Зохиогч: admin

  • ГЕНЕТИК, МОЛЕКУЛ БИОЛОГИ, ГЕНИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ОНОЛ БА БОДЛОГУУД

    Зохиогчид: Ж.Хулан, Ж.Тэмүүжин

    Редактор: Академич Ц.Жанчив, Доктор Б.Очирхуяг

    ISBN 978-99973-73-21-2

    Хэл:Монгол

    Зөөлөн хавтастай, 210×148, 180 нүүр, 200гр

    Үнэ:17.500₮

    Генетикийн ухаан нь биологийн шинжлэх ухаануудын дунд тэргүүлэх байр суурь эзэлдэг. Генетик нь амьдралын үндсэн гурван шинж чанарын удамшил ба хувьслыг судалдаг учир амьдралын гурва дахь үндсэн шинж чанар болох үржлийг ч судлахад хүрдэг байна.

    Генетикийн ухааны ололт мал аж ахуй, газар тариалан, микробиологийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэхэд селекционерчдийг шинэ шинэ арга барилаар зэвсэглэж өгсөн ба өгсөөр байна.

    Орчин үед ихээхэн ирмүүн хөгжиж байгаа хөгжлийн биологийн үндэс нь генетик төрөлжилт учир генетикийн ухааны хажуугаар хөгжих боломжгүй юм.

    Учир иймд, биологийн мэргэжил эзэмшиж байгаа, хөдөө аж ахуйн болон анагаах ухааны мэргэжилтэн хүмүүсийн зайлшгүй судлах ширээний ном билээ.

  • НОГООН СОЁЛ ИРГЭШИЛ РҮҮ

    Зохиогч: Т.Чулуун

    Редактор:

    ISBN 978-99973-903-0-1

    Хэл:Монгол

    Зөөлөн хавтастай, 250×176, 282 нүүр, 450гр

    Үнэ:21.000₮

    Зохиогч Т.Чулуун нь Физик, биофизик, экосистем, нийгэм экологийн тогтолцоог нэг нутаг усныхан, орон нутаг, улс, бүс нутаг, Дэлхийн түвшинд судалж ирсэн бөгөөдГадаадад болон Монгол улсдаа хэвлүүлсэн бүтээл, илтгэл, бодлогын судалгаа, шинжлэх ухааны нийтлэлүүдийнхээ тоймоос энэхүү номонд хэвлүүсэн болно.

    1-р бүлэгт, Монгол улсаа хөгжүүлэх талаар хийсэн бодлогын судалгаа, сонин, сэтгүүлд бичсэн шинжлэх ухааны нийтлэлүүдээс оруулсан.

    2-р бүлэгт, Дэлхийн, үндэсний болон орон нутгийн түвшинд хийсэн судалгааны үр дүнгээс гадаадад хэвлэгдсэн өгүүллээдээ тоймлон оруулжээ.

    3-р бүлэгт, Олон улсын болон үндэсний хурлууд дээр тавьсан илтгэлүүдээс оруулжээ.

  • ХӨРСНИЙ АМЬТАН СУДЛАЛ

    Зохиогчид: Каман Улыкпан, Улыкпан Айбек

    Редактор: Б.Баяртогтох

    Хэвлэлийн газар: “Мөнхийн Үсэг Групп”

    ISBN 99962-1-013-6

    Хэл:Монгол

    Зөөлөн хавтастай, 250×176, 160 нүүр, 320гр

    Үнэ:15.000₮

    Аль нэг шинжлэх ухааны явцуу ойлголтоос халин гарч байгалийн бодис, юмс үзэгдлийг янз бүрийн талаас нь судлах, хэд хэдэн шинжлэх ухааны судалгааны дүн мэдээг зөв нэгтгэн, өргөн нийтлэг ойлголт гаргах явдал судалгааг шинэ түвшинд хүргэж, асуудлыг гүнзгий, гүйцэд шийдвэрлэх бололцоо олгох бөгөөд ойролцоо хоёр шинжлэх ухааны аргуудыг хослон хэрэглэж судалгаа явуулдаг байгалийн судлалын шинэ хандлагыг бий болгож байна.

    Хөрсний биологи, түүний дотроос хөрсний амьтан судлалын шинжлэх ухаан бол хөрс судлал ба амьтан судлалын шинжлэх ухааны арга зүйд түшиглэж, эдгээр шинжлэх ухааны ойлголтод үндэслэн хөрсөн дэх амьдралын онцлогыг судалдаг шинжлэх ухааны салбар мөн.

    Хөрсний давхаргуудад зам жим, нүх сүв үүсгэж, түүгээрээ хөрсийг сийрэгжүүлэн, хөрсөнд чийг шингэх, агаар нэвтрэх чанарыг сайжруулдаг амьтад ч цөөнгүй юм.

