Зохиогч: Б.Амаржаргал

Хэл: Монгол-Япон
ISBN: 978-99973-0-751-4
Зөөлөн хавтастай, 240х175мм хэмжээтэй, 647 нүүр,
Үнэ: 24000₮
Зохиогч: Б.Амаржаргал

Хэл: Монгол-Япон
ISBN: 978-99973-0-751-4
Зөөлөн хавтастай, 240х175мм хэмжээтэй, 647 нүүр,
Үнэ: 24000₮
Зохиогч: Д.Баттогтох

Хэл: Монгол
ISBN: 978-99978-2-262-8
Зөөлөн хавтастай, 58х25хх хэмжээтэй, 696 нүүр,
Үнэ: 65000₮
Зохиогч: С.Энхжаргал

Хэл: Монгол
ISBN: 978-9919-22-104-1
Хатуу хавтастай, 70х100/16мм хэмжээтэй, 208 нүүр,
Үнэ: 25000₮
Эмхэтгэсэн: Б.Мөнхбаатар, Б.Одцэрэн
Редактор: М.Дэлгэржав

Хэл: Англи-Вьетнам-Монгол
ISBN: 978-99978-2-231-1
Зөөлөн хавтастай, 70х100/16мм хэмжээтэй, 158 нүүр,
Үнэ: 14800₮

Зохиогчид: Р.Жавхлан, Л.Ганчимэг, Н.Мөнхцэцэг нар
ISBN: 978-9919-504-88-5
Хэл: Монгол
Хуудасны тоо: 375
Хэмжээ: 250 x 176 х 20
Зөөлөн хавтастай
Үнэ: 31.800₮
Харилцаа холбооны ердийн нэг хэрэгслээс хүний амьдралын салшгүй нэгэн хэсэг болтлоо хөгжсөн интернэт гэх зүйлийн талаар энэхүү сурах бичигт дэлгэрэнгүй тайлбарласан бөгөөд интернэт технологиудын хамгийн энгийн протоколоос эхлэн веб хуудас хөгжүүлэх хүртэлх бүхий л чадварыг эзэмшихэд шаардлагатай мэдлэгийг энэхүү сурах бичигт багтаажээ.

Орчуулагч: Д.Сувдаа, Н.Баянтөр, Л.Энхмэнд, Ё.Чимэдцогзол, Д.Одбилэг, Д.Энхтүвшин, М.Амарбаясгалан нар
ISBN: 978-9919-504-93-9
Хэл: Монгол
Хуудасны тоо: 704
Хэмжээ: хатуу хавтастай, 250 х 200 х 40 мм
Үнэ: 120.000₮
МУИС Хэвлэлийн газар Pearson хэвлэлийн газраас орчуулгын албан ёсны эрх авч, МУИС-ийн Санхүүгийн тэнхимийн багш нарын баг орчуулан суралцагч, судлаач, сонирхон уншигч та бүхэнд хүргэж байна.
Санхүүгийн зах зээл ба байгууллагууд сурах бичиг нь оюутнуудыг ирээдүйн ажлын гараанд бэлтгэхэд нь дараах онцлог чадваруудыг олгоход тусална.
– Оюутнуудын сэтгэн бодох, дүн шинжилгээ хийх суурь зарчмуудыг олгоно.
Үүнд:
Mэдээллийн тэгш бус байдалтай холбоотой асуудлууд (Агентын)
Ашиг сонирхлын зөрчлүүд
Ажил гүйлгээний зардал
Эрэлт, нийлүүлэлт
Хөрөнгийн зах зээлийн тэнцвэр
Үр ашигт зах зээл
Эрсдэлийн удирдлага ба хэмжүүр
-“Менежерийг дадлагажуулах нь” хэсгүүдэд санхүүгийн мэргэжилтний санхүүгийн зах зээл болон байгууллагуудтай харьцах хандлагыг онцолсон 20 гаруй практик хэрэглээг оруулсан.
-Загвар тус бүрийг шат дараатай, нарийвчлан боловсруулснаар оюутнуудад нийт материалыг илүү хялбар эзэмших боломж олгосон.
– Профессоруудад сурах бичгийг өөрийн хүссэн хэлбэрээр ашиглаж болох маш уян хатан нөхцөл боломжийг бүрдүүлсэн.
– Сурах бичиг нь бүхэлдээ санхүүгийн олон улсын төлөв байдлыг тусгасан.
– “Санхүүгийн мэдээг дагах нь” гэсэн онцлог хэсэг нь санхүүгийн мэргэжлийн сонин, хэвлэлийг унших дадал олгох хөшүүрэг болно.
– Олон тооны бодит жишээг багтаан онолын мэдлэгийг бодит амьдралтай хослуулснаар оюутнуудын суралцах сонирхлыг нэмэгдүүлэх нь гарцаагүй.
– Сурах бичиг нь санхүүгийн системд цахим технологийн (компьютер ба харилцаа холбоо) хөгжлийг ихээхэн тусгасан болно. Материалыг цахим хаяг дээрх дасгалуудтай хавсарган, цахим эх сурвалжуудаас график болон хүснэгтүүд оруулж сурах бичгийн эх сурвалж болон тайлбар хэсэгт цахим хаягуудыг нэмэх байдлаар интернетийг өргөн хүрээнд ашигласан. Түүнчлэн сурах бичигт технологийн өөрчлөлтийн санхүүгийн зах зээл болон байгууллагад үзүүлж буй нөлөөллийг тусгасан тусгай “Цахим санхүү” мэдээллийн хэсгийг багтаасан болно.

