Ангилал: соёл-урлаг-судлал

  • “ЖАМЦЫН БАДРАА орчуулгын уран бүтээл: яруу найраг, жүжиг, дуурь V” 6 боть, 2019

    “ЖАМЦЫН БАДРАА орчуулгын уран бүтээл: яруу найраг, жүжиг, дуурь V” 6 боть, 2019

    Эрхэлсэн: Г. Мэнд-Ооёо

    ISBN: 978-9919-21-058-8

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 320

    Хэмжээ: хатуу хавтастай, 250 х 175 х 20 мм

    Үнэ: 20.000₮

        “Жамцын Бадраа” сангаас Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Жамцын Бадраагийн бүтээл туурвилыг цувралаар хэвлэн нийтлүүлж байгаа, үүнээс энэ удаа орчуулгын уран бүтээлийг нэгэн дэвтэр болгон өргөн толилуулав.   

  • “ЖАМЦЫН БАДРАА их дуучны яриа эрдэм шинжилгээний бүтээлийн чуулган II” 6 боть, 2017

    “ЖАМЦЫН БАДРАА их дуучны яриа эрдэм шинжилгээний бүтээлийн чуулган II” 6 боть, 2017

    Эрхэлсэн: Н. Жанцанноров

    ISBN: 978-99978-58-41-2

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 216

    Хэмжээ: хатуу хавтастай, 250 х 175 х 20 мм

    Үнэ: 60.000₮ (3 боть)

    “МУИС-ийн ахмад эрдэмтдийн судалгааны өв”-ийг цувралаар нийтлүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, урлаг судлаач Жамцын Бадраагийн эрдэм шинжилгээний бүтээлийг өргөн толилуулав.

  • “ЖАМЦЫН БАДРАА aрдын урлаг судлал эрдэм шинжилгээний бүтээлийн чуулган I” 6 боть, 2017

    “ЖАМЦЫН БАДРАА aрдын урлаг судлал эрдэм шинжилгээний бүтээлийн чуулган I” 6 боть, 2017

    Эрхэлсэн: Б. Цэцэнцолмон

    ISBN: 978-99978-58-41-2

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 294

    Хэмжээ: хатуу хавтастай, 250 х 175 х 20 мм

    Үнэ: 60.000₮ (3 боть)

        Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, ардын урлаг судлаач, яруу найрагч Ж. Бадраагийн ардын урлаг судлал, соёл, урлаг судлал, угсаатны хөгжим судлал, монгол хэлний найруулга зүй, утга зохиолын холбогдолтой эрдэм шинжилгээний бүтээлийг цуврал гурван боть болгон Монгол улсын их сургуулийн Монгол судлалын хүрээлэн, “Жамцын Бадраа” сангаас эрхлэн хэвлүүлж уншигч танаа өргөн барив.

  • Монгол домог зүйн дүр

    Монгол домог зүйн дүр

    Товч агуулга :Домог зүй бол тухайн зохиогдож байсан цаг үеийнхээ хүний ертөнцийн тухай үзэл
    төсөөлөл нь мөн болой. Хүй нэгдлийн үеийн хүний сэтгэлгээ нь бүхэлдээ
    домог зүйн сэтгэлгээ байсан юм. Иймд домог зүй гэдэг үг нь дэлгэрэнгүй
    утгаар бол зөвхөн ардын аман зохиолын нэг зүйлийг биш хүй нэгдлийн үеийн
    хүн төрөлхтний оюун сэтгэлгээг бүхэлд нь хэлдэг байна. Энэ утгаараа бол
    урлаг, шашин, гүн ухаан, ёс зүйн төсөөллийн аль нэгийг дангаар
    төлөөлөхгүй, харин хүний оюуны соёлын эл бүхий л салбарын үүсвэрийг
    хадгалсан нийтлэг сэтгэлгээ юм. Энэхүү судалгааны бүтээлд домог зүйн нэр
    томъёоны асуудал, домог зүйн сэтгэлгээ, домгийн гол өгүүлэмж, дүрүүд,
    бэлэгдэлт шинж талаас нь судлан тайлбарлажээ. Мөн байгаль, нар, сар,
    гариг эрхэс, уул ус болон хүний аж амьдралтай холбоотой олон домог яриаг
    энэ номноос унших боломжтой.