    Иймд хөрсний амьтдыг судлан мэдэх явдал байгалийг танин мэдэхүйн нэг чухал хэсэг мөн бөгөөд онол, арга зүйн хувьд асар их ач холбогдолтой болой.

  • БИЗНЕС БА НИЙГЭМ, 2016

    Author: Sarantuya.J, et al.

    Editor: Enkhmaa.B

    Publishing: NUM Press Publishing

    ISBN 978-99973-42-62-2

    Language: Mongolian

    Soft covered, 176×250, 224 pages, 500gm

    Price:16.000 mnt

  • ЭЛЕКТРОДИНАМИК, 2015

    Author: Landau L.D, Lifshits E.M

    Editor: Dambasuren D, Bayarkhuu Ch.

    Publishing: NUM Press Publishing

    ISBN 978-99973-42-35-5

    Language: Mongolian

    Soft covered, 176×250, 124 pages, 380gm

    Price:11.000 mnt

  • МАТЕМАТИК, 2015

    Author: Amarzaya.A, et al.

    Editor:

    Publishing: NUM Press Publishing

    ISBN 978-99973-42-50-8

    Language: Mongolian

    Soft covered, 176×250, 165 pages, 450gm

    Price:12.500 mnt

  • ИЛТГЭХ УРЛАГИЙН ОНОЛ, АРГА ЗҮЙ

    Зохиогчид: Д.Батжаргал, Д.Галбаатар, До.Цэнджав, Ж.Бат-Ирээдүй, Ш.Ариунаа, Г.Галбаяр, Б.Хишигсүх, А.Одгэрэл, Т.Цэцэгжаргал, Г.Нарантунгалаг

    Редактор: Д.Галбаатар, До.Цэнджав,

    Хэвлэлийн газар: МУИС Пресс Хэвлэлийн Газар

    ISBN 978-99973-42-38-6

    Хэл: Монгол

    Зөөлөн хавтастай, 250×176мм, 248 нүүр, гр

    Үнэ: 17100₮

    Энэхүү сурах бичигт МЭӨ V-IV зууны үед үүссэн илтгэх урлагийн үүсэл, хөгжлийн түүхэн тоймыг өгүүлэхийн зэрэгцээ, хэрхэн шинжлэх ухаан болж хөгжсөн хийгээд гол төлөөлөгчид хэн болох, тэд хүн төрөлхтний түүхэнд ямар үүрэг гүйцэтгэв, яаж илтгэл тавих, бодол санаагаа, ойлгомжтой, сонирхолтой, цэгцтэй илэрхийлэхийн ач холбогдол зэрэг суурь ухагдахууныг тусгасан болно.

    Уг номд проф Г.Галбаяр “Илтгэх урлаг гэж юу вэ? Шинжлэх ухаан уу, урлаг уу?, харилцан холбоо”, “Эртний Грек, Ромд илтгэх урлаг үүссэн нь”, “Өрнө дахины илтгэх урлагийн үүсэл хөгжил”, проф Д.Галбаатар “Уран төгс илэрхийлэл бол илтгэгчийн ур чадвар мөн”, “Эсээ бичлэг, сэтгүүл зүйн чадварыг уран илтгэлтэй холбох”, проф До.Цэнджав “Агуулга, хэлбэрийн нэгдэл, сэдвийн боловсруулалт, ач холбогдол”, “Нотлох, ятгах, няцаах ур чадвар” “Мэтгэлцээн”, “Ярианы бэлтгэл, бүтэц, хэлний бус хэрэглэгдэхүүн”, проф Ж.Бат-Ирээдүй “Хэл сэтгэхүйн харилцаа”, “Зөв, оновчтой найруулах, афоризмын сэтгэлгээ”, проф Ш.Ариунаа “Өгүүлэхүйн логик холбоо”, “Илтгэх ур чадвар, сэтгэхүйн нөлөөлөл, үр нөлөө”, “Ярих үеийн нөөц хэрэглэгдэхүүн”, дэд проф Б.Хишигсүх “Дорно дахинаа илтгэх урлаг үүсч хөгжсөн нь”, “Монголын яруу илэрхийллийн уламжлал түүх”, “Утгыг чимэглэх, үгийг найруулах уламжлал”, дэд проф Д.Батжаргал “Хэл ярианы гол үндэс бол харилцаа юм”, “Харилцааны түвшин, тэдгээрийг ангилах нь”, “Яруу илтгэхүйн төрлүүд”, ахлах багш А.Одгэрэл, Т.Цэцэгжаргал нар “Софистуудын алдаа. Илтгэгчийн ярианд харшлах зүйл, илтгэх үеийн алдаа” , “Танхим, хүлээн авагч, сонсогчдын мэдрэмж” сэдвүүдийг тус тус боловсрууллаа.