Зохиогч: admin

  • Хүннүгийн толь бичиг, 2011

    Хүннүгийн толь бичиг, 2011

    Зохиогчид:Ч.Амартүвшин, Ц. Амгалантөгс, Б.Анхбаяр, Н.Батболд, Б.Батсүрэн, Н.Бархүү, Ж. Гантулга, Ч.Ерөөл-Эрдэнэ, С.Өлзийбааяр,А.Пунсаг, Ц.Мөнхбат, Ч.Саранбилэг, Д. Цэвээндорж, М.Цэнгэл, Ц.Эгиймаа, У.Эрдэнэбат, Н.Эрдэнэ-Очир , Г.Эрэгзэн

    Редактор:Д.Цэвээндорж

    Хэл: Монгол

    Хатуу хавтастай,214 нүүр, 800гр

    Толь бичигт Хүннүгийн соёл иргэншилийн олон талыг хамруулан авч үзэх, өргөн олон уншигч, хүүхэд залуучуудад ойлгомжтой товч тодорхой бөгөөд энгийнээр өгүүлэхийг зорьсон.Энэ нь Монголын түүхийн бүтэц үеийг хамарсан анхны толь бичиг болох төдийгүй Хүннүгийн талаар дэлхйид гарч буй анхны толь бичиг болох юм. Толь бичиг гарснаараа Хүннүгийн түүх, соёлын өвийг Монголын ард түмэнд улам бүр гүнзгий ойлгуулах, ингэснээрээ эх оронч үзэл, үндэсний эв нэгдлийн үзлийг төлөвшүүлэх, эх түүх ба өвөг дээдсээрээ бахархах , өнөөгийн ертөнц дэх өөрсдийн байр суурийг тодорхойлоход ач холбогдолтой.

  • Хүннүгийн өв, 2011

    Хүннүгийн өв, 2011

    Зохиогчид: Ч.Амартүвшин ,Н.Батболд, З.Батсайхан, Ж.Баярсайхан, , Ч.Ерөөл-Эрдэнэ,

    Д. Цэвээндорж, , Н.Эрдэнэ-Очир , Г.Эрэгзэн, Ц.Одбаатар, Ж.Саруулбуян, Д.Түмэн, Ц.Төрбат, Д.Эрдэнэбаатар, Ц.Эгиймаа

    ISBN 978-99962-55-97-Х

    Хэл: Монгол, Англи

    Хатуу хавтастай, 296 нүүр, 1кг300гр

    Энэхүү Каталоги нь өнгөрсөн хугацаанд Монголын болон дэлхийн олон улсын эрдэмтдийн оролцоотой хуримтлагдсан Хүннүгийн соёлын үнэт өвийн гайхмшигт цуглуулгыг багтаасан анхны томоохон бүтээл юм. Энэ бүтээлээр дамжин монголчуудын эртний өвөг Хүннү нарын соёл дэлхйид илүү танигдан үнэлэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.

  • Гийгүүлэгч толь, 2013

    Гийгүүлэгч толь, 2013

    Орчуулагч: Лувсандонров

    ISBN-978-0-9852880-2-0

    Хатуу хавтастай, 543 нүүр, 1кг 50 гр

    • Нийт зарлигийн авшгуудыг олсны ёс
    • Нийт зарлигийн даган соёрхлын аймгийн олсны ёс
    • Энэтхэг, төвдийн мэргэнээ бүтсэн эрт өөд болсон зарлиг увдист олны намтар тууж хийгээд тэдгээрийн бум зарлигаас эш хэдий чинээ олсны ёс
    • Ялгуусан их Зонхов эцэг хөвгүүний онол өгүүлэл хийгээд тэдний бум зарлигаас эш хэдий чинээ олсны ёс

  • Тодорхойн толь, 2012

    Тодорхойн толь, 2012

    Орчуулагч: Вро Рамжамба Гунгаажамц

    ISBN 978-0-9852880-1-3

    Хатуу хавтастай, 592 нүүр, 1кг 100 гр

    • Буяны садныг шүтэж сонссоныг эрэх ёс хийгээд өөрөө шажинд орж сайтар гарсан гэлэн болохыг олосны ёс
    • Ерийн ухааны орнуудад сонсох сэтгэхийн авьяасыг өчүүхэн төдий тавьсан их бүлэг сарга Шалтгаан цанидын хөлгөний дээд номд сонсох сэтгэхийн авьяасыг өчүүхэн төдий тавьсан хийгээд олон төрийн эш хйигээд хөтөлбөрийг олсны ёсыг номлосон сарга бүлэг
    • Тусгаар зарлиг даган соёрхлын аймгийн олсны ёсыг номлосны их сарга бүлэг
    • Тусгаар зарлигийн авшиг олныг олсон ёсыг номлосны их сарга бүлэг
    • Хүний нэрийн төвд орчуулга, дуудлага

  • Юань улсын их түшмэл Хөхтөмөр, 2012

    Юань улсын их түшмэл Хөхтөмөр, 2012

    Зохиогч: Д.Идэр

    Редактор: А.Пунсаг

    ISBN97 8-99962-2-012-8

    Хэл: Монгол

    Зөөлөн хавтастай, 170×250, 162 нүүр, 240гр

    Юань улсын их түшмэл Хөхтөмөр бол Монголын Баяд овгийн хүн бөгөөд Сайнчи Даху ноёны ахмад хөвгүүн юм. Тэрээр Юань улсын Хятад дахь ноёрхол хийгээд Монголын төр улсын тусгаар тогтнол, гал голомтыг сахин хамгаалахын төлөө тууштай тэмцэж байсан Монголын ялагдашгүй баатар жанжнуудын нэг билээ. Уг бүтээлд хөхтөмөрийн намтар, үйл ажиллагааг хятад сурвалж бичгүүдийн мэдээ баримтаар нягталж судалж,түүний Монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг хийгээд түүхэнд эзлэх байр суурийг нь тодруулав.

