Зохиогч: admin

  • ВАГИНДРА ҮСГИЙН ДУРСГАЛУУД

    ВАГИНДРА ҮСГИЙН ДУРСГАЛУУД, 2010

    Зохиогч: Ё.
    Жанчив

    ISBN: 978-99929-810-6-8 
    Зөөлөн хавтас
    тай, 295Х210Х15мм хэмжээтэй, 170 нүүр, 750 гр

    Үнэ: 27.99$

    1905
    онд Буриадын Цанид хамба Агваан (1854-1938) хэмээх эрдэмт лам “Буриадын шинэ
    үсэг” буюу “Вагиндрын үсэг”-ийг монгол болоод тод үсэгт тулгуурлан Байгалийн
    хойд биеийн буриад аялгууг суурь болгон зохиожээ.

    Урьдын
    мэргэдийн заншлаар зохиогч бээр Агваан гэсэн нэрээ самгардаар орчуулан Vagindra
    гэж бичдэг асан тул “Вагиндрын үсэг” хэмээн алдаршжээ. Эл үсгийн зохиогдсон он
    жилийн талаар эрдэмтэн судлаачдын дунд 1905 он, 1907 он гэсэн хоёр зүйлийн
    санал байдаг.

  • ​САЙН ХААН БАТ

    САЙН ХААН БАТ, 2014

    Зохиогч: Б.Сарантуяа

    Хэл: Монгол

    ISBN: 9789997323785

    Зөөлөн хавтастай, А5 хэмжээтэй, 500 нүүр, 600гр


    Энэхүү зохиолд 19 настай залуу хөвгүүн Бат их эзэн Чингис
    хаан өвгийнхөө захиас зарлигийг хүлээн авч амьдралыхаа зорилго болгосон цагаас
    хойш хэрхэн наран шингэх үдшийн орнуудыг байлдан дагуулсан тухай болон, Ижил
    мөрний хөвөөгөөр бууриа засаж Алтан ордын улсаа байгуулан, өнөөгийн агуу уудам
    Орос орныг нэгтгэн захирч, 250 гаруй жилийн туршид Монголчуудын харьяанд
    байлгах эхлэлийг тавьсан идэр
    жанжин, эрэлхэг баатар, сайн хаан Батын тухай өгүүлнэ.

  • ​ЦАГААН ХАР УЛААН, 2014

    Зохиогч: Г.
    Аюурзана

    Редактор: Л.
    Өлзийтөгс

    Эрхлэн
    гаргасан
    : Gun
    Publishing

    Хэл: Монгол
    ISBN: 978-99973-2-345-3
    Зөөлөн хавтас
    тай, 205x140x20мм хэмжээтэй, 224 нүүр, 400 гр


    “Цагаан Хар Улаан” роман торгуудын үүх түүх, нүүдэлчдийн
    туульсын сэтгэлгээ, уран бүтээлч хүний дотоод ертөнц, хайр дурлалын тухай
    зохиол.

  • МОНГОЛ АНГЛИ ӨВӨРМӨЦ ХЭЛЦ ХЭЛЛЭГИЙН ТОЛЬ, 2014

    МОНГОЛ АНГЛИ ӨВӨРМӨЦ ХЭЛЦ ХЭЛЛЭГИЙН ТОЛЬ,


    2014 (Нэмж

    баяжуулсан тав дахь хэвлэл)

    Зохиогч: Ц.Дашдондов

    ISBN 978-99929-5-263-6

    Зөөлөн
    хавтастай, 170Х105см хэмжээтэй, 500 нүүр, 370гр

    Латин онч мэргэн үгс, орон

    оронд түгээмэл хэрэглэгддэг онцлог зарим хэллэг зэрэг хэд хэдэн хавсралттай.

  • ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА №26 (394), 2013

    ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА №26 (394), 2013

    МУИС-ийн Олон Улсын
    Харилцааны Сургуулиас эрхлэн гаргадаг эрдэм шинжилгээний сэтгүүл.

