Ангилал: олон-улсын-харилцаа

  • “Аюулгүй байдлын тулгуур асуудлууд” , 2019

    “Аюулгүй байдлын тулгуур асуудлууд” , 2019

    Редактор: С. Баттулга

    Хэвлэлийн газар: “Удам соёл” ХХК

    ISBN: 978-999-29-3-797-7

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 392

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 205 х 145 х 17 мм

    Үнэ: 15.000₮

        “Аюулгүй байдлын тулгуур асуудлууд” хэмээх энэхүү ном нь Япон Улсын Үндэсний батлан хамгаалахын академийн мэргэжил нэгт багш нарын хамтарч бүтээсэн аюулгүй байдлын сурах бичгүүдийн нэг юм. Уг бүтээлийн хувьд аюулгүй байдлын өргөн хүрээний мэдлэг өгөхөөс илүүтэй чухал гол гэж үзсэн мэдлэг,мэдээллийг бидэнд ойр байгаа бодит жишээгээр олон янзын бодлого үйл ажиллагаатай холбон тайлбарлажээ.

  • “Монгол-Хятад хоёр улсын түүхэн харилцааны он дараалсан лавлах (1949-2014)” , 2021

    “Монгол-Хятад хоёр улсын түүхэн харилцааны он дараалсан лавлах (1949-2014)”, 2021


    Редактор: А. Очир, Н. Ганбат, Ли Шэн, Би Аонань

    ISBN: 978-99973-942-7-9

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 564

    Хэмжээ: хатуу хавтастай, 210 х 150 х 25 мм

    Үнэ: 15.000₮

        Энэхүү “Монгол-Хятад хоёр улсын түүхэн харилцааны он дараалсан лавлах” /1949-2014/ нь Монгол-Хятад хоёр улсын сүүлийн 65 жилийн хамтын ажиллагааны түүхийн гол гол үйл явдлыг дэлгэн үзүүлэх, манай хоёр орны харилцааг судлаачид, сонирхогчдод мэдээ материалыг хүргэжээ. Нэмж засварласан хоёрдугаар хэвлэлд эмхэтгэлийг нэг, хоёрдугаар дэвтэр хэмээн дугаарлаж, монгол хэл дээрх баримт мэдээг нэгдүгээр дэвтэр, хятад хэл дээрх баримт мэдээг хоёрдугаар дэвтэр хэмээн дугаарлаж, тус тусад нь эмхэтгэв.

  • “Монгол геополитикийн мандан бууралт ба сэргэлт”, 2020

    “Монгол геополитикийн мандан бууралт ба сэргэлт” , 2020

    Зохиогч: Г. Төмөрчулуун

    ISBN: 978-9919-20-710-6

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 320

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 200 х 145 х 16 мм

    Үнэ: 29.500₮

        Монгол Улс “хоёрхон хөрштэй”, “далайд гарцгүй”, “Азийн цээжинд оршдог” гэх мэтээр ярьж бичдэг. Энэ нь цаанаа Монголын геополитикийг хэлж байгаа хэрэг юм. Монголын газар зүйн байрлал буюу түүний геополитик Монголын хувь заяаг тодорхойлж байдаг. Энэхүү номд Монголын гадаад харилцааны эрт эдүгээгийн түүхийг авч үзжээ.

  • “Монгол төрийн дипломат өв уламжлал, шинэчлэл” , 2021

    “Монгол төрийн дипломат өв уламжлал, шинэчлэл”, 2021

    Зохиогч: Г. Төмөрчулуун

    ISBN: 978-9919-25-677-3

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 172

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 200 х 145 х 10 мм

    Үнэ: 30.000₮

        Дипломат үйл гэдэг шинжлэх ухааны үүсэл, хөгжилд монголчуудын оруулсан хувь нэмэр түүнчлэн Монголын түүхийн тодорхой үед дипломат үйлийн гүйцэтгэсэн түүхэн үүргийг энэхүү бэсрэг номд орсон лекцүүдээр харуулахыг зорив. Зохиогч энэ номд орсон лекц бүр Монголын түүхийн тодорхой үед дипломат үйлийн гүйцэтгэсэн үүргийг хөндсөн байхаар бодож, сонгон оруулжээ.

