Зохиогч: П.Адъяасүрэн

Хэл: Монгол
ISBN: 978-9919-23-438-6
Зөөлөн хавтастай, 148Х210мм хэмжээтэй, 88 нүүр,
Үнэ: 10000₮
Зохиогч: П.Адъяасүрэн

Хэл: Монгол
ISBN: 978-9919-23-438-6
Зөөлөн хавтастай, 148Х210мм хэмжээтэй, 88 нүүр,
Үнэ: 10000₮
Зохиогч: Ц.Эрдэнэбат

Хэл: Монгол
ISBN: 978-99978-0-651-2
Зөөлөн хавтастай, 182х257мм хэмжээтэй, 220 нүүр,
Үнэ: 18600₮
“Монгол орны ундны усан дахь уран”, 2020

Зохиогч: Х. Цоохүү, О. Болормаа, Н. Тэгшбаяр
ISBN: 978-9919-24-213-8
Хэл: Монгол
Хуудасны тоо: 228
Хэмжээ: зөөлөн хавтастай, 290 х 205 х 12 мм
Үнэ: 55.000₮
Уншигч таны гар дээр очиж байгаа энэхүү ном нь гүний болон ундны усны ураны агууламжийг Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд судлан тогтоосон анхны томоохон бүтээл болжээ. Физикчид, химичид, ус судлаачид, эрүүл мэндийн ажилтан, ураны геологичдын сонирхлыг татсан онол, практикийн чухал ач холбогдолтой, цаашид нарийвчлан судлах олон асуудлыг хөндсөнөөрөө онцлог бүтээл болжээ.
“Нефть ба нефтийн бүтээгдэхүүний шинжилгээний арга”, 2021

Зохиогч: Д. Монхообор
Редактор: Б. Ширчин
Хэвлэлийн газар: “Нандир” ХХК
ISBN: 978-9919-25-821-4
Хэл: Монгол
Хуудасны тоо: 222
Хэмжээ: зөөлөн хавтастай, 205 х 142 х 10 мм
Үнэ: 25.000₮
Энэхүү сурах бичигт нефть ба нефтийн бүтээгдэхүүний дээж авахаас эхлэн нефтийн үлдэгдэл фракцын найрлагыг судлах хүртэлх нефтийн шинжилгээний бүхий л үе шатны арга зүйг цогцоор нь багтаан оруулсан. Лабораторийн туршилтын ажлын үр дүн нь суралцагчаас энэ чиглэлийн онолын мэдлэг эзэмшсэн байхыг шаарддаг тул нефтийн найрлага шинж чанар, түүнийг судлах аргууд болон судалгааг явуулах дэс дараалал, анализын үр дүнг боловсруулах үе шатаас гадна ажил бүрийн өмнө түүний онолын үндэслэлийг нэлээд дэлгэрэнгүй оруулж өгсөн болно.
“Нефтийн Хими” , 2003

Зохиогч: Д. Монхообор
Редактор: Б. Ширчин
Хэвлэлийн газар: МУИС-ийн Хэвлэх Үйлдвэр
ISBN: 978-9919-25-823-8
Хэл: Монгол
Хуудасны тоо: 309
Хэмжээ: зөөлөн хавтастай, 197 х 141 х 14
Үнэ: 25.000₮
Манай орны их, дээд сургуулиудад нефтийн хими, нефт; боловсруулах технoлoги, нефть бүтээгдэхүүний ашиглалт, шинжилгээний арга, химийн технoлoгийн чиглэлээр суралцаж байгаа оюутан, магистрант, докторант нарт зориулан “Нефтийн Хими” сурах бичгийг зориулав. Уг сурах бичиг нефтийн хими нэртэй боловч түүнд байгалийн ба нефтийн дагалдагч хийн химийн асуудал бүрэн тусгагдсан юм.
Органик хими- II, 2013
Зохиогч: Нанзадын Цэвэгсүрэн , Далантайн Монхообор
ISBN код: 978-99962-3-207-7
Хэл: Монгол
Хуудасны тоо: 474
Жин: 1190 гр
Хэмжээ: зөөлөн хавтастай, 290 x 205 x 25 мм
Үнэ: 32000₮
Шинжлэх ухаан техникийн дэвшил, дэлхийн хүн амын өсөлт, хүний хэрэгцээ шаардлага хязгааргүй нэмэгдэж байгаа өнөө үед хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг органик бордоо, пестицид, тэжээлийн нэмэлтгүйгээр, эрчим хүчний салбарыг органик нүүрс- устөрөгчийн түлш, нүүрсгүйгээр, аж үйлдвэрийн салбарыг полимер материал, органик будаггүйгээр, анагаах ухааныг нийлэг, органик бодис- эмгүйгээр төсөөлөхөд бэрх болжээ. Химигүйгээр хөгжих боломжгүй учраас химийн үйлдвэрлэл, химийн бодисын хэрэглээний хүрээнд түүний эерэг болоод сөрөг талуудыг зөв балансжуулах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Уг сурах бичиг нь нийт 20 бүлгээс бүрдэх бөгөөд оюутны бие даан суралцах нөхцлийг бүрдүүлэх үүднээс бүлэг тус бүрийн төгсгөлд асуулт, бодлого, дасгалуудыг оруулж өгсөн байна.