    Гарчиг
    – Удиртгал
    -Монгол домог зүйг судалсан нь
    -Дүрийн эртний хэлбэрүүд үүссэн нь
    -Газар эхийн домог
    -Тэнгэр нэрийн домог
    -Од гарагийн домог
    -Ертөнцийн үүслийн домог
    -Хүний үүслийн домог
    -Ургамал, амьтны домог
    -Соёлын үүслийн домог
    -Хуур хөгжмийн үүслийн домог, зан үйл
    -Монгол домог зүйн товч толь

    Зохиогч: С. Дулам

    Редактор: Д. Бум-Очир

    Цаасны хэмжээ: B5
    Хэвлэлийн хуудас: 42,25

    ISBN:  99929-5-989-4

    Хэл: Монгол
    Үнэ : 30’000₮

  • Монгол бэлгэдэл зүй II Өнгийн бэлгэдэл зүй, зүг чигийн бэлгэдэл зүй.

    Монгол бэлгэдэл зүй II Өнгийн бэлгэдэл зүй, зүг чигийн бэлгэдэл зүй.

    Бэлгэ, бэлгэдэл, бэлгэдэл зүй.
    Товч агуулга: 
    Монголчуудын өнгөөр бэлгэдэх ёсны утга зүйг ухан шинжиж, судлан
    тайлбарласан энэхүү бүтээлд байгалийн юмс үзэгдлийн өнгийг тэмдэглэхээс
    эхлээд тэдгээрийн бүтвэр махбодын өнгийг нэрлэх, орон зай, зүг чигийг
    заах (сансрын бэлгэдэл), язгуур давхарга, үндэстэн угсаатныг ялгах, ёс
    зүйн болон хийсвэр ойлголтыг бэлгэдэх мэтчилэнгээр хэд дахин салбарлаж,
    нарийвчлан гүнзгийрүүлэн авч үзсэн байна. Тухайлбал монголчууд тэнгэрийг
    өнгөөр төлөөлүүлж “хөхрөгч”,”хөхөлзөгч” гэж нэрлэдэг байхад ногоог
    ногоон өнгөтэй нь, шороог шар өнгөтэй нь тус тус адилтган нэрлэдэгийг
    дурджээ. Түүнчлэн тус номын “Зүг чигийн бэлгэдэл зүй” хэсэгт орон зайн
    тухай шинжлэх ухааны үзэл ойлголтод үл хамаарах, уран сайхны, домог
    туурвилын, шүтлэг мөргөлийн юмуу бэлгэдлийн орон зай, түүний нийтэд
    илэрхий хэд хэдэн хэмжээсийн талаар өгүүлжээ.

    Гарчиг
    -Өнгийн бэлгэдэл зүй
    -Цагаан өнгийн бэлгэдэл
    -Хөх өнгийн бэлгэдэл
    -Ногоон өнгийн бэлгэдэл
    -Шар өнгийн бэлгэдэл
    -Завсрын өнгөнүүдийн бэлгэдэл
    -Улаан өнгийн бэлгэдэл
    -Өнгийн бэлгэдлийн цогцолборууд
    -Гаргалга
    -Зүсмийн бэлгэдэл
    -Гаргалга
    -Зүг чигийн бэлгэдэл зүй
    -Гаргалга
    -Ном зүй
    -Нэрсийн хэлхээ
    -Хавсралт

    Зохиолч : C.Дулам

    Редактор : Д.Бум-Очир
    Дизайнер : Г.Самдан

    Цаасны хэмжээ : B5
    Хэвлэлийн хуудас : 40
    Хэвлэлийн газар : Битпресс XXK

    ISBN : 99929-5-052-8
    ISBN : 99929-5-053-6
    ISBN : 99929-5-054-4
    ISBN : 99929-5-055-2

    Хэл : Монгол
    Үнэ : 30’000 ₮

  • Монгол бэлгэдэл зүй III дүрсийн бэлгэдэл зүй дохио зангааны бэлгэдэл зүй.

    Монгол бэлгэдэл зүй III дүрсийн бэлгэдэл зүй дохио зангааны бэлгэдэл зүй.

    Бэлгэ, бэлгэдэл, бэлгэдэл зүй.