  • “Зүүн Ази ба Монгол Хятадын харилцаа”, 2019

    “Зүүн Ази ба Монгол Хятадын харилцаа”, 2019

    Зохиогч: Ж. Баттөр

    Хэвлэлийн газар: Удам соёл” ХХК

    ISBN: 978-9919-22-842-2

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 189

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 203 х 142 х 12

    Үнэ: 12.000₮

        Энэхүү бүтээл нь Зүүн Азийн орнуудын онцлог, дипломат ажиллагаа, Хятад улсын гадаад орнуудтай харилцах харилцаа, зөрчил, хөгжил нөлөөлөл зэргийг сонирхон судалдаг хүн бүрд зориулагдав.  

  • “Монгол Хятадын харилцаа: түүх соёл, өв уламжлал”, 2018

    “Монгол Хятадын харилцаа: түүх соёл, өв уламжлал”, 2018   

    Зохиогч: Ж. Баттөр

    Хэвлэлийн газар: МУИС Пресс Хэвлэлийн Газар”

    ISBN: 978-99978-3-799-8

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 162

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 203 х 142 х 12

    Үнэ: 10.000₮

        Энэхүү бүтээл нь Монголын түүх соёл, гадаад харилцаа, Монгол Хятадын харилцаа, харилцан нөлөөл, Евроази хийгээд Зүүн Ази судлал, утга соёл, хоол хүнс, цэрэг тагнуул, газар тариалангийн түүх, оюуны болоод материаллаг соёлын тухай сонирхдог, судалдаг хүн бүрд зориулагдав.

  • “Монгол улсыг хүрээлэн буй геополитик, геостратегийн гадаад орчин”, 2021

    “Монгол улсыг хүрээлэн буй геополитик, геостратегийн гадаад орчин”, 2021


    Зохиогч: Ж. Бор

    Эрхлэн хэвлүүлсэн: Доктор, профессор С. Баттулга

    Хэвлэлийн газар: “АДМОН ПРИНТ” ХХК

    ISBN: 978-9919-25-311-0

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 281

    Хэмжээ: хатуу хавтастай, 205 х 143 х 24 мм

    Үнэ: 40.000₮

        Дэлхий дахинд даяаршил эрчимжихийн зэрэгцээ улс үндэстнүүд дангааршихыг эрмэлзэх болсон өнөө цаг үед хоёр их гүрний дунд шахагдан орших Монгол улс үндэстэнд тусгаар тогтнол, эрх чөлөөгөө бататган бэхжүүлэх асуудал юу юунаас илүү чухал болж байна. Олон улс үндэстэнтэй хэрхэн харилцаж, өөрсдийгөө хэрхэн хүлээн зөвшөөрүүлж, тусгаар тогтнолоо хэрхэн хамгаалж бэхжүүлж ирсэн тухай энэ удаад МУИС-ийн олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулиас эрхлэн гаргаж буй судлаач, доктор Ж.Бор уг бүтээлдээ шинжлэх ухааны болон түүхийн үндэслэлтэй хариу өгнө.

  • Монголын гадаад бодлого ХХ, ХХI зууны зааг дээр (Үндэсний эрх ашиг ба прагматизм), 2016

    Монголын гадаад бодлого ХХ, ХХI зууны зааг дээр (Үндэсний эрх ашиг ба прагматизм), 2016

    Зохиогч: Гуудайн Төмөрчулуун

    ISBN код: 978-99973-903-8-7

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 160

    Жин: 100 гр

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 205 x 144 x 10 мм

    Үнэ: 18000

    Монголын гадаад бодлого 20, 21 дүгээр зууны зааг дээр: үндэсний эрх ашиг, прагматизм ном уншигчдын гар дээр очиж байна. 20 дугаар зууны эцэс, 21 дүгээр зууны эхэнд Монголын төр гадаад бодлогодоо өөрийн үндэсний эрх ашгийг дээдэлсэн прагматик бодлого явуулж ирсэн учир шалтгаанаас номоо ийн нэрлэсэн болно.

    Гадаад харилцааны бодлого Монгол Улсын оршин тогтнох, хөгжин дэвшихийн нэгэн язгуур хүчин зүйл байсан, цаашид ч байх болно. Энэ утгаараа түүнийг шинжлэх ухааны үндэстэй боловсруулж оновчтой явуулах нөхцөлийг бүх талаар бүрдүүлэх явдал эрдэмтэд, судлаачдын чухал үүрэг байх учиртай.