Молекулын бүтэц ба спектроскопи, 2009
Зохиогч: Д.Монхообор, Г.Батчимэг
ISBN код: 978-99929-60-72-8
Хэл: Монгол
Хуудасны тоо: 250
Жин: 600 гр
Хэмжээ: зөөлөн хавтастай, 297 х 210 х 13 мм
Үнэ: 30000
Энэхүү сурах бичгийг МУИС-ийн Химийн салбарын оюутны сургалтын төлөвлөгөөнд үндэслэн органик бодис, түүхий эд, материалын молекул бүтцийн судалгаанд өргөн хэрэглэгддэг спектрийн 5 аргыг хамруулан аргын онолын үндэс, багаж төхөөрөмжийн ажиллах зарчим, спектрт тайлал хийх арга барил гэсэн дарааллыг баримтлан бичсэн.
Их дээд сургуулийн оюутан, магистрант, докторант нарт зорилсан сурах бичиг.


Химийн түүх, 2014
Зохиогч: Ноокоогийн Оюунцэцэг
Редактор: Ц.Даржаа
ISBN код: 978-99973-60-17-5
Хэл: Монгол
Хуудасны тоо: 256
Жин: 435 гр
Хэмжээ: зөөлөн хавтастай, 240 x 170 x 14 мм
Үнэ: 15000₮
Химийн түүх нь зөвхөн химичдэд хамаатай зүйл биш байгаль ертөнц, амьдралын жам, утга учрыг ойлгох гэсэн бүх хүнд хамаатай. Ертөнц юунаас тогтдог вэ? гэсэн асуултаас байгалийн шинжлэх ухааны, тэр дундаа химийн шинжлэх ухааны түүх эхэлнэ. Судлаачид химийн шинжлэх ухааны түүхийг олон өнцгөөс харж үечилсэн байдгаас нилээд түгээмэл хэрэглэгддэг үечлэлийн дагуу манай оронд анх хэвлэгдэн гарч буй энэ номонд химийн шинжлэх ухааны бүх зүйлийн талаар өгүүлэхийг зорьсонгүй, тийм боломж ч байхгүй. Харин химийн шинжлэх ухааны түүхийн энэхүү номыг уншсан хэн бүхэнд түүхийг ойлгон судлах, танин мэдэх хүсэл сонирхол төрүүлж, улмаар энэхүү мэдлэг баримтаар дамжуулан хүн төрөлхтний түүх, амьдрал, хэрэгцээ ба хэрэглээ тэдгээрийг хэрхэн бий болгодгийг ойлгуулахыг хүслээ. Мөн тэрхүү хэрэгцээг хангахын төлөөх судалгаа, шинжилгээний ажил, нээлт, үр дүн, алдаа эндэгдэл, төөрөгдөл болоод аливаа нээлтийн бидний амьдрал, нийгэмд үзүүлсэн эерэг ба сөрөг талууд, шинжлэх ухааны болон түүнийг бүтээгч эрдэмтдийн үүрэг хариуцлагын талаар өөрийн гэсэн ухаарал, үзэл баримтлалтай болгохыг зорилоо. Зохиогч

БАЙГАЛИЙН
АЛЮМОСИЛИКАТ ЭРДСҮҮД БА ТАЛСЖИЛТЫН
ИДЭВХИТ ТӨВ
/Нэг сэдэвт бүтээл/
Зохиогч: Ц.Эрдэнэбат
Редактор: Р.Санжаасүрэн
ISBN 978-99929-53-25–7
Зөөлөн хавтастай, 144ммХ210мм хэмжээтэй, 194 нүүр, 200гр
Талсэжилтын идэвхит төв буюу талстжуулагч компонентыг
синтезлэн, үйлдвэрлэлд нэвтрүүлснээр цементийн үйлдвэрийн бүтээгдэхүүний нэр
төрлийг олшруулах, чанарыг сайжруулж, гарцыг нэмэгдүүлэх боломжтойг тогтоосон
судалгааны талаар өгүүлжээ.
MАТЕРИАЛ
СУДЛАЛ –1, 2009
Зохиогч: Ц.Эрдэнэбат
Редактор: Р.Санжаасүрэн
ISBN 978-99929-53-86-1
Зөөлөн хавтастай, 172ммХ257мм хэмжээтэй, 224 нүүр, 380гр
Их дээд сургуулийн хими
болон эрдэс материалын хими, инженерчлэл, хатуу биетийн физик, химийн чиглэлээр
суралцаж буй бакалавр, магистрын оюутнууд, мөн мэргэжлээрээ ажиллах буй
инженер-техникийн ажилтнууд, технологич нарт гарын авлага болгон зориулагдсан.
Нэгдүгээр дэвтэр нь гурван бүлгээс бүрдэх ба үүнд: материалын технологи, материалын
ертөнц, түүнд квант химийн хөгжил, химийн физик хэрхэн үүрэг гүйцэтгэсэн,
материалуудын төрөл, наноматериалууд, нанотехнологи, шинэ материалыг гарган
авахад хэрэглэгдэж буй орчин үеийн арга, техник хэрэгсэлүүд,
материалууд-тэдгээрийн дотоод химийн холбоосын төрлүүд, материалуудын үндсэн
бүтэц, талстын үндсэн долоон тогтолцоо ба талын байрлалууд, чиглэлүүд ба талын
хавтгайнууд, рентген дифракцийн тухай тус тус өгүүлнэ.
Үнэ: 15.99$