Ангилал: номууд

  • “Алтайн урианхайн аман билгийн жишээ” ,

    “Алтайн урианхайн аман билгийн жишээ” ,

    Эрхэлсэн: Д. Өрнөхдэлгэр, В. Янжиндулам

    Редактор: М. Ганболд, А. Батсуурь

    ISBN: 978-9919-24-044-8

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 268

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 250 х 170 х 15 мм

    Үнэ: 20.000₮

        Угсаатны бүлгүүдийн аман билиг, аялгуу судлалын ажлыг гүйцэтгэхэд өргөн уудам нутагт тархан суугаа өв тээгч хүмүүстэй очиж, нүүр тулан өөрсдийн зорьсон хэрэг зорилгоо танилцуулахад халуун дотноор угтан авч, чин сэтгэлээсээ ярилцан, өөрийнхөө оюун билгийн сан хөмрөгөөс харамгүй хүртээн, ирээдүйн хүүхэд залуусын эх хэл, сэтгэлгээний дархлаа, үгсийн түмэн утга учрыг таниулан үлдээхийг хүссэн суу билигт ард зоны хүслийг гүйцэлдүүлсэн бүтээл болжээ.

  • “Мянгад аман билгийн жишээ” , 2019

    “Мянгад аман билгийн жишээ” , 2019

    Эрхэлсэн: Д. Өрнөхдэлгэр

    Редактор: Б. Даваадорж, А. Батсуурь

    ISBN: 978-9919-21-264-3

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 200

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 250 х 170 х 15 мм

    Үнэ: 15.000₮

      Профессор А. Батсуурь нь монголын тууль судлалын нэрт эрдэмтэн Б. Катуу багшийнхаа хамтаар, ангийн шавь нарынхаа хамтаар “Аялгуу судлал, аман зохиол”-ын хээрийн дадлагыг удирдан өөрийн төрж өссөн нутаг Мянгад сумын элгэн садан, ахан дүүстэйгээ уулзан золгож, тэдний хэлж ярьсан, санан ухааруулсан аман билиг, сургаал захиасыг хойч үеийн хүүхэд залуучууд, ардын аман билиг сонирхон судалдаг хэн хүнд хүргэхээр ийнхүү нийлүүлэн хэвлэжээ.

  • “Элжгэн халхын утга соёл, аман зохиолын уламжлал” , 2019

    “Элжгэн халхын утга соёл, аман зохиолын уламжлал” , 2019

    Зохиогч: Д. Өрнөхдэлгэр

    Редактор: С. Дулам, Р. Чүлтэмсүрэн

    ISBN: 978-9919-21-262-9

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 356

    Хэмжээ: хатуу хавтастай, 250 х 170 х 30 мм

    Үнэ: 25.000₮

        Элжгэн халхын утга соёлд холбогдох онцлог зүйлүүдийг сурвалжлан цуглуулсан эх хэрэглэхүүн, судлагчдын бичиж нийтлүүлсэн, тэмдэглэсэн зэрэгт үндэслэн тус тусынх нь мөн чанар, хоорондын шүтэлцээ, түүнийг илэрхийлж, уламжлан хадгалж ирсэн хүн зоны сэтгэлгээ  нь чухам ямар зүйлээр илэрч байгааг тодорхойлсны үндсэн дээр Элжгэн халхын утга соёлын зарим асуудлыг тайлбарлаж, зохих дүгнэлт өгөхийг зорьжээ.

  • Гүн найрагч Сэдбазарын ЛУВСАНДОНДОВ” намтар, уран бүтээл , 2020

    “Гүн найрагч Сэдбазарын ЛУВСАНДОНДОВ” намтар, уран бүтээл , 2020

    Зохиогч: Д. Өрнөхдэлгэр

    Редактор:  А. Батсуурь, Д. Ганболд

    ISBN: 978-9919-21-263-6

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 204

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 240 х 170 х 14 мм

    Үнэ: 25.000₮

    Монголын сонгодог уран зохиолын түүхийн соён гэгээрүүлэлтийн үе хэмээх XIX-XX зууны үеийн нэрт төлөөлөгчдийн нэгд Хан Хөхий уулын хошууны жанжин гүн, яруу найрагч Сэдбазарын Лувсандондон зүй ёсоор ордог билээ. Зохиогч энэхүү нэг сэдэвт бүтээлдээ Лу жанжин гүний намтар түүх болон бичиж үлдээсэн, уламжилж ирсэн, цаг хугацааны шалгуурт шүүгдэн үлдэж, өдгөө цагтай золгосон бүтээлүүдийг аман ба бичгийн баримтаас улбаалуулан судалж бичжээ.

