    Зохиогч: Б. Санжмятав

    ISBN: 978-99962-72-50-9

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 274

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 20 х 145 х 10 мм

    Үнэ: 25.000₮

        Эл номд олон улсын эдийн засгийн харилцааны онол, олон улсын худалдааны бодлого, худалдааны олон талт зохицуулалтын тогтолцооны эрх зүйн орчин, олон улсын худалдааны гэрээ, хэлцэл байгуулах, эрх ашгаа хамгаалах техник, эрх зүйн орчны талаарх асуудлуудыг хөндөн тайлбарласан байна.

  • “Мэргэжлийн ёс зүйн асуудал”, 2018

    “Мэргэжлийн ёс зүйн асуудал”, 2018

    Редактор: Р. Дарьхүү, Ц. Батцэрэн, Д. Оюунгэрэл

    ISBN: 978-99978-58-80-1

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 302

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 205 х 145 х 15 мм

    Үнэ: 10.000₮

        Энэ удаагийн хуралд мэргэжлийн ёс зүйн хөтөлбөрийн агуулга, заах арга зүйн асуудал, мэргэжлийн ёс зүйн судалгааны орчин үеийн асуудал гэсэн чиглэлээр МУИС, МУБИС, ШУТИС, ШУА-ийн Философийн хүрээлэн, АШУҮИС, СУИС, ХААИС, ХСИС, Ховд ИС, МБШДС, Отгонтэнгэр ИС, Ач АУИС, Их Засаг ИС, Архангай аймаг дахь МУБИС-ийн Багшийн сургууль, Орхон аймгийн Ш. Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургууль, Завхан аймгийн ерөнхий боловсролын лаборатори Чандмань-Эрдэнэ сургууль, Дархан-Уул  аймгийн Од цогцолбор сургууль, МУИС-ийн Байгаль-эх лицей сургууль зэрэг сургуулийн эрдэмтэн багш нар, залуу судлаачид илтгэлээ хэлэлцүүлсэн болно. Энэхүү эрдэм шинжилгээний хурлын илтгэлийг эмхэтгэн гарын авлага болгов.

  • “МОНГОЛ ба бүс нутгийн хөшөөний соёл” 3 боть, 2021

    “МОНГОЛ ба бүс нутгийн хөшөөний соёл”  3 боть, 2021

    Зохиогч: Ж. Гантулга, Н. Баярхүү, Д. Батсүх, Н. Батболд, Т. Идэрхангай, Г. Энхбаяр, Б. Өмирбек, Ц. Төрбат, Н. Төрбаяр, Н. Эрдэнэ-Очир, Ц. Цэлхагарав 

    Редактор: Ц. Төрбат

    ISBN: I боть: 978-9919-9652-0-4

       II боть: 978-9919-9652-1-1

           III боть: 978-9919-9775-0-4

    Хэл: Монгол

    Хуудасны тоо:    I боть-496              

                               II боть-424

                               III боть- 448

    Хэмжээ: хатуу хавтастай, 280 х 210 х 25 мм

    Үнэ: 320.000₮ (3 боть)

        Энэхүү бүтээл нь Монгол эртний соёл иргэншлийн гол бэлгэдэл дүр бөгөөд монументал урлагийн шилдэг төлөөлөл болох буган хөшөөний нэгэн сэдэвт бүтээл ба анхны бүрэн каталог болно. Тэргүүн ба дэд ботид Монголын 1241 буган хөшөөний товч тодорхойлолт, гар болон өнгөт гэрэл зураг, зарим дурсгалын дэсвгэр зураг багтсан байна. Гутаар боть нь Монгол ба хил залгаа бүс нутгийн буган хөшөөдийг нэгтгэн судалсан нэгэн сэдэвт бүтээл болно.

  • “БИЛГЭ хааны үнэт эрдэнэс”, 2021

    “БИЛГЭ хааны үнэт эрдэнэс”, 2021

    Зохиогч: Д. Баяр, Ч. Амартүвшин, А. Энхтөр, Ж. Гэрэлбадрах

    Редактор: Ц. Баттулга

    ISBN: 978-9919-504-73-1

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 140

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 280 х 205 х 11 мм

    Үнэ: 40.000₮

        Археологийн малтлага судалгааны үр дүнд шинжлэх ухааны эргэлтэд орж дэлхий дахинд нэгэнт танигдсан ч үнэт эрдэнэсийн талаар цэгцтэй бүрэн мэдээлэл агуулсан ном  бүтээл огт гараагүй билээ. Билгэ хааны тахилын онгоны археологийн судалгааны ажлыг удирдаж, өдөр тутмын малтлага судалгааны ажлыг гүйцэтгэсэн байсан археологичдын бичсэн энэхүү ном нь үнэт эрдэнэсийн олдворын хамгийн бодит, үнэн зөв, тодорхой мэдээлэл агуулсан чухал ач холбогдолтой, шинжлэх ухааны үнэ цэнтэй бүтээл юм.

