Ангилал: эдийн-засаг

  • МЕНЕЖМЕНТИЙН ЭДИЙН ЗАСАГ

    Зохиогч:Х.Цэвэлмаа, Б.Цогт-Эрдэнэ, С.Амартүвшин


    Хэл: Монгол

    ISBN:978-99978-4-219-0

    Зөөлөн хавтастай, 175х245мм хэмжээтэй, 396 нүүр,

    Үнэ: 32000₮

  • САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА БАЙГУУЛЛАГУУД

    Орчуулагч: Д.Сувдаа, Н.Баянтөр, Л.Энхмэнд нар

    Хэл: Монгол

    ISBN:
    978-9919-504-93-9

    Хатуу хавтастай, 250х200мм хэмжээтэй, 704 нүүр

    Үнэ: 120.000₮

  • “Эдийн засагт яагаад жендэр чухал гэж?”, 2022

    Орчуулагч: Б.Отгонтөгс, Э.Номин, Б.Мягмарсүрэн нар

    ISBN: 978-9919-504-89-2

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 518

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 250 х 175 х 30 мм

    Үнэ: 52.000₮

    МУИС Хэвлэлийн газар Принсетоны Их Сургуулийн хэвлэлийн газраас орчуулгын албан ёсны эрх авч, МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн профессор Б.Отгонтөгс нарын баг орчуулан суралцагч, судлаач, сонирхон уншигч та бүхэнд хүргэж байна.

    ЭДИЙН ЗАСАГТ ЯАГААД ЖЕНДЭР ЧУХАЛ ГЭЖ? сурах бичиг нь Эдийн засгийн нөхцөл байдалд эрэгтэй, эмэгтэй хүмүүс өөр өөр үйл хөдлөл хийдэг үү? Хүйсийн хувьд ялгаатай үйл хөдлөлийн хэдэн хувь нь биологийн, хэдэн хувь нь нийгэмшлийн асуудлаар тайлбарлагдах вэ? Өрх гэр доторх эмэгтэйчүүдийн наймаалцах хүчийг юу тодорхойлдог вэ? Яагаад ихэнх нийгэмд эрэгтэйчүүд чухал шийдвэр гаргахад оролцдог, тэд энэ давуу талыг хэрхэн олж авсан бэ? Яагаад саяхныг хүртэл эмэгтэйчүүд л гэрийн ажил хийж, хүүхдүүдээ өсгөдөг байв? Ямар түвшинд хүртэл зах зээл эмэгтэйчүүдийн сайн сайхан байдлыг тодорхойлдог вэ? Хөрөнгийн зах зээл эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхдаг уу? Хөдөлмөрийн зах зээл эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхдаг уу? Глобалчлал нь эмэгтэйчүүдийг хохироож байж болзошгүйд итгэх аливаа шалтгаан бий юү? Гэрлэлт эмэгтэйчүүдийн хувьд эдийн засгийн ямар үр дагавар авчирдаг вэ? Жирэмслэлтээс хамгаалахад гарсан хувьсгал хөгжингүй орнууд болон буурай хөгжилтэй орнуудын эмэгтэйчүүдийн амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ? Яагаад ядуу буурай орнуудад төрөлтийг бууруулахад эмэгтэйчүүдийн бие даасан байдал нь маш чухал боловч яагаад эмэгтэйчүүд энэ процессын хохирогч болж, төрөлт буурах шалтгаан болдог вэ? Эмэгтэйчүүд санал өгөх эрхээ олж авахад эдийн засгийн ямар ямар хүчин зүйлс нөлөөлсөн бэ? Эмэгтэйчүүд санал өгөх эрхээ олж авснаар эдийн засгийн ямар үр нөлөө гарсан бэ? Эмэгтэйчүүдийг хэрхэн хүчирхэг болох вэ? Эдгээр сэдвүүдийг эдийн засгийн үндсэн зарчмуудын талаар ойлголттой хүмүүст зориулж энгийн үг хэллэгээр бичигджээ.Баян, ядуу орнуудын эмэгтэйчүүдэд тулгарч буй бэрхшээлүүд нь ихэнхдээ харилцан адилгүй байдаг. Зарим нэгэн нийтлэг зүйлүүд болох түүх, соёл, шашин шүтлэг, эдийн засгийн хөгжил, улс төр нь баян орнуудад бага зэргийн асуудлыг үүсгэдэг бол ядуу буурай оронд илүү бэрхшээлтэй асуудлууд болж байдаг.

