Ангилал: хууль-эрхзүй

  • “ОЛОН УЛСЫН ХУДАЛДАА” Онол, эрх зүйн зохицуулалт, техник, баримт бичгүүд , 2015

    “ОЛОН УЛСЫН ХУДАЛДАА” Онол, эрх зүйн зохицуулалт, техник, баримт бичгүүд, 2015

    Зохиогч: Б. Санжмятав

    ISBN: 978-99962-72-50-9

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 274

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 20 х 145 х 10 мм

    Үнэ: 25.000₮

        Эл номд олон улсын эдийн засгийн харилцааны онол, олон улсын худалдааны бодлого, худалдааны олон талт зохицуулалтын тогтолцооны эрх зүйн орчин, олон улсын худалдааны гэрээ, хэлцэл байгуулах, эрх ашгаа хамгаалах техник, эрх зүйн орчны талаарх асуудлуудыг хөндөн тайлбарласан байна.

  • “Үнэт цаасны эрх зүйн үндэс”, 2011

    “Үнэт цаасны эрх зүйн үндэс”, 2011

    Зохиогч: Б. Буянхишиг

    ISBN: 978-99929-4-745-4

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 119

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 250 х 180 х 7 мм

    Үнэ: 7.000₮

        Энэхүү гарын авлагаар зөвхөн иргэний эрх зүйн салбарыг судалж буй хэн бүхэнд зайлшгүй үнэт цаасны эрх зүйн үндсэн ойлголтыг  хүргэх бөгөөд үнэт цаасны төрөл зүйл, вексель ба чекийн эрх зүйн үндэс, төлбөрийн даалгавар, өрийн бичиг зэргийг толилуулахаас гадна гэрчлэгдсэн эрхийг шилжүүлэх үйл явц, хэрэглэгдэх зүйл заалтыг оруулсан болно.

  • “Үүргийн эрх зүй ЕРӨНХИЙ АНГИ ”, 2017

    “Үүргийн эрх зүй ЕРӨНХИЙ АНГИ”, 2017   

    Зохиогч: Б. Буянхишиг

    Редактор: Т. Мөнхжаргал

    ISBN: 978-99962-2-373-0

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 272

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 243 х 170 х 11 мм

    Үнэ: 25.000₮

        Иргэний эрх зүйн салбарын нэхэмжлэлийн гол үндэслэлүүд болох шаардах эрхүүд нь тусгай анги болоод өмчийн эрх зүйд тусгагдсан байдаг. Харин үүргийн эрх зүйн ерөнхий ангид хууль тогтоогч хохирол арилгах болон үүргийн зөрчлийн үр дагаврыг тэнцвэржүүлэхэд чиглэсэн хоёрдогч шаардах эрхүүд, мөн аливаа үүргийг гүйцэтгэх суурь зарчим, арга хэлбэрийг нарийвчлан зохицуулахыг зорьсон бүтээл бөгөөд иргэний эрх зүй судалж буй оюутан залуус иргэний эрх зүйн тусгай ангийн хичээлийг судлахын өмнө эсвэл судлах явцдаа үүргийн эрх зүйн ерөнхий зохицуулалт, үндсэн зарчимтай сайн танилцсан байх ёстой тул энэхүү номыг эрхлэн гаргав.

  • “Иргэний эрх зүйн БОДЛОГЫН ХУРААМЖ III дэвтэр: Иргэний процесс”, 2021

    “Иргэний эрх зүйн БОДЛОГЫН ХУРААМЖ III дэвтэр: Иргэний процесс”, 2021

    Зохиогч: Б. Буянхишиг

    Редактор: А. Дугармаа

    Хэвлэлийн газар: LIA PUBL”

    ISBN: 978-99978-3-207-8

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 207

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 243 х 170 х 9 мм

    Үнэ: 30.000₮

        Энэ сурах бичгийн хүрээнд иргэний эрх зүйн бодлого бодох аргачлалыг өргөжүүлэн иргэний процессын хамгаалалт, нэхэмжлэлийн төрлүүдийг оюутанд ойлгомжтой болгохын сацуу энэхүү бодлогын хураамж нь шүүгчийн шийдвэрийг бэлтгэхээс өмнө тулгардаг процессын болон материаллаг эрх зүйн асуудлыг цогцоор авч үзсэн бүтээл юм.

  • “Иргэний эрх зүйн удиртгал”, 2021

    “Иргэний эрх зүйн удиртгал”, 2021

    Зохиогч: Б. Буянхишиг

    ISBN: 978-99962-2-316-7

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 300

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 243 х 170 х 11 мм

    Үнэ: 30.000₮

        Энэхүү ном нь их, дээд сургуулийн хууль эрх  зүйн сургалтад хамрагдаж буй оюутнуудад зориулагдсан бөгөөд иргэний эрх зүйн үндсэн мэдлэгийг олгоход чиглэнэ. Эхлэн суралцагсдад хандсан Иргэний эрх зүйн семинар, дасгалын хичээлийн хүрээнд Иргэний хуулийн нийтлэг үндэслэлийг тусгайлан судлахын сацуу тусгай ангийн зарим ойлголтыг ерөнхий хэлбэрээр авч үзэх, хууль ойлгох, тайлбарлах аргачлалыг эзэмшүүлэх зэрэг нь тус салбар нийт эрх зүйн тогтолцоонд эзлэх байр суурийг тодорхойлох, улмаар хэрэглээний арга барил олгоход тустай.

