Ангилал: их-сургуулийн-сурах-бичиг

  • ИЛТГЭХ УРЛАГИЙН ОНОЛ, АРГА ЗҮЙ

    Зохиогчид: Д.Батжаргал, Д.Галбаатар, До.Цэнджав, Ж.Бат-Ирээдүй, Ш.Ариунаа, Г.Галбаяр, Б.Хишигсүх, А.Одгэрэл, Т.Цэцэгжаргал, Г.Нарантунгалаг

    Редактор: Д.Галбаатар, До.Цэнджав,

    Хэвлэлийн газар: МУИС Пресс Хэвлэлийн Газар

    ISBN 978-99973-42-38-6

    Хэл: Монгол

    Зөөлөн хавтастай, 250×176мм, 248 нүүр, гр

    Үнэ: 17100₮

    Энэхүү сурах бичигт МЭӨ V-IV зууны үед үүссэн илтгэх урлагийн үүсэл, хөгжлийн түүхэн тоймыг өгүүлэхийн зэрэгцээ, хэрхэн шинжлэх ухаан болж хөгжсөн хийгээд гол төлөөлөгчид хэн болох, тэд хүн төрөлхтний түүхэнд ямар үүрэг гүйцэтгэв, яаж илтгэл тавих, бодол санаагаа, ойлгомжтой, сонирхолтой, цэгцтэй илэрхийлэхийн ач холбогдол зэрэг суурь ухагдахууныг тусгасан болно.

    Уг номд проф Г.Галбаяр “Илтгэх урлаг гэж юу вэ? Шинжлэх ухаан уу, урлаг уу?, харилцан холбоо”, “Эртний Грек, Ромд илтгэх урлаг үүссэн нь”, “Өрнө дахины илтгэх урлагийн үүсэл хөгжил”, проф Д.Галбаатар “Уран төгс илэрхийлэл бол илтгэгчийн ур чадвар мөн”, “Эсээ бичлэг, сэтгүүл зүйн чадварыг уран илтгэлтэй холбох”, проф До.Цэнджав “Агуулга, хэлбэрийн нэгдэл, сэдвийн боловсруулалт, ач холбогдол”, “Нотлох, ятгах, няцаах ур чадвар” “Мэтгэлцээн”, “Ярианы бэлтгэл, бүтэц, хэлний бус хэрэглэгдэхүүн”, проф Ж.Бат-Ирээдүй “Хэл сэтгэхүйн харилцаа”, “Зөв, оновчтой найруулах, афоризмын сэтгэлгээ”, проф Ш.Ариунаа “Өгүүлэхүйн логик холбоо”, “Илтгэх ур чадвар, сэтгэхүйн нөлөөлөл, үр нөлөө”, “Ярих үеийн нөөц хэрэглэгдэхүүн”, дэд проф Б.Хишигсүх “Дорно дахинаа илтгэх урлаг үүсч хөгжсөн нь”, “Монголын яруу илэрхийллийн уламжлал түүх”, “Утгыг чимэглэх, үгийг найруулах уламжлал”, дэд проф Д.Батжаргал “Хэл ярианы гол үндэс бол харилцаа юм”, “Харилцааны түвшин, тэдгээрийг ангилах нь”, “Яруу илтгэхүйн төрлүүд”, ахлах багш А.Одгэрэл, Т.Цэцэгжаргал нар “Софистуудын алдаа. Илтгэгчийн ярианд харшлах зүйл, илтгэх үеийн алдаа” , “Танхим, хүлээн авагч, сонсогчдын мэдрэмж” сэдвүүдийг тус тус боловсрууллаа.