  • “ОЛОН УЛСЫН ХУДАЛДАА” Онол, эрх зүйн зохицуулалт, техник, баримт бичгүүд , 2015

    “ОЛОН УЛСЫН ХУДАЛДАА” Онол, эрх зүйн зохицуулалт, техник, баримт бичгүүд, 2015

    Зохиогч: Б. Санжмятав

    ISBN: 978-99962-72-50-9

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 274

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 20 х 145 х 10 мм

    Үнэ: 25.000₮

        Эл номд олон улсын эдийн засгийн харилцааны онол, олон улсын худалдааны бодлого, худалдааны олон талт зохицуулалтын тогтолцооны эрх зүйн орчин, олон улсын худалдааны гэрээ, хэлцэл байгуулах, эрх ашгаа хамгаалах техник, эрх зүйн орчны талаарх асуудлуудыг хөндөн тайлбарласан байна.

  • “БҮТЭЭМЖ БА ЧАНАРЫН УДИРДЛАГА” , 2021

    “БҮТЭЭМЖ БА ЧАНАРЫН УДИРДЛАГА” , 2021

    Зохиогч: Т. Дорж, Я. Эрхэмбаяр

    Редактор: О. Балдангомбо, О. Лхагварэнцэн, Б. Оюунцэцэг

    Хэвлэлийн газар: “АДМОН ПРИНТ” ХХК

    ISBN: 978-9919-25-465-0

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 645

    Хэмжээ: хатуу хавтастай, 297 х 210 х 35 мм

    Үнэ: 50.000

        Энэхүү номд орчин үеийн бүтээмж, чанарын удирдлагын үндсэн агуулгыг иж бүрэн хамруулсан. “Бүтээмж ба чанарын удирдлага бүтээл нь бизнес болон бизнесийн удирдлагыг үр ашигтай, эрчимтэй хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулах боломжтой. Уг бүтээл нь бизнесийн удирдлагын чиглэлээр суралцагч, багш, судлаач, эксперт, зөвлөх, судлаачид болон энэ чиглэлийн мэргэжилтнүүдэд бүтээмж, чанарын ухагдахуун, тэр дотроо бүтээмж, чанарын удирдлагын талаар мэдлэг, арга зүй, зохих ур чадварыг олгоход ихээхэн хувь нэмэртэй.    

  • ХУГАЦААН ЦУВААН ЭКОНОМЕТРИК, 2017

    ХУГАЦААН ЦУВААН ЭКОНОМЕТРИК, 2017

    Зохиогч: Батаагийн Эрдэнэбат

    ISBN: 978-99978-1-498-2

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 316

    Жин: 555 гр

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 240x170x10 мм

    Үнэ: Дууссан

    Энэхүү ном нь хугацаан цуваан эконометрикийн үндсэн загваруудыг танилцуулж, эконометрикийн үндсэн ойлголтуудыг агуулсан бүлэгтэй. Хугацаан цуваан эконометрикт өргөнөөр ашиглагддаг EVIEWS, MATLAB компьютерийн програмуудыг танилцуулсан тусгай бүлгүүдтэй. Бүлгүүдийн төгсгөлд аналитик дасгалууд оруулсан нь бүлгийн агуулгыг ойлгосон эсэхээ шалгахад дөхөмтэй. Тэдгээрийн загвар бодолтыг номын эцэст мөн хавсаргасан нь номыг бие даан суралцах боломжийг олгож байна. Ном өөрийн гэсэн вэб хуудастай бөгөөд (https;//sites.google.com/site/erdenebatba/) эмпирик дасгалтай холбоотой өгөгдлүүд, компьютерийн програмыг агуулж байна.