Орчуулагч: Б.Отгонтөгс, Э.Номин, Б.Мягмарсүрэн нар
ISBN: 978-9919-504-89-2
Хэл: Монгол
Хуудасны тоо: 518
Хэмжээ: зөөлөн хавтастай, 250 х 175 х 30 мм
Үнэ: 52.000₮
МУИС Хэвлэлийн газар Принсетоны Их Сургуулийн хэвлэлийн газраас орчуулгын албан ёсны эрх авч, МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн профессор Б.Отгонтөгс нарын баг орчуулан суралцагч, судлаач, сонирхон уншигч та бүхэнд хүргэж байна.
ЭДИЙН ЗАСАГТ ЯАГААД ЖЕНДЭР ЧУХАЛ ГЭЖ? сурах бичиг нь Эдийн засгийн нөхцөл байдалд эрэгтэй, эмэгтэй хүмүүс өөр өөр үйл хөдлөл хийдэг үү? Хүйсийн хувьд ялгаатай үйл хөдлөлийн хэдэн хувь нь биологийн, хэдэн хувь нь нийгэмшлийн асуудлаар тайлбарлагдах вэ? Өрх гэр доторх эмэгтэйчүүдийн наймаалцах хүчийг юу тодорхойлдог вэ? Яагаад ихэнх нийгэмд эрэгтэйчүүд чухал шийдвэр гаргахад оролцдог, тэд энэ давуу талыг хэрхэн олж авсан бэ? Яагаад саяхныг хүртэл эмэгтэйчүүд л гэрийн ажил хийж, хүүхдүүдээ өсгөдөг байв? Ямар түвшинд хүртэл зах зээл эмэгтэйчүүдийн сайн сайхан байдлыг тодорхойлдог вэ? Хөрөнгийн зах зээл эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхдаг уу? Хөдөлмөрийн зах зээл эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхдаг уу? Глобалчлал нь эмэгтэйчүүдийг хохироож байж болзошгүйд итгэх аливаа шалтгаан бий юү? Гэрлэлт эмэгтэйчүүдийн хувьд эдийн засгийн ямар үр дагавар авчирдаг вэ? Жирэмслэлтээс хамгаалахад гарсан хувьсгал хөгжингүй орнууд болон буурай хөгжилтэй орнуудын эмэгтэйчүүдийн амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ? Яагаад ядуу буурай орнуудад төрөлтийг бууруулахад эмэгтэйчүүдийн бие даасан байдал нь маш чухал боловч яагаад эмэгтэйчүүд энэ процессын хохирогч болж, төрөлт буурах шалтгаан болдог вэ? Эмэгтэйчүүд санал өгөх эрхээ олж авахад эдийн засгийн ямар ямар хүчин зүйлс нөлөөлсөн бэ? Эмэгтэйчүүд санал өгөх эрхээ олж авснаар эдийн засгийн ямар үр нөлөө гарсан бэ? Эмэгтэйчүүдийг хэрхэн хүчирхэг болох вэ? Эдгээр сэдвүүдийг эдийн засгийн үндсэн зарчмуудын талаар ойлголттой хүмүүст зориулж энгийн үг хэллэгээр бичигджээ.Баян, ядуу орнуудын эмэгтэйчүүдэд тулгарч буй бэрхшээлүүд нь ихэнхдээ харилцан адилгүй байдаг. Зарим нэгэн нийтлэг зүйлүүд болох түүх, соёл, шашин шүтлэг, эдийн засгийн хөгжил, улс төр нь баян орнуудад бага зэргийн асуудлыг үүсгэдэг бол ядуу буурай оронд илүү бэрхшээлтэй асуудлууд болж байдаг.
Эрхэлсэн: Т.Чулуун
ISBN: 978-9919-25-135-2
Хэл: Монгол
Хуудасны тоо: 184
Хэмжээ: зөөлөн хавтастай, 145 х 204 х 12 мм
Үнэ: 20,000₮
