Ангилал: сэтгэл-судлал

  • “Төлөвшил, хүмүүжил, хөгжил”, 2021

    “Төлөвшил, хүмүүжил, хөгжил”, 2021

    Зохиогч: Ж.Даваа

    ISBN: 978-9919-20-914-8

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 168

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 204 х 141 х 8 мм

    Үнэ: 15.000₮

        Монгол иргэн бие хүний төлөвшлийн нийгэм сэтгэл зүйн асуудал, цахим тоглоом ба хүүхдийн хөгжил, хүмүүжил, сэтгэл зүйн зөвлөгөө ба ертөнцийг үзэх үзэл, үхлийн талаар айдас ба түүнийг зохицуулах асуудал, харилцааны соёлыг эзэмших нь ёс суртахууны хэм хэмжээнд өөрийгөө захируулах чухал алхам зэрэг асуудал сонирхол татсан хэвээр байна.  Уг асуудлуудыг хөндөн тайлбарлахаар энэхүү номыг эрхлэн гаргажээ.

  • “Сурган хүмүүжүүлэх сэтгэл судлал”, 2012

    “Сурган хүмүүжүүлэх сэтгэл судлал”, 2012

    Зохиогч: М. Дэлгэржав

    Хэвлэлийн газар: МУИС Пресс Хэвлэлийн Газар

    ISBN: 978-99929-4-735-7

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 248

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 204 х 142 х 12 мм

    Үнэ: 10.000₮

        Сурган хүмүүжүүлэх сэтгэл судлалын үүсэл хөгжлийн чиг хандлага, сурган хүмүүжүүлэх сэтгэл судлалын ерөнхий объект болох боловсролын тухай, боловсролын үйл явцын субъектийн буюу багш, суралцагчийн сэтгэл зүй, суралцах үйл ажиллагаа, боловсролын тогтолцоо дахь сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаа, боловсролын үйл явц дахь сургалт-хүмүүжлийн хамтын ажиллагаа ба харилцаа түүнд үүсэх саад бэрхшээлийн талаар багтсан. Энэхүү сурах  бичиг нь сурган хүмүүжүүлэх ухаан, сэтгэл судлалын салбарт судалгаа шинжилгээ хийж буй их, дээд сургуулийн оюутан, магистрант, докторант, судлаач, багш нарт зориулсан болно. 

  • “Сэтгэл судлалын бага тайлбар толь” , 2013

    “Сэтгэл судлалын бага тайлбар толь” , 2013


    Зохиогч: Б. Батсайхан, М. Дэлгэржав

    Редактор: Б. Энхтүвшин

    Хэвлэлийн газар: “Соёмбо Принтинг “ ХХК

    ISBN: 978-99962-2-522-2

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 185

    Хэмжээ: зөөлөн хавтастай,  275 х 210 х 8 мм

    Үнэ: 19.000

        Сэтгэл судлалын бага тайлбар толь нь сэтгэл судлалын шинжлэх ухааны түгээмэл хэрэглэгддэг 700 орчим нэр томьёо, 300 орчим эрдэмтэн судлаачийн товч намтрыг багтаасан. Нэр томьёо бүрийг оросоор, эрдэмтдийн нэрийг англиар бичиж оруулсан болно. Уг толь нь сэтгэл судлалыг судлан сонирхож буй оюутан, магистр, багш, эрдэмтэн, сэтгэл зүйч, сэтгэл засалч, сонирхсон хүн бүрт зориулагдсан болно.

  • “НИЙГМИЙН СЭТГЭЛ СУДЛАЛ”, 2012

    “НИЙГМИЙН СЭТГЭЛ СУДЛАЛ”, 2012

    Зохиогч: Л. Уранцэцэг, М. Дэлгэржав

    Хэвлэлийн газар: МУИС Пресс Хэвлэлийн Газар”

    ISBN: 978-99962-5-390-4

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 248

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 203 х 142 х 12

    Үнэ: 9900₮

        Номонд нийгмийн сэтгэл судлалын шинжлэх ухааны үүсэл хөгжлийн түүх; онолын зарим урсгал, нийгмийн төрөл бүрийн бүлгийн сэтгэл зүйн онцлог; бие хүний хөгжил, төлөвшил, нийгэмшил; сэтгэлзүйн судалгааны зарчим, арга, аргачлал; нийгмийн сэтгэл судлалын зарим салбар, хэрэглээний сэтгэл судлалын үндэс нийгэм-сэтгэл зүйн үзэгдэлд дүн шинжилгээ хийх мэдлэг чадвар эзэмшихэд хэрэгтэй мэдээллийг тусгасан болно. Уг номыг их, дээд, сургуулийн оюутан, судлаачид болон сонирхогч олон нийтэд зориулав.

  • “Сэтгэл судлалын толь бичиг”, 2015

    “Сэтгэл судлалын толь бичиг”, 2015

    Зохиогч: Б. Батсайхан, М. Дэлгэржав

    Хэвлэлийн газар: “Соёмбо Принтинг”  ХХК

    ISBN: 978-99962-2-911-4

    Хэл: Монгол-Англи-Орос

             Англи-Орос-Монгол 

    Орос-Монгол-Англи

    Хуудасны тоо: 467

    Хэмжээ:
    зөөлөн хавтастай, 214 х 137 х 24

    Үнэ: 19.000₮

        Энэхүү Сэтгэл судлалын гурван хэлний толь бичгийг сэтгэл судлалын болон багшийн мэргэжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургууль, коллеж, сургалтын төв өөрийн сургалтад хэрглэхээс гадна уг хөтөлбөрүүдэд суралцаж буй оюутнууд түүнчлэн мэргэжлийн англи хэл болон орос хэлний багш, судлаачид, сэтгэл судлалыг сонирхогч нийт уншигчдад зориулсан бүтээл юм.