Ангилал: их-сургуулийн-сурах-бичиг

  • “Логик” сурах бичиг, 2016

    “Логик” сурах бичиг, 2016

    Зохиогч: М. Отгонбаяр

    Редактор: Ц. Гомбосүрэн

    ISBN: 978-99962-61-77-0

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 224

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 250 х 180 х 10 мм

    Үнэ: 24.000₮

        Энэхүү сурах бичиг бол МУИС-ийн ерөнхий суурь багцын хүрээнд үзэж судлах Логикийн удиртгал хичээлийн үндсэн хэрэглэгдэхүүн болно. Логикийг энэ сурах бичгийн агуулгын түвшинд судлахын тулд ямар нэгэн урьдчилсан бэлтгэл, онолын мэдлэг шаардлагагүй бөгөөд ерөнхий боловсролын сайн бэлтгэлтэй байхад л хангалттай юм.

  • “Франц хэл авиа зүй”, 2019

    “Франц хэл авиа зүй”, 2019

    Зохиогч: Г. Буяннэмэх, Ш. Гэрлээ, С. Булгантамир

    Редактор: Г. Буяннэмэх

    ISBN: 978-99929-78-90-2

    Хэл:  Франц, Монгол

    Хуудасны тоо: 234

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 240 х 170 х 12 мм

    Үнэ: 20.000₮

        МУИС-ийн ,мэргэжлийн хийгээд сонгон суралцах ангид 40 гаруй жил франц хэл зааж, сургаж ирсэн уламжлал, ажиглалт, туршлагад үндэслэн бид франц хэлний авиа дуудлагын эл сурах бичгийг зохион боловсруулжээ. Энэхүү сурах бичиг нь их, дээд сургуулийн франц хэлний А1-А2 түвшний монгол суралцагчдад зөв дуудах зүй, зөв бичих зүйн мэдлэг, чадвар олгоход чиглэсэн сургалтын хэрэглэгдэхүүн болно.

  • “Их, дээд сургууль, коллежийн сургалтын хөтөлбөр боловсруулах арга зүй”,2012

    “Их, дээд сургууль, коллежийн сургалтын хөтөлбөр боловсруулах арга зүй”,2012


    Зохиогч: Ж. Даваа

    ISBN: 978-99962-942-1-1

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 98

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 255 х 175 х 6  мм

    Үнэ: 12.000₮

        Энэ номд их, дээд сургууль, коллежийн сургалтын болон судлагдахууны хөтөлбөр боловсруулах ажил, түүний шинэчлэлийн асуудлыг онол арга зүйн талаас нь авч үзжээ. Дээд боловсрол эзэмшүүлэх сургалтын агуулга, арга зүйгээ боловсронгуй болгохыг эрмэлзэж байгаа их, дээд сургууль, коллежийн удирдах ажилтан, сургалтын албаны мэргэжилтэн, багш нар, боловсрол судлалын оюутан, магистр, доктор оюутан болон дээрх асуудлыг сонирхсон хүн бүрд зориулагдсан болно.

  • “ФИЛОСОФИ Сурах бичиг” , 2020

    “ФИЛОСОФИ Сурах бичиг”, 2020

    Зохиогч: Ц. Гомбосүрэн

    Редактор: М. Отгонбаяр

    ISBN: 978-9919-23-528-4

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 560

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 254 х 177 х 24 мм

    Үнэ: 35.000₮

        Философийг бүхэлд нь шинжлэх ухаан гэвэл өрөөсгөл дүгнэлт болохыг, тийм дүгнэлт бол философид шинжлэх ухааны зарим элемент ба зарим зарчим агуулаагддагийг дөвийлгөсний үр дагавар болохыг, философи бол мэдлэгийн бусад төрлөөс “илүү”, эсвэл “дутуу” гэж үнэлэгдэх үндэсгүйг, тийнхүү мэдлэгийн бүх төрөл харилцан ялгаа ба харилцан холбоо бүхий ижил зиндааны байдаг гэсэн зарчмыг энэ сурах бичигт тусгасан.

