Зохиогч: admin

  • Хятад, Орос, Монгол гурван улсын 1915 оны хиагтын гэрээ, 2013

    Хятад, Орос, Монгол гурван улсын 1915 оны хиагтын гэрээ, 2013

    Эмхтгэж тайлбар бичсэн: О.Батсайхан

    ISBN 99929-5-122-2

    Хэл: Монгол

    Хатуу хавтастай 176×250, 469 нүүр, 500гр

    1915 онд Орос Монголын хил дээр орших Хиагт хотноо болсон гурван улсын хэлэлцээрийн дэлгэрэнгүй тэмдэглэлийг бүрэн эхээр нь монгол, орос хэл дээр эрдэм шинжилгээний тайлбарын хамтаар судлаач, уншигч өргөн олон түмэнд хүргэж байна.Урьд нь улс төрийн шалтгаанаар нийтэд ил болоогүй эл түүхэн сурвалжаас Хятад, Оросоос энэ зууны эхээр Монголын талаар баримталж ирсэн их гүрний бодлогыг нэвт шувт таньж болох эрдэм шинжилгээний, судалгааны эх сурвалж болсон түүх, архивын баялаг баримт бичиг, мэдээллийг олох болно. Эл баримт бичгийн эмхэтгэлд гурван улсын Хиагтын гэрээний Франц, Монгол, Орос эхүүдийг оруулсан болно.

    Үнэ: 23.000₮

  • Большой Академический Русско-Монгольский словарь Том1, 2011

    Большой Академический Русско-Монгольский словарь Том1, 2011

    Зохиогчид: Орос Монгол эрдэмтэд

    Хэл: Орос-Монгол

    Хатуу хавтастай, 170×240мм, 727нүүр, 600гр

    Монголын эрдэмтэн нөхөд уг толийн орос хэсгийн хэрэглэгдэхүүнийг монгол хэлээр орчуулхаас гадна үгсийн утга санааг Орос, Зөвлөлтийн сонгодог уран зохиолын монгол орчуулгаар тодотгон хадсан.Оросын талаас уг тольд оросын ШУА-ийн Хэлшинжлэлийн хүрээлэнгийн ажилтан И.А.Грунтов (Г,Д үсэг), П.П.Дамбуева (В үсэг), Г.Ц.Пюрбеев(А үсэг), Халимагийн хүмүүнлэгийн судалгааны хүрээлэнгийн ажилтан Э.У.Омакаева (Б үсэг) нар оролцож, уг толийн орос хэсгийг хийсэн.

    Үнэ: 30.000₮

  • Монголын орчин үеийн уран зохиолын түүх III, 1998

    Монголын орчин үеийн уран зохиолын түүх III, 1998

    Зохиогчид:С.Лувсанвандан, Х.Сампилдэндэв, Д.Цэнд, Ч.Билигсайхан, Д.Галбаатар, Ч.Жанжин, Ц.Мөнх, С.Хөвсгөл, Ш.Цэнд-Аюуш, С.Байгалсайхан, Д.Өлзийбаяр, Д.Дашдорж, Г.Жамсранжав, Ч.Туяасайхан

    Редактор: Х.Сампилдэндэв, Д.Цэнд, Ц.Мөнх

    Хэл: Монгол

    Зөөлөн хавтастай, 140×210мм, 473нүүр, 250гр

    Яруу найраг: /шүлэг, найраглал/

    Хүүрнэл: /зохиол-өгүүлэл,тууж,роман,жүжиг/

    Үнэ: 9500₮

  • Тува түүх, хэл, соёл 2013

    Тува түүх, хэл, соёл 2013

    Эмхэтгэсэн: Б.Түвшинтөгс, А.Гонгор

    ISBN 978-99962-2-292-4

    Редактор: Б.Түвшинтөгс

    Хэл: Монгол

    Зөөлөн хавтастай, 70×100, 328нүүр, 250гр

    Үнэ: 14500₮

    Энэхүү бүтээлд Тува угсаатны түүх, хэл утга зохиол, соёлын талаарх Монгол улс, БНХАУ-ын эрдэмтдийн зарим бүтээлийг оруулсан.

  • Тод бичиг, /судлалын өгүүллүүд/, 2012

    Тод бичиг, 2012 /судлалын өгүүллүүд/

    Зохиогч: Г.Жамъян

    ISBN 978-99962-2-292-4

    Редактор:Б.Түвшинтөгс

    Хэл: Монгол

    Зөөлөн хавтастай, 70×100, 157нүүр, 230гр

    Энэхүү 2012 онд тод бичиг судлаач эрдэмтэн Г.Жамъяны мэндэлсэний 80 жилийн ой тохиож буйд зориулан түүний туурвисан эрдэм шинжилгээ, заах аргын өгүүллүүдийг бид бүхэн зохиогчийн бичсэн он дарааллын дагуу байрлуулан эмхэтгэсэн. Ингэснээрээ нэгэн судлаачийн эрдэм шинжилгээний ажлын хөгжил , сэдвийн өөрчлөлт зэргийг тухайлан харах боломж бүрдхээс гадна залуу судлаач, оюутан залуучуудад чухал гарын авлага болно.