    Эрхэлсэн: С.Энхцэцэг

    Хэл: Монгол

    Зөөлөн хавтастай, 210 нүүр, 248ммX178мм, 380гр

    ISSN: 23088125

    Үнэ: 18.99$

  • HISTORIA MONGOLARUM, 2013

    “HISTORIA


    MONGOLARUM” Vol 34(396)  2013

    Journal covers multilanguage studies of issues related to political,
    social, economical, cultural and linguistic aspects of Mongolian history of all
    periods. There are no any racial, religious discriminative restrictions on
    author or regarding geographical location.

     

    Author: School of Social Sciences, NATIONAL UNIVERSITY OF
    MONGOLIA

    Editor: O.Oyunjargal

    Paperback,
    260
    pages, 243mmX172mm,
    380g

    ISSN: 2224-1804

    Price:
    24.99$

  • ​МОНГОЛ ОРНЫ ГАЗРЫН ЗУРАГ СУДЛАЛЫН НЭГЭН ШИНЭХЭН БҮТЭЭЛ

    Монгол Улсын түүх соёлын
    хосгүй дурсгалын нэг нь Монголын газрын зураг билээ. Юань Улсын үеийн дэлхийн
    газрын зургаас эхлээд 1733 оны Галданцэрэн хааны өөрөө зурсан Зүүн гар хаант
    улсын зураг хүртэлх ховор нандин зургуудыг гадаад дотоодын эрдэмтэд гайгүй сайн
    судалж, олны хүртээл болгожээ. Японы Токио Гадаад Судлалын Их Сургуулийн
    профессор Хироши Фүтаки, болон судлаач Камимура нар 2005-2011 онд Японы Тоёота
    сан болон Японы Боловсрол Шинжлэх Ухааны Яамнаас баталсан төслийн дэмжлэгээр
    Монголын түүхэн хуучин газрын зураг төсөл хэрэгжүүлж Монголд болон Япон зэрэг
    оронд байгаа олон арван зургийн нутгийн цэсийг хийж гэрэл зургийн хэлбэрээр
    оруулж уг хэрэглэгдэхүүнийг  судалсан
    эрдэм шинжилгээний өгүүлэлүүд хэвлүүлсэн байна. Энэ хоёр төслийн хүрээнд 2011
    онд Улаанбаатар хотноо “International workshop: Tradition of Manuscript Maps in
    Mongolia under Qing Rule and the Bogd Khaan – Cartography and Onomatics” хэмээх
    олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан билээ. Саяхан энэ хуралд
    тавьсан илтгэлүүдийг эмхэтгэн “Монгол орны газрын зураг болон газар нутгийн
    нэрийн судалгааны асуудлууд” номыг МУИС-ийн “МУИС Пресс Хэвлэлийн Газар”-аас
    эрхлэн гаргалаа. Уг номд, профессор Э.Равданы “Эртний болон дундад эртний үеийн
    Монгол гүрний нутаг дэвсгэр, газар зүйн биетүүдийн нэр, дэлхийн болон бүс
    нутгийн газрын зурагт туссан тоймоос”, профессор Х.Фүтакийн “Японы судлаач
    цэргийн хүний үлдээсэн ХХ зууны эхний Ар монголын зүүн хэсгийн газарзүйн тухай
    мэдээлэл”,  судлаач Камимура Акирагийн
    “Монголын хошуу нутгийн зургийн зураг зүйн хувьсал ба Чин Улсын Монгол
    захиргаа”, М.Саандарын “Монголын түүхийн болон орчин үеийн газрын зургийг
    харьцуулсан судалгаан зари үр дүнгээс” зэрэг арав гаруй сонирхолтой судалгааны өгүүллүүд
    нийтлэгджээ.

                                                                                                                                                                                      Б.Ирээдүй

  • ​“ИХ СУРГУУЛИЙН СУРАХ БИЧИГ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО.