  • ХӨРС СУДЛАЛ, 2015

    Зохиогч: Ц.Батчулуун, С.Гэрэлбаатар

    Редактор: Д.Даваадорж

    Хэвлэлийн газар: МУИС Пресс Хэвлэлийн Газар

    ISBN 978-99973-42-49-2

    Хэл:Монгол

    Зөөлөн хавтастай, 250×176мм /В5/, 164 нүүр, гр

    Үнэ: 22.000₮

    Энэхүү сурах бичиг нь Газар зүй, газрын менежмент, Ойн үйлдвэрлэлийн техник технологи, Байгаль орчны нөхөн сэргээлт, Хүрээлэн буй орчин судлал, Биологи, Экологи, Геологи, Физик, Химийн инженерчлэл чиглэлээр суралцаж буй оюутнууд сургалтын явцад юмс үзэгдлийн мөн чанар, бодисын шинж чанар, найрлага, элементүүдийн орц хэмжээг таньж мэдэх нарийвчлал сайтай шинжилгээний аргуудыг хээрийн судалгааны талбай болон лабораторын нөхцөлд эзэмшихэд зориулагдсан болно. Түүнчлэн хөрс судлах сонирхолтой хэн нэгэн ашиглах боломжтой юм.

    Лаборатори, задлан шинжилгээний ажил, хээрийн судалгааны ажил бүр хичээлийн хөтөлбөрийн агуулгын дагуу хөрсний морфологи, механик бүрэлдэхүүн, хөрсний физик-химийн шинж чанарыг тодорхойлох аргын хүрээнд хийгдсэн болно.

  • УРАН ЗОХИОЛЫН ОНОЛ, 2015

    Зохиогчид: О.Уоррен, Р.Уэллек

    Хэвлэлийн газар: МУИС Пресс Хэвлэлийн Газар

    ISBN 978-99973-42-36-2

    Хэл:Монгол

    Зөөлөн хавтастай, 250×176мм, 229 нүүр, 420гр

    Үнэ:15.000₮

    Р.Уэллек, О.Уоррен нарын “Уран зохиолын онол” ном XX зууны өрнөдийн утга зохиол судлалд томоохон үзэгдэл болсон юм. Энэ ном АНУ-д 1949 онд анх хэвлэгдэж түүнээс хойш 1956 онд дахин хэвлэгджээ. Удалгүй Англид олон хувиар хэвлэгдэн улмаар дэлхийн 30 гаруй хэлнээ орчуулагджээ.
    Номын дийлэнхийг Р.Уэллек, үлдэх хэсгийг Чех гаралтай О.Уоррен бичсэн юм. Эдгээр эрдэмтэд Принстон, Прага, Лондон, Бостон, Нью-Йорк, Мичиган, Айовагийн их сургуулиудад утга зохиолын онолын лекц уншиж байсан туршлагадаа тулгуурлан энэхүү номыг их дээд сургууль, коллежийн оюутнуудад зориулан бичжээ. “Уран зохиолын тодорхойлолтууд ба хил хязгаар”, “Уран зохиол судлалын бэлтгэл үе шат”, “Уран зохиолыг гадаад хүчин зүйлтэй холбож судлах”, “Уран зохиолыг дотоод хүчин зүйлтэй нь холбож судлах нь” гэсэн өөр хоорондоо нягт уялдсан дөрвөн үндсэн хэсгээс бүтжээ. Өдгөө дэлхийн томоохон их сургуульд эл сурах бичгийг өргөн хэрэглэдэг тул МУИС-ийн Хэл бичиг, Утга зохиол, Урлаг судлал, Гадаад хэлний ангийн оюутан, багш нарт зориулан хэвлүүлсэн байна.