    Гарчиг:
    Дүрсийн бэлгэдэл. Дүрсийн бэлгэдэлийн дайн. Тамгадын бэлгэдэл зүй.
    Саран тамгадын тэмдэг, бэлгэдэл. Хээ угалзын бэлгэдэл. Тагнай хээний
    тэмдэг бэлгэдэл. Алхан хээний тэмдэг бэлгэдэл. Мушгимал хээний тэмдэг
    бэлгэдэл. Мушгимал хээний тэмдэг бэлгэдэл. Сүлжмэл хээний тэмдэг
    бэлгэдэл. Түмэн насан хээний тэмдэг бэлгэдэл. Өлзий утсан хээний тэмдэг
    бэлгэдэл.

    Зохиогч: С. Дулам

    Редактор: Д. Бум-Очир
    Дизайнер: Г.Самдан

    Цаасны хэмжээ: B5
    Хэвлэлийн хуудас: 35.5

    Хэвлэлийн газар: Битпресс ХХК

    ISBN:  99929-5-052-8
    ISBN:  99929-5-053-6
    ISBN:  99929-5-054-4
    ISBN:  99929-5-055-2

    Хэл: Монгол
    Үнэ : 30’000₮

  • Монгол бэлгэдэл зүй I Тооны бэлгэдэл зүй.

    Монгол бэлгэдэл зүй I Тооны бэлгэдэл зүй.

    Бэлгэ, бэлгэдэл, бэлгэдэл зүй.

    Товч агуулга : Уг бүтээлд эрт цагаас монголчуудын уламжлалт соёл сэтгэлгээнд тоо
    болгон бэлгэдлийн давтагдашгүй бодгаль бэлгэ чанартай байсан гэдгийг
    бэлгэдэл зүйн ухааны үүднээс судлан тайлбарласан. Монгол ардын
    аман зохиол, уран зохиолын сонгодог эх сурвалжуудад түгээмэл тохиолддог
    монголчуудын ахуй амьдрал, зан заншил, газар усны нэр, үлгэр домгийн
    үг хэллэгийн утга санаа, давтамжийн илэрхийлэлийг шинжлэн судалж, тооны
    бэлгэдэл чанарын утгыг тайлж, гаргалгаа хийсэн.

    Гарчиг: Нэгийн тооны бэлгэдэл. Хоёрын тооны бэлгэдэл. Гурвын тооны бэлгэдэл. Дөрвийн тооны бэлгэдэл. Тавын тооны бэлгэдэл. Долоогийн тооны бэлгэдэл. Наймын тооны бэлгэдэл. Есийн тооны бэлгэдэл. Арван нэгийн бэлгэдэл. Арван нхоёрын бэлгэдэл. Арван гурвын бэлгэдэл. Тооны бэлгэдлийн цогцолбор. Дүгнэлт. Номзүй. Нэрийн хэлхээс. Хавсрал

    Зохиогч: С. Дулам

    Редактор: Д. Бум-Очир
    Дизайнер: Г.Самдан

    Цаасны хэмжээ: B5
    Хэвлэлийн хуудас: 35.5

    Хэвлэлийн газар: Битпресс ХХК

    ISBN:  99929-5-052-8
    ISBN:  99929-5-053-6
    ISBN:  99929-5-054-4
    ISBN:  99929-5-055-2

    Хэл: Монгол
    Үнэ : 30’000₮

  • Монгол малчны уламжлалт арга ухааны лавлах

    Монгол
    малчны уламжлалт арга ухааны лавлах
    2009

    Зохиогч: Түвдэнгийн Молотов

    ISBN 978-99929-93-31-6

    А5 хэмжээтэй, зөөлөн хавтастай, 296 нүүр, 300гр

    Үнэ: 18 $

    Монгол малчны уламжлалт арга ухааны тухай, мал аж ахуйн
    холбогдолтой аж амьдралдаа хэрэглэдэг нэр томьёоны тухай, цаг агаарын байдлыг
    урьдчилан ажиглаж мэдэх шинж тэмдгийн тухай, малаа хайрлаж, хамгаалж ирсэн
    монгол зан заншлын тухай, малын төрөл, мал анагаах арга ажиллагааны тухай,
    зурхайд зөвшөөрөгдсөн өдрүүдийн тухай, монгол хүний эртнээс уламжилсан сайхан
    зан заншлын тухай, Чингис хааны эрхмийн дээд эв хэмээн сургасан билэг сургаал
    болон хэнд ч мартагдашгүй сургаал хайрласан номч мэргэд, алдартай малчдын
    сургаалын тухай манай өвөг дээдсүүд хэрхэн сургаж ирснийг өгүүлжээ.