    Үнэ: 14500₮

  • Хэл зохиолын хүрээлэнгийн монгол бичмэл дармал номын бүртгэл, 2012

    Хэл зохиолын хүрээлэнгийн монгол бичмэл дармал номын бүртгэл, 2012

    Зохиогч:Б.Няммягмар

    ISBN 978-99962-2-197-2

    Редактор:Л.Болд

    Хэл: Монгол, Крилл

    Зөөлөн хавтастай, A4, 308 нүүр, 600гр

    Монгол судлаач та бүхэнд 1990-ээд он хүртэл Хэл зохиолын хүрээлэнгээс монгол нутгийн өнцөг булан бүрт явж байсан хээрийн шинжилгээний ангийн эрдэм шинжилгээний ажилтнууд, академич Ц.Дамдинсүрэн, академич Б.Ринчин нарын зэрэг ахмад эрдэмтдийн цуглуулж судалгааны эргэлтэд оруулхаар бэлдсэн тус хүрээлэнгийн монгол номын цуглуулгын эрдэм шинжилгээний товч бүртгэлийг анх удаа хүргэж байна.

    Үнэ: 19.000₮

  • ХХ Зууны Өрнө, Дорны уран зохиол (Тэргүүн дэвтэр) , 2013

    ХХ Зууны Өрнө, Дорны уран зохиол (Тэргүүн дэвтэр), 2013

    Зохиогч:Д.Галбаатар

    ISBN 978-99973-818-5-9

    Редактор: С.Дулам, Г. Галбаяр

    Хэл: Монгол

    Зөөлөн хавтастай, 70×100, 518нүүр, 700гр

    Эл номонд орсон эх зохиолыг зохиолч орчуулагч Г.Аюурзана, Л.Энх-Амгалан,Д.Дашмөнх,А,Одгэрэл, Б.Одгэрэл, Ц.Сүхбаатар, Ц.Онон, Э.Тогтуун, Г.Аким, Н.Энхбаяр, И.Анна, Ха Инь хуа, /солонгос/, Ван Мэй /хятад/ Д.Мөнхтөр, Д.Отгонтуяа, Б.Баясгалан, С.Соёлболд, А.Баасандорж, Г.Лувсанцэрэн, Х.Мэргэн, Ч.Цэрэнхорлоо, Н.Доржготов, Д.Бямбаа…. зэрэг дуун хөрвүүлэгчдийн орчуулгаар оруулсан. Модернизм ба постмодернизмын онол, үзэл санааны үндэс тулгуур нь ХХ зууны шиннэ философийн чиглүүдтэй үлэмж холбогдох тул уг сурах бичигт сэдэл санаа, бага ч бол мэдлэгт нэмэр хэмээн үзэж зарим эрдэмтэн, онолчдын товч бичвэрүүдийг тайлбарын хамт оруулсан.

  • Дүрслэл, 2014

    Дүрслэл, 2014

    Зохиогч:Д.Батжаргал

    ISBN 978-99973-42-16-4

    Хэл:Монгол

    Зөөлөн хавтастай, A5, 156нүүр, 150гр

    Дүрслэл ном чухамдаа сэтгүүл зүйд оруулж буй шинжлэх ухаан ч арга зүйн тайлан, бичлэг хийгээд утга санааны гүн нууцад нэвтэрсэн урлахуйн үр дүн, авьаяас чадвар уран сайхны эрлийн бодитоор цогцолсон юм.

    Үнэ:9000₮

  • Радиогийн тухай А-Я хүртэл, 2015

    Радиогийн тухай А-Я хүртэл, 2015

    Зохиогч:Д.Батжаргал, Г.Мэндхүү

    ISBN 978-99973-73-10-6

    Хэл: Монгол

    Зөөлөн хавтастай, B5,166нүүр, 250гр

    Радиогийн сэтгүүл зүйн нэр томьёо, нэвтрүүлэг хийх арга ажиллагааг тун хичээнгүйлэн тайлбарласан энэ лавлах бичиг нь их сонирхолтой бөгөөд сэтгүүлч мэргэжилээр сурч байгаа оюутнуудад, радиогийн салбарт ажиллаж байгаа уран бүтээлчид, сэтгүүл зүйн багш, судлаач нарт зориулсан.Мэргэжлийн нэр томьёоны орос,англи хэлний орчуулга, дүйцэх хувилбарыг хавсаргасан.

    Үнэ: 12,000₮