  • “Гуулин улсын судар дахь монгол-солонгосын харилцааны бичгүүд” , 2021

    “Гуулин улсын судар дахь монгол-солонгосын харилцааны бичгүүд” , 2021

    Зохиогч: Б. Ариунбайгаль

    Редактор: Д. Сумъяабаатар, Ц. Цэрэндорж

    ISBN: 978-9919-504-39-7

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 227

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 245 х 170 х 10 мм

    Үнэ: 31.300₮

        Энэхүү бүтээлд 918-1392 оны хооронд оршин тогтнож байсан Корйө улсын түүх болох  “Гуулин улсын судар”, ялангуяа түүнд тэмдэглэн үлдсэн 1270-1280 оны Монгол-Солонгосын харилцааны бичгүүдийг судлан, нийтийн хүртээл болгож, судалгааны эргэлтэд оруулахыг зорьжээ. “Гуулин улсын судар” бол Солонгосын албан түүхийн нэг бөгөөд Корйө улсын улс төр, эдийн засаг, нийгэм соёл, төр нийгмийн зүтгэлтнүүдийн намтар зэргийг багтаасан, тухайн үеийн түүхийг судлахад хамгийн чухал тулгуур сурвалж юм.

  • СЭТГҮҮЛ ЗҮЙН ҮНДЭС

    Зохиогчид: Баастын Болд-Эрдэнэ, Маулетийн Зулькафиль, Ганбаатарын Мэндхүү, Ломбын Норовсүрэн, Бямбажавын Наранбаатар, Түгжийн Өнөрсайхан

    Редактор: Маулетийн Зулькафиль, Ломбын Норовсүрэн, Түгжийн Өнөрсайхан

    Хэвлэлийн газар: МУИС Хэвлэлийн Газар

    ISBN: 978-9919-504-45-8

    Хэл: Монгол

    Хуудасны тоо:  472
    Хэмжээ: зөөлөн хавтастай,  205 X 145 X 35 ММ

    Үнэ: 35500

    Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, мэдээлэл харилцааны үйл ажиллагаа, нийгмийн хөгжлийн толь, цаг үеийн түүхийн шастир болдог СЭТГҮҮЛ ЗҮЙН тухай иж бүрэн сурах бичгийг уншигч танд өргөн барьж байна. Тус сурах бичиг нь дэлхийн болон монголын сэтгүүл зүйн түүх, сэтгүүл зүйн онолын үндсэн ойлголтууд, тогтмол хэвлэл, радио, телевиз, интернет, сэтгүүл зүйн түгээмэл чиглэлүүд болох аналитик, экологи, эрэн сурвалжлах, олон улс, спорт, эдийн засгийн сэтгүүл зүй, сэтгүүлчийн ёс зүй, хариуцлага, сэтгүүл зүйн бичлэгийн төрөл зүйл, ур чадвар, редакторлах арга зүй, сонины дизайн, ОНМХ-ийн эрх зүйн зохицуулалт ба өөрийн зохицуулалт, хэвлэл мэдээллийн менежмент, маркетинг, чөлөөт хэвлэл, сэтгүүл зүйн социологи, сэтгүүл зүйн боловсрол, судлал шүүмжлэл, хэл найруулгын талаарх ерөнхий ойлголтуудыг багтаасан  цогц бүтээл юм.

    “Сэтгүүл зүйн үндэс” сурах бичиг нь хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд, сэтгүүлчид, олон нийттэй харилцах албаныхан, сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй бүх түвшний оюутан, магистрант, докторант болон судлаачдын ширээний ном болно гэдэг итгэж байна. Мөн иргэдийн хэвлэл мэдээллийн боловсролыг дээшлүүлэх, ашигтай, бодит мэдээллийг сонгож сурахад ч тус дөхөм болох зорилготой бүтээл юм.

  • СТЕРНИЙ УРГАМЛЫН БИОЛОГИЙН ОРШИЛ, 2021

    СТЕРНИЙ УРГАМЛЫН БИОЛОГИЙН ОРШИЛ, 2021

    Зохиогчид: Жэймс Э.Бидлак, Шелли Х.Янский

    Орчуулагчид: Т.Алтанзаяа, Д.Нямбаяр, М.Оюунгэрэл, Ш.Оюунгэрэл, Ч.Оюундарь, Б.Оюунцэцэг, Н.Сонинхишиг, .Суран, Р.Тунгалаг, Э.Эмүүжин, В.Энхчимэг, Б.Эрдэнэ

    Орчуулгын редактор: Н.Сонинхишиг

    Хэвлэлийн газар: МУИС Хэвлэлийн Газар

    ISBN:  9789919504540

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 672
    Хэмжээ: хатуу хавтастай, 1192 x 888 мм