    Хэдхэн жилийн өмнө Монгол Улс Зөвлөлт-Хятадын харилцааны “барьцааны улс” мэт, газар зүйн хувьд Азийн орон мөртлөө улс төр, эдийн засаг зэрэг бараг бүх харилцаа нь ЭЗХТЗ-ийн хүрээнд ЗХУ, Зүүн Европтой холбогдсон орон байлаа. Тэгвэл өнөөдөр Монгол Улс түүхэндээ анх удаа хоёр хөршийн харилцааны хүрээнээс ангижирч, дэлхийн хамтын нийгэмлэгийн бүх гишүүнтэй чөлөөтэй харилцаж, Азийн орныхоо статусыг эргэн сэргээх бололцоотой болов.

    XX зууны сүүлчээс хойших асар богино хугацаанд Монгол Улсад өрнөсөн ардчилал, зах зээлд шилжих үйл явцын дүнд лэлхийн нөлөө бүхий томоохон орнууд АНУ, Япон, БНХАУ, ОХУ, ХБНГУ, Өмнөд Солонгос болон Ази Номхон далайн бусад оронтой хэвийн харилцаатай болов. ОУВС, ДБ, АХБ, Европын Холбоо, АСЕАН зэрэг дэлхий нийтийн болон бүс нутгийн чанартай оайгууллагатай харилцаа холбоо тогтоов. Монголд туслах хандивлагч орнуудын бүхэл бүтэн хөдөлгөөн өрнөв. Монгол Улсын гадаад харилцааны бодлогод эргэлтийн чанартай өөрчлөлтүүд “арч, Монгол Улсын олон улсын байр суурь бэхжиж, нэр хүнд нь урьд өмнө байгаагүйгээр дээшлэв.

  • Монгол улс ба зүүн хойд азийн их гүрнүүд, 2016 (Лекцийн эмхтгэл)

    Монгол улс ба зүүн хойд азийн их гүрнүүд, 2016

    (Лекцийн эмхтгэл)

    Зохиогч: Гуудайн Төмөрчулуун

    ISBN код: 978-99973-903-7-0

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 196

    Жин: 245 гр

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 205 x 145 x 10 мм

    Дууссан

    Өнгөрсөн хориод жилийн хугацаанд Монголын төрийн бодлого дотроос ганцхан гадаад бодлого, гадаад харилцаа л өөрийн ноён нуруутай, гайхалтай амжилтад хүрсэн салбар болсон, энэ нь одоо ч ийм байгаа. Ийм дүгнэлттэй маргах хүн гарахгүй биз ээ.

    Энэ бол 1992 оны Үндсэн хууль, 1994 оны Гадаад бодлогын Үзэл баримтлалын ач тус байлаа. Хоёр хөрштэйгээ тэнцвэртэй шинэлэг харилцаа хөгжүүлж, “гуравдагч хөрш”-ийн үзэл санааг дэвшүүлж, өмнө нь хол хөндий явж ирсэн Ази тив рүү ойртож, олон талт хамтын ажиллагааг чанарын шинэ түвшинд гаргаж, гадаад дахь өөрийн иргэдийн эрх ашгийг хамгаалах тал руу огцом эргэлт хийж, гадаад харилцаагаа эдийн засгийн болон ‘зөөлөн хүч”-ний өнцгөөс харах зарчмын өөрчлөлтүүд хийсэн байна. Гадаад харилцааг олон тулгууртай, нээлттэй болгоход чиглэсэн энэхүү бодлого Монголын олон улсын нэр хүндийг сүүлийн хориод жилд огцом өсгөх үндэс болжээ.

  • ​МОНГОЛЫН АСУУДАЛ ОРОС, ХЯТАДТАЙ УЧИР ХОЛБОГДСОН НЬ

    МОНГОЛЫН АСУУДАЛ ОРОС, ХЯТАДТАЙ УЧИР ХОЛБОГДСОН НЬ, 2014 /Тэргүүн дэвтэр/

    XX зууны улс төр, дипломатын
    харилцаа

    Зохиогч: Т.Төмөрхүлэг

    ISBN: 978-99973-0-253-3

    Хэл: Монгол

    Үнэ: 29.99$

    Хатуу хавтастай, 219Х153 мм хэмжээтэй, 205 нүүр, 400гр