  • “БҮТЭЭМЖ БА ЧАНАРЫН УДИРДЛАГА” , 2021

    “БҮТЭЭМЖ БА ЧАНАРЫН УДИРДЛАГА” , 2021

    Зохиогч: Т. Дорж, Я. Эрхэмбаяр

    Редактор: О. Балдангомбо, О. Лхагварэнцэн, Б. Оюунцэцэг

    Хэвлэлийн газар: “АДМОН ПРИНТ” ХХК

    ISBN: 978-9919-25-465-0

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 645

    Хэмжээ: хатуу хавтастай, 297 х 210 х 35 мм

    Үнэ: 50.000

        Энэхүү номд орчин үеийн бүтээмж, чанарын удирдлагын үндсэн агуулгыг иж бүрэн хамруулсан. “Бүтээмж ба чанарын удирдлага бүтээл нь бизнес болон бизнесийн удирдлагыг үр ашигтай, эрчимтэй хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулах боломжтой. Уг бүтээл нь бизнесийн удирдлагын чиглэлээр суралцагч, багш, судлаач, эксперт, зөвлөх, судлаачид болон энэ чиглэлийн мэргэжилтнүүдэд бүтээмж, чанарын ухагдахуун, тэр дотроо бүтээмж, чанарын удирдлагын талаар мэдлэг, арга зүй, зохих ур чадварыг олгоход ихээхэн хувь нэмэртэй.    

  • ХҮМҮҮНИЙ ГАЗАРЗҮЙ, 2021

    Зохиогчид: Д.Амартүвшин, В.Батцэнгэл, М.Баянтөр, Г.Бямбахүү, Ч.Заяа, Ч.Наранцэцэг, Н.Одхүү, Л.Оюунчимэг, Р.Ринчинбазар, Д.Энхжаргал

    Редактор: В.Батцэнгэл, Р.Ринчинбазар, Б.Чинбат

    Хэвлэлийн газар: МУИС Хэвлэлийн Газар

    ISBN:  9789919504533

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 562
    Хэмжээ: зөөлөн хавтастай, 250 x 176 х 21 мм

    Үнэ: 53000

    Бидний оршин буй дэлхий ертөнц байгаль (физик орчин), хүн (нийгмийн орчин) гэсэн хоёр үндсэн бүрэлдэхүүн хэсгээс бүрддэг. Ийм учраас газарзүйн ухааныг физик газарзүй (дэлхий судлал), хүмүүний газарзүйн (нийгмийн газарзүй) гэсэн хоёр үндсэн салбарт хуваан авч үздэг. Физик газарзүй нь орчинүеийн нарийн төвөгтэй математик загварууд, геофизик, геохимийн аргуудыг ашиглан газарзүйн мэдээллийн систем, зайнаас тандан судлалын асар их хэмжээний өгөгдлийг боловсруулах замаар хүрээлэн буй орчны төлөв байдал,өөрчлөлтийг судалдаг бол хүмүүний газарзүй нь мөн л орчин цагийн шинжлэх ухааны ололтуудад тулгуурлан хүний ертөнц байгалийн хоорондох уялдаа холбоо, нийгмийн үзэгдэл, үйл явцын орон зайн хуваарилалт, нийгмийн орон зайн зохион байгуулалт буюу дэлхийн янз бүрийн хэсгүүдэд нийгэм, эдийнзасгийн ялгаа хэрхэн бий болж буйг авч үздэг. Монгол хэлээр анх удаа хэвлэгдэж буй Хүмүүний газарзүйн сурах бичиг бүтцийн хувьд дараах бүлгүүдийг агуулж байгаа болно.Газарзүйн тухай ойлголтХүн амын газарзүйУлс төрийн газарзүйСоёлын газарзүйЭдийн засгийн газарзүйХөдөө аж ахуйн газарзүйАж үйлдвэрийн газарзүйҮйлчилгээний газарзүйТээврийн газарзүйХотын газарзүйХөгжлийн газарзүйБайгаль, нийгмийн ухааны чиглэлээр суралцаж буй оюутнуудын ерөнхий суурь боловсрол эзэмшихэд зориулав

  • “ӨРНӨДИЙН ИРГЭНШЛИЙН ТҮҮХ”, 2020 2 дэвтэр

    “ӨРНӨДИЙН ИРГЭНШЛИЙН ТҮҮХ”, 2020  2 дэвтэр

    Зохиогч: Б.Чинзориг

    Редактор: Ж.Урангуа

    Хэвлэлийн газар: МУИС Пресс Хэвлэлийн Газар

    ISBN: 1-р дэвтэр: 978-9919-504-37-3
              2-р дэвтэр: 978-9919-504-38-0

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 1-р дэвтэр: 348,  2-р дэвтэр: 452
    Хэмжээ: зөөлөн хавтастай, 250 x 176 х 21 мм

    Үнэ: 59.000

    Эдүгээ Өрнөд Европын буюу “Барууны”, “Өрнийн” иргэншил нөлөөлөөгүй нэг ч хүн, нэг ч газар орныг та дэлхий ертөнцөөс хайгаад олохгүй. Бидний амьдралд энэ иргэншлээс улбаатай улс төр, нийгэм, соёлын байгуулал, сэтгэлгээ гүнзгий нөлөөлж байна. Тиймээс Өрнөд Европын иргэншлийг ул сууртай судлахын хэрээр та өөрийн оршин буй цаг үе, орон зайгаа улам сайн ойлгон ухаарч чадна.

