Зохиогч: Д.Лхамжав

Хэл: Монгол
ISBN: 978-9919-20-211-8
Хатуу хавтастай, 176х250мм хэмжээтэй, 395 нүүр,
Үнэ: 40000₮
Зохиогч: Д.Лхамжав

Хэл: Монгол
ISBN: 978-9919-20-211-8
Хатуу хавтастай, 176х250мм хэмжээтэй, 395 нүүр,
Үнэ: 40000₮
Зохиогч: А.Амарзаяа, А.Булган, Ц.Навчаа, Д.Түмэнбаяр

Хэл: Монгол
ISBN: 978-99978-58-77-1
Зөөлөн хавтастай, 176х250мм хэмжээтэй, 171 нүүр,
Үнэ: 10000₮
Зохиогч: А.Мекей, Л.Өвгөн
Редактор: Р.Гончигдорж

Хэл: Монгол
ISBN: 978-991927-835-9
Зөөлөн хавтастай, 140х200мм хэмжээтэй, 190 нүүр,
Үнэ: 30000₮
“Ерөнхий физикийн практикум” молекул физик , 2021

Зохиогч: Ж. Даваасамбуу, Л. Дэмбэрэл, Н. Төвжаргал, Э. Номин-Эрдэнэ
Редактор: Г. Шилагарди
ISBN: 978-9919-504-41-0
Хэл: Монгол
Хуудасны тоо: 191
Хэмжээ: хатуу хавтастай, 230 х 165 х 15 мм
Үнэ: 25.000₮
Физик сургалтад оюутан онолын мэдлэгээ бататгах, асуудал шийдвэрлэх, туршилтын арга барил эзэмшихэд физикийн лабораторийн хичээл чухал үүрэгтэй юм. Энэхүү ерөнхий физикийн практикум гарын авлага нь молекул физикийн лабораторийн 20 ажлыг багтаасан бөгөөд физик судалж буй мэргэжлийн болон мэргэжлийн бус хөтөлбөрийн оюутнуудад зориулсан болно.
“Монгол орны ундны усан дахь уран”, 2020

Зохиогч: Х. Цоохүү, О. Болормаа, Н. Тэгшбаяр
ISBN: 978-9919-24-213-8
Хэл: Монгол
Хуудасны тоо: 228
Хэмжээ: зөөлөн хавтастай, 290 х 205 х 12 мм
Үнэ: 55.000₮
Уншигч таны гар дээр очиж байгаа энэхүү ном нь гүний болон ундны усны ураны агууламжийг Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд судлан тогтоосон анхны томоохон бүтээл болжээ. Физикчид, химичид, ус судлаачид, эрүүл мэндийн ажилтан, ураны геологичдын сонирхлыг татсан онол, практикийн чухал ач холбогдолтой, цаашид нарийвчлан судлах олон асуудлыг хөндсөнөөрөө онцлог бүтээл болжээ.
“Азийн Физикийн Олимпиадын онолын бодлого ба бодолтын эмхэтгэл 2001-2013”, 2014

Эмхэтгэсэн: Ц. Баатарчулуун, Р. Бавуудорж, Х. Балт-Эрдэнэ, О. Бат-Отгон, Г. Батхүх, М. Ганбат, О. Ганболд,
Г.Зоригт, С. Жагдал, Н.Насанбат, Д.Сангаа, Д.Улам-Оргих, Л. Энхтөр
Редактор: Г. Батсүх, Х. Балт-Эрдэнэ, О. Баяр, Р. Бавуудорж
Хэл: Монгол
Хуудасны тоо: 221
Хэмжээ: зөөлөн хавтастай, 285 х 205 х 10 мм
Үнэ: 35.000₮
Азийн физикийн олимпиадын бодлогын түвшин жил бүр дээшилж олимпиадын бэлтгэлийг өндөр түвшинд хангахад улам төвөгтэй болсоор байна. Азийн олимпиадын онолын бодлогуудын эмхэтгэл үүнд чухал үүрэгтэй нь дамжиггүй. Азийн олимпиадад багийн ахлагчаар оролцсон нийт багш нар хамтран энэ эмхэтгэлийг гарган олны хүртээл болгов.
“ФИЗИК II цахилгаан сорон үзэгдэл”, 2020