     

    МУИС-ийн “МУИС
    Пресс Хэвлэлийн Газар”-аас санаачлан 2013 оны 12 дугаар сарын 14-нд
    “ИХ СУРГУУЛИЙН СУРАХ БИЧИГ” эрдэм шинжилгээний нээлттэй хэлэлцүүлэг амжилттай
    зохион байгууллаа.

    Хэлэлцүүлгийг
    нээж МУИС-ийн Тэргүүн дэд захирал, д-р Б.Очирхуяг яагаад сурах бичгийн
    асуудлаар тухайлан ярилцах болсон, мөн хэлэлцүүлэгийн зорилго чиглэл,
    хэлэлцүүлэгээс цаашид хэрхэн ажиллах талаар зөвлөмж гаргах тухай үг хэлэв.

    Хэлэлцүүлэгт ГХСС,
    ХС, НШУС, ФЭС, ЭЗС, ОУХС, ХХИС, ГГС зэрэг нийт есөн салбар сургуулийн эрдэмтэн
    багш нар салбар бүрийн онцлогийг танилцуулсан илтгэл танилцуулга хийж их
    сургуулийн  салбар бүрийн сурах
    бичиг  ямар уламжлалаар явж ирсэн,
    өнөөгийн байдал ямархуу байгаа, сурах бичгийн агуулга, гүн ухаан, уялдаа
    холбоо, стандарт, нэр томьёо, үг хэллэг, одоогийн интернет орчин дах сурах
    бичиг ямар байх, цаашид ямар  хэрэгцээ
    шаардлага тулгарч, ямар бэрхшээл зовлон тохиолдож байгаа зэрэг өргөн хүрээтэй
    асуудлыг ний нуугүй ярилцсан бөгөөд МУИС-ийн номын сангийн эрхлэгч Саранцэцэг,
    ном бүрдүүлэгч нар оролцож мөн их сургуулийн номын сангийн стандарт онцлог, ном
    сурах бичгийг хэрхэн бүрдүүлэх талаар өөрсдийн санаа бодлоо илэрхийллээ.

    Мөн энэ үеэр
    Газарзүй, Геологийн Сургуулийн багш д-р Орхонсэлэнгэ МУИС Пресс Хэвлэлийн
    Газартай хамтран дэлхийд алдартай Английн Кембриж Университи Пресс хэвлэлийн
    газраас олон улсын хэмжээнд нэр хүнд бүхий их сургуулийн сурах бичиг сонгож
    орчуулж байгаа тухай жишээ баримтыг үзүүлж, ийм жишгээр дэлхийн их сургуулийн
    сурах бичиг рүү орж, орчуулж их сургуулийн сургалтад хэрэглэж болох боломжтой
    болохыг харууллаа.

    Суурь шинжлэх
    ухааны гол чиглэлээр салбар сургуулиуд үндэсний болон орчуулгын сурах бичигтэй
    байх хэрэгтэй бөгөөд сурах бичиг  нэгдсэн
    нэр томъёотой, агуулга стандарттай болох зайлшгүй шаардлагатай байгаа гэдгийг
    сургууль бүр онцолж нэгдсэн ойлголтонд хүрлээ.

    Цаашлаад,
    сурах бичгийн нэгдсэн бодлогогүй, борлуулалтын нэгдсэн менежментгүй, сурах
    бичиг, гарын авлага бичээд кредит цагт тооцогддоггүй, зохиогчид урамшуулал
    олгодоггүй,  гадны сурах бичгийн
    орчуулгын эрхийг хувь хүнд өгдөггүй, орчуулгын эрх авахдаа төлбөр төлдөг,
    салбар салбарын сурах бичгийг хянах мэргэжлийн баг байдаггүй, сурах бичиг бүрт
    нэр томъёо өөр өөрөөр бичигдсэн байдаг, шинээр сурах бичиг бичихэд мэдээлэл
    авахад ямар нэгэн сургалт байдаггүй зэрэг маш өргөн хүрээтэй олон асуудлыг
    ярилцаж  зөвлөмж гаргах боллоо.