    МУИС-ийн Түүхийн тэнхимийн сургалтын шинэчлэлийн хүрээнд хэвлэгдсэн “Өрнөдийн иргэншлийн түүх” хэмээх энэ сурах бичиг түүх сонирхон судалж буй таны гар дээр очиж байна. Энэ сурах бичиг нь Критийн Минойн иргэншлээс Хүйтэн дайныг дуусах хүртэл нийт 4000 орчим жилийн түүхийг  он цагийн дагуу 16 бүлэгт хувааж бичсэн бөгөөд Эртний үеэс Шинэ үеийг хүртэлх үеийн түүхийг нэгэн дэвтэр (I-VII бүлэг), Шинэ Үеэс Хүйтэн дайныг дуусах хүртэлх үеийн түүхийг нэгэн дэвтэр (VIII-XVI бүлэг), нийт хоёр дэвтэр болгон толилуулж байна. Дэвтэр тус бүрийн эхний хэсэгт түүхийн үйл явцыг тайлбарлаж, удаах хэсэгт түүхэн асуудалд холбогдох анхдагч сурвалжуудыг багтаажээ.

    Энэ сурах бичиг нь хэдийгээр Өрнөдийн иргэншлийн түүхээр дагнан бичигдсэн боловч дэлхийн түүхийн өргөн хүрээг хамарна. Зохиогч Өрнөдийн иргэншлийн сонирхолтой “юм бүгдийг багтаасан” нэвтэрхий толь болсон сурах бичиг бичихийг зориогүй, харин эдүгээ дэлхийн өнгө төрхийг тодорхойлж буй энэ иргэншлийн туулж өнгөрүүлсэн түүхэн цаг үе тус бүрийн онцлогийг тодорхойлсон үндсэн асуудлуудыг тодорхойлж, түүгээр дамжуулан дэлхийн түүхийн үйл явцад нөлөөлсөн нөлөө, шалтгаан, үр дагавар, нөхцөл байдлыг энгийн ойлгомжтой үг хэллэгээр тайлбарлахыг хичээсэн юм.

    Түүхийг асуудалд төвлөрүүлж, глобал перспективээр авч үзэж тайлбарлан бичих гэж оролдсоноор энэ сурах бичиг оюутан танд улс төрийн “уйтгартай, нуршуу” үйл явдлуудын дараалал уншиж цээжлэх бус, харин түүхийн олон талт асуудлуудыг сонирхолтой, өөр хоорондоо уялдаатайгаар өргөн хүрээнд ойлгож тайлбарлах чадвар эзэмшүүлнэ.  

    Тус сурах бичиг дараах зүйлсээр өмнөх сурах бичгүүдээс давуу талтай болсон:

    • – Түүхэн үйл явцыг асуудалд төвлөрүүлж, глобал перспективээр харж бичих арга зүйн дагуу бичиж тайлбарласан.
    • – Урьд өмнө сурах бичигт тусгагдаж байгаагүй олон түүхэн сэдэв, асуудлуудыг хамарсан.
    • – Орчин цагийн суралцахуйн орчинд нийцсэн, олон зорилго, хэв маяг бүхий дидактик шийдлүүдтэй зохиогдсон.
    • – Оюутанд “анд нөхөр” болохуйц, олон улсын жишигт ойртсон дизайнтай хэвлэгдсэн.
    • – Сайтар шилж сонгосон 27 анхдагч сурвалжийг дидактик шийдэлтэй хавсаргасан. Анхдагч сурвалжуудын дийлэнх нь урьд өмнө монгол хэлээр хэвлэгдэж байгаагүй.  
    • – 27 газрын зураг, 140 гэрэл зураг, 6 бүдүүвч, 3 хүснэгт агуулсан.
    • – Нэр томьёоны тайлбар, нэрийн хэлхээс үйлдэж багтаасан.

    Энэ сурах бичгийг дэлхийн түүх сонирхон судлахыг хүсэж буй оюутан суралцагч, багш судлаач хэн бүхэн уншиж, ашиглаж болно. 

