Ангилал: толь-бичиг

  • “ФРАНЦ-МОНГОЛ толь” , 2011

    “ФРАНЦ-МОНГОЛ толь” , 2011

    Зохиогч: Л. Дорждэрэм

    ISBN: 978-99929-80-23-1

    Хэл: Франц-Монгол

    Хуудасны тоо: 782

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 205 х 145 х 35 мм

    Үнэ: 36.000₮

        Ямарваа толь, бүр тодруулбал орчуулгын толь хүн төрөлхтний нэгэн зайлшгүй хэрэгцээ мөн. Орчуулга гэдэг маань үгийг үгтэй дүйлгэхийн нэр төдий бус үгэнд итгэхгүй, утгад итгэхийн гайхамшигт илэрхийлэл болдог. Үүний үнэн худлыг энэ толийг уншихаараа мэдрэх биз ээ.

  • “Монгол хэл соёлын дүйцэлгүй нэрийн монгол, япон тайлбар толь” , 2015

    “Монгол хэл соёлын дүйцэлгүй нэрийн монгол, япон тайлбар толь” , 2015

    Орчуулагч: С. Долгор, П. Энхжаргал

    Редактор: Ёшида Жюн-ичи

    Хэвлэлийн газар: Удам соёл

    ISBN: 978-99973-64-07-4

    Хэл: Монгол, Япон

    Хуудасны тоо: 290

    Хэмжээ: зөөлөн хавтастай,  204 х 142 х 12 мм

    Үнэ: 20.000₮

        Энэхүү тольд монгол малын тухайт 3000 орчим нэр, хэллэгийг тайлбарын хамт утгын зүйлээр журамлан, ашиглахад эвтэй, хялбар болгох үүднээс толины эцэст нэр, хэллэгийг кирилл цагаан толгойн дарааллаар эрэмбэлэн жагсааж толь дахь хуудсыг нь заасан болно. Монгол малын тухайт нэр, хэллэгийн тайлбар толь олон хэлнээ гарах нь аялал жуулчлал амжилттай хөгжиж байгаа манай орны нөхцөлд гадаад хэлний орчуулагч, үйлчлэгчдийн чухал гарын авлага болох төдийгүй тэднийг бэлтгэдэг сургуулиудад сурах бичиг болгон хэрэглэж болно.

  • “Монгол хэлэндэх Европын хэлний үгийн монгол дуудлагын толь” , 2019

    “Монгол хэлэндэх Европын хэлний үгийн монгол дуудлагын толь” , 2019

    Зохиогч: Н. Балжинням

    Редактор: Г. Алтангэрэл

    ISBN: 978-99978-68-90-9

    Хэл: Монгол, Англи, Орос

    Хуудасны тоо: 180

    Хэмжээ: зөөлөн хавтастай,  200 х 142 х 10 мм

    Үнэ: 9.000₮

        Энэхүү тольд бидний бичиг хийгээд ярианд байнгын хэрэглээтэй байгаа 2200 гаруй үг орсон болно. Ярианд хэрэглэгддэг гадаад үг аль хэлний ямар хэлбэртэй үгийг ингэж өөр хоорондоо хэлэлцээд байгааг бичгийн хэлний хэлбэрээр таниулах, гадаад үгийн зарим хэрэглээг багасгах, монгол хэлийг сурч байгаа гаднынханд тусламж болох зорилготой юм. Үг тус бүрийн ард латин галиг, түүний гарал, тайлбар орчуулга, уйгуржин монгол бичлэгийг дагалдуулав.

  • “Молекул биологи биотехнологийн нэр томьёоны АНГЛИ-МОНГОЛ тайлбар толь” , 2021

    “Молекул биологи биотехнологийн нэр томьёоны АНГЛИ-МОНГОЛ тайлбар толь” , 2021


    Зохиогч: М. Цогбадрах, Ө. Энэрэлт

    Редактор: Ц. Оюунсүрэн, Т. Ган-Эрдэнэ, Д. Лхагвасүрэн, Т. Гун-Аажав, Д. Сангаа

    Хэвлэлийн газар: “АДМОН ПРИНТ” ХХК

    ISBN:
    978-9919-25-893-1

    Хэл:
    Англи-Монгол

    Хуудасны тоо: 548

    Хэмжээ: хатуу хавтастай, 230 х 170 х 29 мм

    Үнэ: 45.000₮

        Биотехнологид молекул биологийн ухагдахуун болон өөр шинэ нэр томьёо эрчимтэй нэвтэрч байна. Иймд молекул биологи, биотехнологийн нэр томьёоны англи-монгол тайлбар толийг эмхэтгэн гаргах нь анхлан суралцагчид төдийгүй оюутан сурагч, судлаачид, энэ мэргэжлийг сонирхсон хэнд боловч зайлшгүй хэрэгцээтэй гэж үзэж энэхүү нэр томьёоны толь бичгийг уншигч олондоо өргөн барьж байна.

  • “Сэтгэл судлалын толь бичиг”, 2015

    “Сэтгэл судлалын толь бичиг”, 2015

    Зохиогч: Б. Батсайхан, М. Дэлгэржав

    Хэвлэлийн газар: “Соёмбо Принтинг”  ХХК

    ISBN: 978-99962-2-911-4

    Хэл: Монгол-Англи-Орос

             Англи-Орос-Монгол 

    Орос-Монгол-Англи

    Хуудасны тоо: 467

    Хэмжээ:
    зөөлөн хавтастай, 214 х 137 х 24

    Үнэ: 19.000₮

        Энэхүү Сэтгэл судлалын гурван хэлний толь бичгийг сэтгэл судлалын болон багшийн мэргэжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургууль, коллеж, сургалтын төв өөрийн сургалтад хэрглэхээс гадна уг хөтөлбөрүүдэд суралцаж буй оюутнууд түүнчлэн мэргэжлийн англи хэл болон орос хэлний багш, судлаачид, сэтгэл судлалыг сонирхогч нийт уншигчдад зориулсан бүтээл юм.