  • Орос монголын худалдааны найруулал, 2011

    Орос монголын худалдааны найруулал, 2011

    ISBN 978-99962-0-629-0

    Хэл: Монгол

    Хатуу хавтастай, 534 нүүр, 850гр

    Уг бүтээл нь Монгол нутгаар аялан судалгаа хийсэн шинжилгээний Томскийн тайлан бөгөөд Монгол-Оросын худалдааны харилцаа, тухайн үеийн ард түмний ахуй байдал, арилжааны нөхцөл байдал, уул уурхай, байгалийн баялаг ашиглалт, хүн амын бүтэц, бүрэлдэхүүн , засаг захиргааны зохион байгуулалт, лам нарын аж байдал, сүм хийд, хот суурин, өртөө улаа, гааль татварын асуудлыг ммаш нарийвчлан судалж дүрслэн бичсэн. Мөн тухайн үеийн Монгол дахь худалдаачдын аж байдал, монголчуудын эдийн засаг ахуй, газар нутагтай холбоотой хэдэн зургийг хавсаргасан бүтээлийг эх хэлнээ орчуулан нийтлүүлж байна. Энэхүү ном нь монгол, оросын харилцааг судлагч, ХХ зууны эхэн үеийн түүхээр мэргэшсэн болон сонирхогч хэн бүхэнд уншихад чухал хэрэглэгдэхүүн болно.

  • Академич Б.Ширэндэв Фото дуранд, 2012

    Академич Б.Ширэндэв Фото дуранд, 2012

    Зохиогч: Монгол улсын шинжлэх ухааны академи

    Тайлбар:Монгол

    Хэл: Монгол

    Хатуу хавтастай, 320 нүүр, 1кг

    Академич Б.Ширэндэв мэндэлсэний 100 жилийн ойд зориулж “Академич Б.Ширэндэв Фото дуранд”бүтээлээ уншигч, фото зураг сонирхогч та бүгддээ ийнхүү өргөн бариж байна.

  • Монгол улс дахь түүхийн судалгааны ном зүй, 2012

    Монгол улс дахь түүхийн судалгааны ном зүй, 2012

    ISBN 978-99962-0-497-5

    Хэл: Монгол

    Хатуу хавтастай,176×250, 904 нүүр, 1кг200гр

    Энэхүү ном зүйд манай эрдэмтэн судлаачдын Монголын түүхийн эрт, дундад, шинэ үеийн судалгаа намтар, сурвалж- эх бичиг судлал, Монголын түүх судлалын онол-арга зүй, түүхийн хавсарга ухаанд холбогдох эрдэм шинжилгээ, сурталчилгааны 20 мянга гаруй бүтээлийн гарчигийг жагсаан хамруулав.

  • Академич Бадамын Лхамсүрэн 1-р боть, 2013

    Академич Бадамын Лхамсүрэн 1-р боть, 2013

    Зохиогч: Б.Лхамсүрэн

    ISBN 99962-4-878-8

    Хэл: Монгол

    Зөөлөн хавтастай, 60×84, 226 нүүр, 250гр

    Эл удаа хэвлүүлж буй түүний бүтээлүүдээс ХХ зууны Монголын гадаад харилцааны ээдрээтэй зарим асуудлуудын учгийг хэрхэн тайлсаныг мэдэж болох бөгөөд түүний дурсамж бол ХХ зууны Монголын түүх, нийгэм, улс төр, оюун санааны амьдралын олон чухал асуудлыг уг үйл явдалд өөрийн биеэр оролцож явсан түүхэн хүний бодит дурсамж, санаа, бодол, үнэлэлт, дүгнэлтээр дамжуулан харах боломжийг эрхэм уншигч олгоно хэмээн найдаж байна.

  • Монголын сүм хийдийн түүхээс, 2012

    Монголын сүм хийдийн түүхээс, 2012

    ISBN 978-99962-930-5-4

    Хэл: Монгол

    Хатуу хавтастай, 60×90, 341 нүүр, 500гр

    Уг эмхэтгэлд 200 гаруй сүм хийдийн түүхийг 1931 онд засаг захиргааны өөрчлөлтөөр зохион байгуулагдсан аймаг сумдын нутгийн харъяаллыг баримталж оруулсан бөгөөд зарим томоохон хутагт хувилгаандын удаа дараа тодорсон дүрүүдийн тухай баримтыг багтаасан нь “хутагт судлал”-ын түүхийг судлахад чухал хэрэглэгдэхүүн болно.