Зохиогч: Г. Батсүх
Редактор: Ц. Баатарчулуун, Б. Жаргал
ISBN: 978-9919-20-619-2
Хэл: Монгол
Хуудасны тоо: 204
Хэмжээ: зөөлөн хавтастай, 250 х 170 х 10 мм
Үнэ: 20.000₮
Цахилгаан статик орон, Цахилгаан гүйдлийн хуулиуд, Цахилгаан соронзон гүйдэл, Цахилгаан соронзон долгион гэсэн үндсэн 4 бүлэгтэй бичигдсэн энэхүү гарын авлагыг их, дээд сургуулийн оюутан, багш нар, инженер техникийн ажилтан, ажилчин нарт зориулан эрхлэн гаргав.
“Механик хөдөлгөөний динамик ба статик”, 2019

Зохиогч: Г. Батсүх, Б. Жаргал
Редактор: Ц. Баатрчулуун , Р. Бавуудорж
ISBN: 978-99978-68-72-5
Хэл: Монгол
Хуудасны тоо: 120
Хэмжээ: зөөлөн хавтастай, 245 х 170 х 7 мм
Үнэ: 12.000₮
Энэ гарын авлагад механик хөдөлгөөний хуулиудыг вектор хэлбэрээр илэрхийлэн, вектор тэгшитгэл бодох аргыг эзэмшүүлэхийг зорьсон нь физикт судалдаг бусад хөдөлгөөний хууль, зүй тогтлыг илэрхийлэх, тухайн үзэгдлийг хялбар, ойлгомжтой илэрхийлэх ерөнхий арга барилд сургахад чиглэж байгаагаараа өргөн ач холбогдолтой юм.
“Электроникийн үндэс”, 2017

Зохиогч: Б. Бат-Отгон
ISBN: 978-99929-901-7-1
Хэл: Монгол
Хуудасны тоо: 220
Хэмжээ: зөөлөн хавтастай, 245 х 170 х 7 мм
Үнэ: 25.000₮
Энэхүү ном нь физик, электроник, мэдээллийн технологийн чиглэлээр суралцагсад болон электроникийг сонирхон оролддог хэн бүхэнд электроникийн үндсэн суурь мэдлэгийг онолын үндэстэйгээр ойлгож авахад дөхөм юм. Энэ номд дурдагдсан хэлхээнүүдийг цагаан толгой гэж ойлгож болно.
“БҮТЭЭМЖ БА ЧАНАРЫН УДИРДЛАГА” , 2021

Зохиогч: Т. Дорж, Я. Эрхэмбаяр
Редактор: О. Балдангомбо, О. Лхагварэнцэн, Б. Оюунцэцэг
Хэвлэлийн газар: “АДМОН ПРИНТ” ХХК
ISBN: 978-9919-25-465-0
Хэл: Монгол
Хуудасны тоо: 645
Хэмжээ: хатуу хавтастай, 297 х 210 х 35 мм
Үнэ: 50.000
Энэхүү номд орчин үеийн бүтээмж, чанарын удирдлагын үндсэн агуулгыг иж бүрэн хамруулсан. “Бүтээмж ба чанарын удирдлага бүтээл нь бизнес болон бизнесийн удирдлагыг үр ашигтай, эрчимтэй хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулах боломжтой. Уг бүтээл нь бизнесийн удирдлагын чиглэлээр суралцагч, багш, судлаач, эксперт, зөвлөх, судлаачид болон энэ чиглэлийн мэргэжилтнүүдэд бүтээмж, чанарын ухагдахуун, тэр дотроо бүтээмж, чанарын удирдлагын талаар мэдлэг, арга зүй, зохих ур чадварыг олгоход ихээхэн хувь нэмэртэй.