  • МОНГОЛ ҮГИЙН УТГЫГ ҮЗҮҮЛЭХ ШИНЭ ТОЛЬ БИЧИГ, 2015

    Зохиогч: Ж.Бат-Ирээдүй

    Редактор: Ж.Ичинхорлоо

    Хэвлэлийн газар: МУИС Пресс Хэвлэлийн Газар

    ISBN 978-99973-42-29-4

    Хэл:Монгол

    Зөөлөн хавтастай, 250×176мм /В5/, 594 нүүр, 1065гр

    Үнэ:29000₮

    Монгол хэлний үгийн сангийн үндсэн нэгж болсон адилтгал үг, нийлмэл үг, хоршоо үг, өвөрмөц хэлц, хэвшмэл хэллэг, ойролцоо утгат үг, эсрэг утгат үг, хүний нэр, газар усны нэр, ерөөл үг, хараал зүхлийн үг, давтмал үг, хэмт үг, тооний үг зэргийг тайлбарлан уран зохиолын жишээгээр баяжуулж өгснөөр найман настай балчираас наян настай өвгөд, төрийн албан хаагч, гадаад дотоодын эрдэмтэн судаач, оюунтан суралцагч, эх хэлээ шимтэн үзэгч хэн бүхэнд эрдэм мэдлэгийнх нь их замд гэрэл гэгээ болон гийгүүлэх нь дамжиггүй.

  • Монгол хэл шинжлэлийн тайлбар толь бичиг

    Монгол хэл шинжлэлийн тайлбар толь бичиг (анхны хэвлэл) 2014

    Зохиогчид: Ж.Бат-Ирээдүй, Г.Буянтогтох, Ц.Өнөрбаян, Б.Пүрэв-Очир, А.Пүрэвжанцан

    ISBN 978-99973-42-14-0

    Хэл:Монгол

    Зөөлөн хавтастай, 210×148, 512 нүүр, 620гр

    дууссан байна

    Энэхүү толь бичгийн агуулга хэдийгээр монгол хэлний авиа зүйгээс үг зүй , өгүүлбэр зүй, үгийн сан, утга судлал , найруулга зүй зэрэг хэл шинжлэлийн ойлголтуудыг бүрэн хамаарах ерөнхий зорилготой бичигдсэн боловч монгол хэл шинжлэлээр суралцагч нарт зориулан тухайн салбар чиглэлээр тэргүүн зэрэгт үзэх ном бүтээлийн мэдээлэл, ном зүй, монгол хэл шинжлэлийн гадаад дотоодын эрдэмтдийн намтар, бүтээлийн товч тэргүүтнийг нэмж хавсаргав.

  • Большой Академический Русско-Монгольский словарь Том1, 2011

    Большой Академический Русско-Монгольский словарь Том1, 2011

    Зохиогчид: Орос Монгол эрдэмтэд

    Хэл: Орос-Монгол

    Хатуу хавтастай, 170×240мм, 727нүүр, 600гр

    Монголын эрдэмтэн нөхөд уг толийн орос хэсгийн хэрэглэгдэхүүнийг монгол хэлээр орчуулхаас гадна үгсийн утга санааг Орос, Зөвлөлтийн сонгодог уран зохиолын монгол орчуулгаар тодотгон хадсан.Оросын талаас уг тольд оросын ШУА-ийн Хэлшинжлэлийн хүрээлэнгийн ажилтан И.А.Грунтов (Г,Д үсэг), П.П.Дамбуева (В үсэг), Г.Ц.Пюрбеев(А үсэг), Халимагийн хүмүүнлэгийн судалгааны хүрээлэнгийн ажилтан Э.У.Омакаева (Б үсэг) нар оролцож, уг толийн орос хэсгийг хийсэн.

    Үнэ: 30.000₮

  • ХЭЛ ШИНЖЛЭЛИЙН НЭР ТОМЬЁОНЫ ТАЙЛБАР ТОЛЬ

    ХЭЛ ШИНЖЛЭЛИЙН НЭР ТОМЬЁОНЫ ТАЙЛБАР ТОЛЬ, 2014

    Зохиогч: Ч.Зээнямбуу, М.Базаррагчаа

    ISBN:978-99973-67-31-0

    Хэл: Монгол, Англи, Орос

    Хатуу хавтастай, 210Х155мм, 888 нүүр, 1160гр

    Үнэ: 69.99$

    Хэлшинжлэл онол нь хийсвэрлэл ихтэй, оюун ухаан дайчилсан бусад олон шинжлэх ухаантай нягт уялдсан ухаан юм. Энэхүү толь бичигт 900 орчим нэр томьёоны тодорхойлолт, агуулгыгг монгол хэлээр тайлбарлаж, онолын үндэслэл болон дүгнэлт, тайлбарлаж буй үзэгдлийг дөхөмтэйг бодож жишээ баримтыг иш татаж, хэлшинжлэлийн салбарт дорвитой бүтээл туурвисан, дэлхийд алдаршсан хэлшинжээч эрдэмтдийн намтар түүх, үйлс бүтээлийн талаарх товч мэдэгдэхүүнийг хавсаргажээ.