  • “ДЭЛХИЙН СОЁЛ ИРГЭНШИЛ”, 2020

    “ДЭЛХИЙН СОЁЛ ИРГЭНШИЛ”, 2020

    Зохиогч: Б.Алтангүл, Б.Арьяажав, Ц.Баттулга, Р.Батсүрэн, Д.Баярсайхан, С.Булгантамир, С.Дэмбэрэл, Б.Дэмбэрэлмаа, Д.Майсүлд, Л.Солонго, Д.Ундрах, Б.Пүрэвсүрэн, Г.Эрдэнэнаран, Д.Энхжаргал, Г.Эрдэнэчимэг

    Редактор: Д.Баярсайхан

    Хэвлэлийн газар: МУИС Пресс Хэвлэлийн Газар

    ISBN: 978-9919-504-29-8

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 460
    Хэмжээ: зөөлөн хавтастай, 250 x 176 х 21 мм

    Үнэ: 47.100

         

    Хүн төрөлхтний  бүтээн бий болгож, хувирган өөрчилж, устгаж мөхөөсөн олон соёл иргэншлүүд нь дэлхийн түүхийн салшгүй нэг бүрэлдэхүүн хэсэг билээ. Соёл иргэншлийг  ёс суртахуун, шашин, боловсрол, урлаг, гүн ухаан, технологи зэрэг олон ойлголтын цогц нийлэмж ч гэж үзэж болно..

        Өрнө дорнын их сургуулиудад баримталдаг жишгийн дагуу хийгээд түүхийн он цагийн хэлхээг баримтлан, соёл иргэншлийн үечлэлийг үндэслэн бичсэн энэхүү сурах бичигт “соёл иргэншил” (civilization) хэмээх ойлголтыг хамгийн өргөн, түгээмэл агуулгаар буюу тодорхой нийгэм, соёлын олонлогийн бүтээж бий болгосон, хүн төрөлхтний биет болон биет бус соёлын өв санд хувь нэмэр оруулсан ёс суртахуун, шашин, боловсрол, урлаг, гүн ухаан, технологи, материаллаг баялаг, шинжлэх ухааны мэдлэг зэрэг оюуны болон эдийн соёлын бүрдлийг хамтатган багтааж өгүүлэхийг зорилоо.

  • “ХЭЛ ЭЗЭМШИХ ОНОЛ АРГА ЗҮЙ”, 2020

    “ХЭЛ ЭЗЭМШИХ ОНОЛ АРГА ЗҮЙ”, 2020

    Зохиогч: Д.Сайнбилигт, Б.Мөнгөнцэцэг, Л.Солонго, Г.Бат-Учрал, Б.Анхбаяр, М.Чаминцэцэг

    Редактор: Д.Сайнбилигт

    Хэвлэлийн газар: МУИС Пресс Хэвлэлийн Газар

    ISBN: 978-9919-504-28-1

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 471

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 250 x 176 х 21 мм

    Үнэ: 33.000

    Хүн төрөлхтний түүх, соёл иргэншил, мөн чанарыг хэлгүйгээр төсөөлөх аргагүй. Хүн хаана ямар ч нөхцөлд, хэдүүлээ ч байсан хоорондоо хэл авалцан ойлголцож, харилцаж чадна. Энэ гайхалтай чадварыг бид хэрхэн эзэмшиж, уламжлан дамжуулдаг вэ? Хэл яриа хүний хөгжилд ямар нөлөөтэй вэ? Бид хэлгүй байсан бол ямар байдалтай байх бол? гэх мэт олон асуулт хариултаа нэхсээр, эрдэмтэн судлаачид эдгээр асуултын заримд нь тодорхой хэмжээнд хариулт өгсөөр байна.

    Энэхүү сурах бичигт бихевиоризм, нативист онол, когнитивизм, конструктивизмын онол чиглэлийн хүрээнд хэл шинжлэл, тархи мэдрэл судлал, боловсрол сэтгэл судлал, нийгэм соёл, цахим оюун зэрэг олон салбар шинжлэх ухааны уулзварт хэл эзэмшихүйн холбогдох онол арга зүйг тайлбарлан таниулахын зэрэгцээ, бүлэг тус бүрийн төгсгөлд тухайн сэдэвтэй холбоотой хэлэлцүүлгийн асуулт, үг хэллэг, нэмэлт унших хэрэглэгдэхүүнийг шигтгэж өгснөөр хувиар болон баг хамт олноороо гүнзгийрүүлэн суралцах боломжийг бүрдүүллээ. 

    Та бүхэн МУИС-ийн эрдэмтэн багш нарын хамтын бүтээлээр дамжуулан эх хэл болон хоёрдогч хэл сурч эзэмших нарийн төвөгтэй үйлийн учрыг олж хужрыг тунгаан, “Хэл эзэмшихүй” бол бие хүний оюун тархи хийгээд төлөвшлийн суурь, хөгжлийн түлхүүр, харилцааны гол хөдөлгөгч хүч, өөрийгөө болон өрөөлийг танин мэдэх чухал хэрэглүүр гэдгийг ухаарч, хэлэнд улам шамдан суралцах арга ухаанаа олно хэмээн найднам.