Ангилал: антропологи

  • “ХӨГЖЛИЙН ЭРЭЛД: мал аж ахуй, байгаль хамгаалах салбар дахь хөгжлийн байгууллагын хөндлөнгийн оролцоо” , 2021

    “ХӨГЖЛИЙН ЭРЭЛД: мал аж ахуй, байгаль хамгаалах салбар дахь хөгжлийн байгууллагын хөндлөнгийн оролцоо” , 2021

    Зохиогч: И. Бямбабаатар

    Хэвлэлийн газар: “МУИС ПРЕСС ” хэвлэлийн газар

    ISBN: 978-9919-504-58-8

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 223

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 235 х 150 х 11 мм

    Үнэ: 20.000₮

        Тус ном нь үндсэн 3 бүлэг, удиртгал, дүгнэлт гэсэн хэсгээс бүрдэнэ.1-р бүлэгт хөгжлийн хөндлөнгийн оролцооны талаарх онол болон судалгааны тоймыг өгүүлж, Монголд өрнөсөн хөгжлийн талаарх онолын тоймыг танилцуулна. 2-р бүлэгт бэлчээрийн мал аж ахуй салбарт хөгжлийн хөндлөнгийн оролцоо хэрхэн явсныг орон нутагт хэрэгжсэн төсөл, малчдын жишээн дээр судлан хэлэлцэнэ. 3-р бүлэгт хөгжлийн хөндлөнгийн оролцооны хүрээнд хийгдсэн байгалийн нөөцийн менежмент, байгаль хамгааллын асуудлыг авч үзнэ.

  • “Нийгэм-соёлын хүн судлалын үүд” , 2018

    “Нийгэм-соёлын хүн судлалын үүд” , 2018

    Зохиогч: Д. Бум-Очир, Г. Мөнх-Эрдэнэ

    Редактор: С. Дулам, Г. Баттогтох

    Хэвлэлийн газар: “МУИС ПРЕСС” хэвлэлийн газар

    ISBN: 978-99978-58-73-3

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 239

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 235 х 155 х 7 мм

    Үнэ: 15.500₮

        Энэ бүтээл нь хүн судлалын ухааны эхэн үеийн хувьслын онолоос эхлээд, одоо сонгодог онол болсон Америкийн культурализм, Их Британийн функционализм, Францын бүтэц зүйн онол, орчин цагийн бэлгэдлийн хүн судлал, Азийн либерализмын онол хүртэлх шинэ шинэ онолын гол төлөөлөгчид , тэдний онолын чиг хандлага, биечилсэн шинжилгээ хийсэн газрууд, бүтээл туурвилуудыг танилцуулсан иж бүрэн мэдээлэл, дүн шинжилгээ бүхий бүтээл юм.

  • Монгол, Киргизстан дахь уурхайн амьдралын мөчлөгийн нөлөө, 2021

    “Монгол, Киргизстан дахь уурхайн амьдралын мөчлөгийн нөлөө”, 2021

    Эмхэтгэсэн: Трой Стернберг, Кемел Токтомушев, Ичинхорлоогийн Бямбабаатар

    Орчуулсан: Г. Мөнх-Эрдэнэ, Г. Баттогтох

    Хэвлэлийн газар: МУИС Хэвлэлийн Газар

    ISBN: 978-9919-26-034-7

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 334

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 235 х 155 х 18 мм

    Үнэ: 20.000₮


        Энэхүү ном нь уул уурхай Монгол, Киргизстаны нийгэм, хүн ардад хэрхэн нөлөөлж байгааг судалсан судалгаа юм. Хуучин социалист байсан энэ хоёр улсад түүх, соёл, ардчилалд шилжсэн шилжилт гээд адил зүйл олон бий. Хамгийн чухал нь энэ хоёр улс Хятадтай хиллэдэг, байгалийн баялгаар нэн баян, олборлох салбарын төв болсон улсууд юм. Энэ ном тус хоёр улс дахь уул уурхайн хайгуул, олборлолт, хаалт гэсэн урт удаан аяллын үед иргэдэд ямар асуудал бэрхшээл тулгарч байгааг судалсан судалгаа билээ.

        Монгол, Киргизстаны жишээ баримтыг ашиглан уг ном дэлхий даяар олборлох салбартай ойр хөрш нийгэм, хүн зонд тулгарч буй асуудал бэрхшээлийн тухай эргэцүүлж байгаа билээ. Тус бүтээлийг тогтвортой хөгжил, корпорацын нийгмийн хариуцлага, уул уурхай, байгалийн баялаг олборлолт зэрэг сэдвийг сонирхон судалдаг судлаач, оюутны таалал сонирхолд өргөн барив.