    Үнэ: 95000

    Номыг ургамлыг судлах, ургамлын тухай заахад амьдралынхаа 40 гаруй жилийг
    зориулсан доктор Кингсли Стерн (1927-2006) бичсэн юм. Тэрээр 15000
    оюутанд хичээл зааж, мянга мянган оюутныг ургамал судлаачийн зам мөрд
    хөтөлсөн, дэлхийн шилдэг судлаач, эрдэмтэн билээ.
    Дэлхийн шилдэг их, дээд сургуулийн сурах бичигт тавигддаг шаардлагыг бүрэн хангасан,
    мэргэжлийнхэн болон ургамал сонирхогчид, олон нийт гээд бүх хүн уншиж
    судлах боломжтой энэхүү бүтээлд дэлхий даяарх ургамлын хэрэглээний тухай
    баялаг жишээ, мэдээллүүд багтсан. Номыг бүтээгчид мэргэжлийн нэр томьёо
    их хэрэглэхээс зайлсхийн, энгийн, ойлгомжтой бичвэрүүдийг оруулсан нь
    бүтээлийг алдаршуулахад ихээхэн нөлөөлжээ.
    Өнөөдөр дэлхий дээр оршин  байгаа амьдралд ургамал болон замаг амин чухал ач холбогдолтой билээ.
    Тэд дэлхийг хүчилтөрөгч, мөн хоол хүнсээр хангаж, эко систем дэх ус
    болон бодисын эргэлтэд онцгой үүрэгтэй оролцож, биднийг хувцас хунар,
    орон байраар хангаж, хүрээлэн буй орчныг үзэмж төгс болгодог. Манай
    нарны системээс бусад гараг дээр фотосинтезлэгч организм оршин байх
    аваас түүнээс хамааралтай амьдралын бусад хэлбэр байх боломжтой гэж
    эрдэмтэд хэлдэг. Ургамал бол амьдралын эх үүсвэр юм.
    Уншигчид номын  хавтсыг сөхөөд л ургамлын олон зүйлийн зураг, тайлбар, ач тусын талаарх
    сонирхолтой бичвэрүүдийг уншиж, өөрийн эрхгүй эргүүлэн лавшруулж харах
    болно. Биологийг зургаар ойлгуулдаг гэдгийг та энэ номоос мэдэрнэ. Мөн
    ургамлын хэрэглээ, бохирдол ба дахин боловсруулалт, тасалгааны ургамал,
    хашааны зүлэгжүүлэлт, хортой болон мансууруулагч ургамал, хүнсний
    ургамлын шимт чанар, дэлхийн дулаарал, озоны давхаргын нимгэрэлт,
    хүчлийн бороо, гений инженерчлэл, органик аж ахуйн асуудлууд гээд маш
    баялаг мэдээллийг авах болно.
    Номыг орчуулан хэвлэх эрхийг МУИС-ийн
    Хэвлэлийн газар McGrawHill хэвлэлийн газраас албан ёсоор авч, гэрээ
    байгуулсан бөгөөд Биологийн тэнхимийн багш нарын баг орчуулсан юм.

  • “Ерөнхий физикийн практикум” молекул физик , 2021

    “Ерөнхий физикийн практикум” молекул физик , 2021

    Зохиогч: Ж. Даваасамбуу, Л. Дэмбэрэл, Н. Төвжаргал, Э. Номин-Эрдэнэ

    Редактор:  Г. Шилагарди

    ISBN: 978-9919-504-41-0

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 191

    Хэмжээ: хатуу хавтастай, 230 х 165 х 15 мм

    Үнэ: 25.000₮

        Физик сургалтад оюутан онолын мэдлэгээ бататгах, асуудал шийдвэрлэх, туршилтын арга барил эзэмшихэд физикийн лабораторийн хичээл чухал үүрэгтэй юм. Энэхүү ерөнхий физикийн практикум гарын авлага нь молекул физикийн лабораторийн 20 ажлыг багтаасан бөгөөд физик судалж буй мэргэжлийн болон мэргэжлийн бус хөтөлбөрийн оюутнуудад зориулсан болно.

  • “Монгол геополитикийн мандан бууралт ба сэргэлт”, 2020

    “Монгол геополитикийн мандан бууралт ба сэргэлт” , 2020

    Зохиогч: Г. Төмөрчулуун

    ISBN: 978-9919-20-710-6

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 320

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 200 х 145 х 16 мм

    Үнэ: 29.500₮

        Монгол Улс “хоёрхон хөрштэй”, “далайд гарцгүй”, “Азийн цээжинд оршдог” гэх мэтээр ярьж бичдэг. Энэ нь цаанаа Монголын геополитикийг хэлж байгаа хэрэг юм. Монголын газар зүйн байрлал буюу түүний геополитик Монголын хувь заяаг тодорхойлж байдаг. Энэхүү номд Монголын гадаад харилцааны эрт эдүгээгийн түүхийг авч үзжээ.

  • “Монгол төрийн дипломат өв уламжлал, шинэчлэл” , 2021

    “Монгол төрийн дипломат өв уламжлал, шинэчлэл”, 2021

    Зохиогч: Г. Төмөрчулуун

    ISBN: 978-9919-25-677-3

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 172

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 200 х 145 х 10 мм

    Үнэ: 30.000₮

        Дипломат үйл гэдэг шинжлэх ухааны үүсэл, хөгжилд монголчуудын оруулсан хувь нэмэр түүнчлэн Монголын түүхийн тодорхой үед дипломат үйлийн гүйцэтгэсэн түүхэн үүргийг энэхүү бэсрэг номд орсон лекцүүдээр харуулахыг зорив. Зохиогч энэ номд орсон лекц бүр Монголын түүхийн тодорхой үед дипломат үйлийн гүйцэтгэсэн үүргийг хөндсөн байхаар бодож, сонгон оруулжээ.