“Монголын нэгэн жаран: систем судлаачийн бодрол” номд Монгол улсад 1960-2020 онд гарсан өөрчлөлтийг комплекс судлаачийн үүднээс дүгнэсэн. Социализмын улаан 30 жил, ардчиллын хөх 30 жилийн талаарх бодол дүгнэлт, 1990 оны ардчилсан хувьсгал нь Монгол улсыг дэлхийд нээлттэй болгосон, иргэдэд эрх чөлөө олгосон “Эргэлтийн цаг 1” байсан тухай систем судлаачийн өнцгөөс өгүүлсэн. Хөгжлийн хурдасгуур хүчин зүйлсээ дэмжин, харин хөгжлийг ухраагч хүчин зүйлсийг арилган байж л Монгол улсаа системээр нь эрүүлжүүлэн дархлаа суулгаж, сэргээн хөгжүүлнэ.
Эрхэлсэн: Т.Чулуун
ISBN: 978-9919-26-670-7
Хэл: Монгол
Хуудасны тоо: 260
Хэмжээ: зөөлөн хавтастай, 150 х 205 х 10 мм
Үнэ: 25,000₮
“Сэргэн хөгжихүй: Бодлого судлаачийн хараа” номд Монгол улсын “Алсын хараа 2050”, ойрын 10 жилийн төрийн бодлого, эргэлтийн цаг 2 ирсэн тухай резилиенс сэтгэлгээний өнцгөөс толиллуулсан. Хүмүүн-байгалийн системийн тэсэж тогтох хийгээд дасан зохицох чадавх нь тогтвортой ирээдүйг бий болгоход хангалтгүй тул сэргэн хөгжих асуудлыг онцолсон” “Баялгийн хараал”, “Хөрш орны дагуул” зэрэг үл хүсүүштэй хөгжлийн хувилбарын резилиенсийг бууруулах, “Нордик загвар”, “Азийн чоно” зэрэг хүсүүштэй хөгжлийн зам руу чиглүүлж удирдан Монгол улсаа тогтвортой хөгжүүлэхийг санал болгожээ. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал Дэлхий дахины хөгжлийн гол чиг хандлага болж, ирэх 2050 он хүртэл хүлэмжийн хийн ялгарлыг тэглэх стратеги нь хөгжсөн улс орнуудын геополитик болох төлөвтэй байна. Дэлхийн дунджаас 2 дахин илүү дулаарч буй Монгол улсад уур амьсгалд эмзэг байдлаа бууруулж, дасан зохицон, хүлэмжийн хийг бууруулах ногоон технологи нэвтрүүлэх чиглэлээр олон улсын хөрөнгө оруулалт татах таатай боломжийг ашиглан байгаль орчноо сэргээн, нийгэм-эдийн засгаа хөгжүүлэх шаардлагатай юм.
Эрхэлсэн: Т.Чулуун
ISBN: 978-9919-25-604-3
Хэл: Монгол
Хуудасны тоо: 216
Хэмжээ: зөөлөн хавтастай, 144 х 205 х 10 мм
Үнэ: 20.000₮
Экосистем судлаачийн өнцөг” номд нийгэм-экологийн системийг Монгол хийгээд Дэлхийн түвшинд судалсан үр дүнгийн тоймоос тайлбарлан оруулсан. Тухайлбал, НҮБ хүний хөгжлийн индексийн оронд улс орны Дэлхийд үзүүлэх дарамт, нимйгмийн тэгш байдлыг хүний хөгжил дээр нэмж тооцсон тогтвортой хөгжлийн индекс 2020-ийг санал болгожээ. Хувьсамтгай цаг агаар, онгон дагшин байгальд зохицсон нүүдэлчид, бэлчээрийн мал аж ахуй үүсэн хөгжсөөр хүн-байгалийн тогтвортой нэгэн загвар – нүүдлийн соёл иргэншил төв азид цэцэглэсэн хийгээд уур амьсгал, зах зээлийн өөрчлөлт бэлчээрийн нийгэм-экологийн системд үзүүлж буй нөлөө, эмзэг байдал, дасан зохицох тухай өгүүлсэн. Нүүдлийн соёл иргэншлээ орчин үеийн технологиор баяжуулан ногоон соёл иргэншил болгон хөгжүүлэх санаа, тухайлбал, сэргээгдэх байгалийн нөөцийг нэг нутаг усныханд эзэмшүүлэх нь уламжлалаа сэргээх, түүнд тулгуурлан уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож, сэргээгдэх эрчим хүч, цахим технологи нэвтрүүлэх замаар хөдөө нутгаа тогтвортой хөгжүүлэх санааг дэвшүүлсэн байна.