    Мөн “МУИС-ийн Хэвлэлийн
    газар”-ыг хөл дээрээ босоход нь их сургуулиас дэмжих туслах, мэргэжлийн
    редактор, тусгай дизайнеруудтай болох ялангуяа сурах бичиг, монгол хэл, гадаад
    хэл, мэргэжлийн нэр томъёоны  баг гаргаж
    жигдлэх тогтоох, төрөл бүрийн сургалтууд зохион байгуулж сурах бичиг зохиогчдыг
    мэдээллээр хангах, орчуулгын сурах бичгийн орчуулах зардлыг шийдвэрлэх, номын
    сангийн номын фондод сурах бичгийг суралцагчдад хүрэлцэхүйц хэмжээгээр авч байх
    зэрэг асуудлыг шийдвэрлэж ажиллахыг санал болголоо.

    Т.Ууганбаяр

  • Я. ЦЭВЭЛИЙН “МОНГОЛ ХЭЛНИЙ ТОВЧ ТАЙЛБАР ТОЛЬ”-ИЙН НЭМЖ ДЭЛГЭРҮҮЛСЭН ХОЁРДУГААР ХЭВЛЭЛИЙГ ТАНИЛЦУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО.



    Я. ЦЭВЭЛИЙН “МОНГОЛ ХЭЛНИЙ ТОВЧ ТАЙЛБАР ТОЛЬ”-ИЙН НЭМЖ
    ДЭЛГЭРҮҮЛСЭН ХОЁРДУГААР ХЭВЛЭЛИЙГ ТАНИЛЦУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
    БОЛЛОО.

    Үг, утга, жишээ, тайлбар, хавсралт
    тэргүүтнийг нэмж хянасан Ц. Шагдарсүрэн  

     1966
    онд анх нийтийн хүртээл болсон Я. Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар
    толь” 
    нь одоо нэн ховордсон ч эрэлт хэрэгцээ нь буураагүй тул нэмж
    дэлгэрүүлсэн хоёрдугаар хэвлэлийг нь 47 жилийн дараа толилуулж байна. Үүнд: уг
    толийн толгой үгийн салаа утга, жишээ зэргийг дэлгэрүүлж монгол хэлний сүүлийн
    үеийн судалгааны үр дүнг зохих хэмжээгээр тусгаснаас гадна монгол хэлний уугуул
    үг, хэллэгийг монгол түүхэн сурвалж бичиг, аман зохиол, зохиолчдын бүтээл
    тэргүүтнээс сорлон авч товч толийн хэмжээнд нэмсэн болно.

    Бас
    орчин цагийн тользүйн шаардлагаар олон нийтийн монгол хэлний боловсролд хэрэг
    болно гэж үзсэн зарим үгийн бүтэц, гарал, уугуул болон шинэ утга зэргийг “хэл-
    тогтолцоо”
     гэдэг зарчимыг баримтлан нэмж тайлбарлахыг чармайж, монгол
    хэлний зүй хийгээд монголчуудын түүх, соёлд шууд болон дам холбогдох он тооллын
    хэрэглэгдэхүүн зэргийг хавсралтаар толилуулав. Мөн олон нийтийн боловсрол,
    мэдлэгт хэрэг болно хэмээж “Монгол толь зүйн уламжлалын товч” хэмээх
    түүхэн тойм өгүүлэлийг хавсаргасан болно.

    Цагийн
    эрхээр анхны хэвлэлд толгой үгийн адагт орж байсан монгол бичгийн хэлбэрийг
    тухайн үгийн ар ард нь оруулж олон улсад нийтлэг хэрэглэгддэг, эрдэм шинжилгээ
    болон практик ач холбогдолтой монгол бичгийн хэлний латин галигийг үг тус бүрт
    нэмэн дагалдуулжээ.