  • ЮНИКС/ЛИНУКС, 2015

    Зохиогчид: Б,Өсөхбаяр, Ш.Содбилэг нар

    Хэвлэлийн газар: МУИС Пресс Хэвлэлийн Газар

    ISBN 978-99973-42-33-1

    Хэл:Монгол

    Зөөлөн хавтастай, 250×176мм, 257 нүүр, 480гр

    Үнэ:18000₮

    Юникс төрлийн үйлдлийн систем нь орчин үеийн хамгийн хүчирхэг үйдлийн системүүдийн нэг бөгөөд өдөр ирэх тусам энэ төрлийн үйлдлийн системүүдэд суурилсан шинэ санаа, техник, технологиуд гарч ирсээр байна. Ялангуяа нээлттэй эхтэй, үнэгүй Линукс үйлдлийн систем бидэнд сурч мэдэх, хийж бүтээх асар их боломжийг олгож байна.
    Иймээс “ЮНИКС/ЛИНУКС” хэмээх энэхүү ном оюутан залуус, инженер техникийн ажилтан та бүхнийг орчин үеийн хүчирхэг үйлдлийн системүүдийн нэг болох юникс төрлийн үйдлийн системийг ашиглаж сурах, түүнийг ашиглан хийж бүтээхийн их замын аянд чинь хөтөч болох болно.
    Энэ ном нь үндсэн хоёр хэсгээс бүрдсэн бөгөөд эхний хэсэгт юникс төрлийн үйлдлийн системийн үндсэн ойлголт, командуудын талаар жишээ, тайлбарын хамт оруулсан бол хоёрдугаар хэсэгт Линуксийн түгээмэл тархацуудын нэг болох CentOS үйлдлийн системийн орчинд анхан шатны администратор түвшний ойлголтуудыг хамруулсан болно. Мөн хавсралтаар тухайн Линукс системийг суулгах болон веб серверийн тохиргоог хэрхэн хийх талаар заавруудыг багтаасан

  • Магадлал статистикийн удиртгал, Хоёр дахь хэвлэл 2017

    Зохиогчид: Б.Жамъяншарав, Г.Махгал

    Редактор: О.Цэрэнбат

    Хэвлэлийн газар: МУИС Пресс Хэвлэлийн Газар

    ISBN 978-99978-58-32-0

    Хэл: Монгол

    Зөөлөн хавтастай, 250×176, 298
    нүүр, 550 гр

    Үнэ:14.400₮

    Статистик нь санамсаргүй шинж чанартай зүйлсийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судлах аргуудыг багтаасан математикийн салбар шинжлэх ухаан юм. Энэхүү номонд статистикийн шинжлэх ухааны үндсэн ойлголтууд болох эх олонлог, түүвэр, параметр, тархалт, тархалтын төвийн болон хазайлтын хэмжээсүүд, параметрийг үнэлэх, таамаглал шалгах гэх мэт олон нэр томьёонуудын талаар бичсэн бөгөөд тохирох жишээ бодлогуудаар баяжуулсан.

    Энэхүү сурах бичиг нь гурван багцаас бүрдэх бөгөөд эхний багц нь Статистик судалгаа гэж юу болох, судалгааны өгөгдлүүдийг хэрхэн цуглуулах болон тэдгээр цуглуулсан өгөгдлүүдээ хэрхэн тайлбарлахыг мэдэх болно. Дараагийн багц нь санамсаргүй үзэгдэл, санамсаргүй хувьсагч, тархалтын болон нягтын функц зэрэг магадлалын онолын суурь ойлголтуудын тухай, сүүлийн багц нь статистик дүгнэлтийг хэрхэн гаргадаг болохыг тайлбарласан болно.

  • Молекул физик-хийн кинетик онол, 2015

    Зохиогчид: Г.Шилагарди, Э.М.Шпилевский, Р.Нямдулам

    Хэвлэлийн газар: МУИС Пресс Хэвлэлийн Газар

    ISBN 978-99973-42-37-9

    Хэл:Монгол

    Зөөлөн хавтастай, 250×176мм, 137 нүүр, 265гр

    Үнэ:12.500₮

    Хийн үндсэн хуулиуд, хийн молекулууд хурдаараа тархах хууль, энэ хуулийг хэрэглэж хийн төлөвийг тодорхойлох хэмжигдэхүүний дундаж утгыг олох арга, Пуассоны интегралыг хэрэглэн статистик физикийн зарим бодлогыг бодох анхны ойлголтуудыг тусгаснаас гадна молекул физикийн бодлогыг бодоход математик аргыг хэрэглэх талаар зөвлөмжийн чанартай нэлээд зүйлийг оруулснаараа бусад номуудаас ялгаатай.