  • “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүй”, 2021

    “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүй”, 2021

    Зохиогч: Б. Буянхишиг

    Редактор: Э. Отгонзул

    ISBN: 978-9919-24-260-2

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 224

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 243 х 170 х 11 мм

    Үнэ: 30.000₮

          Энэхүү бүтээл нь хуульчийн үйл ажиллагаанд бэлтгэх зорилгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчим, дараалал, нэхэмжлэлийн агуулгыг тодорхойлох, шийдвэр гаргах үйл явц, түүний эрх зүйн үр дагавар, мөн шийдвэрийг хянуулах процессын талаар цөөн сэдвийг бэлтгэсэн явдал маань өөрийн зааж буй материаллаг эрх зүйн хичээлийг процесст хэрхэн хэрэгжих тухай эхлэн суралцагсдад хүргэх зорилгоор бүтээгдэв.

  • “Хувийн эрх зүй: онол-арга зүй, эдийн засгийн анализ, харьцуулсан судлал”, 2017

    “Хувийн эрх зүй: онол-арга зүй, эдийн засгийн анализ, харьцуулсан судлал”, 2017


    Зохиогч: Б. Буянхишиг

    Редактор: Х. Сэлэнгэ

    ISBN: 978-99978-0-914-8

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 180

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 243 х 170 х 10 мм

    Үнэ: 15.000₮

        Энэхүү бүтээл нь хэдийгээр эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэлийн эмхэтгэл ч, Монголын эрх зүйн шинжлэх ухааны урьд нь судлагдаж байгаагүй асуудлуудыг хөндөн судалж, олны хүртээл болгож байгаагаараа шинжлэх ухааны ач холбогдолтой юм.

  • “Иргэний эрх зүйн тусгай анги ” гэрээний эрх зүй III-I, 2021

    “Иргэний эрх зүйн тусгай анги ” гэрээний эрх зүй III-I, 2021

    Зохиогч: Б. Буянхишиг

    ISBN: 978-99973-74-35-6

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 400

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 243 х 170 х 19 мм

    Үнэ: 30.000₮

        Гэрээнд тавигдах хэлбэрийн шаардлагатай холбогдуулан уян хатан шийдэл шаардагдах болсон тул хууль тогтоогч цахим хэлцлийг хүлээн зөвшөөрөх тухай 2021 оны Иргэний хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, мөн шүүхээс түрээсийн гэрээ зэрэг урт хугацааны гэрээнд хэлбэрийн шаардлагын дутагдлыг даван туулах шударга ёсны арга хэрэглүүрийг түлхүү ашиглах болсон нь гэрээний эрх зүйн харилцаанд зөв зүйтэй шийдэлд хүргэсээр байна. Үүнтэй уялдуулан энэхүү номыг эрхлэн гаргав.

  • “Иргэний эрх зүйн БОДЛОГЫН ХУРААМЖ II дэвтэр”, 2016

    “Иргэний эрх зүйн БОДЛОГЫН ХУРААМЖ  II дэвтэр”, 2016

    Зохиогч: Б.Буянхишиг

    ISBN: 978-99929-4-773-Х

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 281

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 205 х 145 х 13 мм

    Үнэ: 20.000₮

        Иргэний эрх зүйн бодлогын хураамж номын энэхүү II дэвтэр нь агуулгын хувьд гэрээний эрх зүйн ерөнхий агуулга бүхий хэд хэдэн гэрээний төрлийг хамарсан бөгөөд үүнээс гадна хуулиас үүдэх үүргийн эрх зүйд холбогдох нэлээд хэдэн жишээг агуулсан болно. Бодлогын түвшнийг авч үзвэл дийлэнх нь иргэний эрх зүйн хэрэглээний хичээлд зориулан бэлтгэгдсэн боловч гэрээний эрх зүйн цөөн хэдэн тохиолдол, мөн хоёрдугаар хэсэг бүхэлдээ анхан шатны суралцагсдад тохиромжтой байх болов уу.

  • ҮНДСЭН ХУУЛИЙН ЭРХ ЗҮЙ

    ҮНДСЭН ХУУЛИЙН ЭРХ ЗҮЙ Төрийн байгуулал, зарчим, үзэл баримтлал, 2017

    Зохиогч: Д.Гангабаатар

    Редактор: Д.Мөнгөндалай

    ISBN: 978-99973-42-78-2

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 312

    Жин: 450 гр

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 235 x 155 x 15 мм

    Үнэ: 21.000

    Үндсэн хуулийн эрх зуйг судлахын тухайд ундсэн хуульт ёсны онол, зарчмын үндсийг ойлгохгүйгээр урагшлах боломжгүй билээ. Үндсэн хуульт ёс жинхэнэ утгаараа хэрэгжих боломж бий болсноос хойш хориодхон жилийн нүүрийг үзэж байгаа ч бусад пост социалист улстай харьцуулахад үндсэн хуульт ардчиллыг хөгжүүлэх замаар амжилттай урагшилж явна. Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үндсэн хуульт ёсны төлөвшил иргэн бүрийн оролцоо, өөдрөг зоригдолд тулгуурлана хэмээн итгэж, “Үндсэн хуулийн эрх зуй” бүтээлээ уншигчдад хүргэж байна.

    Үндсэн хуульт ёсны онол, үзэл баримтлал, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, эрдэмтдийн бүтээл туурвилд түшиглэн бичсэн энэ номоо хуулийн оюутны сургалт, судалгааны хэрэгцээнд зориулав.