  • “Монгол орны ундны усан дахь уран”, 2020

    “Монгол орны ундны усан дахь уран”, 2020

    Зохиогч: Х. Цоохүү, О. Болормаа, Н. Тэгшбаяр

    ISBN: 978-9919-24-213-8

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 228

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 290 х 205 х 12 мм

    Үнэ: 55.000₮

        Уншигч таны гар дээр очиж байгаа энэхүү ном нь гүний болон ундны усны ураны агууламжийг Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд судлан тогтоосон анхны томоохон бүтээл болжээ. Физикчид, химичид, ус судлаачид, эрүүл мэндийн ажилтан, ураны геологичдын сонирхлыг татсан онол, практикийн чухал ач холбогдолтой, цаашид нарийвчлан судлах олон асуудлыг хөндсөнөөрөө онцлог бүтээл болжээ.

  • “Азийн Физикийн Олимпиадын онолын бодлого ба бодолтын эмхэтгэл 2001-2013”, 2014

    “Азийн Физикийн Олимпиадын онолын бодлого ба бодолтын эмхэтгэл 2001-2013”, 2014

    Эмхэтгэсэн: Ц. Баатарчулуун, Р. Бавуудорж, Х. Балт-Эрдэнэ, О. Бат-Отгон, Г. Батхүх, М. Ганбат, О. Ганболд,

     Г.Зоригт, С. Жагдал, Н.Насанбат, Д.Сангаа, Д.Улам-Оргих, Л. Энхтөр 

    Редактор: Г. Батсүх, Х. Балт-Эрдэнэ, О. Баяр, Р. Бавуудорж

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 221

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 285 х 205 х 10 мм

    Үнэ: 35.000₮

        Азийн физикийн олимпиадын бодлогын түвшин жил бүр дээшилж олимпиадын бэлтгэлийг өндөр түвшинд хангахад улам төвөгтэй болсоор байна. Азийн олимпиадын онолын бодлогуудын эмхэтгэл үүнд чухал үүрэгтэй нь дамжиггүй. Азийн олимпиадад багийн ахлагчаар оролцсон нийт багш нар хамтран энэ эмхэтгэлийг гарган олны хүртээл болгов.

  • “ФИЗИК II цахилгаан сорон үзэгдэл”, 2020

    “ФИЗИК II цахилгаан сорон үзэгдэл”, 2020

    Зохиогч: Г. Батсүх

    Редактор: Ц. Баатарчулуун, Б. Жаргал

    ISBN: 978-9919-20-619-2

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 204

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 250 х 170 х 10 мм

    Үнэ: 20.000₮

        Цахилгаан статик орон, Цахилгаан гүйдлийн хуулиуд, Цахилгаан соронзон гүйдэл, Цахилгаан соронзон долгион гэсэн үндсэн 4 бүлэгтэй бичигдсэн энэхүү гарын авлагыг их, дээд сургуулийн оюутан, багш нар, инженер техникийн ажилтан, ажилчин нарт зориулан эрхлэн гаргав.

  • “Механик хөдөлгөөний динамик ба статик”, 2019

    “Механик хөдөлгөөний динамик ба статик”, 2019

    Зохиогч: Г. Батсүх, Б. Жаргал

    Редактор: Ц. Баатрчулуун , Р. Бавуудорж

    ISBN: 978-99978-68-72-5

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 120

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 245 х 170 х 7 мм

    Үнэ: 12.000₮

        Энэ гарын авлагад механик хөдөлгөөний хуулиудыг вектор хэлбэрээр илэрхийлэн, вектор тэгшитгэл бодох аргыг эзэмшүүлэхийг зорьсон нь физикт судалдаг бусад хөдөлгөөний хууль, зүй тогтлыг илэрхийлэх, тухайн үзэгдлийг хялбар, ойлгомжтой илэрхийлэх ерөнхий арга барилд сургахад чиглэж байгаагаараа өргөн ач холбогдолтой юм.

  • “Шатар & шатрын математик”, 2020

    “Шатар & шатрын математик”, 2020

    Зохиогч: Р. Энхбат, Г. Чулуун

    ISBN: 978-9919-20-654-3

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 270

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 250 х 175 х 13 мм

    Үнэ: 25.000₮

        Энэхүү гарын авлага 2005 оноос ерөнхий боловсролын сургуулийн IV-VIII ангид  “Оюуны хөгжил-IQ” хичээлийн зарим нэмэлт хэрэглэгдэхүүн болно. Товхимол хүүхэд залуусын сэтгэхүйн чадварыг хөгжүүлэх чиглэлээр ажиллагч багш, сурган хүмүүжүүлэгч, ялангуяа шатрын секц дугуйлангийн багш дасгалжуулагч нарт гарын авлага, сургалтын чухал хэрэглэгдэхүүн болох юм.

  • “Таргуд Ядамжавын Цэвэл Эзэн хичээвэл заяа хичээнэ: үгийн утга тайлагч”, 2020

    “Таргуд Ядамжавын Цэвэл Эзэн хичээвэл заяа хичээнэ: үгийн утга тайлагч”, 2020

    Зохиогч: Ц. Шагдарсүрэн

    ISBN: 978-9919-20-323-8

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 482

    Хэмжээ: хатуу хавтастай, 250 х 175 х 43 мм

    Үнэ: 55.000₮

        Энэ номд зохиогчийн бүх бүтээлийг хамрах боломжгүй тул урьд өмнө хэвлэгдэж гараагүй, бас одоо үзэхүйеэ бэрх болсон, мөн өдгөөгийн хүмүүст хэрэгтэй, сонин болов уу гэсэн хэмжээ бага шиг өгүүлэл, товхимлыг багтаав. Бусад нь дурсгалын эмхэтгэл номын жишгийг дагасан болно.